Friday, December 24, 2010

Oryovoyoo...




Хөндүүрлээд байгаа зүрхний минь үер мэт зовлон
Хөшгиний цаана шуурах хаврын салхи мэт тавгүй
Хээрийн үнэр, яргуйны настай зуурдын төдий бодлууд
Хэзээ ч юм зурсан зураг шиг тавилангийн өрөөнд төөрөлдөнө

Monday, December 20, 2010

Хүйс үү? Жендер үү?

 12-р сарын 9 ны  14  дэх удаагийн  хичээлийг Хүчирхийллийн эсрэг төвийн захирал  Энхжаргал  эгч бидэнд жендерийн асуудлын талаар бас л сонирхолтой хичээл орсон юм.
 Энэхүү  хичээлийн онцлог нь лекц сонсох гэхээсээ илүү хоорондоо илүү ярилцаж training  хэлбэрээр явагдаж байсан нь урьд өмнөх хичээлүүдээс онцлог байж чадсан юм.  Бид хичээлтэй холбоотойгоор хүний эрхийн талаар асуудлуудыг хөндөж ярилцсан бөгөөд энэ талын багагүй мэдлэгтэй болоод амжсан билээ. Жендерийн сэдэврүү орохдоо хүйс болон жендерийн ялгааг харуулсан тест бөглөсөний дараа эрэгтэй эмэгтэйгээрээ хоёр баг болж хуваагдаж яриа өрнүүлсэн билээ. Мэдээж иймэрхүү асуудалд ороод ирэхэд  маргаан гарах магадлал харагдаж эхлэсэн бөгөөд аз болж хичээлийн цагт баригдаж энэхүү хичээл амжилттай өндөрлөсөн билээ. Цаг цаг дууссан тул та бүхний яриаг таслахаас өөр аргагүй байна, дараа та нар үргэлжлүүлэн ярьж болно гэсээр бидний энэ өдрийн хичээл мөн л цагаасаа оройтож  9 өнгөрч  дууссан юм. Үр дүнтэй, өгөөжтэй хичээлийг сонирхолтой хэлбэрээр заасан Энхжаргал эгчдээ маш их  баярлалаа. 

 

Critical Thinking цагаасаа хэтэрч орлоо...

2010 оны 12 сарын 02 болсон 13-р хичээлээр бид Critical Thinking гэсэн нэгэн сонирхолтой хичээлийг үзлээ. Миний хувьд урд нь огт сонсоогүй байсан энэ хичээл эхлэхээсээ л таалагдаж эхэлсэн бөгөөд нэг л мэдэхэд хичээл дуусах цаг аль хэдийнэ өнгөрчихсөн байсан юм. Оройн 10 цаг өнгөрч байхад ч хичээл үргэлжилсээр байсан нь залуу лидерүүдэд хамгийн их таалагдсан хичээлийн тоонд зайлшгүй орно байх гэж бодож байна. Цаг оройтоогүй бол ч хэр удаан үргэлжлэх байсныг би таашгүй...

Critical Thinking буюу Шүүмжлэлтэй сэтгэлгээ гэсэн үг тэр бүр дуулдаад байдаггүй. Манайхны хувьд бүр ч энэ талын мэдлэг мэдээлэл бага байдаг байдаг. Гэтэл энэ зүйл өөрөө бидний амьдралдаа зөв шийдвэр гаргахад маш чухал байр суурийг эзэлж байдаг байна. Олон төрлийн асуудлыг зэрэг шийдвэрлэх боломжийг бидэнд өгч байдаг байна.
Аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж сурахын тулд “Яагаад ” гэдэг асуултыг маш олон талаас нь тавьж үзээд тухайн нөхцөл байдалд бодит, зөв дүн шинжлэл хийнэ гэсэн үг. Үүнээс гадна аливаа зүйлд Open minded буюу нээлттэй хандаж сурах нь critical thinking чадвараа хөгжүүлэхэд чухал зүйл гэдгийг бид ойлгосон юм. Open minded байж чадсанаар бид хэт туйлширсан үзэл бодолд автахгүй байж алтан дунджийг баримтлана гэж ойлгож байна.
Энэхүү хичээлийг WebGuru компаны захирал Мэргэн ах бидэнд сонирхолтой хэлбэрээр зааж өгсөнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Friday, December 17, 2010

Одоо ажлынхныхаа тухай...

Ажлынхныхаа тухай удахгүй оруулж эхлэхээр шийдлээ. Надад хүн бүрийн зураг хэрэгтэй байна. Тэгээд хэзээ нэгэн цагт өөрсдийнхөө талаар миний блогоос олж унших буйзаа... Хамгийн түрүүнд өөрийн ажилладаг IT албанаас эхлэх болно.
Хэнээс эхлэхээ одоохондоо мэдэхгүй л байна. Ямартаа ч манай алба 11 залуу, 2 охин ажилладаг. Тэрний нэг нь би. Одоо бодсон чинь би IT-гийн албанд орсон анхны эмэгтэй юм байна лээ ш дээ. гоё байгааз? Би дандаа л анхыг байдаг юм дөө гэхгүй юу... за за. түр завсарлъя.

Wednesday, December 15, 2010

тийм нэгэн мэдрэмж...

хаашаа ч юм бүхнийг хаяаад гүймээр, эргэж хэзээ ч харахгүйгээр...хар хурдаараа чигээрээ гүйгээд л баймаар. Ертөнцийн амьдралаас холдмоор. Эсвэл зүгээр л нүдээ аниад суумаар... Гүнзгий амьсгал авмаар. Зүгээр л хөөс болон замхармаар тийм нэгэн мэдрэмж. Новш. i wanna die....What is the meaning of Life?

Saturday, December 11, 2010

Аймаар хэцүү байна...

Юу гээ, Амьдарлд нь үргэлж аз тохиож, алдаа нь хүртэл аз болоод хувирчихдаг тийм хүн энэ дэлхий дээр хэр олон бол? Би нэг иймэрхүү стилийн нөхөр юм шиг байгаан.
Их сургуулиа төгссөнөөс хойш яг 6 сар өнгөрч байна. New Media Marketing Agency http://newmediamarketingagency.com/hr/ гэдэг компанид орчихлоо. Үнэндээ над мэтийн туршлагагүй гаруудыг авдаг газар биш л дээ. Би зүгээр л азаар орчихсон байхгүй юу. Юм хийдэг чадварлаг хүмүүсийн дэргэд сууж байхдаа
өрийгөө голсоор байгаад л таарах юм. өөрийгөө өмөөрмөөргүй байвч ганц сэтгэлээ тайвшруулах юм нь манайхан ихэнх нь 2,3 жилийн ажлын туршлага байна л даа. Тэгэнгүүт 2-3 жилийн дараа би ямар хэмжээнд хүрсэн байх бол гэж бодолхийлнэ.
Гэлээ гээд намайг голоогүй, надад итгэж, намайг цаашдаа сайн ажиллаж чадна гэж найдаж хүлээж буй захиралдаа талархаж байна.
Их сургуульд байхдаа нийгмийн ажилд дэндүү хошуу дүрсээр байгаад мэргэжлийн хичээлээ 2т тавьж явсны гай ч гарч л байх шиг байна. Тэглээ гээд тэндээс сурсан зүйлс их тул харамсах юм байхгүй ч яг одоо бол надад аймаар хэцүү байна. Туршлагагүй болхоор хэцүү байна. Мэдлэг дутаж байгаа болхоор хэцүү байна. Чадвар дутаж байгаа болхоор хэцүү байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ бүх зовлон шаналалууд нэг нэгээр арилан замхрах буйзаа. Ямартаа ч энэ компанид тодорхой байр сууринд хүрэх хүртлээ шаргуу хичээнгүйлэн суралцангаа ажиллах болноо. Би компанидаа, компаныхаа хамт ажилладаг бүх хүмүүстээ(тэд бүгд маш гайхалтай хүмүүс), компаныхаа эд эс бүхэнд хайртай. Энэ миний компани.Би хичээнээ...

Friday, December 10, 2010

Та хүн мөн үү?


"Хүний эрх" гэдэг өөрөө хүн болгоны мэддэг сэдэв боловч бас нөгөө талаараа хүн бүрийн мэддэггүй зүйл байдаг. "Хүний эрх гэж юу вэ?" гэж асуувал та юу гэж хариулах вэ? Ер нь эрхээ мэддэг байх шаардлагатай юмуу? Энэ юунд хэрэгтэй юм бол? Энэ талаар ямар мэдлэгтэй вэ? Мэдээллээ хаанаас авах ёстой вэ? гээд олон олон асуултууд гарч ирэх байх. Гэтэл хариулт нь хаана байна вэ? Хариултыг нь хайж байгаа хүмүүс хэр олон бол?

