Thursday, April 21, 2011

Тэр хүмүүсийн нэг нь энэ үгэнд дуртай.

Хайрлахгүй байхын аргагүй хүмүүс энэ дэлхий дээр зөндөө олон байдаг. Эргэн тойронд хаа сайгүй байж л байдаг. Тэр хүмүүсийн нэг нь энэ үгэнд дуртай. Би ч бас. Do all the good you can in all the ways you can as long as you can.

Би нэг алхам урагшиллаа.


хүн үргэлж өөрчлөгдөж байдаг. Гэхдээ улам бүр хөгжиж, буруу бодлоо зөв болгож , үргэлж л хөгжиж байдаг. Өөрчлөгдөж байна гэдэг хөгжиж байна гэсэн үг. Минийхээр. Тиймээс би өнөөдөр нэг нээлт хийлээ. Энэ бодол тархинд буух хүртэл, энэ өөрчлөлтийг хийх шийд гарах хүртэл бүтэн 6 сар болсон юм. 6 сар намайг зовоосон зүйл байсан юм. Гэхдээ би хариултаа олсон. Би нэг алхам урагшиллаа.(ажилтай холбоотой)

Tuesday, April 19, 2011

кет, шорттой уянгалсан кэзээ ч мартагдахгүй мөч


Зүгээр хөгжилтэй санагдаад, мартмааргүй санагдаад, бас дараа дурсмаар санагдаад. Бүжиг мэддэггүй эвсэлгүй хүнд уянгалах шиг хамгийн амархан зүйл байдаггүй гэж мэдэрлээ л дээ. Заал тараад л шууд явсан болхоор кэт, шортоо солих боломж ч олдоогүй надад ингээд караоке орох нь сонин байгаагүй ч үргэлжлээд уянгалана гэсэн нь жоохон сонин байв. Харих оройтсон тул хань татаад хүлээх зуур уянгалчихлаа л даа. Харин оронд нь хуучин байсан буруу ойлголцлуудаа залруулах завшаан тохиолдлоо гэж...


Уг нь иймэрхүү хувцастай байсан бол гоё байхгүй юу...

Tuesday, April 5, 2011

Өнөөдрөөс ажил дээрээ цагаан хоол

Хавар болхоор хүн бүр л их бага хэмжээгээр ядардаг байх. Би ч бас. хоол сайн идэхгүй бол яаж өдөр бүр печень идээд байх билээ. Ажлынхаа охидууддаа нийлээд цагаан хоол хийж идэж байх боллоо. Энэ анхны хоол. Яг 30 минутанд хийчихлээ. Одоохондоо дажгүй шүү.