Sunday, June 28, 2009

Баатраа яваад өглөө


Маргааш манай сургууль шинээр элсэлтээ авах өдөр л дөө. Пак багш намайг сургуулийн ханан дээр WELCOME TO HUREE UNIVERSITY гэж бичих хэрэгтэй гэсэн л дээ.Ватум дээр бичээд наах ётой байдаг. Тэгээд л ганц чаддаг Цогтыгоо дуудсан чинь амждаггүй шүү.Цогт ч яахав үсгээ зураад , тийм нарийн ширийн юмыг ганцаараа зурна гэдэг амаргүй л дээ. нэмэлт хүчээр Баатрааг дуудаад будуулж байтал ажлаас нь дуудаад яваад өгөх юм даа. Яасан онцгүй байна а. Өөрөө ханцуйгаа шуугаад л будаж эхэллээ. Дүүрч . Одоо яахав. Амьдралдаа нэг удаа бийр барьж үзээгүй хүн Сэвжээгийн гуашийг аваад ажилдаа орлоо гэж...

Одоохондоо ингэсгээд байж байя

Блогоо улам гоё болгоноо. Одоохондоо ингэсгээд хөтөлж л байя.

Нүдээ ань, би чамайг үнсье


Close your eyes and I'll kiss you,
Tomorrow I'll miss you;
Remember I'll always be true.
And then while I'm away,
I'll write home ev'ry day,
And I'll send all my loving to you.

I'll pretend That I'm kissing
the lips I am missing
And hope that my dreams will come true.
And then while I'm away,
I'll write home ev'ry day,
And I'll send all my loving to you.

All my loving I will send to you.
All my loving, darling I'll be true.

Close your eyes and I'll kiss you,
Tomorrow I'll miss you:
Remember I'll always be true.
And then while I'm away,
I'll write home ev'ry day,
And I'll send all my loving to you

All my loving I will send to you.
All my loving darling I'll be True.
All my loving All my loving ooh
All my loving I will send to you
Beatles "All my loving" байлаа.

Saturday, June 27, 2009

Cэтгэлийн учиг гэгэлзээд ирэхээр


Сэтгэлийн учиг гэгэлзээд ирэхээр
Сэмхэн харц тулгараад байхаар
Сэрүүхэн үдэш налайгаад ирэхээр
Сайхан чамдаа эрхэлмээр байна.
Зүрхний цохилт түрэгсээд ирэхээр
Зуны цэцэгс дэлгэрээд ирэхээр
Зүүдний учрал биелээд ирэхээр
Зүйтэй чамайгаа үгүйлээд байна.
Хайрын дурсамж тодроод ирэхээр
Хаврын бороо шиврээд орохоор
Халуухан чи минь ойртоод байхаар
Хонгорхон чамтайгаа тэврэлдэн бүжихсэн...

Friday, June 26, 2009

Мөрөөдөл ингэж биелэдэг юм!!!


Дөрвөн жил, бүтэн дөрвөн жилийн турш сэтгэлийнхээ мухарт тээж явсан түүнтэйгээ би учрах цаг ирдэг байжээ. Хүрээ сургууль орсон эхний жилдээ би түүнийг бодож эхэлсэн юм л даа. Дараа жил нь жилийн чөлөө авсан. Энэ хугацаандаа ч бас нилээн боддог л байсан. Түүнийг харах хүсэл минь улам бүр төрсөөр. Жилийн дараа 2-р курсдээ орлоо. Анхны тэр мэдрэмж яг л хэвээрээ байсаар л...
Түүнийгээ би яаж мартаж зүрхлэх билээ. Сэтгэлийн гүнд ямар хүчтэй нуугдсан юм бэ? Дахин нэг жил түүнийг мөрөөдөж өнгөрүүллээ. Зүрх сэтгэлийн гүнд байсаар л...
Харин 3-р курсдээ орохдоо ерөөсөө л сэтгэлээ илчлэхээр хатуу шийдсэн юм. тэгээд маш олон хүмүүсийн өмнө өөрийнхөө бодож явснаа шууд л хэлж орхилоо. Тэнд байсан хүмүүс намайг дэмжиж байсныг нуугаад яахав. Би ч ийм зориг гаргасандаа өөртөө баяртай байлаа. Гэтэл юу болсон гээч? Юу ч болоогүй. Тэрнээс минь сураг тасарсан. Зөвхөн Би л, би л тэгж их мөрөөдөж явсан. Өөр хэн ч биш, Зарим нэг хүмүүс нөгөөх чинь юу болж байна? Хариу сураггүй юу? Би уг нь та 2-г их дэмжиж байсан юмаа. гэж хэлнэ. Би ч дотроо ямар ч найдваргүй болсноо мэдэж байсан ч бодогдоод байгаа юмыг яалтай ч билээ.? Өдөржин шөнөжин бодол эргэлдэнэ.
Тэгээд саяхан хичээл амрах дөхөж байсан үе. 5 сарын эхээр дахин нэг сэтгэлээ илчилсэн юм. Хажууд 2 ч багш сонсож байсан. Тэр тусам нь гээд л.... зориг гаргалаа.
Бас л сураггүй нэг хэсэг боллоо. Би ч горьдлого бүр тасарсан байлаа. Гэтэл яав? Аль 5 сарын 29 нд шалгалт дууссаны дараа, түүнээс минь ЗӨВШӨӨРСӨН хариу ирдэг юм даа. Би ч хөл газар хүрэхгүй баярлаж, тархинд минь баярын маршал эгшиглэж байлаа.
Ингэж л би 4 жил мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлж эхлэх гэж байна даа. Одоо намраас эхлэж сонингоо гаргах болно гэхээс тэсч ядан хүлээж байна. Хамгийн гол нь түүнтэй минь, бас надтай хамтарч ажиллах чинь сэтгэлтэй, ухаалаг охид хөвгүүд надад хэрэгтэй байна.