Хуулинд хийж болно гээд зөвшөөрөгдсөн бүхэн бидний эрх мөн байж чадах уу? Тэгвэл хуулиар батлагдаагүй үлдсэн бүхэн юу болох вэ?
Та эрхээ эдлэнэ гэхийг юу гэж ойлгож байна?
Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдэг үнэн үү? санал нийлж байна уу? Яагаад?

Ажил дээрээ ч юмуу гэртээ байж байтал гэнэт нэг цагдаа орж ирээд таныг баривчлах тушаалтай байна, дагаад явна уу гэвэл та ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Энд таны эрх зөрчигдөж байна уу?

Хүний эрх гэдэг угаас биднийг хүн болж төрөхөд л заяагдсан жам ёсны зүйл байдаг. Эрх бол өөрөө хүний хэрэгцээнээс урган гарч ирж байдаг заяамал зүйл юм. Угаас төрлөхийнх учраас түүнийг хуульчилж тогтоох эрх хэнд ч байхгүй байдаг гэсэн үг гэж ойлгоном. Түүнийг зүгээр л улс орон бүр өөр өөрийн хэм хэмжээнд хуулиар баталгаажуулж өгдөг л байх.


Амьд явах, Халдашгүй эрх чөлөөтэй байх, Өмч хөрөнгөтэй байх гэсэн үндсэн гурван эрхэнд тулгуурлан хүний эрх урган гарч байдаг гэж ойлгож байна. Тэгвэл таны эрх яг одоо зөрчигдөөгүй гэдэгт итгэлтэй байна уу? Үүнийг мэдэхийн тулд хүнд хамгийн ойрхон байдаг бичил ертөнцөөс харж дүгнэж болно. Тэр нь Гэр бүл, найз нөхдийн хүрээлэл, ажлын байрыг хэлж байгаа юм.

Хэрэв зөрчигдөж байгаа бол хамгийн түрүүнд хаана, хэнд хандах хэрэгтэй вэ? Үнэндээ үүнийг би ч бас мэдэхгүй л байна. Би хүний эрхийн мэргэжилтэн биш. Зүгээр л эрхээ мэдэхийг хүсч буй энгийн нэгэн иргэн хүн. Дээрх асуултуудын хариултыг хайж буй жирийн нэгэн ажилтан.

Бид яагаад эрхээ мэдэхгүй байна вэ? Гэтэл хүний эрхийн талаар ойлголтуудыг хүмүүст түгээж чадаагүй нь хэний буруу вэ?

Эцэст нь Хүний эрхийг эдлэх цорын ганц нөхцөл нь хүн байх явдал гэж ойлгоном. Та хүн мөн үү? Тэгвэл таны эрх юу вэ?

Tuesday, November 23, 2010

Бямбасайхан(Newcom group-ийн захирал ): монгол хүн монголын үнэт баялаг

Бидний 12 дахь удаагийн хичээл 11 сарын 18 нд Зориг сангийн байранд болсон юм.
"Монголын баялаг бол газрын баялаг биш, хүн юмаа залуучуудаа" гэж эхэлсэн Newcom group-ийн захирал Баямбасайхан ахын хичээл уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбогдож эхэлсэн юм.  СО2-ийн хэмжээ хэт ихэссэнээс агаар дахь  хүлэмжийн хий хэт нэмэгдэж Цаг уурын өөрчлөлтөнд нөлөөлж байгаа нь Монгол орныг ч бас тойрч гарсангүй дайрч өнгөрч байгаа нь харамсалтай. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг дэлхийн хамтын нийгэмлэгт нэгдэн орсон манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ төлөвлөгөөг 1999 онд гаргаж байсан боловч одоо ямар үр дүнтэй хаагуур явна?

Манай ороны хувьд төвийн бүсийн эрчим хүчний станцыг хангахын тулд жилдээ 4.5 тн нүүрс, 41 сая тн гүний ус, 5.5 сая тн хүлэмжийн хий ялгаруулдаг байна. 

Тиймээс бидний залхтаа сонсдог усаа хэмнэх, цахилгаанаа хэмнэх  гэдэг үгний ард ямар их үнэ цэнэ оршиж байгааг эндээс харж болох байна.  Бид хэмнэж гамнаж болох зүйлээ хэмнэхгүй, гамнахгүй байснаасаа дэлхийн дулааралд нөлөөлж байдаг байна.  

Баямбасайхан ахын хувьд одоогоор Салхин цахилгаан станци байгуулах төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд энэ бүхний ард гарснаар байгалдаа үзүүлэх дээрх хор хөнөөлийг бид багасгаж чадах юм. Монгол орны хувьд Хятадын газар нутгийн 80-90 хувийг салхин цахилгаан станцаар хангах байгалийн үнэгүй баялаг нөөц байгаа нь  төсөл хэрэгжүүлэх гол үндэслэл болсон болов уу гэж ойлгож байна.   Энэ бүхний цаана дэлхийн дулаарлыг бууруулах ариун үйлс бас хамт яваа болохоор  үнэгүй байгалийн нөөц салхийг  бүтээгдэхүүн болгож экспортлох ажил үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсч байна.YLP 2010. 

 

Бямбасайхан(Newcom group-ийн захирал ): Хүн монголын үнэт баялаг

Бидний 12 дахь удаагийн хичээл 11 сарын 18 нд Зориг сангийн байранд болсон юм.
"Монголын баялаг бол газрын баялаг биш, хүн юмаа залуучуудаа" гэж эхэлсэн Newcom group-ийн захирал Баямбасайхан ахын хичээл уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбогдож эхэлсэн юм.  СО2-ийн хэмжээ хэт ихэссэнээс агаар дахь  хүлэмжийн хий хэт нэмэгдэж Цаг уурын өөрчлөлтөнд нөлөөлж байгаа нь Монгол орныг ч бас тойрч гарсангүй дайрч өнгөрч байгаа нь харамсалтай. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг дэлхийн хамтын нийгэмлэгт нэгдэн орсон манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ төлөвлөгөөг 1999 онд гаргаж байсан боловч одоо ямар үр дүнтэй хаагуур явна?

Манай ороны хувьд төвийн бүсийн эрчим хүчний станцыг хангахын тулд жилдээ 4.5 тн нүүрс, 41 сая тн гүний ус, 5.5 сая тн хүлэмжийн хий ялгаруулдаг байна. 

Тиймээс бидний залхтаа сонсдог усаа хэмнэх, цахилгаанаа хэмнэх  гэдэг үгний ард ямар их үнэ цэнэ оршиж байгааг эндээс харж болох байна. Бид хэмнэж гамнаж болох зүйлээ хэмнэхгүй, гамнахгүй байснаасаа дэлхийн дулааралд нөлөөлж байдаг байна. 

Баямбасайхан ахын хувьд одоогоор Салхин цахилгаан станци байгуулах төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд энэ бүхний ард гарснаар байгалдаа үзүүлэх дээрх хор хөнөөлийг бид багасгаж чадах юм. монгол орны хувьд Хятадын газар нутгийн 80-90 хувийг салхин цахилгаан станцаар хангах байгалийн үнэгүй баялаг нөөц байгаа нь  төсөл хэрэгжүүлэх гол үндэслэл болсон болов уу гэж ойлгож байна. Үнэгүй байгалийн нөөц салхийг  бүтээгдэхүүн болгож экспортлох ажил үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсч байна. YLP 2010. 

Monday, November 15, 2010

11 сарын 11нд орсон 11-р хичээл

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE

 

2010 оны 11 сарын 11нд бидний 11-р хичээл орсон нь гурван 11 тохиосон Дашням, Балжиням,Давхарням давхацсан онцгой өдөр байлаа. Энэ өдөр Хаан банкны СЕО Э.Оюунбилэг эгч ”Компаны засаглал” хэмээх хичээлийг заасан нь ирээдүйн лидерүүдэд хувийн компаниа байгуулахдаа юуг анхаарах талаар чухал мэдээлэл болж чадсан гэдэгт итгэлтэй байна. Гүйцэтгэх удирдлага, ТУЗ, хувьцаа эзэмшигч гэсэн эдгээр гурван удирдах гол этгээдүүдийн нэрийг нь сонсож байснаас хэн нь ямар үүрэгтэй, яаж компаны үйл ажиллагаанд орлцдог талаар маш дэлгэрэнгүй мэдээллийг авч чадсан юм.

