Sunday, November 4, 2012

Одоо л амьдрал минь эхэлж байгаа ч юм шиг.

Сонин шүү. Хааяа блогтоо ороод бичсэн зүйлсээ унших гоё байдаг. Энэ блогийг орхиж чадахгүйнээ. Дэндүү их зүйл оруулчихаж. Нэгэнт тиймээс хойш бичсээр байх болноо. Хэн нэгэнт уншуулах гэсэндээ ч биш. Зүгээр л миний амьдралын түүх бичигдсээр байгаад баяртай байнаа.

Одоо би бээр гэртээ амраад сар гаруй болж байна. Амьдрал ч үргэлжилсээр...
Сүй тавьж, хайртайгаа хамт амьдраад нээх удаагүй л байна. Их сайхан байнаа. Хоёр эмээ, нэг өвөөтэй болсон. Надад их халамжтай, их сайн байгаа. Гэртээ байгаа юм шиг бөөцийлүүлж байгаа. Өдөр хоног ч нэг л мэдэхэд өнгөрсөөр ... Тун удахгүй шинэ хүнээ хүлээн авах гээд л догдлоод сууж байна даа. 

Ажлын хувьд миний хайр их хичээж байгаа. Бүх зүйлийг шинээр дөнгөж эхэлж байгаа ч тэр минь ямар их хичээж байгааг би анзаарахгүй байж чадахгүй нээ. Гэхдээ амьдралын үнэ цэнэ, утга учир гэдэг хэн нэгний төлөө зүрх цохилох тэр мөчөөс л эхлэдэг гэдгийг миний хайр надад мэдрүүлсэн юм даа. Тиймээс энэ их хайрыг мэдэрч, энэ их амьдралд тохиолдсон азыг хүлээн авч байгаадаа өөрийгөө маш азтайд тооцохгүй байхын аргагүй. 

Одоо л амьдрал минь эхэлж байгаа ч юм шиг...