Saturday, June 7, 2014

Хайртай

 Гэр минь сайхан байнаа.

 Ээж нь хүүгээ анх удаа усанд оруулсаны дараа

Ам бүл нэмлээ 2014 оны 5/28 Гэртээ ирсэн анхны өдөр

5/27 нд 11:07 -д 1-р төрөхөд төрлөө

2 эмээ нь угтан авлаа
Эмнэлэгээс халад тавчиктайгаа гарсан хөгтэй явдал боллоо. Аав нь минии хувцасыг мартсан байв.
 Ах шинэ дүүгээ маш сайн хүлээж авлаа





Эмээ шинэ хүнээ ерөөж, мялаав


Tuesday, May 13, 2014

Миний хань миний бахархал...


Хайр минь биднийхээ төлөө их хичээж байгаа шүү. Хайраараа их бахархаж байна. 
Хайрдаа хязгааргүй их хайртай. 23 насных нь төрсөн өдөр

ХҮҮДЭЭ ЗӨНДӨӨ ИХ ХАЙРТАЙ

Миний зулзага хэнтэйгээ адилхан байна?

Залуу байжээ... Одоо их хөгшрөөд байна уу даа...

23 настай байжээ...

Хайр ийм л байдаг.

Миний хайр бид хоёр ийм л байсан ...


Friday, May 9, 2014

Усан хулгана болохсон...

Гадаа бороо ороод л гоё юмаа
Урьд шөнийн цасан
Усан бороо болж хувирлаа

Цонх ширтэн суугаа би 
Цоройж үсрээд гарахсан.
Усан хулгана болтлоо норохсон...


my son and his friend 5/5




Thursday, May 8, 2014

Дахиад маамуутай болж байгаа



Миний амьдрал дэндүү хурдан өрнөөд байна уу?
Хүний амьдрал угаасаа ийм юмуу?
Цаг хугацаа хурдан ч юм шиг удаан ч юм шиг
Цаашлах зам минь урт ч юм шиг богино ч юм шиг...





Тун ч удахгүй шинэ хүнээ хүлээж авна даа... Айх баярлах, догдлох сандрах зэрэгцэж байна шүү.

Хуучин дотны найзтайгаа уулзсан мэт



Блогоо заримдаа таг мартчих юм.. Хааяа нэг санаад орохоор хуучин дотны найзтайгаа уулзсан мэт үнэхээр сайхан...Үргэлжлүүлж бичихээр шийдлээ.. Миний түүх, миний амьдрал үргэлжилсээр. Хэн нэгэн унших үгүй нь чухал биш л дээ. Гэхдээ би бичих дуртай.. 


Уулзаж ярилцмаар...

Дотор давчдаад. Нэг хүний тухай бодохоор... Нэг уулзаж сайхан ярилцахсан... Түүний хэлэх гэсэн бүхнийг сонсохсон... Өөрийн хэлэх гэсэн бүхнээ хэлэхсэн... Тэгээд бүхнийг мартахсан. Намайг бүү буруутгаж Өөрийгөө бүү зэмлээч Сэтгэлээ уудлан бүхнийг гаргаад Сэнхрүүлж өөрийгөө өөд нь татаач...