 Энэ бүгдээс бид цаашдаа амжилттай компани байгуулахдаа, хөрөнгө босгохдоо Компаны Засаглал гэдгийг хэрхэн байгуулж, яаж ажиллах ёстой талаар бид тодорхой ойлголттой болж чадсан нь хичээлийн үр дүн байлаа. Харин Хаан банкны СЕО Э.Оюунбилэг эгчийн тухайд маш өндөр мэдлэг боловсролтой, 10 гаруй жил хаан банканд ажилласан, миний анзаарсанаар Англи, Орос, Польшоор  чөлөөтэй ярьдаг, өөрийн салбартаа мэргэшсэн, ажлаараа бахархадаг санагдсан. Тийм мундаг боловсролтой байж ийм энгийн даруухан байдаг нь хүчирхэг болохын үндэс юм болов уу? Эсвэл хүчирхэн болохын үндэс нь энгийн даруухан байхдаа оршдог юм болов уу гэж????

Saturday, November 6, 2010

“Залуу Лидерүүд” Уран бүтээлийн 6-р нэгдэл болцгоолоо.

  

 

Манай хичээлүүд үргэлжилсээр. 10-р хичээл 11-р сарын 4 нд  МҮОНРТ дээр танилцах аялал хийснээр үргэлжилсэн бөгөөд энэ удаагийн аялал урдын адил сонирхолтой байлаа.

 

Биднийг очиход Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн менежер Эрдэнэцогт ах халуун дотноор хүлээн авч уулзсан юм.

 

Залуу Лидерүүд МҮНОРТ-ын түүхэн замнал, баримтат кино үзэж танилцсаны дараа олон нийттэй харилцах албаны дарга Батзориг ах  бидэнд мөн сонирхолтой лекцийг тавьсанаар бидний аялал цааш үргэлжиллээ. Хаана юу байгааг нь мэдэх аргагүй энэ том байгууламж дотор мушгирч сунжралдсан коридор, шатаар явсаар золтой л төөрчихсөнгүй. Ингэж л бодохоор монголдоо байдаг цор ганц албан ёсны телевизийн зориулалттай байгууламж гэж хэлсэн нь үнэн бололтой. 740 гаруй хүнтэй уран бүтээлийн нийт 5 нэгдэл ажиллаж байна.

 

            Ингээд бид  тус бүрээр нь  аялаж зочиллоо.

 

Уран бүтээлийн 1-р нэгдэл нь: Нийгэм, эдийн засгийн шинжтэй нэвтрүүлэг бэлтгэдэг бол

 

2-р нэгдэл нь Соёл урлаг, зан зашил, түүхэн нэвтрүүлэг бэлтгэхээс гадна Өглөө хөтөлбөр, Гэрэлтэй цонх хөтөлбөрүүдийг бэлтгэн гаргадаг байна.

 

Уран бүтээлийн 3-р нэгдэл нь Хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино гэх мэт

 

 

 

Уран бүтээлийн 4 -р нэгдэл нь Залуучууд, шинжлэх ухаан, Спорт

 

Уран бүтээлийн 5-р нэгдэл нь Баримтат болон уран сайхны кино, киноны орчуулга, дуу оруулах зэрэг ажлуудыг хариуцан хийдэг асар том  байгууллага байлаа.

 

 

 



 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүүхэд багачуудад зориулсан, хүүхэлдэйн кино хийдэг уран бүтээлийн 3-р нэгдэл бас сонирхолтой байлаа. Бидний зурагтаар хараад байдаг тэр хүүхэлдэйнүүд үнэхээр жоохон, жижигхээн байдаг юм билээ.  Өөрсдөө бүгдийг гараараа урлаж хийдэг хөдөлмөрч хамт олон бидэнд өөрсдийн ажлаа яаж хийдэг талаар тайлбарлаж байлаа.Уран бүтээлийн 5-р нэгдэл  дээр очиход кинонд дуу оруулах албаныхан байсан бөгөөд нэгэн баримтат кинонд дуу оруулж байхтай таарсан юм. Дэндүү дэндүү гоё хоолойтой нөгөө кинонд дуу оруулдаг хүмүүсийг амьдаар нь харлаа  гэж... Сонсоод л баймаар...

 

  

 

 Тэр үед одоо хит болоод байгаа  “Тусгай салаа” киноны зарим уран бүтээлчтэй тааралдсан бөгөөд зургаа авхуулаад амжсан билээ .

 

 

Монгодоо хамгийн томд тооцогддог Студи 600 дээр очиход тэнд бичлэг хийгдэж байсан бөгөөд би гэдэг хүн зургийг нь авах гэж яваад камерын урдуур орж зураглаачаар нь донгодуулаад авлаа.

 

 

 

 

 

Бас нэгэн сонирхолтой аялал хийсэн газар нь Нэвтрүүлэг бэлтгэдэг 6 төрлийн тайз дээр  зочилсон явдал байлаа.  Мэдээж зургаа авхуулхаа юу гэж мартхав дээ. Бид л болсон хойно.

 

 

 

Орой болгон бидний 20:00 цагт хүлээн авч үздэг “Цагий хүрд ” мэдээ хөтөлдөг хөтлөгчийн ширээн дээр ч зургаа авхуулж, нэвтрүүлэг Нарантуяа эгчтэй уулзацгаасан юм  Ямар ч гоё хоолойтой, ямар ч гоё биеэ авч явдаг, ямар  ч гоё хүн ч юм дээ... гоё юмөөө.

 

 

 

Ингэж бид уран бүтээлийн 6-р нэгдэл болж  “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз дээр зочиллоо.” Бидний хийх үндсэн ажил бол зураг авхуулах явдал байлаа...гэхгүй юу...
            Тэр өдрийн хөтөч болж бидэнд өөрийнхөө телевизийг цаг зав гарган тайлбарлаж явсан  Эрдэнэцогт ахдаа баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна. Үнэхээр алиа, хөгжилтэй, ганц үг газар гээдэггүй ах юм билээ... Таны зургийг энд орууллаа. Хадгалаад аваарай.... МҮОНРТ  -ийн нийт уран бүтээлч, ажилтан хамт олонд ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт хүсье...Зориг сангийн “Залуу Лидер Хөтөлбөр”-ийн залуучуудыг халуун дотноор хүлээн авч уулзсанд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

 

 

Friday, November 5, 2010

Өнөөдөр блог нээх хичээл орж байна



Өнөөдрийн Маry Ward төв дээр болж байгаа компьютерын хичээл дээр бид Блог нээх талаар үзэж байна. Энэ бол туршил. Зураг оруулж үзэцгээе...

Бодож байснаас ч энгийн, бодоогүй байснаас ч хөгжилтэй, дэндүү гоё инээмсгэлдэг Оюун гишүүн...

 11 сарын 4нд болсон хичээлээр бид өглөө МҮОНРТ орчихоод орой нь 18:30-д бид УИХ-ын гишүүн, Ирэгний Зориг намын дарга Оюун гишүүтэй уулзацгаасан бөгөөд бидний яриа нэгэн сонирхолтой үлгэрээр эхэлцгээсэн юм.
Бодож байснаас ч энгийн, бодоогүй байснаач ч хөгжилтэй, дэндүү гоё инээмсгэлдэг Оюун эгчийг харах болгонд Сэрэлт киноны нөгөө хөөрхөн Орос эмчийн дүр төрх харагдаж байлаа.. Зурагтаар дандаа ширүүн төрхтэй хараад сурчихсан болхоор бодит байдал дээрээ ийм энгийн, нээлттэй, хөгжилтэй хүн байдаг гэж төсөөлсөн ч үгүй...Бидний ярианы сэдэв . Монголын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал  байсан боловч Залуу Лидерүүд улс төрийн шинжтэй асуултууд дэндүү олон асууж байсан нь аз болж, мэддэггүй байсан олон зүйлийг нүдний өмнө дэлгэн тавьсан юм.
Тэр яагаад ийм байгаа юм бол, яагаад тэр асуудлыг тэгж шийдсэн бэ?тэр үед хуулинд яагаад тийм шийд         оруулсан юм, Яагаад яагаад яагаад ....
Би энд улс төр ярих гэж ирээгүй шүү, та нар буруугаар ойлговоо... гэхдээ асуусан болхоор чин...” гэж байн байн хэлж байсан Оюун гишүүтэй хийсэн тэр уулзалт бид бүгдийн хувьд олон шинэ мэдээллийг өгсөнөөс гадна, дотроо буруутгаж байсан улс төрчдийн зарим нэг зүйлийг зөв өнгөөс нь харж, зөвөөр ойлгох боломжийг бас олгосон юм.
Эцэст нь асуусан: Та ойрын таван жилдээ Монголын ирээдүйг хэр өөдөргөөр харж байна вэ? Гэсэн асуултанд
- Өөдөргөөр харж байгаагаа, ажлын байр олноор нэмэгдэж, цалин ч мөн маш ихээр нэмэгдэх болноо... гэхдээ зарим нэг тэнэг шийдвэр гаргачихгүй бол Монгол одоо л эдийн засгаа хөгжүүлэх боломтой болж байгаа юм гэснээр бидний яриа өндөрлөцгөөсөн юм.

