Friday, October 29, 2010

Агаарын хөлгөөр зочлогсод...


2010 оны 10 дугаар сар 28 өдөр болсон Зориг сангийн “Залуу манлайлал” хөтөлбөрийн найм дахь удаагийн хичээл Агаарын хөлөг дээр амжилттай болж өндөрлөө. Хүн бүхний хэлж заншсан “нисэх онгоц” гэдэг үгийг энд мэргэжлийн хүмүүс “Агаарын хөлөг ” гэж нэрлэдэг нь миний хувьд их л содон, өвөрмөц нэршил мэт санагдлаа.
Залуу манлайлагчид маань 12:00 цагт EZNIS компаны төв байраар зочилсон бөгөөд Захирал Цоодол биднийг халуун дотноор хүлээн авч угтсан юм. Энгийн, ухаалаг яриатай энэ эрхэм хүн залуус бидэнтэй хэзээний найзууд шиг халуун дотно уур амьсгалыг төрүүлж байсан бөгөөд гол захиж хэлсэн зүйл нь “Толгойгоо цэнэглэ” гэж хэлж байсан юм. Дөч гаруй улс орноор аялаж үзсэн хүний яриагаар :
- Манай залуус эдлэж хэрэглэх, өмсөж зүүхээр хаана ч дутахгүй. Гагцхүү толгойн дахь мэдлэгээрээ л дутаж байгаа шүү. Тиймээс цаг ямагт суралцаж, толгойтойгоо ажилла. Залуучууд та бүхэн мөрөөдөлтэй бай, хамгийн бага мөрөөдөл чинь Захирал болох гэж мөрөөдөх хэрэгтэй. Мэдлэг боловсрол, ур чадвараа сайжруул гэж захиж байсан юм.
13:30 минутын үед бид EZNIS –ийн төв байрнаас маркетингийн албаны Заяа гэдэг хөөрхөн охинтой “Чингис Хаан” нисэх онгоцны буудал руу явцгаалаа. Ингээд түүний тусламжтайгаар нислэгийн талбайн хориотой бүсэд чөлөөтэй нэвтрэх эрхтэй боллоо.
Нислэгийн талбай дээр биднийг явган явахыг хориглосон бөгөөд автобусаар зөөж байлаа.
Магадгүй миний хувьд аймаар том гэж төсөөлж байсан тэр онгоц маань
очоод үзэхэд орон нутгийн 30 гаруй хүний суудалтай жижигхээн онгоц байсан юм. Дотор талыг нь харвал автобустай төстэй ч юм шиг санагдаж байлаа. Гэхдээ л их гоё санагдаж байлаа.
Манайхан л болсон хойно зургаа авхуулах ажиллагаандаа шууд орсон юм. Нисгэгчийн суудалд суугаад ээлжлэн авхуулах гэж бөөн оочер үүссэн байлаа.
“Болжийна уу ? Одоо намайг дараарай...” гээд л...

Дараа нь бид тэнд байрлах үндсэн оффисуудаар нь зочилж арын албаныхантай танилцацгаалаа. Тэдний бүхий л үйл ажиллагаатай нь танилцсан маань мэддэггүй байсан олон зүйлүүдийг ойлгуулж өгсөн юм. Бас ганцхан агаарын хөлөг хөөргөхийг тулд ямар их хүний нөр их хүч хөдөлмөр ордгийг харсан билээ.

Манай хөвгүүдийн хувьд хамгийн их хархахыг хүссэн хүмүүс нь “Онгоцны үйлчлэгч эмэгтэйчүүд” байлаа. Тэд нарыг харж болох уу? Өрөөндөө байгаа юу? Гээд л Харамсалтай нь тэдний өрөөнд ороход эмэгтэй биш эрэгтэй гурван үйлчлэгч байсан нь цочир сонин... Өндөр биш намхан. Туранхай биш гэхдээ тарган биш, царайлаг биш... гэхдээ царай муутай ч биш...