Миний чамд хайртай бүх зүйл мэдрэгдэнэ
















Зүрхний лугших цохилтноос
Зүүдний амирлах үзүүрээс Сэтгэл амирлах Сэмхэн мишээх харцнаас
Миний чамд хайртай бүх зүйл мэдрэгдэнэ Судсаар гүйх цусны эргэлтнээс Судлаар мэлмэрэх чимээгүй нулимаснаас Бодолд бодогдох бодлоос Бороонд норох биенээс Миний чамд хайртай бүх зүйл мэдрэгдэнэ Оюунд ноёлоостой ухаанаас Орчилд тохиох махбодиос Маргааш уулзах учирлаас Магад миний уруулаас
Миний чамд хайртай бүх зүйл мэдрэгдэнэ
. 2009 оны 6 сарын 4 өдөр байлаа.

Гуравхан үгэнд зүрх минь уярана

Гуравхан үгэнд зүрх минь уярана
Гүйгээд ирсэн хайранд сэтгэл минь багтана
Халуухан харцанд чинь зүүд минь амьсгалана
Хагацашгүй чамдаа бие минь өөрөө уусна

Ийм хурдан байсан гэж үү?

4 жил ийм хурдан өнгөрдөг гэж үү? Саяхан л нэг улаанхан хацартай, борхон охин ирээд хотын хүмүүстэй уран зохиолын хэлээр яривал ойлгох болов уу ? гэж асуугаад манай гэрийнхэний инээдийг хүргэж байсан тэр бүлтгэр охин өнөөдөр хонхны баяраа хийгээд зогсож байна гэхээр итгэмээргүй юмаа. Дэндүү хурдан өнгөрсөн байна шүү Нямаа? Монголын хамгийн номер нэг Санхүүд ЭЗДС-д 4 жил А суралцаж төгссөн чамаар би насан туршдаа бахархах болноо. Мундаг толгойтой охин шүү.
Өнөөдөр чиний төгсөлтийн баяр үнэхээр гайхалтай болсон шүү. Гар дүүрэн цэцэг, тор дүүрэн бэлэг гээд л...
Дараа жил би төгсөнө гэхээр үнэхээр их догдолж байна. гэхдээ айж байна. Би оюутан байхыг л л хүсч байна.
Оюутан байна гэдэг ямар сайхан билээ тэ? дэндүү гоё. Энэ сайхан мөчийг би яг одоо мэдрээд сууж байгаадаа дэндүү баяртай байна.
Би ер нь их муу блогч юм аа. Дараа бичих чадвартай болхоороо зөндөө гоё юм бичнээ

Thursday, June 25, 2009

Зүрхээ сугалаад өгсөн ч яахав.


Зүгээр л харах дуртай. Түүний мэдэрч байгаа мэдрэмжийг хараад би өөртөө мэдэрдэг. Тэгээд зүрх минь хүчтэй цохилж, би түүний оронд байсан ч болоосой гэж хүснэ.
Дахиад нэг л удаа харахын тулд Зүрхээ сугалаад өгсөн ч яахав. Тийм ээ, энэ бүжгийн мэдрэмжийг би мэдэрхийг л хүссэн юм. Яагаад ч юм зүгээр сэтгэлийг минь татаад байдаг. Зүгээр л бүжиглэж байгаа хосыг харах тусам, үзэх тусам сэтгэлийг минь татаад л улам бүр татаад л...
Яалтай ч билээ. Хэзээ нэгэн цагт үүл сэлүүрдэн хөвж, тэнгэрт нисэх тэр л мэдрэмжийг өөрийн биеэрээ авах болноо. Надад нэг мөрөөдөл бий...

Wednesday, June 24, 2009

Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна.

Яагаад зарим хүмүүст хийх ажил нь үстэй толгойноос нь их овооч байхад зарим нь яагаад цагийг нөхцөөн дэмий сэлгүүцдэг юм болоо?
Бурхан ийм шудрага бус хувиарлалт хийлээ гэж үү? Эсвэл

Миний шинэ орон зай

Энэ бол миний орон зай байх болно.
Өнөөдөр онцгой өдөр