 

YLP 2010 Happy Halloween-ний




Humuusee avsan zuragnuudaa yabuulaachee...

Энэ жилийн Залуу лидерүүдийн Halloween 2010 оны 10 сарын 30 нд STG –д доргио болж өнгөрлөө. Гаднаас нь харвал сүнсний баяр гэхээсээ илүү үлгэрийн баатрууд хуран цугларсан багт наадам болж байна уу гэж андуурхаар л байлаа...

Хичээлийн цаг дээр үргэлж л албаны хувцастай суудаг лидерүүд энэ удаа зүсээ хувилгаж үлгэрийн гол дүрийн баатарууд болсон байлаа...Сөрөг дүр гэхээсээ эерэг дүр нь олон байв. Барби, Ромео, Жулета, Чингис хаан, Мандухай цэцэн хатан, Шрек бишээ Пенокио, Мерлин Монро, Макьл Жексон гээд л орон орны одод хуран цугларсан Cүнсний баяр сүр дуулиантай, хөгжөөнт тэмцээнтэй, хошин жүжигтэй хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамжийг түүх болгон бидэнд үлдээлээ. Баяр дээр баяр нэмсэн нэгэн үйл явдал нь YLP 4, 7 –гийн төгсөгчдөөс хүрэлцэн ирж өөрсдийн мэндчилгээгээ дэвшүүллээ.
YLP-гийн сүлд дуугаа хамтдаа дуулж бүгжиглэж, гар гараасаа хөтлөлцөн яг л нэг халуун ам бүл гэдгээ мэдэрцгээж байлаа. Тиймээ, YLP-д дурын нэг аавын хүү, ээжийн охин хамрагдаад байддаггүй гэж ..... (нэрийг нь санадаггүй ээ)
ах гуай оноод хэлчихсэн ч юм шиг.
Сангаас хүрэлцэн ирсэн Энхээ эгчийг хархад наснаасаа нэг л хөгшин болчихсон юм шиг харагдаад. Асуух гээд зүрхэлсэнгүй. Ямар ч байсан улаан үстэй, нүдний шилтэй. Миний бодлоор улаан малгайтын эмээ ч юм шиг. Энхээ эгчээ гомчихвоо. Уурлаж болохгүй шүү.

Харин Билгээ эгчийг харах болгондоо Билгээ ах явж байна гэж бодогдоод. Яаж ч харсан адуучин залуу мөнөөсөө мөн.... Тэр өдөр Билгээ эгчийг би лав олж хараагүй...
Нөгөө америк залуу нэг барилгачны малгай өмсчихсөн байсан. Бодвол тэр нь их л алдартай хүн бололтой. Харин надад зүгээр л уурхайчин шиг харагдсан. Бороо голд дээр ирчихсэн ч юм шиг...
Онон гэдэг нэг хөөрхөн Барби бас ирсэн байлаа. Бидний өмнөх төгсөлт, Оюун гишүүний туслах гэсэн... Англиар их л мундаг ярих юм билээ.

Мэдээж багууд тохирцсон ёсоор гурав гурван сюрприз бэлдэцгээж ирээд тайлангаа тавьцгаасан нь Halloween-ний гол чимэг болж байлаа. Амьд хөгжим, хамтлаг дуу, Коктель шоуны үзүүлбэрүүд байхгүйгээр бидний баярыг бас төсөөлөшгүй. Ямартаа ч эдгээрийг урьсан багууддаа чинь сэтгэлээсээ баярлалаа. Мөн өөрсдийн сюрпризийг үзүүлэх гэж нөр их хөдөлмөр гаргасан бүх залуу лидерүүддээ баярлалаа. Үнэхээр их хөдөлмөрлөсөн гэдэг нь харагдаж байлаа. Энэ үеэр ямартаа ч манай багуудийн гишүүд хоорондоо их л дотносож, бие биендээ анхаарал тавьж байгаа нь харагдаж байлаа.

Эцэст нь бид Halloween-ний хаан, хатаныг шалгаруулсан бөгөөд “Майкл Жексон, Гитлер, Мерлин Монро, Муур эмэгтэй дөрөв сонгогдсоноос Гитлер(Эба), Муур эмэгтэй(Цоморлиг) хоёр тодорлоо. Баяр хүрэе Hi Гитлер, Муур эмэтэй хоёроо.

Wednesday, November 3, 2010

Иймэрхүү мэдрэмж төрхөөрөө юу ч хийхэд бэлэн болчихдог юм.

Иймэрхүү гэдэг нь өөрийнхөө хийж байгаа зүйлдээ болон хийх гэж байгаа зүйлдээ сэтгэл шулуудчих  л юм бол...Ямар ч бэрхшээл байсан давхад бэлэн гэсэн үг...Юу сурч мэдэх шаардлагатай байна тэр бүгдийг би сурч мэдэх л болно. Тиймээс намайг чадна гэдэгт итгээрэй...яг энэ зурагтай адилхан. Би бол Золзаяа шүү дээ.

Tuesday, November 2, 2010

CV бичих анкет

Untitled

Everyday I Love you...

Захирлаа, Та инээмсэглээд л байгаарай...

Манай захирал ерөөсөө уурлахгүй юмаа. Дандаа инээж байдаг болхоор нь улам бүр айгаад байх юм. Би л хувьдаа ууртай биш уургүй хүнээс улам их айдаг.
Одоохондоо миний ажил хараахан жигдэрч эхлээгүй байгаа болхоор надад хийх ажил арай бага байгаа. Ямартаа ч өөрийхөө мэдэж байх ёстой юмнуудаа мэдэхийг л хичээж байна. Захирлаа та инээгээд л байвал би улам сайн ажиллах байхаа...

Monday, November 1, 2010

Хулгана авахын төлөө урагшаа...

Манай компаний IT-гийн албанаас нийт гишүүддийн дунд өрөөгөө тохижуулах уралдаан зарлалаа. Энэ долоо хоногийн баасан гараг гэхэд хэн нь өөрийн суудаг орчноо хамгийн гоё тохижуулсан байна тэр хүнд хулгана өгөх боллоо. Амьд хулгана. Муур маань өлсөөд байгаа болхоор хулгана авахын төлөө урагшаа...

You Belong with me...

You Belong with me...

Friday, October 29, 2010

Агаарын хөлгөөр зочлогсод...


2010 оны 10 дугаар сар 28 өдөр болсон Зориг сангийн “Залуу манлайлал” хөтөлбөрийн найм дахь удаагийн хичээл Агаарын хөлөг дээр амжилттай болж өндөрлөө. Хүн бүхний хэлж заншсан “нисэх онгоц” гэдэг үгийг энд мэргэжлийн хүмүүс “Агаарын хөлөг ” гэж нэрлэдэг нь миний хувьд их л содон, өвөрмөц нэршил мэт санагдлаа.
Залуу манлайлагчид маань 12:00 цагт EZNIS компаны төв байраар зочилсон бөгөөд Захирал Цоодол биднийг халуун дотноор хүлээн авч угтсан юм. Энгийн, ухаалаг яриатай энэ эрхэм хүн залуус бидэнтэй хэзээний найзууд шиг халуун дотно уур амьсгалыг төрүүлж байсан бөгөөд гол захиж хэлсэн зүйл нь “Толгойгоо цэнэглэ” гэж хэлж байсан юм. Дөч гаруй улс орноор аялаж үзсэн хүний яриагаар :
- Манай залуус эдлэж хэрэглэх, өмсөж зүүхээр хаана ч дутахгүй. Гагцхүү толгойн дахь мэдлэгээрээ л дутаж байгаа шүү. Тиймээс цаг ямагт суралцаж, толгойтойгоо ажилла. Залуучууд та бүхэн мөрөөдөлтэй бай, хамгийн бага мөрөөдөл чинь Захирал болох гэж мөрөөдөх хэрэгтэй. Мэдлэг боловсрол, ур чадвараа сайжруул гэж захиж байсан юм.
13:30 минутын үед бид EZNIS –ийн төв байрнаас маркетингийн албаны Заяа гэдэг хөөрхөн охинтой “Чингис Хаан” нисэх онгоцны буудал руу явцгаалаа. Ингээд түүний тусламжтайгаар нислэгийн талбайн хориотой бүсэд чөлөөтэй нэвтрэх эрхтэй боллоо.
Нислэгийн талбай дээр биднийг явган явахыг хориглосон бөгөөд автобусаар зөөж байлаа.
Магадгүй миний хувьд аймаар том гэж төсөөлж байсан тэр онгоц маань
очоод үзэхэд орон нутгийн 30 гаруй хүний суудалтай жижигхээн онгоц байсан юм. Дотор талыг нь харвал автобустай төстэй ч юм шиг санагдаж байлаа. Гэхдээ л их гоё санагдаж байлаа.
Манайхан л болсон хойно зургаа авхуулах ажиллагаандаа шууд орсон юм. Нисгэгчийн суудалд суугаад ээлжлэн авхуулах гэж бөөн оочер үүссэн байлаа.
“Болжийна уу ? Одоо намайг дараарай...” гээд л...