Ингээд бид бүгдийн аялал 4 цагийн үед өндөрлөсөн юм.
Бичигч миний хувьд Онгоцны буудал дээр ирж очихдоо хөтөлбөрийн зохицуулагч Энхээ эгчийн машинд, EZNIS-ийн маркетигийн Заяатай , хөтөлбөрийн (Болороо, Заяатай) хамт сууж ярилцаж явсан бөгөөд нэг л юм хамгийн их таалагдсан юм. Маркетингийн охин маань зогсоо зайгүй компаныхаа тухай, үйл ажиллагааныхаа тухай, тэдэнд учирдаг бэрхшээлийн тухай маш дэлгэрэнгүй ярьж явсан бөгөөд ярих бүртээ өөрийнхөө компаныг маш их магтаж, дарга, ажилчид, хамт олноо магтаж, тэдэнтэй хамтран ажилладагтаа үнэн голоосоо бахархаж ярьж байсан юм. Эндээс бидний хийсэн дүгнэлт нь : EZNIS компани өөрсдийн ажилчиддаа 100%-ийн сэтгэл ханамжийг өгч чаддаг, шудрага өрсөлдөөнийг үүсгэж чадсан, зөв менежменттэй өсөх ирээдүйтэй компани юм байна гэдгийг ойлгосон юм. Харин Заяагийн хувьд ажлаа маш сайн мэддэг, хаанаас нь юу ч асуусан түгдрэлгүй хариулдаг, харилцааны соёлтой боловсролтой бүсгүй мэт санагдлаа.

Аюулгүй байдал, үйлчилгээ хоёрыг эрхэм зорилгоо болгосон энэ шинэхэн боловч хүчирхэг хамт олноор үйлчлүүлэхдээ би болон манай хамт олон хэзээд баяртай байх болноо. Би нисдэг л юм бол ямар ч эргэлзээгүйгээр EZNIS-г сонгох болноо. Биднийг халуун дотноор хүлээн авсан танай хамт олонд баярлалаа. Амжилт хүсье. Залуу лидерүүд та нартай хамт шүү...

Thursday, October 21, 2010

Яагаад гэвэл би Золоо болхоор л ...


"Золоо эгчээ таныг үргэлж аз,бас амжилт дагаж байдгийг та мэдэх үү? Яагаад гэвэл та Золоо эгч учраас шүү дээ." гэж бичсэн нэгэн цаасыг Нямаа надад өгч байсан. Яагаад ч юм үнэн хэлчихсэн юм шиг санагдаад. Намайг дандаа аз дагаж байх юмаа. Өнөөдрөөс эхлээд нэг гоё компанид ажилд орж байна.Ёстой гоё байнаа. Мэргэжлээрээ ингээд ийм гоё ажилд орчихно гэж ёстой бодсонгүй явлаа.
Надад энэ ажил хийгээд, ажлын хамт олон үнэнхээр таалагдаж байна шүү. Би чаднаа, Золоо амжилт!Золоо чамд Золоогийн зүгээс амжилт хүсье.

Шинэ ажлын эхний өдөр ёстой гоё байна

Wednesday, October 20, 2010

"Баярлалаа" буланд орсон нь амьдралдаа авсан хамгийн гоё бэлэг байлаа.

"Баярлалаа" буланд орсон нь амьдралдаа авсан хамгийн гоё бэлэг байлаа.


Huree Tidings-ийнхныг зөндөө санаж байна. Өчигдөр сургуулийн хажуугаар өнгөрсөн чинь Их сургуулийн хамаг дурсамж бодогдоод эвгүй болж байна лээ шүү. Хороололд очилгүй ямар удсан гээ. Гэхдээ дарга нь та нартай уулзахад бэлэн биш байгааг ойлгоорой. Бэлэн гэж бодсон үедээ би өөрөө мэдэгдэе. Харин сонины эхний дугаараа хадгалаад байж байгаарай. Энэ хичээлийн жилийн хамгийн эхний сонин дээр "Баярлалаа" буланд намайг оруулсан байсныг санаандгүй уншаад ёстой гайхсан. Тандаа баярлалаа, Хайртай шүү.... гээд сонин дээр надад зориулаад бичсэн байсан болхоор ёстой гоё санагддаг юм байна лээ.Дотроос огшоод л явчихдаг байгаа. Ээж аав хоёр хүртэл уншчихаад, сонгино үнэрлэчихсэн хүүхэд шиг царайлаад л байсан... .Дэндүү гоё үгтэй, чин сэтгэлийн талархалыг унших нь надад ямар том сюрприз байсан гээ... Би ч бас бүгдэд чинь маш их хайртай шүү. Манайхаан, хичээгээрэй. Та нар чадаж байгааг харахад үнэхээр гоё байна. Эхнээс нь аваад дуустал нь уншсан. Зурагчид зургаа сайн авдаг болсон байна. Тунгаан бодох зураг таалагдлаа... Сурвалжлагчид маань яг л дүрмийн дагуу овоо сайн бичсэн байна лээ. Найруулга сайтай байсан. Гарчиг сонгохдоо анхаараарай. Оновтой хийгээд тодорхой гарчиг сонгож байгаарай. Манай дизайнер их сайжирсан байна шүү. Бүр хамгийн анхны сонинг одоогийн сонинтой харьцуулаад үздээ. Гайхалтай өөрчлөгдсөн байгааз. Та нар үнэхээр мундаг юмаа. Урагшаа. Үнэхээр бахархаж байна. Ийм гайхалтай багийг удирдаж байсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа...
Аан бас нэг юм- Цаашдаа "Тунгаан бодох нийтлэл" - ээ оруулж байгаарай. Нэг тийм чөлөөт нийтлэл орох ёстой. Оюутнууд дундаа шилдэг нийтлэлийн уралдаанд зарласан ч болно. За түр баяртай.

