Friday, December 24, 2010

Oryovoyoo...




Хөндүүрлээд байгаа зүрхний минь үер мэт зовлон
Хөшгиний цаана шуурах хаврын салхи мэт тавгүй
Хээрийн үнэр, яргуйны настай зуурдын төдий бодлууд
Хэзээ ч юм зурсан зураг шиг тавилангийн өрөөнд төөрөлдөнө

Monday, December 20, 2010

Хүйс үү? Жендер үү?

 12-р сарын 9 ны  14  дэх удаагийн  хичээлийг Хүчирхийллийн эсрэг төвийн захирал  Энхжаргал  эгч бидэнд жендерийн асуудлын талаар бас л сонирхолтой хичээл орсон юм.
 Энэхүү  хичээлийн онцлог нь лекц сонсох гэхээсээ илүү хоорондоо илүү ярилцаж training  хэлбэрээр явагдаж байсан нь урьд өмнөх хичээлүүдээс онцлог байж чадсан юм.  Бид хичээлтэй холбоотойгоор хүний эрхийн талаар асуудлуудыг хөндөж ярилцсан бөгөөд энэ талын багагүй мэдлэгтэй болоод амжсан билээ. Жендерийн сэдэврүү орохдоо хүйс болон жендерийн ялгааг харуулсан тест бөглөсөний дараа эрэгтэй эмэгтэйгээрээ хоёр баг болж хуваагдаж яриа өрнүүлсэн билээ. Мэдээж иймэрхүү асуудалд ороод ирэхэд  маргаан гарах магадлал харагдаж эхлэсэн бөгөөд аз болж хичээлийн цагт баригдаж энэхүү хичээл амжилттай өндөрлөсөн билээ. Цаг цаг дууссан тул та бүхний яриаг таслахаас өөр аргагүй байна, дараа та нар үргэлжлүүлэн ярьж болно гэсээр бидний энэ өдрийн хичээл мөн л цагаасаа оройтож  9 өнгөрч  дууссан юм. Үр дүнтэй, өгөөжтэй хичээлийг сонирхолтой хэлбэрээр заасан Энхжаргал эгчдээ маш их  баярлалаа. 

 

Critical Thinking цагаасаа хэтэрч орлоо...

2010 оны 12 сарын 02 болсон 13-р хичээлээр бид Critical Thinking гэсэн нэгэн сонирхолтой хичээлийг үзлээ. Миний хувьд урд нь огт сонсоогүй байсан энэ хичээл эхлэхээсээ л таалагдаж эхэлсэн бөгөөд нэг л мэдэхэд хичээл дуусах цаг аль хэдийнэ өнгөрчихсөн байсан юм. Оройн 10 цаг өнгөрч байхад ч хичээл үргэлжилсээр байсан нь залуу лидерүүдэд хамгийн их таалагдсан хичээлийн тоонд зайлшгүй орно байх гэж бодож байна. Цаг оройтоогүй бол ч хэр удаан үргэлжлэх байсныг би таашгүй...

Critical Thinking буюу Шүүмжлэлтэй сэтгэлгээ гэсэн үг тэр бүр дуулдаад байдаггүй. Манайхны хувьд бүр ч энэ талын мэдлэг мэдээлэл бага байдаг байдаг. Гэтэл энэ зүйл өөрөө бидний амьдралдаа зөв шийдвэр гаргахад маш чухал байр суурийг эзэлж байдаг байна. Олон төрлийн асуудлыг зэрэг шийдвэрлэх боломжийг бидэнд өгч байдаг байна.
Аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж сурахын тулд “Яагаад ” гэдэг асуултыг маш олон талаас нь тавьж үзээд тухайн нөхцөл байдалд бодит, зөв дүн шинжлэл хийнэ гэсэн үг. Үүнээс гадна аливаа зүйлд Open minded буюу нээлттэй хандаж сурах нь critical thinking чадвараа хөгжүүлэхэд чухал зүйл гэдгийг бид ойлгосон юм. Open minded байж чадсанаар бид хэт туйлширсан үзэл бодолд автахгүй байж алтан дунджийг баримтлана гэж ойлгож байна.
Энэхүү хичээлийг WebGuru компаны захирал Мэргэн ах бидэнд сонирхолтой хэлбэрээр зааж өгсөнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Friday, December 17, 2010

Одоо ажлынхныхаа тухай...

Ажлынхныхаа тухай удахгүй оруулж эхлэхээр шийдлээ. Надад хүн бүрийн зураг хэрэгтэй байна. Тэгээд хэзээ нэгэн цагт өөрсдийнхөө талаар миний блогоос олж унших буйзаа... Хамгийн түрүүнд өөрийн ажилладаг IT албанаас эхлэх болно.
Хэнээс эхлэхээ одоохондоо мэдэхгүй л байна. Ямартаа ч манай алба 11 залуу, 2 охин ажилладаг. Тэрний нэг нь би. Одоо бодсон чинь би IT-гийн албанд орсон анхны эмэгтэй юм байна лээ ш дээ. гоё байгааз? Би дандаа л анхыг байдаг юм дөө гэхгүй юу... за за. түр завсарлъя.

Wednesday, December 15, 2010

тийм нэгэн мэдрэмж...

хаашаа ч юм бүхнийг хаяаад гүймээр, эргэж хэзээ ч харахгүйгээр...хар хурдаараа чигээрээ гүйгээд л баймаар. Ертөнцийн амьдралаас холдмоор. Эсвэл зүгээр л нүдээ аниад суумаар... Гүнзгий амьсгал авмаар. Зүгээр л хөөс болон замхармаар тийм нэгэн мэдрэмж. Новш. i wanna die....What is the meaning of Life?

Saturday, December 11, 2010

Аймаар хэцүү байна...