Дараа нь бид тэнд байрлах үндсэн оффисуудаар нь зочилж арын албаныхантай танилцацгаалаа. Тэдний бүхий л үйл ажиллагаатай нь танилцсан маань мэддэггүй байсан олон зүйлүүдийг ойлгуулж өгсөн юм. Бас ганцхан агаарын хөлөг хөөргөхийг тулд ямар их хүний нөр их хүч хөдөлмөр ордгийг харсан билээ.

Манай хөвгүүдийн хувьд хамгийн их хархахыг хүссэн хүмүүс нь “Онгоцны үйлчлэгч эмэгтэйчүүд” байлаа. Тэд нарыг харж болох уу? Өрөөндөө байгаа юу? Гээд л Харамсалтай нь тэдний өрөөнд ороход эмэгтэй биш эрэгтэй гурван үйлчлэгч байсан нь цочир сонин... Өндөр биш намхан. Туранхай биш гэхдээ тарган биш, царайлаг биш... гэхдээ царай муутай ч биш...


Ингээд бид бүгдийн аялал 4 цагийн үед өндөрлөсөн юм.
Бичигч миний хувьд Онгоцны буудал дээр ирж очихдоо хөтөлбөрийн зохицуулагч Энхээ эгчийн машинд, EZNIS-ийн маркетигийн Заяатай , хөтөлбөрийн (Болороо, Заяатай) хамт сууж ярилцаж явсан бөгөөд нэг л юм хамгийн их таалагдсан юм. Маркетингийн охин маань зогсоо зайгүй компаныхаа тухай, үйл ажиллагааныхаа тухай, тэдэнд учирдаг бэрхшээлийн тухай маш дэлгэрэнгүй ярьж явсан бөгөөд ярих бүртээ өөрийнхөө компаныг маш их магтаж, дарга, ажилчид, хамт олноо магтаж, тэдэнтэй хамтран ажилладагтаа үнэн голоосоо бахархаж ярьж байсан юм. Эндээс бидний хийсэн дүгнэлт нь : EZNIS компани өөрсдийн ажилчиддаа 100%-ийн сэтгэл ханамжийг өгч чаддаг, шудрага өрсөлдөөнийг үүсгэж чадсан, зөв менежменттэй өсөх ирээдүйтэй компани юм байна гэдгийг ойлгосон юм. Харин Заяагийн хувьд ажлаа маш сайн мэддэг, хаанаас нь юу ч асуусан түгдрэлгүй хариулдаг, харилцааны соёлтой боловсролтой бүсгүй мэт санагдлаа.

Аюулгүй байдал, үйлчилгээ хоёрыг эрхэм зорилгоо болгосон энэ шинэхэн боловч хүчирхэг хамт олноор үйлчлүүлэхдээ би болон манай хамт олон хэзээд баяртай байх болноо. Би нисдэг л юм бол ямар ч эргэлзээгүйгээр EZNIS-г сонгох болноо. Биднийг халуун дотноор хүлээн авсан танай хамт олонд баярлалаа. Амжилт хүсье. Залуу лидерүүд та нартай хамт шүү...

Thursday, October 21, 2010

Яагаад гэвэл би Золоо болхоор л ...


"Золоо эгчээ таныг үргэлж аз,бас амжилт дагаж байдгийг та мэдэх үү? Яагаад гэвэл та Золоо эгч учраас шүү дээ." гэж бичсэн нэгэн цаасыг Нямаа надад өгч байсан. Яагаад ч юм үнэн хэлчихсэн юм шиг санагдаад. Намайг дандаа аз дагаж байх юмаа. Өнөөдрөөс эхлээд нэг гоё компанид ажилд орж байна.Ёстой гоё байнаа. Мэргэжлээрээ ингээд ийм гоё ажилд орчихно гэж ёстой бодсонгүй явлаа.
Надад энэ ажил хийгээд, ажлын хамт олон үнэнхээр таалагдаж байна шүү. Би чаднаа, Золоо амжилт!Золоо чамд Золоогийн зүгээс амжилт хүсье.

Шинэ ажлын эхний өдөр ёстой гоё байна

Wednesday, October 20, 2010

"Баярлалаа" буланд орсон нь амьдралдаа авсан хамгийн гоё бэлэг байлаа.

"Баярлалаа" буланд орсон нь амьдралдаа авсан хамгийн гоё бэлэг байлаа.


Huree Tidings-ийнхныг зөндөө санаж байна. Өчигдөр сургуулийн хажуугаар өнгөрсөн чинь Их сургуулийн хамаг дурсамж бодогдоод эвгүй болж байна лээ шүү. Хороололд очилгүй ямар удсан гээ. Гэхдээ дарга нь та нартай уулзахад бэлэн биш байгааг ойлгоорой. Бэлэн гэж бодсон үедээ би өөрөө мэдэгдэе. Харин сонины эхний дугаараа хадгалаад байж байгаарай. Энэ хичээлийн жилийн хамгийн эхний сонин дээр "Баярлалаа" буланд намайг оруулсан байсныг санаандгүй уншаад ёстой гайхсан. Тандаа баярлалаа, Хайртай шүү.... гээд сонин дээр надад зориулаад бичсэн байсан болхоор ёстой гоё санагддаг юм байна лээ.Дотроос огшоод л явчихдаг байгаа. Ээж аав хоёр хүртэл уншчихаад, сонгино үнэрлэчихсэн хүүхэд шиг царайлаад л байсан... .Дэндүү гоё үгтэй, чин сэтгэлийн талархалыг унших нь надад ямар том сюрприз байсан гээ... Би ч бас бүгдэд чинь маш их хайртай шүү. Манайхаан, хичээгээрэй. Та нар чадаж байгааг харахад үнэхээр гоё байна. Эхнээс нь аваад дуустал нь уншсан. Зурагчид зургаа сайн авдаг болсон байна. Тунгаан бодох зураг таалагдлаа... Сурвалжлагчид маань яг л дүрмийн дагуу овоо сайн бичсэн байна лээ. Найруулга сайтай байсан. Гарчиг сонгохдоо анхаараарай. Оновтой хийгээд тодорхой гарчиг сонгож байгаарай. Манай дизайнер их сайжирсан байна шүү. Бүр хамгийн анхны сонинг одоогийн сонинтой харьцуулаад үздээ. Гайхалтай өөрчлөгдсөн байгааз. Та нар үнэхээр мундаг юмаа. Урагшаа. Үнэхээр бахархаж байна. Ийм гайхалтай багийг удирдаж байсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа...
Аан бас нэг юм- Цаашдаа "Тунгаан бодох нийтлэл" - ээ оруулж байгаарай. Нэг тийм чөлөөт нийтлэл орох ёстой. Оюутнууд дундаа шилдэг нийтлэлийн уралдаанд зарласан ч болно. За түр баяртай.

Хайрын захидал задарлаа...


Ангийн хөвгүүд болон миний дунд нэгэн нууц байдаг юмаа. Тэр нь энэ хүнтэй холбоотой. Тиймээ хөвгүүдээ? Манай ангийн охидууд одоо болтол энэ тухай юу ч мэдээгүй байгаа. Би 3-р курст байхдаа, Гэгээн хайрын валентины өдөр та нартаа хайр зарлаад бөөн захидал бичсэн дээ. Тэр үед оюутны зөвлөлийн дарга байсан болхоор, гишүүдээрээ хайрын захидал хүргүүлээд л ... Нөгөө ангийн банди нар захидыг чинь харж атаархаад л... Та нарын зарим нь захидлыг найзууддаа уншуулсан сурагтай байсан. Зугаатай байж дээ. Тэр захидалд юу байсныг охидууд одоо болтол мэддэггүй шд. Тиймээс энд захидлыг задлахаар шийдлээ. Одоо уншихнээ их л чухал захидал бичсэн байх юм. Надад хэнээс нь ч хариу ирээгүй ш д...
Гэхдээ “Сэгс цагаан богд”-ийн хариу захидалыг маш олон жилийн дараа Тоймоон Очирхүү гуай бичсэн байдаг. Тиймээс би хариу хүлээнээ. Эрт орой хэзээ боловч хариу бичихгүй юмуу?
“Сэгс цагаан богд”-ийг бичсэн Д.Пүрэвдорж гуайтай зургаа авхуулсан. Энэ эрхэм хүн байгаагүйсэн бол “Сэгс цагаан CS3 ” төрөхгүй л байх байлаа гэж. Одоо дурсамжаа нэг сэргээе дээ. Бүгдээрээ 2009 оны 2 сарын 14 өдрөөр аялцгаая... Тэр үед бүгд 2 давхарын коридорт 208 лаб онгойхыг хүлээгээд зогсож байсан даа. Би 3 давхарлуу өгсдөг шатан дээр зогсоод та нарыг нууцаар ажиглаж байлаа гэж...

Сайхан CS3-ийн
Хөөрхөн хархүү
Сайн байна уу?
Танай ангийн томоогүй бүсгүй
Сайн байнаа
Намар чи манай ангид
Нартай хамт ирсэн юмуу?
CS3 ангисаа
Сэтгэлийн минь олж хараагүй юм уу?
Нүдэнд дулаахан хархүү та
Нүүдлийн шувуу биш шүү дээ
Сэм сэмхэн покердож,ПС-дхээр чинь
Сэтгэл нэг л зовоод байна.


Намар та манай ангид
Намайг зөндөө зовоосон шүү дээ
Өөрсдөө тэгж зугаагаа хөөж
Өндөг шиг дуугүй явчихаад
Төгөлдөрт(цайны газар) оронгуут покер тоглоод
Түүний хажууд(Бадмаараг) ПС тоглоод
Нэг үеийнхнээсээ ч санаа зовохгүй
Нээрээ та хэд намаржин чадлаа
CS гэдгээ ч мартаад
Санаа юугаа дагаяа гэвэл
Хүсэхгүй бүхнээ зөнд нь хаяад
Хүсэл юугаан дагаяа гэвэл
Хонгор найз чиний минь ирээдүй
Харах боломжгүй бүрхэг юм бишүү?
Уучлаарай найз минь
Уурлах хэрэггүй тоглосон юм.
Алсыг харан зорилгоо тодорхойлдог
Айхтар хүүхдүүд зөндөө байна өө
Англи хэлээ ядаж сурчихвал
Амьдралд чинь хэрэгтэй юм бишүү?
Залуу насныхаа энэ цагаа
Завгүй байлгаж болдоггүй юмуу?
Залхуурах гэдгээ одоохондоо мартаад
Зорилгодоо тэмүүлж болдоггүй юмуу?
Хичээл таруут л алга болчихоор чинь
Хэнтэйгээ ч ярилцах билээ бид(girls)
Хааяа ангиараа тойрч суучихаад
Халуун сэтгэлээсээ ярилцвал ямар вэ?

Охидуудаа та нар битгий басаарай
Оролдоод хийвэл та нараас ч дутахгүй
Одоохондоо тэд сонирхохгүй байгаа ч
Онцлоод хандвал бид бүгдийг хийнэ.
Нэгэнт л бидний сонгосон анги
Нэгдэж л чадвал бид хүчтэй
Нэр нь хүртэл сүртэй
Нээрээ сайхан анги шүү.
Баяртай найз минь хариу хэлээрэй
Бангын минь хаяг
CS 3-ийн хуучин банжан юмаа.
Бас нэг зүйлийг мартах шахлаа
Би энийг өөртөө ч бас зориулсан юм шүү.

Хүндээр тусгаж авалгүй
Хүлээцтэй уншиж дүгнээд
Хүсвэл охидууддаа уншуулаад
Хамтдаа нэг ярилцвал ямар вэ?
Хайртай шүү бүгдэд чинь
Happy Valeytine’s Day!
2009.02.14

Хэн нь ч охидууддаа уншуулаагүй байгаам даа. Тэрнээс чинь болоод тэд энэ захидалд юу байсныг одоо болтол мэдээгүй байсан юм байна.
Хүн англи хэл сураа гээд хэлээд байхад.... \өөртөө ч бас хэлж л байна л даа\

Tuesday, October 12, 2010

Сайхан CS-3 -ийн хөөрхөн хархүү сайн байна уу?

Хөвгүүдээ, энэ шүлгийг санаж байна уу? Яагаав дээ, би 3-р курсдээ гэгээн хайрын валентиний өдөр та нартаа хайрын захидал илгээсэн биш билүү? Манай ангийн охидууд одоо болтол тэр захидалд юу байсныг мэдээгүй л байгаа... Ойрноос нөгөө захидлаа оруулнаа. Энд эх хувийг нь орууллаа. Ингэхэд, энэ шүлгийг бичсэн Д.Пүрэвдорж гуайтай би зургаа авхуулсан байгаа. Энэ хүн байгаагүй бол тэр шүлгийг бичиж чадахгүйсэн....Та нар миний шүлгийг санаж байна уу?. Яагаав,

Сайхан CS-3-н хөөрхөн хархүү сайн байна уу?
Танай ангийн томоогүй бүсгүй би сайн байна..
Намар та манай ангид
Нартай хамт ирсэн юм уу?
CS-3 ангиасаа сэтгэлийг минь олж хараагүй юмуу? гээд л ,,,

Сайхан хотын
Хөөрхөн хархүү
Сайн байна уу ?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байнаа.
Намар та манай нутагт
Нартай хамт ирсэн юм уу?
Сэгс Цагаан Богд ууланд
Сэрүү унах болоогүй юм уу

Цэлгэр говь минь нараа дэрлээд
Цэнхэр хадаг шиг намиатан байна.
Сар хаяанд хонож
Салхины үзүүрээс
Хээрийн үнэр анхилан
Нарны илч ус мэт
Газрын хээлэнд шингэх
Намрын говь дулаахан байна.
Зун намартаа говь ингэж
Зуух мэт голдоо халаад
Өлгийтэй нялхас шиг
Өвөлдөө илчээр амьсгалж
Цан хүүргээ үргээн
Цас үүлэндээ хайлдаг юм.
Нүдэнд дулаахан хархүү та
Нүүдлийн шувуу байсан юм уу
Уужим говийн бяцхан бүрд би
Ус нь цалгиж үлдсэн юм уу
Сэм сэмхэн санаа алдаад
Сэтгэл нэг л сүжрээд байна
Намар та манайд ирэхдээ
Намайг ганц түлсэн шүү дээ
"Батиар" биш дээ хүнийг та
Барьж харах шахсан шүү дээ