Хайрын захидал задарлаа...


Ангийн хөвгүүд болон миний дунд нэгэн нууц байдаг юмаа. Тэр нь энэ хүнтэй холбоотой. Тиймээ хөвгүүдээ? Манай ангийн охидууд одоо болтол энэ тухай юу ч мэдээгүй байгаа. Би 3-р курст байхдаа, Гэгээн хайрын валентины өдөр та нартаа хайр зарлаад бөөн захидал бичсэн дээ. Тэр үед оюутны зөвлөлийн дарга байсан болхоор, гишүүдээрээ хайрын захидал хүргүүлээд л ... Нөгөө ангийн банди нар захидыг чинь харж атаархаад л... Та нарын зарим нь захидлыг найзууддаа уншуулсан сурагтай байсан. Зугаатай байж дээ. Тэр захидалд юу байсныг охидууд одоо болтол мэддэггүй шд. Тиймээс энд захидлыг задлахаар шийдлээ. Одоо уншихнээ их л чухал захидал бичсэн байх юм. Надад хэнээс нь ч хариу ирээгүй ш д...
Гэхдээ “Сэгс цагаан богд”-ийн хариу захидалыг маш олон жилийн дараа Тоймоон Очирхүү гуай бичсэн байдаг. Тиймээс би хариу хүлээнээ. Эрт орой хэзээ боловч хариу бичихгүй юмуу?
“Сэгс цагаан богд”-ийг бичсэн Д.Пүрэвдорж гуайтай зургаа авхуулсан. Энэ эрхэм хүн байгаагүйсэн бол “Сэгс цагаан CS3 ” төрөхгүй л байх байлаа гэж. Одоо дурсамжаа нэг сэргээе дээ. Бүгдээрээ 2009 оны 2 сарын 14 өдрөөр аялцгаая... Тэр үед бүгд 2 давхарын коридорт 208 лаб онгойхыг хүлээгээд зогсож байсан даа. Би 3 давхарлуу өгсдөг шатан дээр зогсоод та нарыг нууцаар ажиглаж байлаа гэж...

Сайхан CS3-ийн
Хөөрхөн хархүү
Сайн байна уу?
Танай ангийн томоогүй бүсгүй
Сайн байнаа
Намар чи манай ангид
Нартай хамт ирсэн юмуу?
CS3 ангисаа
Сэтгэлийн минь олж хараагүй юм уу?
Нүдэнд дулаахан хархүү та
Нүүдлийн шувуу биш шүү дээ
Сэм сэмхэн покердож,ПС-дхээр чинь
Сэтгэл нэг л зовоод байна.