Юу гээ, Амьдарлд нь үргэлж аз тохиож, алдаа нь хүртэл аз болоод хувирчихдаг тийм хүн энэ дэлхий дээр хэр олон бол? Би нэг иймэрхүү стилийн нөхөр юм шиг байгаан.
Их сургуулиа төгссөнөөс хойш яг 6 сар өнгөрч байна. New Media Marketing Agency http://newmediamarketingagency.com/hr/ гэдэг компанид орчихлоо. Үнэндээ над мэтийн туршлагагүй гаруудыг авдаг газар биш л дээ. Би зүгээр л азаар орчихсон байхгүй юу. Юм хийдэг чадварлаг хүмүүсийн дэргэд сууж байхдаа
өрийгөө голсоор байгаад л таарах юм. өөрийгөө өмөөрмөөргүй байвч ганц сэтгэлээ тайвшруулах юм нь манайхан ихэнх нь 2,3 жилийн ажлын туршлага байна л даа. Тэгэнгүүт 2-3 жилийн дараа би ямар хэмжээнд хүрсэн байх бол гэж бодолхийлнэ.
Гэлээ гээд намайг голоогүй, надад итгэж, намайг цаашдаа сайн ажиллаж чадна гэж найдаж хүлээж буй захиралдаа талархаж байна.
Их сургуульд байхдаа нийгмийн ажилд дэндүү хошуу дүрсээр байгаад мэргэжлийн хичээлээ 2т тавьж явсны гай ч гарч л байх шиг байна. Тэглээ гээд тэндээс сурсан зүйлс их тул харамсах юм байхгүй ч яг одоо бол надад аймаар хэцүү байна. Туршлагагүй болхоор хэцүү байна. Мэдлэг дутаж байгаа болхоор хэцүү байна. Чадвар дутаж байгаа болхоор хэцүү байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ бүх зовлон шаналалууд нэг нэгээр арилан замхрах буйзаа. Ямартаа ч энэ компанид тодорхой байр сууринд хүрэх хүртлээ шаргуу хичээнгүйлэн суралцангаа ажиллах болноо. Би компанидаа, компаныхаа хамт ажилладаг бүх хүмүүстээ(тэд бүгд маш гайхалтай хүмүүс), компаныхаа эд эс бүхэнд хайртай. Энэ миний компани.Би хичээнээ...

Friday, December 10, 2010

Та хүн мөн үү?


"Хүний эрх" гэдэг өөрөө хүн болгоны мэддэг сэдэв боловч бас нөгөө талаараа хүн бүрийн мэддэггүй зүйл байдаг. "Хүний эрх гэж юу вэ?" гэж асуувал та юу гэж хариулах вэ? Ер нь эрхээ мэддэг байх шаардлагатай юмуу? Энэ юунд хэрэгтэй юм бол? Энэ талаар ямар мэдлэгтэй вэ? Мэдээллээ хаанаас авах ёстой вэ? гээд олон олон асуултууд гарч ирэх байх. Гэтэл хариулт нь хаана байна вэ? Хариултыг нь хайж байгаа хүмүүс хэр олон бол?

Хуулинд хийж болно гээд зөвшөөрөгдсөн бүхэн бидний эрх мөн байж чадах уу? Тэгвэл хуулиар батлагдаагүй үлдсэн бүхэн юу болох вэ?
Та эрхээ эдлэнэ гэхийг юу гэж ойлгож байна?
Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдэг үнэн үү? санал нийлж байна уу? Яагаад?

Ажил дээрээ ч юмуу гэртээ байж байтал гэнэт нэг цагдаа орж ирээд таныг баривчлах тушаалтай байна, дагаад явна уу гэвэл та ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Энд таны эрх зөрчигдөж байна уу?

Хүний эрх гэдэг угаас биднийг хүн болж төрөхөд л заяагдсан жам ёсны зүйл байдаг. Эрх бол өөрөө хүний хэрэгцээнээс урган гарч ирж байдаг заяамал зүйл юм. Угаас төрлөхийнх учраас түүнийг хуульчилж тогтоох эрх хэнд ч байхгүй байдаг гэсэн үг гэж ойлгоном. Түүнийг зүгээр л улс орон бүр өөр өөрийн хэм хэмжээнд хуулиар баталгаажуулж өгдөг л байх.


Амьд явах, Халдашгүй эрх чөлөөтэй байх, Өмч хөрөнгөтэй байх гэсэн үндсэн гурван эрхэнд тулгуурлан хүний эрх урган гарч байдаг гэж ойлгож байна. Тэгвэл таны эрх яг одоо зөрчигдөөгүй гэдэгт итгэлтэй байна уу? Үүнийг мэдэхийн тулд хүнд хамгийн ойрхон байдаг бичил ертөнцөөс харж дүгнэж болно. Тэр нь Гэр бүл, найз нөхдийн хүрээлэл, ажлын байрыг хэлж байгаа юм.

Хэрэв зөрчигдөж байгаа бол хамгийн түрүүнд хаана, хэнд хандах хэрэгтэй вэ? Үнэндээ үүнийг би ч бас мэдэхгүй л байна. Би хүний эрхийн мэргэжилтэн биш. Зүгээр л эрхээ мэдэхийг хүсч буй энгийн нэгэн иргэн хүн. Дээрх асуултуудын хариултыг хайж буй жирийн нэгэн ажилтан.

Бид яагаад эрхээ мэдэхгүй байна вэ? Гэтэл хүний эрхийн талаар ойлголтуудыг хүмүүст түгээж чадаагүй нь хэний буруу вэ?

Эцэст нь Хүний эрхийг эдлэх цорын ганц нөхцөл нь хүн байх явдал гэж ойлгоном. Та хүн мөн үү? Тэгвэл таны эрх юу вэ?