Өөрөө тэгж өдөхийг өдчихөөд
Өндөг шиг дуугүй явчихаад
Шувуу бүхэнд үг заагаад
Шуудан бүрийд захиа дайгаад
Нэгдлийн даргаас ч санаа зовохгүй
Нээрэн та намаржин чадлаа
Уншаад баймаар таны захидлууд
Уулзахын заяа өгөөч гэжээ
Уулзахын заяа өгье гэтэл
Учралын жаргал аваач гэжээ
Учралын жаргал авъя гэтэл
Улаанбаатарт ирээч гэжээ.
Сэгс Цагаан Богдоо орхиод
Сэтгэл юугаа дагаяа гэвэл
Хонгол таны гэргий болоод
Хот газар сууя гэвэл
Говь нутгийн хүрэн бүсгүйн
Гоо үзэмж хүрэх болов уу
Онгож гандсан миний царайд
Оо энгэсэг таарах болов уу
Уур гүйцсэн байшинд суухаар
Утаагүй галд цайгаа чанахаар
Улаа бутарсан говио орхиод
Улаанбаатарт очьёо гэвэл
Буянтай ханийн цалин хүртсэн
Бурхан байлаа ч таарах болов уу
Булган хангайн цагаан өвөлд
Булган дээлтэй ч даарах болов уу?
Уучлаарай найз минь
Уурлах хэрэггүй тоглосон юм.
Улаанбаатар сайхаан!
Уулс тийшээ хаяа тэлсэн
Үүлс дээшээ дээвэр тулсан
Улсын минь чандмань эрдэнэ
Улаанбаатар сайхаан!
Өдөн дэрнээс
Өглөө өндийн
Өнгийн шаахай
Өлмийд углан
Цоохор торгон
Хэвнэг нөмөрч
Цонхны хөшиг
Хэцээр татаж
Халуун ус
Хананаасаа аваад
Цахилгаан зууханд
Цайгаа чанаад
Үеийн тандаа эрхлэн суувал
Үнэхээрийн нэгэн жаргал бус уу
Гурван талтай толины урд
Дөрвөн талаа толидон засаж
Гурван зуугын булган малгай
Төвхөн агаад жишүү тавьж
Өрнө зүгийн шаахай гутлын
Өндөр өсгий шатаар товшиж
Цагаан харшийн ёроолоор
Цантай чулуун гудамжаар
Ажилдаа яаранхан
Автобусанд яаранхан
Амраг нөхрөө сугадан алхавал
Аяа бас жаргал бус уу!
Ажил тарсны дараагаар
Аав ээжийн ерөөлөөр
Цэцэг шиг хөөрхөн хүүгээ
Цэцэрлэгээс хамт аваад
Цэнгүүн сайхан үдэш
Цэнхэр дэлгэц ширтэн
Хөвсгөр диваанд шигдэн
Хөгжим дуу чагнан
Сайхан бие эрүүл
Санаа сэтгэл саруул
Бие биенээ хайрлан суувал
Бидэн хоёрын жаргал бус уу
Тэгэвч найз минь би
Тэнгэрийн энэ л хаяандаа
Тэмээчин эгэл заяандаа
Тоост их говийн
Тортогт хөх асар
Сэгс Цагаан Богддоо
Сэтгэл хоргодоод болохгүй нь!
Сундлан нүүх үүлс шиг
Суварган цэнхэр уулаа
Сувд шиг бэлд нь гялалзах
Сум нэгдлийн төвөө
Энэ нутагт тулсан
Эцэг өвгийн галаа
Он жилээр нэхэлгүй
Орхиод явж чадахгүй нь!
Ай даа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Анагай гурван цоохор
Ажин гурван ширдэг
Ах дүү гурван хаалга
Аман гурван сээр
Ар гурван дэл
Алаг гурван шанд
Задгай гурван хээр
Зах гурван замбуу ...
Нэр нь хүртэл шүлэг
Нээрэн сайхан нутаг!
Аяа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Солонгийн долоон өнгө билээ
Идээний таван амт билээ
Ижил нь үгүй үнэртэн билээ
Ид шидийн үзэсгэлэн билээ.
Аагтай цай шиг шаргалтан байдаг
Аргалийн зоо шиг хиргэлтэн байдаг
Атан тэмээ нь хонгортон байдаг
Алагхан говьдоо хайртай би
Эмээлийн бүүрэг шиг элгэн хад нь
Эсгээд авмаар иртэй ч гэлээ
Ээрэм газрын алаг чулуу нь
Эрихны бөөр шиг элүүн билээ
Их говийг холоос харахад
Ихэмсэг алс нь хүйтэн ч гэлээ
Илчтэй хөрсийг нь алгаар дарахад
Илүүрийн ул шиг халуун билээ
Хулангийн тоос шингэх бэл нь
Хуурайн ар шиг ширүүн ч гэлээ
Хүйсэн чинээ зүлгэн газраа
Хүүхдийн зулай шиг нимгэн билээ
Голдоо хүртэл хатсан юм шиг
Говийн заг хатуу ч гэлээ
Нартай илчинд ноцтол халсан
Нарийхан мөчир нь ногоон билээ
Цаадах уулс нь зэрэглэн хөвөх
Цагаан далайн зэрэглээнд тунан
Өртөө газраас айлийн гэр
Өдрийн од шиг цахилнам билээ
Халуун тогооноос бүрхээр авахад
Хамар цоргин бүгчих уур шиг
Таана аагьсан хөхөмдөг манан
Талаар дэгдэн хөөрнөм билээ
Хүдэн татсан нутаг юугаа
Хүсэл нь дагаад халуун явдаг
Хүрэн царайтай говийн хүмүүс
Хүний ясаар сайн билээ.
Ялаа халтирам ханан цавчилд
Янгир, ямаатай ассан байдаг
Асга шаргих хадан цавчилд
Аргаль хоньтой нийлсэн байдаг
Алаг тууз шиг эрээн цайдамд
Адуу, хулантай уралдан байдаг
Өнгө гэрлийн хувилгаан
Өвгөн манхны давалгаан
Говь сайхан нутаг минь
Гоц сайхан болж байна
Цагаан суурин хээр босч
Цахилгаан дэн гэрт асч
Цэнхэр говьдоо манай нэгдэл
Цэцгийн мандал дэлгэн байна.
Хүний санаа алс сууж
Хүсэл бодол нь айл бууж
Эгэл олны амьсгаа нийлсэн
Энэ нэгдэлд амьдрал сайхан байна.
Намар та энэ нутгаар
Нартай хамт давхиж явахдаа
Манай нэгдлийн сайхныг биширч
Малчдын хойморт саатаж суухдаа
Уянга модтой цагаан гэрийг нь
Улаанбаатарын ганган тавьцыг нь
Машинаа зогсоож гайхсан гэнэлээ
Малгайгаа авч магтсан гэнэлээ
Нээрэн ч энд говь шигээ
Нэгдэл минь өргөн байна
Сэгс Цагаан Богд шигээ
Сэтгэл минь өндөр байна
Үеийн найз нь өөрийн нэгдлийн
Үүднээс сөхөж, өрхнөөс нь татаж
Алсын хүнд хайраа хадгалж
Айлын хүүгээс түүнээ харамлаж
Задгай шарлаг хөлгөн говьдоо
Зандан шатар шиг зуун тэмээгээ
Үүрийн туяанаар өрж явна
Үдэш болтол нүүж явна
Хонгор найз минь уулзъя гэвэл
Холын надтай учиръя гэвэл
Нар шиг говьдоо таныг урья
Сар шиг гэрээ энд барья
Эрхэм таныг эргээд ирэхэд
Эхийн голын алимаар дайлъя
Усан үзмийн багцыг таваглаж
Ургацын шимээр хүндлэн цайлъя
Хангайн гоёлыг говьд өмсгөх
Хотын соёлыг хөдөө хүргэх
Хувь заяаг та бидэнд
Хувьсгалч буурлууд тавьсан байна
Хот хөдөө адилхан болох
Хойчийн өдрийг ойрхон болгож
Залуу насныхаа хамаг өнгийг
Зах нутагтаа хамт өгье
Маргад тэнгэрийн чулуун сүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр
Сэгс Цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна
Аяны чинь дөрөөг
Сүү өргөн мялаая
Алсын чинь харгуйг
Сүй болгон хүлээе
Баяртай найз минь
Хариу бичээрэй
Байнгын минь хаяг
Сэгс Цагаан Богд


