Wednesday, December 4, 2013

Хүү маань нэг нас хүрлээ. Их хурдан юмаа

Блогтоо салхи оруулалгүй бас л удсан байна. Энэ хугацаанд зөндөө л их юм болж өнгөрсөн дөө... Ажил амьдрал, гэр бүл гээд л.... Уг нь тухай бүрт нь бичээд явсан бол их л гоё муухай олон зүйл бичигдэх байсандаа... Заза сэдвээсээ хазайлгүй төрсөн өдөртөө шилжье. 
 Дөрөвхөн хоногийн өмнө хайртай хүүгийн маань төрсөн өдөр нижгэр сайхан болж өнгөрлөө. Ээж аав хоёр нь чардайж байгаад л сүртэй л төрсөн өдөр хийлээ дээ... Гэр бүлийнхэн, найз нөхөд, ажлын хамт олноо урьлаа... Миний бондгор хүү зөндөө л их бэлэгтэй болсон доо... Зураг түүх өгүүлнэ гэж...







































за нэг иймэрхүү л юм болсон доо... 

Saturday, June 15, 2013

Залхууралдаа идэгдэж дууслаа

Ямар нүгэлтэй юм бэ? Үргэлж залхуу хүрээд байдаг боллоо...
Залхуу хүмүүсийн дунд байгаад байна уу? Оюутан байхдаа ямар идэвхитэй, эрч хүч дүүрэн байдаг байлаа даа.... Өөрийгөө ялж чадахгүй, үргэлж ялагддаг боллоо... Миний идэвхи, эрч хүч өдрөөс өдөрт буурч байгааг мэдрэх ямар муухай юм бэ? Гэхдээ удахгүй буцаад сэргэнэ гэж найдаж байна.


Monday, May 27, 2013

Цаг хугацаа харавсан сум мэт нисэх юм даа...

Бүх зүйл нүд ирмэх зуур болсон уу гэлтэй.  Хамгийн сүүлд блогтоо бичлэг оруулсанаас хойш аль хэдийн 5 сарыг ардаа үлдээжээ. Энэ зуур ямар олон зүйл болж өнгөрсөнийг өнөөдөртөө бичвэл яндашгүй их зүйл болно гэдгийг мэдэж байгаа тул өнгөрсөнрүү эргэн очихоос зүрхшээх мэт. Гэвч  мартагдашгүй сайхан дурсамжууд хэзээ ч мартагдашгүй тул хуучирч гандхаас нь урьтаж оруулахаар шийдлээ. 

Амралттай байсан 11 сар. Одоо бодохнээ их эрт амралт авсандаа харамсдаг. Гэхдээ 

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байна...



Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байна...
Дэндүү гэхэд дэндүү хурдан өнгөрсөөр... Үнэхээр нүд ирмэх зуур л бүх юм болж байх юм.
Юу гээ, сүүлд блог бичихдээ би жирэмсэн байсан бол одоо аль хэдийнээ төрөөд 6 сарыг ардаа үлдээжээ. Нэг хөөрхөөн хүүтэй болсон. Амьдралын минь баяр баясал,  аз жаргалын мин ундрага юм даа...Зарим нэг зурагнаасаа оруулчихсан дээр байх.











Хүү маань одоо 6 сартай болчлоо. Хоёр хөөрхөн цахиур гараад исрэн байгаа... Үнэхээр бүх зүйлс хурдан болж байна шүү... Эгдүүтэй хүүтэй болсондоо л хамгийн их аз жаргалтай байна даа... Би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай эмэгтэй байх даа...