Намар та манай ангид
Намайг зөндөө зовоосон шүү дээ
Өөрсдөө тэгж зугаагаа хөөж
Өндөг шиг дуугүй явчихаад
Төгөлдөрт(цайны газар) оронгуут покер тоглоод
Түүний хажууд(Бадмаараг) ПС тоглоод
Нэг үеийнхнээсээ ч санаа зовохгүй
Нээрээ та хэд намаржин чадлаа
CS гэдгээ ч мартаад
Санаа юугаа дагаяа гэвэл
Хүсэхгүй бүхнээ зөнд нь хаяад
Хүсэл юугаан дагаяа гэвэл
Хонгор найз чиний минь ирээдүй
Харах боломжгүй бүрхэг юм бишүү?
Уучлаарай найз минь
Уурлах хэрэггүй тоглосон юм.
Алсыг харан зорилгоо тодорхойлдог
Айхтар хүүхдүүд зөндөө байна өө
Англи хэлээ ядаж сурчихвал
Амьдралд чинь хэрэгтэй юм бишүү?
Залуу насныхаа энэ цагаа
Завгүй байлгаж болдоггүй юмуу?
Залхуурах гэдгээ одоохондоо мартаад
Зорилгодоо тэмүүлж болдоггүй юмуу?
Хичээл таруут л алга болчихоор чинь
Хэнтэйгээ ч ярилцах билээ бид(girls)
Хааяа ангиараа тойрч суучихаад
Халуун сэтгэлээсээ ярилцвал ямар вэ?

Охидуудаа та нар битгий басаарай
Оролдоод хийвэл та нараас ч дутахгүй
Одоохондоо тэд сонирхохгүй байгаа ч
Онцлоод хандвал бид бүгдийг хийнэ.
Нэгэнт л бидний сонгосон анги
Нэгдэж л чадвал бид хүчтэй
Нэр нь хүртэл сүртэй
Нээрээ сайхан анги шүү.
Баяртай найз минь хариу хэлээрэй
Бангын минь хаяг
CS 3-ийн хуучин банжан юмаа.
Бас нэг зүйлийг мартах шахлаа
Би энийг өөртөө ч бас зориулсан юм шүү.

Хүндээр тусгаж авалгүй
Хүлээцтэй уншиж дүгнээд
Хүсвэл охидууддаа уншуулаад
Хамтдаа нэг ярилцвал ямар вэ?
Хайртай шүү бүгдэд чинь
Happy Valeytine’s Day!
2009.02.14

Хэн нь ч охидууддаа уншуулаагүй байгаам даа. Тэрнээс чинь болоод тэд энэ захидалд юу байсныг одоо болтол мэдээгүй байсан юм байна.
Хүн англи хэл сураа гээд хэлээд байхад.... \өөртөө ч бас хэлж л байна л даа\

Tuesday, October 12, 2010

Сайхан CS-3 -ийн хөөрхөн хархүү сайн байна уу?

Хөвгүүдээ, энэ шүлгийг санаж байна уу? Яагаав дээ, би 3-р курсдээ гэгээн хайрын валентиний өдөр та нартаа хайрын захидал илгээсэн биш билүү? Манай ангийн охидууд одоо болтол тэр захидалд юу байсныг мэдээгүй л байгаа... Ойрноос нөгөө захидлаа оруулнаа. Энд эх хувийг нь орууллаа. Ингэхэд, энэ шүлгийг бичсэн Д.Пүрэвдорж гуайтай би зургаа авхуулсан байгаа. Энэ хүн байгаагүй бол тэр шүлгийг бичиж чадахгүйсэн....Та нар миний шүлгийг санаж байна уу?. Яагаав,

Сайхан CS-3-н хөөрхөн хархүү сайн байна уу?
Танай ангийн томоогүй бүсгүй би сайн байна..
Намар та манай ангид
Нартай хамт ирсэн юм уу?
CS-3 ангиасаа сэтгэлийг минь олж хараагүй юмуу? гээд л ,,,

Сайхан хотын
Хөөрхөн хархүү
Сайн байна уу ?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байнаа.
Намар та манай нутагт
Нартай хамт ирсэн юм уу?
Сэгс Цагаан Богд ууланд
Сэрүү унах болоогүй юм уу

Цэлгэр говь минь нараа дэрлээд
Цэнхэр хадаг шиг намиатан байна.
Сар хаяанд хонож
Салхины үзүүрээс
Хээрийн үнэр анхилан
Нарны илч ус мэт
Газрын хээлэнд шингэх
Намрын говь дулаахан байна.
Зун намартаа говь ингэж
Зуух мэт голдоо халаад
Өлгийтэй нялхас шиг
Өвөлдөө илчээр амьсгалж
Цан хүүргээ үргээн
Цас үүлэндээ хайлдаг юм.
Нүдэнд дулаахан хархүү та
Нүүдлийн шувуу байсан юм уу
Уужим говийн бяцхан бүрд би
Ус нь цалгиж үлдсэн юм уу
Сэм сэмхэн санаа алдаад
Сэтгэл нэг л сүжрээд байна
Намар та манайд ирэхдээ
Намайг ганц түлсэн шүү дээ
"Батиар" биш дээ хүнийг та
Барьж харах шахсан шүү дээ

