Sunday, November 4, 2012

Одоо л амьдрал минь эхэлж байгаа ч юм шиг.

Сонин шүү. Хааяа блогтоо ороод бичсэн зүйлсээ унших гоё байдаг. Энэ блогийг орхиж чадахгүйнээ. Дэндүү их зүйл оруулчихаж. Нэгэнт тиймээс хойш бичсээр байх болноо. Хэн нэгэнт уншуулах гэсэндээ ч биш. Зүгээр л миний амьдралын түүх бичигдсээр байгаад баяртай байнаа.

Одоо би бээр гэртээ амраад сар гаруй болж байна. Амьдрал ч үргэлжилсээр...
Сүй тавьж, хайртайгаа хамт амьдраад нээх удаагүй л байна. Их сайхан байнаа. Хоёр эмээ, нэг өвөөтэй болсон. Надад их халамжтай, их сайн байгаа. Гэртээ байгаа юм шиг бөөцийлүүлж байгаа. Өдөр хоног ч нэг л мэдэхэд өнгөрсөөр ... Тун удахгүй шинэ хүнээ хүлээн авах гээд л догдлоод сууж байна даа. 

Ажлын хувьд миний хайр их хичээж байгаа. Бүх зүйлийг шинээр дөнгөж эхэлж байгаа ч тэр минь ямар их хичээж байгааг би анзаарахгүй байж чадахгүй нээ. Гэхдээ амьдралын үнэ цэнэ, утга учир гэдэг хэн нэгний төлөө зүрх цохилох тэр мөчөөс л эхлэдэг гэдгийг миний хайр надад мэдрүүлсэн юм даа. Тиймээс энэ их хайрыг мэдэрч, энэ их амьдралд тохиолдсон азыг хүлээн авч байгаадаа өөрийгөө маш азтайд тооцохгүй байхын аргагүй. 

Одоо л амьдрал минь эхэлж байгаа ч юм шиг...

Thursday, August 23, 2012

Бүх зүйл нүд ирмэх зуур л болоод өнгөрөх шиг боллоо...

Цаг хугацаа яасан хурдан урсана вэ? Тэрхүү урсгалд нь цохигдоод, цохигдсон эрчиндээ дэндүү хурдтай хөвж явнаа би. 

Сүүлд блог бичсэнээс хойш басхүү нилээн хугацаа өнгөрчээ. Амьдралд их зүйл болж байх шиг байна.

Ямартаа ч 5 сард нөгөө гуравтай амьдарч байсан түрээсийн байрнаасаа гарч эргэн гэртээ ирлээ. Гэрийнхний хувьд хэвэндээ байсан ч миний хувьд асар их зүйлс өөрчлөгдсөн байлаа. 

Ажиллаж байсан анхны компаниа NMMA- аасаа ч гарлаа...  Сар гаруйн өмнөөс найз залуутайгаа хувиараа бизнес эрхлэх санаатай оффис хөлслөөд л, 2 найзыгаа дуудаад багаа бүрдүүлээд ажиллаж эхлэж байна даа.

Энэхүү хугацаанд юм юм л болж өнгөрсөн дөө. Хэцүү ч үе байлаа, сайхан ч үе байлаа. Одоо ч гэсэн юм юм түүхий л байна. Жигдрэх гээд л үзэж тарж, үсэрч наалдаж байна даа.
Гэдэс маань өдөр өдрөөр л томорсоор. Тэнд нэгэн хайрын үр 5 сарын тэргээгээс боловсорч байгаа билээ.

Удахгүй ээж болно. Тэр бүхнээс урьтаж компанийнхаа ажлыг жигдрүүлж чадвал сайн л байна. Бизнес эрхлэнэ гэдэг үнэндээ амаргүй ажил бололтой. Хичээж л байна. Түрээсийн төлбөр нэхэгдээд 2 долоо хонож байна. Арай л цуглаагүй байдаг... 

Санаа зовох юм бас байсаар л байна. Дуусдаггүй ээээ. 

Цаашид юу тохиолдохыг таашгүй. Амьдрал үргэлжилсээр...




Wednesday, April 18, 2012

Би биш

Аймаар ядарч байнга. Унаад өгмөөр л байна. Ийм хүн байгаагүй дээ би...

Энэ хугацаанд амьдрал өрнөж байсан юм

2012.04.12 Номиогийн төрсөн өдөр.

Хамгийн сүүлд миний амьдралын талаар, миний эргэн тойрны найзууд, ангийнхны талаар юу бичсэнээ санахгүй байгаа ч өнөөдрөөс цаг хугацааг бага зэрэг ухрааж орхигдсон түүхүүдийг нөхөж оруулах болноо.

За ямартаа ч өнөөдөр 2012 оны 4 дүгээр сар 18 ны өдөр. Бичигдээгүй өнгөрсөн цаг хугацаанд амьдрал өрнөж байсан юм.


Миний хувьд Номио, Заяа хоёртой байр хөлсөлж амьдраад 3 сар орчим болж байна. Тэнгисийн арын 12 давхар байр. (Номиогийн эгч бас байгаа) Өнгөрсөн жил Сайнаатай хэсэгхэн хугацаанд хамт амьдарч байгаад гэртээ очсон ч энэ удаад буцаж харихгүй гэсэн бодолтойгоор бүр мөсөн гэрээ орхин гарсан билээ.

