Monday, May 30, 2011

Хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар үед хамгийн өндөр байдаг вэ?

  Хэрэглэгчдийн Сэтгэл Ханамж нь компаны өрсөлдөх чадварыг хадгалж байдаг хамгийн чухал үзүүлэлт юм. Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг бий болгож чадахгүй бол бизнес хэмээх дайны талбарт ялагдах нь гарцаагүй юм. Харин хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бүрэн бий болгож байдаг тэр зүйлийг ЧАНАР гэнэ.Чанарын ач холбогдлыг ухамсарласан компани хэрэглэчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ойлгож, хангах ажилд төвлөрүүлэн ажилладаг байна.

Хэрэглэгчдийн эрэлтийг байнга хангаж чадах бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байх нь өрсөлдөөнд ялагч болох үндэс юм. Өрсөлдөөн байснаараа өөрсдийн бүтээмжээ байнга дээшлүүлж өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж чанарыг бий болгодог байна. Өрсөлдөөний үр дүнд хэрэглэгчид хождог.

Чанарыг хэрхэн сайжруулах вэ?

Чанарыг сайжруулахын тулд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн хийх нь хамгийн чухал алхам юм. Үүний тулд хэрэглэгчидтэйгээ эргэх холбоотой байж, тэдний дуу хоолойг сонсох нь чухал. Ингэснээр хэрэгцээг хангаж хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бий болгож чадна.
Нөгөө талаас ЧАНАР бол байгууллагыг удирдаж байгаагын нүүр царай юм.

• Өрсөлдөгч нарынхаа соёлыг гярхай ажиглах
• Орчин тойрныхоо бусад асуудлыг анхааралтай ажиглах
• Стратеги ба тактик(техник, чадварлаг манлайлагч, хүний нөөц)

Үйлчилгээний чанар нь хэрэглэгчдийн хүсэн хүлээж байгаатай харьцуулахад илүү түвшний үйлчилгээ хүргэхийг хэлдэг байна. Харин үйлчилгээ бол мөнгөнийх нь хариуд хэрэглэгчдийн хэрэгцээг чин сэтгэлээсээ хангахыг санал болгосон үйлдэл юм. Тиймээс дутууг амлаж давуулан биелүүлэх заль гарган үйлчилгээний чанараа харуулж болох л юм.

Wednesday, May 25, 2011

Та мэргэжилтэн үү? мэргэшилтэн үү?

 

...гэтэл тойрог томрох тусам асуултын тэмдэг нэмэгдсээр...
Сократын шавь нь асууж гэнэ

-          Багшаа та бүхнийг сурчихсан уу?

-          Багш нь газарт том жижиг хоёр тойрог зураад ингэж хэлжээ.

Sokrate_-_copy

-      Энэ жижиг тойрог бол чиний мэдэж байгаа зүйл, том тойрог нь миний мэдэж байгаа зүйл, харин  тойргийг хүрээлэн буй зах хягааргүй орон зай бол бид хоёрын мэдэхгүй байгаа тэр  зүйл. Энэ хоёр тойрог цэгээр дүүрсэн байна гэж төсөөл. Харин цэг бүрийг нэг асуулт гэж бод. Тэгэхээр тойргийн хэмжээ томорч чиний мэдлэг нэмэгдэх тусам мэдэхгүй асуулт ихсэх болно гэжээ.

Эрдэмд оройгүй гэсэн үг байдаг нь энэ л бололтой. Ажиллаж сурч буй чиглэл маань ямар өргөн, ямар гүн гүнзгий, ямар хязгааргүй гэдгийг мэдэх хүртлээ энэ үгийг анзаараагүй байж. Бүхнийг л сурчих юм шиг, бүхнийг л мэдээд чадчих юм шиг санагдаад...

Гэтэл тийм биш бололтой .Тойрог томрох тусам асуултын тэмдэг нэмэгдсээр... Гэхдээ олон олон өөр өөр төрлийн асуултын тэмдэг байснаас нэг чиглэлийн асуултууд байвал хариулт олохдоо хялбар юм болов уу. Гол санаа нь хүн өргөн мэдлэгтэй биш гүнзгий мэдлэгтэй байж тухайн нэг л чиглэлдээ мэргэших нь зөв болов уу гэж. Харин та мэргэжилтэн үү? мэргэшилтэн үү?

 

Thursday, May 19, 2011

Борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

 Энд маркетингийн мэргэжилтэн адил онол ярьж мундагтаж чадахгүй ч найзынхаа гуйсан хүсэлтийн дагуу өөрийн олж мэдсэн бүхнээ зөвлөгөө болгон нэмэрлэхийг хүслээ.