Өөрөө тэгж өдөхийг өдчихөөд
Өндөг шиг дуугүй явчихаад
Шувуу бүхэнд үг заагаад
Шуудан бүрийд захиа дайгаад
Нэгдлийн даргаас ч санаа зовохгүй
Нээрэн та намаржин чадлаа
Уншаад баймаар таны захидлууд
Уулзахын заяа өгөөч гэжээ
Уулзахын заяа өгье гэтэл
Учралын жаргал аваач гэжээ
Учралын жаргал авъя гэтэл
Улаанбаатарт ирээч гэжээ.
Сэгс Цагаан Богдоо орхиод
Сэтгэл юугаа дагаяа гэвэл
Хонгол таны гэргий болоод
Хот газар сууя гэвэл
Говь нутгийн хүрэн бүсгүйн
Гоо үзэмж хүрэх болов уу
Онгож гандсан миний царайд
Оо энгэсэг таарах болов уу
Уур гүйцсэн байшинд суухаар
Утаагүй галд цайгаа чанахаар
Улаа бутарсан говио орхиод
Улаанбаатарт очьёо гэвэл
Буянтай ханийн цалин хүртсэн
Бурхан байлаа ч таарах болов уу
Булган хангайн цагаан өвөлд
Булган дээлтэй ч даарах болов уу?
Уучлаарай найз минь
Уурлах хэрэггүй тоглосон юм.
Улаанбаатар сайхаан!
Уулс тийшээ хаяа тэлсэн
Үүлс дээшээ дээвэр тулсан
Улсын минь чандмань эрдэнэ
Улаанбаатар сайхаан!
Өдөн дэрнээс
Өглөө өндийн
Өнгийн шаахай
Өлмийд углан
Цоохор торгон
Хэвнэг нөмөрч
Цонхны хөшиг
Хэцээр татаж
Халуун ус
Хананаасаа аваад
Цахилгаан зууханд
Цайгаа чанаад
Үеийн тандаа эрхлэн суувал
Үнэхээрийн нэгэн жаргал бус уу
Гурван талтай толины урд
Дөрвөн талаа толидон засаж
Гурван зуугын булган малгай
Төвхөн агаад жишүү тавьж
Өрнө зүгийн шаахай гутлын
Өндөр өсгий шатаар товшиж
Цагаан харшийн ёроолоор
Цантай чулуун гудамжаар
Ажилдаа яаранхан
Автобусанд яаранхан
Амраг нөхрөө сугадан алхавал
Аяа бас жаргал бус уу!
Ажил тарсны дараагаар
Аав ээжийн ерөөлөөр
Цэцэг шиг хөөрхөн хүүгээ
Цэцэрлэгээс хамт аваад
Цэнгүүн сайхан үдэш
Цэнхэр дэлгэц ширтэн
Хөвсгөр диваанд шигдэн
Хөгжим дуу чагнан
Сайхан бие эрүүл
Санаа сэтгэл саруул
Бие биенээ хайрлан суувал
Бидэн хоёрын жаргал бус уу
Тэгэвч найз минь би
Тэнгэрийн энэ л хаяандаа
Тэмээчин эгэл заяандаа
Тоост их говийн
Тортогт хөх асар
Сэгс Цагаан Богддоо
Сэтгэл хоргодоод болохгүй нь!
Сундлан нүүх үүлс шиг
Суварган цэнхэр уулаа
Сувд шиг бэлд нь гялалзах
Сум нэгдлийн төвөө
Энэ нутагт тулсан
Эцэг өвгийн галаа
Он жилээр нэхэлгүй
Орхиод явж чадахгүй нь!
Ай даа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Анагай гурван цоохор
Ажин гурван ширдэг
Ах дүү гурван хаалга
Аман гурван сээр
Ар гурван дэл
Алаг гурван шанд
Задгай гурван хээр
Зах гурван замбуу ...
Нэр нь хүртэл шүлэг
Нээрэн сайхан нутаг!
Аяа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Солонгийн долоон өнгө билээ
Идээний таван амт билээ
Ижил нь үгүй үнэртэн билээ
Ид шидийн үзэсгэлэн билээ.
Аагтай цай шиг шаргалтан байдаг
Аргалийн зоо шиг хиргэлтэн байдаг
Атан тэмээ нь хонгортон байдаг
