Friday, February 19, 2010

Ганзо, хурдан эдгээрэй!!!

Цанын бааз явж ирээд манай өрөөнд цуглаж байгаа нь энэ. Цагаан сарын бууз, ууцны мах, еэвэн, ул боов гээд л байхгүй юм байсангүйээ, энэ ширээн дээр…

Уг нь шууд харьж болох л байсан л даа. Ганзо бэртэл аваагүйсэн бол…
Одоо гэмтэл орох гээд л хүлээж байгаа нь энэ. Эрдэнээ Ганзог сахиад эмнэлэг дээр байгаа. Аав нь ирчихсэн байгаа гэсэн. Гэхдээ бид хэд гэмтэл орох шаардлаггүй л юм шиг байна. Ариунзаяа ангийн дарга маань сахиж сахиж ирсэн. Дэндүү сайн ангийн дарга шүү. Сургуулиас сургалтын албаны Баагий ах эмнэлэг дээр бас байгаа . Ганзо, хурдан эдгээрэй, ангийнхан чинь хүлээгээд л байгаа шүү.

Цанын бааз ямар байсан ангийнхаан?






  • Гоё байсан шүү. Сургуулиараа, тэр дундаа ангиараа цанын бааз явсан тэр өдөр хэзээ ч мартагдхааргүй дурамжтай үлдлээ. Цана углаад гулгаж байгаад онхолдоод унаж буй хүмүүс энд тэнд. Аааа, туслаарай, ААААААА гээд л….Нэг хүн онхолдож унасан л бол хойноос нь ирж буй хүн давхарлан унах нь тодорхой , угаасаа анх удаагаа хөлдөө углаж байгаа юм чинь. Тэгээд л бие биенийхээ чадахгүйг харж шоолоод л.. Унаж буй хүмүүсийг харж инээгээд л… Удалгүй өөрөө агаарт хоёр эргэлдэн унаж 100 м т шидэгдээд л… хүмүүийн инээдийг хүргээд л….Хамгаалалтын торыг даван хавцал руу цанатайгаа үсэрч байгаа хүмүүсийг харж инээгээд л… дараа нь ардаас нь нисч орж хүмүүсийг инээлгээд л… Ёоох, инээдэм ханиадам , нус нулимас холилдсон тэр нэгэн дурсамж ард үлдлээ…Маргааш нь яав, хөндүүр хөндүүр, хөндүүр…
  • Сайнаа охин огцом замаар орж нисээгүйсэн бол, Батжа агаарт эргэлдээгүйсэн бол, Миа элгээрээ газардаагүйсэн бол, Ундрах цахилгаан шатаа андуурч мэргэжлийн зам дээр очоод явж чадалгүй шал дэмий агаарын нислэг хийгээгүйсэн бол, Ганзо сновбордноосоо унаж ухаан алдаагүйсэн бол, Би өөрөө чөлөөт уналтыг үзүүлээгүйсэн бол ярих яриагүй, дурсах дурсамжгүй үлдэх байлаа гэж…

Wednesday, February 17, 2010

Хонгилын үзүүрт гэрэл байна!!!



Санамсаргүй гэх нь хаашаа юм, санаатай гэх нь ч хаашаа юм. Нэг л мэдэхэд би энэ сургуулийг сонгоод нэг хоёр жилийг ардаа орхижээ. Курс дээшлэх бүрт төгсөөд яах вэ гэсэн бодол толгойд үе үе орж ирэх боллоо. Уг нь мэргэжилдээ бусад оюутан шиг дур сонирхолтой байсан бол ийм асуулт надад тулгарахгүй байх байсан. Гэтэл би өөрийгөө юунд дуртайгаа ч мэдэхгүй явсаар одоо энэ мэргэжлийг сонгон суралцаж байна. Сүүлдээ хичээлдээ үнэхээр дур сонирхолтой эсэхдээ эргэлзэх боллоо. Эргэлзээ үүссэн учраас өөртөө итгэх итгэл минь буурсаар. Итгэл минь алдарч байгаа болохоор сурах хүсэл минь унтарч байна.
Дургүй ламд дарж байгаад сахил хүртээнэ гэгчээр би өөрийгөө хүчлэн сурч байна. Сургалтын төлбөрийг минь төлчихсөн болохоор надад муу сурах эрх байхгүй...
Үнэндээ


сургуулиа сайн төгсөөд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажлаад явахыг хүсэж байна. Аав ээж минь ч гэсэн тийм бодолтой байгаа. Гэвч олон олон аавын охид хөвгүүдийн хүсэл мөрөөдөл их сургуулиа төгссөний дараа үүлс болон замхарч, уур болон дэгддэг нь гашуун үнэн. Нэг хэсэг нь “дипломын гол” гэж нэрлэгдэн, ажилгүйчүүдийн эгнээнд шилжин орно.Харин нөгөө хэсэг нь тэс хөндлөн замыг сонгон лангууны ард зогсдог дипломтой худалдагч болж хувирана.
Гол шалтгаан нь юу юм бол? Та бодож үзсэн үү?
Юу ч байлаа гэсэн чин үнэндээ би тэдний нэг байхыг хүсэхгүй байна. Ааваа ээжээ, хүү нь\охин нь\ тийм нэгэн болохыг хүсэхгүй байна. Би амжилтанд хүрэхийг л хүсч байна. Гэхдээ яаж ???
Ингэхэд би юунд чадвартай, юунд авъяастай юм болоо? Одоо болтол өөрийгөө сайн мэдэхгүй л явна. Өнөөдөр номын дэлгүүрт ороод хэдэн ном гарчиглах зуур амжилтын тухай нэгэн тодорхойлолтыг санамсаргүй олж уншлаа.
“Амжилт нь хийж буй зүйлдээ дуртай байх, эсвэл дуртай зүйлээ хийх явдал.” гэсэн нэгэн суутны хэлсэн үг толгойнд минь одоо ч гэсэн бодогдсоор...
Үүнийг уншаад хонгилын үзүүрт гэрэл байна гэж бодлоо. Тиймээ, нуулгүй үнэнээ өчье. Би одоо дуртай зүйлээ хийж байгаа эсэхдээ, дуртай чиглэлээрээ сурч байгаа эсэхдээ эргэлзэж байна. Гэхдээ хийж байгаа зүйлдээ дуртай болж чадвал амжилт ирэх болно гэдгийг ухаарлаа. Үүний төлөө би одооноос бүхнийг хийх болно. Эс бөгөөс би өөрийн дурлан хийж чадах тэр зүйлээ заавал, заавал олох болно. Надад амжилт хүсээрэй !!!
Энэхүү нийтлэлийг надтай адилхан асуудал тулгарсан оюутан бүрд зориулав. Зүрний дуудлагаа дагаарай !
Zozoloo.
zozoloo.blogspot.com