Хүн ашиг олохын тулд бизнес эрхэлдэг гэж боддог. Харин ашиг орлогоо нэмэгдүүлж амжилттай ажиллахын тулд тодорхой хэмжээний маркетингийн мэдлэг зайлшгүй хэрэг болно. Бизнес эрхлэгч хүн бүр маркетингийн талаар мэдлэгтэй байх шаардлагтай болж байна.

Бүтээгдэхүүн борлуулах болчихоод идэвхижүүлэлт хийж телевиз сонин хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр  реклам явуулж маш их хэмжээний хөрөнгө мөнгө зардаг ч эцэст нь зорилтот зах зээлдээ хүрч чадаагүй бол таны сурталчилгаанд цацсан мөнгө хий дэмий салхинд хийсэн урсах болно.

Маркетингийн үйл ажиллагааны үр дүнд борлуулалт нэмэгдсэн байх ёстой болхоос бид алдагдал хүлээх ёсгүй. Таны явуулсан маркетингийн бодлого борлуулалтанд шууд нөлөөлж байх ёстой юм.

Юутай ч  борлуулалтаа нэмэгдүүлэх талаар бодохоос урд маркетингийн хэд хэдэн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай болж байна. Маркетинг бол хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татаж тэднийг худадан авалт хийхэд ятгах ухаан байх ёстой.

Юунаас эхлэх вэ?

            Таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол үйл ажиллагааныхаа зорилгыг тодорхойлох шаардлагатай юм. Энэ зорилго бол бидний хүсэж буй эцсийн цэг юм. Зорилго зорилтоо амжилтттай зөв тодохойлж чадсанаар бид үйл ажиллагааныхаа төлөвлөлийг зөв хийж чадна гэсэн үг.

Зорилго, зорилтоо амжилттай  тодорхойлохын тулд 

1.      Бизнесийн гол зорилгоо тодорхойлох. Энэ нь та яг хэнд зориулж  бизнес хийдэг, таны бизнесийн эцсийн үр дүн ямар байх

2.      Хэрэглэгчээ таних. Таны зорилго зорилт хэрэглэгчид чиглэгдсэн байх ёстой. Тиймээс тэдний талаар судлагаа хий.

3.      Хүрэх үр дүнг тооцох. Өөрөөр хэлбэл таны зорилго зорилт тань эцсийн үр дүнг шууд илэрхийлсэн байх ёстой.

            Найзынхаа бизнес дээр жишээ авъя. Маш сайн чанарын, тансаг, дээд зэрэглэлийн 100% даавуун бөс бараануудыг Оросын  Нова Сибисрк-ээс оруулж ирдэг нэгэн дэлгүүр байлаа. Үүнд хөвөн даавуу, хөнжлийн дэвсгэр даавуу, дэрний уут, хүүхдийн дэвсгэр даавуу, ширээний бүтээлэг, гал тогооны алчуур хэрэглэл, хөшиг чүүл гэх мэт бараанууд  багтана.

Магадгүй таны зорилго өрсөлдөгчидөө хол хаяж  даавуун бөс барааны салбарт брэнд болон гарч ирэх. Өрсөлдөөн гэдэг нь өөр байх, эсвэл сүйрэх.
Ийм боломж хэр ойрхон байгаа бол?

 Танд байгаа эхний давуу тал: Таны бүтээгдэхүүн яг хэрэглэгчдийн хүсдэг дээд зэрэглэлийн сайн чанарын бараа бүтээгдэхүүн.
Сул тал: Давуун бүтээгдэхүүүнүүд нь эдэлгээ урт, Нэг л удаа авсан байхад байнга авах шаардлагагүй .
Давуу тал болговол: Хэрвээ хэрэглэгчдийн сэтгэлд нийцэж чадвал нэг удаагийн борлуулалт биш дахин худалдан авалт буюу үнэнч хэрэглээг бий болгохын төлөө зохион байгуулах хэрэгтэй. Таны худалдан авагчдийн найзууд, гэр бүлийнхэн, эргэн тойрныхон нь худалдан авах ёстой. Үүнд  нөлөөлөх Аман ярианы маркетингийг дэлгэрүүлэхийн тулд өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнд нотолгоо гаргах нь чухал.
 Тэдний хүсэл сонирхолд нийцэж чадаж л байгаа бол тэд аман ярианы маркетингийг таны оролцоогүйгээр эргэн тойрондоо цацах болно.

 

Миний бодлоор  Зорилтот зах зээлдээ зөв цагт нь бүтээгдэхүүний оновчтой мэдээллийг түгээж чадах юм бол одоо байгаагаасаа илүү ихийг олж чадах болно.

Хэрвээ би яг ийм төрлийн бизнес эрхэлдэг байсан бол худалдан авагчиддаа урамшуулал зарлах сонголтыг хийх байсан. Тэдний насан туршдаа миний үнэнч үйлчлүүлэгч болгохын тулд чадах бүхнээ хийх болно.Учир нь миний үйлчлүүлэгч зөвхөн хөнжлийн дэвсгэр даавуу, дэрний уут авахаас гадна гэрээ тохижуулахдаа, өрөөнүүдээ тохижуулахдаа хэрэг болох бүх төрлийн хэрэгцээт даавуун бараануудаа манайхаас авах боломжтой учраас .Тэд аман маркетинг хийж чадна.

 

Юутай  ч  зах зээлээ сайн судлах хэрэгтэй . Ямар хүмүүс бидний үйлчлүүлэгч байж болох вэ?


  • -          Ихэнх үйлчлүүлэгчид нь эмэгтэйчүүд
  • -          Насны хувьд 26 дээш насны тусдаа гарсан,  гэрлэсэн, бие даан амьдарч байгаа
  • -         Сайн чанарын даавуун бараа бүтээгдэхүүн авахыг хүсч байгаа хэн болов

 

Эдгээр хүмүүст ямар урамшуулал таалагдах бол?

 

  • Шинэхэн гэр бүл болсон залуу хос танайхаар үйлчлүүлээд гарахдаа дараа ямар боломжийг эдлэх боломжтой вэ? Хүүхэдтэй болох үедээ тэд эргэн ирж танайхаас сонголт хийлгүүлэхийн тулд ямар урамшуулал зарлах вэ?
  •  Ганц бие хүн танайхаар үйлчүүлэнэ. Магадгүй гэр бүлтэй болчихоод танайхаар дахин ирүүлэхийн тулд та юу хийх чадах вэ?
  •  Танай үйлчлүүлэгч аман маркетинг хийж эргэн тойрныхоо найз нөхөд, гэр бүлийнхэндээ танай бүтээгдэхүүнийг сурталчилсан байна.  Та хариуд нь ямар бэлэг барих вэ?

-          Өөр ямар ямар боломж урамшуулал байж болох талаар сайн бодох хэрэгтэй.

 

Харин хэрэглэгч зөвхөн таныг зорьж сонгож ирэх тийм мэдээлэл бэлтгэхийн тулд

  •   Уриа үг гаргах
  •  Урьд нь болон ирээдүйд үйлчлүүлэх магадлалтай хэрэглэгчдийн жагсаалт

Таны гол мэдэх ёстой зүйл:

  • Манай хэрэглэгчид хаана байна, тэд хэрхэн өөрчлөгдөж байна, тэдний ерөнхий хандлага.

 

 

 Хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа хийх нь

 Хэрэглэгчдээ танихын тулд  сэтгэл зүйг нь судлах хэрэгтэй.  Судалж болохуйц хамгийн нарийн түвшинд судалгаа хийснээр маркетингийн тактик үйл ажиллагаагаа зөв үр дүнтэй явуулах боломж бүрдэнэ.Тэдний тухай судалгаа хийж байх явцдаа дан ганц хүсэл сонирхолыг бус нийтлэг шинж чанарыг гаргаж ирэх нь чухал юм.

 

 Зорилтот хэрэглэгчид ямар хүмүүс вэ?

  • ·         Тэд ямар сонирхолтой?
  • ·         Ихэнх цагаа хаана өнгөрүүлдэг?
  • ·         Тэдний хэрэглээ?
  • ·         Байнга ордог газар?
  • ·         Амьдралын хэв маяг?
  • ·         Тэд өдөрт хэдэн цагийг хэрхэн өнгөрөөж байдаг?
  • ·         Мэдээллийг хаанаас хэрхэн олж авдаг ?
  • ·         Хэрхэн түгээдэг?
  • ·         Боловсрол мэдлэг чадал?
  • ·         Өдөр тутмын ажил?
  • ·         Гэр бүл чөлөөт цаг?
  • ·         Зах зээл дээрх нөлөө?
  • ·         Хувийн төрх байдал?
  • ·         Тэдний хувьд худалдан авалтанд нөлөөлдөг хүчин зүйлс?
  • ·         Үнэнч тууштай хэрэглээ?
  • ·         Зан төлөв?
  • ·         Ямар мэдээллийг түлхүү авахыг хүсдэг?

Дээрх бүх судалгааг хийсний дараа та өөрийн борлуулалтаа нэмэгдүүлэх төлөвлөгөө зохиож стратеги боловсруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд

Онлайн системийг ашиглах. Шууд маркетинг, вайрал маркетинг, электрон маркетингийг ашиглах гэх мэт. Мэдээж энэ бүхний ойлгоход  танаас багагүй цаг хугацаа хүч хөдөлмөр шаардах болно. Эцэст нь гарах үр дүнд  та сэтгэл хангалуун байх болно.

