Wednesday, July 6, 2011

Kiss the rain....

Бороо над дээр орж
Бодол урсан норж
Чамайг санан өнгөрснийг дурсах...
Сэтгэл гэдэг эмзэг болохоор
Сэмхэн арчих нулимас нь бороо чи юмуу
Бороо чи надад хэлээч...

Friday, July 1, 2011

Ийм л байг.

Тэр одоо 25 настай. Хоёр дээд сургууль төгссөн. Өндөр боловсролтой, ухаалаг , үзэсгэлэнтэй бүсгүй. Одоо хоёр компанид зэрэг ажиллаж байгаа бөгөөд маш чадварлаг залуу удирдагчдын тоонд зүй ёсоор орно. Хийж буй ажилдаа мэргэшсэн тэрбээр өөрийн удирдлаган дор ажилладаг хүн бүрийн хүндэтгэлийг хүлээдэг бөгөөд бүгд л түүний талаар ам уралдан ярьцгаана. Түүний хийдэг ажил түүний хобби болхоор тэр бүхнийг дэндүү төгс хийдэг. Түүнд сул тал гэж байхгүй гэхэд хилсдэхгүй. Гайхалтай дуулдаг, гайхалтай бүжиглэдэг, бас гитар гайхалтай тоглодог. Хүн бүртэй гайхалтай харилцаа тогтоож чаддаг. Гайхалтай ярьдаг шилдэг илтгэгч.

Түүний хувийн амьдрал их ер бусын. Үргэлжийн аз жаргалтай хийгээд сэтгэл хангалуун төгс амьдрал. Маш төгс найз залуутай. Найз залуу нь найз бүсгүйгээ дагуулсан шилдэг нэгэн. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, соёлтой, хүн чанартай хүнлэг, царайлаг залуу. Түүнд мөн чадахгүй зүйл гэж байхгүй. Найз залуу бүсгүйд ухаангүй хайртай бөгөөд бүхий л зүрх сэтгэлээ түүндээ зориулсаар л байна. Насан туршдаа зөвхөн түүнийг хайрлаж чадах цорын ганц тийм л залуу. Тэд хоёр жил үерхэж байгаа гайхамшигтай хосууд. Бүгд л тэднийг тохирсон хос гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд залуу хос удахгүй нижгэр сайхан хуримаа хийх гэж байна.Дээд тэнгэрээс заяасан бурханлаг хүмүүс гэлтэй эдгээр хосын амьдрал үүрд аз жаргалтай үргэлжлэх эхлэл ингэж тавигдсан юм...

Түүх шинэхэн хосын гэр бүлд бяцхан үр нь мэндэлснээр улам сонирхолтойгоор үргэлжилнэ... 2013 оны 7 сарын 1.

Мэдлэг болон чадваргүй бол чи хэн ч биш Золоо

Ер нь балай юмаа. Анхнаасаа удирдлагын чиглэлээр сурах байж дээ гэж бодох юм. Гэхдээ Хүрээд орсондоо хэзээ ч харамсахгүй л дээ. Энд би юм сурах нь ч сурсан. Зөндөөг сурсан. Одоо жоохон чадваржаад авах хэрэгтэй байнаа. ай.?

Хэдийгээр Computer Science-р сурсан ч гэсэн нээх харамсах юм байхгүй ч жоохон цаг хугацаа алдсан болж таарч л байна.
Одоо 23 настай гэдэг чин, дахиад сурвал 25 тайдаа төгсч болж л байна. Raffles-т л дээ. Өөр сонголт алга. Raffles-т менежментийн ангид сурах хэрэгтэй. Энэ хугацаандаа компанидаа ч бас ажиллах хэрэгтэй. Сургалтын төлбөрөө харин яаж олъё доо байз.
10 сая.

Англи хэлнийхээ сургалтын төлбөрийг цалингийн зээлээр болгочиж болно байх. Харин Vittana авах хэрэгтэй. Өөр ямар ч сонголт алга. Надад бөөн боломж байна. Жоохон хичээ. Тэгээд л бүх зүйл сайхан болноо Золоо. Хичээ. Жоохон хичээчих.