Monday, May 27, 2013

Цаг хугацаа харавсан сум мэт нисэх юм даа...

Бүх зүйл нүд ирмэх зуур болсон уу гэлтэй.  Хамгийн сүүлд блогтоо бичлэг оруулсанаас хойш аль хэдийн 5 сарыг ардаа үлдээжээ. Энэ зуур ямар олон зүйл болж өнгөрсөнийг өнөөдөртөө бичвэл яндашгүй их зүйл болно гэдгийг мэдэж байгаа тул өнгөрсөнрүү эргэн очихоос зүрхшээх мэт. Гэвч  мартагдашгүй сайхан дурсамжууд хэзээ ч мартагдашгүй тул хуучирч гандхаас нь урьтаж оруулахаар шийдлээ. 

Амралттай байсан 11 сар. Одоо бодохнээ их эрт амралт авсандаа харамсдаг. Гэхдээ 

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байна...



Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байна...
Дэндүү гэхэд дэндүү хурдан өнгөрсөөр... Үнэхээр нүд ирмэх зуур л бүх юм болж байх юм.
Юу гээ, сүүлд блог бичихдээ би жирэмсэн байсан бол одоо аль хэдийнээ төрөөд 6 сарыг ардаа үлдээжээ. Нэг хөөрхөөн хүүтэй болсон. Амьдралын минь баяр баясал,  аз жаргалын мин ундрага юм даа...Зарим нэг зурагнаасаа оруулчихсан дээр байх.











Хүү маань одоо 6 сартай болчлоо. Хоёр хөөрхөн цахиур гараад исрэн байгаа... Үнэхээр бүх зүйлс хурдан болж байна шүү... Эгдүүтэй хүүтэй болсондоо л хамгийн их аз жаргалтай байна даа... Би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай эмэгтэй байх даа...