Friday, October 1, 2010

Хэн хаагуур юу хийж явна? 2 /Prencess CS 2006-2010/


Хэнээс нь эхлэх үү? Хамгийн түрүүнд ангийн даргаасаа эхлэх нь зөв байхаа. Манай
Rosa одоо ШУТИС-д магистраа хамгаалж байгаа гэвэл яахуу. Гоё байгааз? Хамгийн гол нь яг өөрийнхөө сонирхолын дагуу сурч байгаа болхоор ямар ч асуудалгүй. Хичээлдээ хичнээн дуртай гээ. Зун болгон аавыгаа дагаж хөдөө явдаг хүнд геологийн мэргэжил тийм ч хэцүү бишээ. Гол нь манай хүн өөрөө дуртай. Тиймээс баклавр, мастердаа зэрэг сурч байна даа.
Дараа нь мэргэжлээрээ ажиллаж байгаа ганц охин Snowy. Одоо IT парк-д BBCeo гэдэг инкубаторын компанид ажиллаж байгаад гарчихжээ... Эхний нэг сар цалингүй ажиллаж өөрийгөө хэн гэдгийг ч харуулсан бололтой. Дараа нь үндсэн ажилтан болсон бөлгөө. Гэхдээ гарчихжээ.
Cindrella бас сурч байгаа. Санхүү Эдийн засгийн дээд сургууль Бизнесийн удирдлагын мастерын ангид шалгалт өгөөд тэнцээд одоо сурч байна даа. Манай охин угаасаа бизнес талдаа хэнийг ч хол хаяна дөө. Бас л өөрийнх нь сонирхол учраас хичээл нь үнэхээр сонирхолтой байгаа гэсэн шөө.
За, Манай Arial нутаг буцсан. Уг нь 7 сард ирчихээд Тайван явах төлөвлөгөөтэй байсан боловч аав ээждээ чөдөрлүүлсэн сурагтай. Гэрт нь туслах хүн байхгүй тул 2 жил Баян Өлгийдөө ажиллаж байгаад Тайван явах байх. Гэхдээ одоо төрийн өмчийн шалгалтанд бэлдээд тун завгүй байгаа.
Bella охин нэг хэсэг хөдөө байж байгаад ирсэн болхоор талын монгол бүсгүй болоод ирсэн байналээ. Korean Air гэдэг компани-д шалгалт өгсөн боловч, тэнцсэн боловч, одоогоор шинэ хүн авах арай болоогүй байгаа гэсэн. Бас Хүрээ сургуулийн гадаад харилцааны албанаас дуудаад Солонгос явж тэтгэлэгээр суралцаж өгнө үү? гэж гуйсан байх юм. Манай хүн одоохондоо бодож үзье гэсэн хариу өгсөн байгаа.
Jasmin охин одоогоор Алладинаа хүлээгээд л ... гэхгүй юу. Манай хүн ёстой боломжийн хэд хэдэн ажилд оронгоо алдаад гарсан байх юм. Өндөр цалинтай, маш гоё газрууд бие биетэйгээ өрсөлдөн санал тавиад байсан гэнэ л дээ. Манай хүн ч бүх шаардлагыг нь хангаад байсан бололтой. Ганцхан юман дээр бүдрээд байж л дээ. Тэгээд бүр яс махандаа шингэтэл нэг зүйлийг ойлгож авчээ.
Тэр бол Англи хэл бөлгөө. Тиймээс англи хэл сураарай хүмүүсээ. Санаж байна уу? 3-р курст, 2 сарын 14-ны өдөр би бүх хөвгүүдэд хайрын захиа бичсэнийг. Түүн дээр Англи хэлээ сурцгааяа гэж хэлсэн л биздээ. Одоо ойлгов уу? ямар хэрэгтэй гэдгийг нь,,



Monday, September 27, 2010

Хэн хаагуур юу хийж явна? 360 градус нэвтрүүлэгээс сурвалжилж байна...

Зиак. Хүрээ Сургуулийн 2010 оны CS ангийг төгссөгчид оюунтны ширээнээс хөндийрөөд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд зарим нь өөрийн байр суурийг олж аль хэдийн ажлын гараагаа эхэлсэн бөлгөө. Харин зарим нэг нь сурч, зарим нь сургалтанд сууж, зарим нь ор сураггүй байсаар. Ангийнаан." Одоо хэн хаагуур ямар юмаа хийгээд явна?" асуултын дор бүгд мэдэж байгаа хүмүүсийн талаар коммент үлдээцгээгээрэй. Биесийнхээ сургийг ингэж гаргацгаая. Ингээд би өөрийн мэдэж байгаа нөхдүүдийг дор дурдаж байна. Нэмээд байгаарай .
Хамгийн түрүүнд ажилтай болсон 2 хүн бий. Мэдээж
Нэргүйбаатар, Энхцолмон хоёр. Энэ хоёр маань сурч байхдаа л ажиллаж эхэлсэн бөгөөд одоо болтол нөгөө iPhone-ий компанидаа ажилласаар л. Сураг сонсохнээ цалин нь нэмэгдэж байгаа бололтой. Үүний улмаас нилээн завгүй, ажил ихтэй байгаа юм.
Батжаргал: Төмөр замын сургуульд "Мэдээлэл зүйн багш" гэдэг ажлыг хийж байна. Манай хүн ярихдаа ямар мундаг билээ. Тиймээс багшийн ажил түүнд саадгүй...
Пүрэвбаатар: IT park-ийн инкубатор компанид мэргэжлээрээ нэгэн төсөл дээр ажиллаж байгаа юм. Багшийн урилгаар хийж байгаа гэж хэлж болно. Мэдээж мундаг учраас, сайн кодер учраас урилга авах нь гарцаагүй...
Баагий Суугий: хоёр нэг дунд сургуульд ажиллаж байгаа сурагтай. Энэ удаа Баагий маань Суугийг ажилд урьсан бөлгөө.IT-г нь хариуцаад л. Баагий Мобикомын нэг вэб-ийн төсөл дээр ажиллаж байгаа гэсэн. Үнэндээ л нүд нь гэрэлтчихсэн явж байна лээ. Ашгүй дээ. Хамт олонтой болно гэдэг гоё шүү. Харин Суугий гуай ажлаа сайн хийнэ шүү. Хүний итгэл даана шүү за.
Ганзоо Дэнээ : хоёр мэдээж хэн бүхэнд тодорхой байгаа.БНСУ-г зорин хэлний бэлтгэлд явж байгаа бөгөөд хажуугаар нь ажил хийж мөнгө олж байна даа. Үнэндээ энэ хоёрын ямар их зовж байгааг гадралж л байна. Мөнгө олох гэж хийж үзээгүй ажил гэж байхгүй гэж Дэнээ хэлж байсан юм. Гэхдээ эр хүн тэвчээртэй бол чоно чацга алдана гэдэг байхаа.Чоныг чацга алдуулцгаая хөвгүүдээ.
Зиак, ингээд хоёр хоёроор нь бичээд байсан чинь хоёр нөхөр үлдчих шив дээ.
УндрахЭрдэнэ Манай хүн сэргэлэн шүү дээ. Бүгд мэднэ тэ? Хаа ч алзахгүй. Ашигтай бол монголын ямар ч өнцөг буланд хүрхэд бэлэн хүн. Сүүлд сонсохнээ замын үүдээр сүлжээний ажил хийж байгаа гэж сонссон. Худлаа бол залруулаарай. Яг одоо юу хийж байгааг нь сайн мэдэхгүй л байна. Уучлаарай. Хамгийн сүүлд
Цогоо: Цогоо нь бол англи хэл сурах гээд л их хичээж байгаа. Гэхдээ ажлын талаар онцгой мэдээлэл алга. Нэг л нууцлаг. Гэхдээ ажил хийж байгаа гэсэн.
За ингээд хөвгүүдийн сонин сайхан дуусчихлаа.
Харин одоо Охидууд :
Бичих үү яах уу? За за болилоо. Гэхдээ мэдмээр байвал хүсэлтээ гаргаж болно. Би хүн бүрийг нэг бүрчлэн бичиж болно...

Monday, September 6, 2010

Сайнуу амьдрал минь

Оюутан нас ингээд дууслаа. Хэдий хүсээгүй ч цаг хугацаа бүхнийг авч одох юм даа. Аз жаргалтай, бүр дэндүү аз жаргалтай байсан цаг мөчүүд минь хормын төдий урсан өнгөрлөө.
Ингээд том хүн боллоо. Ажилчин болох гараагаа эхэллээ. Амжитл ололт, алдаа уналтын аль нь намайг хүлээж буйг би таашгүй. Гэхдээ ямартаа ч өөрийнхөөрөө л явах нь хамгийн зөв сонголт гэж бодном... Сайнуу амьдрал минь... :-)

Цааш үргэлжлүүлхээр шийдлээ...

Цаг хугацаа дэндүү хурдан өнгөрөх юм даа. Блогоо таг мартчихсан байж. Ингээд хаячихаж болно л доо. Гэхдээ дэндүү их юм биччихжээ. Миний түүх тэр чигээрээ байгаа болхоор цааш үргэлжлүүлэхээр шийдлээ. Амьдралд минь цааш юу тохиолдохыг мэдэхгүй ч бичихээ үргэлжлүүлсээр байх болноо. Одоо ихсургуулиа төгссөн болхоор Их сургуулийн дараах амьдралаар блогоо баяжуулах болноо. Ингээд миний блогт "Их суруулийн дараах амьдрал" гэсэн нэртэй шинэ label үүсэх боллоо...Блогийн зориулалт нийтэд биш зөвхөн надад хамааралтай гэдэг утгаараа уншигчдын тоо хязгаарлагдмал байх болно.