Алагхан говьдоо хайртай би
Эмээлийн бүүрэг шиг элгэн хад нь
Эсгээд авмаар иртэй ч гэлээ
Ээрэм газрын алаг чулуу нь
Эрихны бөөр шиг элүүн билээ
Их говийг холоос харахад
Ихэмсэг алс нь хүйтэн ч гэлээ
Илчтэй хөрсийг нь алгаар дарахад
Илүүрийн ул шиг халуун билээ
Хулангийн тоос шингэх бэл нь
Хуурайн ар шиг ширүүн ч гэлээ
Хүйсэн чинээ зүлгэн газраа
Хүүхдийн зулай шиг нимгэн билээ
Голдоо хүртэл хатсан юм шиг
Говийн заг хатуу ч гэлээ
Нартай илчинд ноцтол халсан
Нарийхан мөчир нь ногоон билээ
Цаадах уулс нь зэрэглэн хөвөх
Цагаан далайн зэрэглээнд тунан
Өртөө газраас айлийн гэр
Өдрийн од шиг цахилнам билээ
Халуун тогооноос бүрхээр авахад
Хамар цоргин бүгчих уур шиг
Таана аагьсан хөхөмдөг манан
Талаар дэгдэн хөөрнөм билээ
Хүдэн татсан нутаг юугаа
Хүсэл нь дагаад халуун явдаг
Хүрэн царайтай говийн хүмүүс
Хүний ясаар сайн билээ.
Ялаа халтирам ханан цавчилд
Янгир, ямаатай ассан байдаг
Асга шаргих хадан цавчилд
Аргаль хоньтой нийлсэн байдаг
Алаг тууз шиг эрээн цайдамд
Адуу, хулантай уралдан байдаг
Өнгө гэрлийн хувилгаан
Өвгөн манхны давалгаан
Говь сайхан нутаг минь
Гоц сайхан болж байна
Цагаан суурин хээр босч
Цахилгаан дэн гэрт асч
Цэнхэр говьдоо манай нэгдэл
Цэцгийн мандал дэлгэн байна.
Хүний санаа алс сууж
Хүсэл бодол нь айл бууж
Эгэл олны амьсгаа нийлсэн
Энэ нэгдэлд амьдрал сайхан байна.
Намар та энэ нутгаар
Нартай хамт давхиж явахдаа
Манай нэгдлийн сайхныг биширч
Малчдын хойморт саатаж суухдаа
Уянга модтой цагаан гэрийг нь
Улаанбаатарын ганган тавьцыг нь
Машинаа зогсоож гайхсан гэнэлээ
Малгайгаа авч магтсан гэнэлээ
Нээрэн ч энд говь шигээ
Нэгдэл минь өргөн байна
Сэгс Цагаан Богд шигээ
Сэтгэл минь өндөр байна
Үеийн найз нь өөрийн нэгдлийн
Үүднээс сөхөж, өрхнөөс нь татаж
Алсын хүнд хайраа хадгалж
Айлын хүүгээс түүнээ харамлаж
Задгай шарлаг хөлгөн говьдоо
Зандан шатар шиг зуун тэмээгээ
Үүрийн туяанаар өрж явна
Үдэш болтол нүүж явна
Хонгор найз минь уулзъя гэвэл
Холын надтай учиръя гэвэл
Нар шиг говьдоо таныг урья
Сар шиг гэрээ энд барья
Эрхэм таныг эргээд ирэхэд
Эхийн голын алимаар дайлъя
Усан үзмийн багцыг таваглаж
Ургацын шимээр хүндлэн цайлъя
Хангайн гоёлыг говьд өмсгөх
Хотын соёлыг хөдөө хүргэх
Хувь заяаг та бидэнд
Хувьсгалч буурлууд тавьсан байна
Хот хөдөө адилхан болох
Хойчийн өдрийг ойрхон болгож
Залуу насныхаа хамаг өнгийг
Зах нутагтаа хамт өгье
Маргад тэнгэрийн чулуун сүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр
Сэгс Цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна
Аяны чинь дөрөөг
Сүү өргөн мялаая
Алсын чинь харгуйг
Сүй болгон хүлээе
Баяртай найз минь
Хариу бичээрэй
Байнгын минь хаяг
Сэгс Цагаан Богд


Friday, October 1, 2010

Хэн хаагуур юу хийж явна? 2 /Prencess CS 2006-2010/


Хэнээс нь эхлэх үү? Хамгийн түрүүнд ангийн даргаасаа эхлэх нь зөв байхаа. Манай
Rosa одоо ШУТИС-д магистраа хамгаалж байгаа гэвэл яахуу. Гоё байгааз? Хамгийн гол нь яг өөрийнхөө сонирхолын дагуу сурч байгаа болхоор ямар ч асуудалгүй. Хичээлдээ хичнээн дуртай гээ. Зун болгон аавыгаа дагаж хөдөө явдаг хүнд геологийн мэргэжил тийм ч хэцүү бишээ. Гол нь манай хүн өөрөө дуртай. Тиймээс баклавр, мастердаа зэрэг сурч байна даа.
Дараа нь мэргэжлээрээ ажиллаж байгаа ганц охин Snowy. Одоо IT парк-д BBCeo гэдэг инкубаторын компанид ажиллаж байгаад гарчихжээ... Эхний нэг сар цалингүй ажиллаж өөрийгөө хэн гэдгийг ч харуулсан бололтой. Дараа нь үндсэн ажилтан болсон бөлгөө. Гэхдээ гарчихжээ.
Cindrella бас сурч байгаа. Санхүү Эдийн засгийн дээд сургууль Бизнесийн удирдлагын мастерын ангид шалгалт өгөөд тэнцээд одоо сурч байна даа. Манай охин угаасаа бизнес талдаа хэнийг ч хол хаяна дөө. Бас л өөрийнх нь сонирхол учраас хичээл нь үнэхээр сонирхолтой байгаа гэсэн шөө.
За, Манай Arial нутаг буцсан. Уг нь 7 сард ирчихээд Тайван явах төлөвлөгөөтэй байсан боловч аав ээждээ чөдөрлүүлсэн сурагтай. Гэрт нь туслах хүн байхгүй тул 2 жил Баян Өлгийдөө ажиллаж байгаад Тайван явах байх. Гэхдээ одоо төрийн өмчийн шалгалтанд бэлдээд тун завгүй байгаа.
Bella охин нэг хэсэг хөдөө байж байгаад ирсэн болхоор талын монгол бүсгүй болоод ирсэн байналээ. Korean Air гэдэг компани-д шалгалт өгсөн боловч, тэнцсэн боловч, одоогоор шинэ хүн авах арай болоогүй байгаа гэсэн. Бас Хүрээ сургуулийн гадаад харилцааны албанаас дуудаад Солонгос явж тэтгэлэгээр суралцаж өгнө үү? гэж гуйсан байх юм. Манай хүн одоохондоо бодож үзье гэсэн хариу өгсөн байгаа.
Jasmin охин одоогоор Алладинаа хүлээгээд л ... гэхгүй юу. Манай хүн ёстой боломжийн хэд хэдэн ажилд оронгоо алдаад гарсан байх юм. Өндөр цалинтай, маш гоё газрууд бие биетэйгээ өрсөлдөн санал тавиад байсан гэнэ л дээ. Манай хүн ч бүх шаардлагыг нь хангаад байсан бололтой. Ганцхан юман дээр бүдрээд байж л дээ. Тэгээд бүр яс махандаа шингэтэл нэг зүйлийг ойлгож авчээ.
Тэр бол Англи хэл бөлгөө. Тиймээс англи хэл сураарай хүмүүсээ. Санаж байна уу? 3-р курст, 2 сарын 14-ны өдөр би бүх хөвгүүдэд хайрын захиа бичсэнийг. Түүн дээр Англи хэлээ сурцгааяа гэж хэлсэн л биздээ. Одоо ойлгов уу? ямар хэрэгтэй гэдгийг нь,,