Доорх бүгдийг бас хэрэгжүүлэх хэрэгтэй.

Борлуулалтын маркетингийн төлөвлөгөө гаргах нь хамгийн чухал юм.

Ингсэнээр:

  •   Борлуулалтын хэмжээ нэмэгдэнэ
  •   Борлуулалтын бүтэцийг сайжруулана, зардал хэмнэнэ
  •  Төлөвлөсөн хугацаанд зорилтоо зах зээлд борлуулалт хийх

Борлуулалтын маркетингийн стратеги нь:

  •  Байгууллагын маркетингийн ирээдүйд хийж гүйцэтгэх ажил хүрэх үр дүнгийн эрмэлзлэл бөгөөд түүнд хүрэх арга замуудыг тодорхойлсон төлөвлөгөө
  •  Ойрын хугацаанд хүрэх төлөвлөгөө
  • Урт хугацааны зорилго зэрэг багтана.

 

Эцэст нь  хэлэхэд та бизнес эрхэлж байгаа л бол ямар ч мэргэжилтэй байсан, ямар ч бизнес эрхэлж байгаагаас үл хамааран маркетингийн шинжлэх ухааныг бага ч болов судлаад үзэх хэрэгтэй. Өөрийнхөө амжилтын төлөө.

Хэрэг болох сайтууд:  http://tuguldur.newmediamarketingagency.com/ , http://mugmarketing.blogspot.com/ , http://chuluuntsetseg.newmediamarketingagency.com/ бусдыг нь өөрөө хайгаад байж дээ. 

 

Wednesday, May 11, 2011

Дурлалыг удирдахуй

Дурлал хүчтэй шүү. Дурласан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Мэдэх үү?
- Мэдээж түүний тухай зогсоо зайгүй бодож эхлэнэ
- Ажлаа хийхдээ түүний тухай түмэн бодол толгойд эргэлдэнэ
- Ажлын бус цагаар ч бодсоор л байна.

       Тэр дурлал нь чамтай хамт ажилладаг бол бөөн аз. Жинхэн аз жаргал тэр л  болж хувирана. Ядархаа ч мэдэхгүй, харихаа ч мэдэхгүй. Учир нь дурлалтайгаа илүү удаан хугацаанд хамт байх боломж олдож байгаа учраас тэр. Түүний өөдөөс нүдээ ч цавчилгүй ширтэн гөлөрч , гарыг нь мэдрэх нь энэ ертөнцийн хамгийн сайхан жаргал мэт. Цаг хугацаа урсан өнгөрхийг ч үл анзаарана....

      Удалгүй энэ дурлалын их үзэгдлийн шалтгаанаас  болж өөрийгөө ч удирдаж чадахаа болих нь тэр. Өөртөө байгаа бүхий л цагаа зөвхөн түүнд л зориулж эхлэнэ. Цавчилгүй ширтэх нүд нь өвдөж нуруу нь хөшиж эхлэнэ.

Энэ бол хэн нэгэнд хүнд биш ажилдаа ухаангүй дурласан манайхны жишээ. Тэр дурлал гээд байгаа зүйл таны хийж буй ажлыг л хэлж байна. Ахиад  эхнээс нь уншаарай. Танд дээрх шинж тэмдэг байгаа болов уу? Өдөржин компьютерынхаа ард суудаг тэдний зарим нь цаг хэд болсныг ч үл анзаарана. Та ч бас магадгүй тэдний нэг байж болох л юм.  Дурлал хүний нүдийг сохолдог гэдэг үнэн юмаа. Ажилдаа хэт дурласанаас болоод эрүүл мэндээ анзаарах нүдгүй болчихвол бид чинь яаж ажлаа сайн хийх билээ. Ажилдаа дурлах нь амжилтын үндэс мөн боловч арай түрүүнд нь эрүүл мэнд тавигдах бусуу?

  Тэгээд л толгой өвдөнө, нувуу өвдөж хатуулгана, мөр хүзүү хөшнө, хамраас үе үе цус гоожино гэх мэт энгийн шинж тэмдэг илэрвэл "Та дурлалаа удирдах цаг болжээ" гэсэн оношийг би тавьлаа. Яах эсэхээ та өөрөө л шийдэж дээ. Жишээ нь доорх байдлаар энгийн нэг шийдэлд хүрч болно. Өөр юу ч хийсэн болно. Өөрийнхөө төлөө үйлдэл хийх цаг болжээ. :)  дуусаа.

эрүүл_мэнд_эрхэм_баян.avi Watch on Posterous