Амьдрал ч дажгүй ээ. Мөнгөний хувьд хараахан санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй байгаа ч болгоод амьдарч л байна.

Хамгийн том мэдээ гэвэл би найз залуутай болсон. Сониний албаны ЦОГТ . Дурласан, хайрласан ч түүнийгээ хүлээн зөвшөөрөлгүй хамгийн сайн найзаа гэж бодож байсан түүнтэй үерхээд 4 сар орчим болж байна. Гоё байна уу? Миний хүрээллээс Цогтыг бүгд л мэддэг болохоор 100 хувь надтай санал нэгтэйгээр дэмжсэн. Баяртай байгаа. Харин Цогтын найзууд, сониний албаныхан шоконд орцгоосон сурагтай. Яады хог. Тэрнээс ч сонин мэдээ байгаа юм чин... Удахгүй дэлгэнээ...

Харин Номиогийн хувьд бие нь сайжирч байгаа. Хадаастай ногоон алим идээд л, 7 ширхэ сувдтай ус уугаад бүүр дажгүй шүү. Аймаар цоглог хэвээрээ. Залуучууд ардаас нь их л гүйх юм. Манай хүн нэг нүдээрээ ч хардаггүй . Эргүүлэх гэж оролдох юм. Эргэхгүй шүү дээ. Лаг хүчтэй. Гэхдээ хааяа нэг болзоонд гарсан шигээ.

Мийгаа. Мийгаа маань жими болсоон. Жирэмсэн гэсэн үг. Одоо юу юугүй төрөх гээд бас л хоног тоолон хүлээж суугаа. Саяхан 4 сарын 12 нд Номиогийн төрсөн өдрөөр ирээд явсан. Аягүүүүүү том гэдэсний цаанаас нэг хүү даллаад л инээж байна лээ. Нөхөр нь бөө. Өөрөө бас бөө. Бөө хүүхэд төрнө. J

За, Сайнаагийн хувьд бас л гоё жил байсан. Хэсэг хугацаанд Солонгос компанид ажиллаж PD гэдэг нэрийг залхатлаа ярьж , энэ муу захиралтайгаа үхтлээ хэрэлдэж, уурлахаараа Ажлаасаа гарнаа, гэж ярьдаг байсан охин хүслээ гүйцээж мөрөөдлийнхөө компани болон “Усан үзэмний хот” гэдэг газар ажилд орсон. Гэхдээ тэднийг тийм ч их усан үзэм байдаггүй л дээ. Зүгээр л Grape City гэдэг банк санхүүгийн програм үйлдвэрлэдэг ОУ-ын IT компани юм билээ.

Одноо гэдэг хүн тун удахгүй хуримаа хийх болохоор бас л нэг сенсаацийн эзэн боллоо. Удахгүйээ, 5 сарын сүүлээр Данни гээд залуутай хуримаа хийгээд, бал сараа өнгөрөөхдөө Дайчинбаатар гэдэг залуутай Франц явахым гэнэлээ. Данни ч , Дайчинбаатар ч хоёулаа л надад таалагддаг юм. Их чадварлаг, өндөр боловсорсон хүчин гэж бодож байгаа.

За, Жанка гэдэг манай овогийн бас нэг охин одоо Баян- Өлгий аймагтаа IT багшаар ажиллаж байгаа гэсэн шүү. Багш болсон. Удахгүй 7 сард хуримаа хийх сурагтай. Манай охидуудыг бүгдийг нь урьсан ч очих хүн хэд нь байх бол гэдэг дээр санаа зовж л байна.

Өө нээрээ, Цогт NMMA-д дизайнераар орсон болохоор одоо бид хоёр хамт ажиллаж байгаа. Ажил нь их л юм шиг байна лээ. Бас дипломын ажил давхцаад их л хэцүү байгаа. Тун завгүй. Бид хоёр одоохондоо тухтай уулзаж амжихгүй л явна даа...

Friday, March 23, 2012

#SMCUB 3-р сарын ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ-д урьж байна!

#SMCUB 3-р сарын ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ-д урьж байна!

 

 

Сайн байна уу, Монголын цахим гэр бүлийн гишүүд ээ

Сошиал медиа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж өөрийгөө болон бусдыг ахиулан хөгжүүлэгч таныг дэвшилтэт медиа боловсролыг ӨРГӨЖҮҮЛЭХ, сайн туршлагыг ХУВААЛЦАХ, медиачуудыг холбож ХАМТЫН ажиллагааг өрнүүлэх зорилготой SMCUB клубын ээлжит ЧӨЛӨӨТ уулзалтанд урьж байна.

Өмнөх уулзалт болон SMCUB -ийн мэдээллийг http://fb.com/smculaanbaatar хуудаснаас үзнэ үү.

 

 9 of 9
Боломж:- Оролцогч өөрийгөө танилцуулж, өөрийн туршлагыг бусадтай хуваалцах
- Бизнесээ сурталчилж, бизнесийн хүрээллээ нэмэгдүүлэх
- Нэрийн хуудсаа солилцож хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
- