Thursday, November 10, 2011

Оргүй хоосноос бий болгогчид буюу бүтээдэг Монголчууд

Оргүй хоосноос бий болгогч, бүтээдэг Монголчуудтай танилцаад хэсэгхэн хугацаанд ч гэсэн хамтран ажиллаж, өөрийнхөө хэмжээнд тусалж байхдаа  найддаг биш бүтээдэг Монголын тоонд яваагаа мэдэрлээ. Яагаад ч юм тэдний талаар хэдхэн үг бичмээр санагдлаа. Бүгд л өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхэлдэг боловч ажлынхаа хажуугаар бүхнийг зохицуулан амжуулж, цаг нартай уралдаж, оюунлаг бүтээн байгуулалтыг хийж буй залуустай хамтран ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байна. Мөнгө байхгүй, боломж байхгүй, цаг зав байхгүй гээд зүгээр суусан бол Global Entrepreneurship Week  Монголд зохиогдохгүй байх байсан. Гэвч бүтээдэг хүмүүс хэзээ ч тэгж хэлдэггүй  юм байна лээ. Тэд мөнгийг босгодог, боломжийг бий болгодог, цаг заваа ч зориулж чаддаг, хүссэн зорилгодоо хүрч чаддаг. Гэхдээ хэний төлөө энэ бүхнийг хийх болов гэдэг сонин....
Магадгүй найддаг Монголчуудыг бүтээдэг Монголчууд болгохыг төлөө хийж байгаа юм болов уу? 

Gew_nodate

 Төрийн соёрхолт Д.Сосорбарам гуайн уншсан энэ л хэдэн мөрт миний толгойнд салахгүй эргэлдэнэ. Үүнийг Global Entrepreneurship Week -ийг зохион байгуулж буй бүтээдэг Монголчуудад зориулж байнаа.

Бүтээдэг Монголчууд хэзээд бүхнийг амжуулдаг юм байна гэдгийг харлаа. Бүгдээрэнд нь амжилт хүсье! 

Энэ улсад 2 янзын Монгол байна
Нэг Монгол нь боломжийг бодит үйл хэрэг болгон бүтээдэг
Нөгөө Монгол боломжийг харсаар суугаад алддаг
Би л болж байвал бусад нь яамай гэх аминч Монгол байхад
Олны хэрэг бүтвэл, минийх ч бас бүтнэ гэдэг тэнэгэр Монгол бас байна

Алс ирээдүйгээ боддоггүй Монгол байхад
Ирдээдүйнхээ төлөө өнөөдөр гишгэх мөрөө хардаг Монгол ч бас байна
Нэг Монгол найддаг, Нөгөө Монгол нь Бүтээдэг
Бүтээдэг Монгол урагшилдаг 
Найддаг Монгол хоцордог

Сайхан цаг ирэхийг хүлээгээд суудаг Монгол байхад
Сайхан цагт хүрэхийн тулд хором ч амсхийдэггүй Монгол бас байна
Өдөр ирэх тусам Монголчууд  хөгжиж
Найддаг Монголоос бүтээдэг Монгол болон хөгжиж байна
Шинэ Монголын Өөдрөг ирээдүй
Шинэ боломж ирж байна

Харин энэ цаг үед  
Найддаг Монгол урдын янзаараа үлдэж
Бүтээдэг Монгол шинэ амьдрал өөд итгэл төгс, зоримог хараад өөрчлөлтийн цаг айсуй гэж өөртөөн чанга хэлнэ.
Харин та аль МОНГОЛ вэ? 

Таныг бүтээдэг Монголын эгнээнд урьж байна.  Ирэх долоо хоног буюу 11-р сарын 14-20- ны хооронд  болох  Global Entrepreneurship Week  -ийн үйл ажиллагааны календарьтай танилцаарай. Биднийг дэмжээрэй, бидэнтэй нэгдээрэй, бидний үйл ажиллагаанд идэвхитэй оролцоорой. Таныг урьж байна. 

Updated-Calendar.pdf Download this file