Thursday, May 8, 2014

Дахиад маамуутай болж байгаа



Миний амьдрал дэндүү хурдан өрнөөд байна уу?
Хүний амьдрал угаасаа ийм юмуу?
Цаг хугацаа хурдан ч юм шиг удаан ч юм шиг
Цаашлах зам минь урт ч юм шиг богино ч юм шиг...





Тун ч удахгүй шинэ хүнээ хүлээж авна даа... Айх баярлах, догдлох сандрах зэрэгцэж байна шүү.

Хуучин дотны найзтайгаа уулзсан мэт



Блогоо заримдаа таг мартчих юм.. Хааяа нэг санаад орохоор хуучин дотны найзтайгаа уулзсан мэт үнэхээр сайхан...Үргэлжлүүлж бичихээр шийдлээ.. Миний түүх, миний амьдрал үргэлжилсээр. Хэн нэгэн унших үгүй нь чухал биш л дээ. Гэхдээ би бичих дуртай.. 


Уулзаж ярилцмаар...

Дотор давчдаад. Нэг хүний тухай бодохоор... Нэг уулзаж сайхан ярилцахсан... Түүний хэлэх гэсэн бүхнийг сонсохсон... Өөрийн хэлэх гэсэн бүхнээ хэлэхсэн... Тэгээд бүхнийг мартахсан. Намайг бүү буруутгаж Өөрийгөө бүү зэмлээч Сэтгэлээ уудлан бүхнийг гаргаад Сэнхрүүлж өөрийгөө өөд нь татаач...

Wednesday, December 4, 2013

Хүү маань нэг нас хүрлээ. Их хурдан юмаа

Блогтоо салхи оруулалгүй бас л удсан байна. Энэ хугацаанд зөндөө л их юм болж өнгөрсөн дөө... Ажил амьдрал, гэр бүл гээд л.... Уг нь тухай бүрт нь бичээд явсан бол их л гоё муухай олон зүйл бичигдэх байсандаа... Заза сэдвээсээ хазайлгүй төрсөн өдөртөө шилжье. 
 Дөрөвхөн хоногийн өмнө хайртай хүүгийн маань төрсөн өдөр нижгэр сайхан болж өнгөрлөө. Ээж аав хоёр нь чардайж байгаад л сүртэй л төрсөн өдөр хийлээ дээ... Гэр бүлийнхэн, найз нөхөд, ажлын хамт олноо урьлаа... Миний бондгор хүү зөндөө л их бэлэгтэй болсон доо... Зураг түүх өгүүлнэ гэж...







































за нэг иймэрхүү л юм болсон доо...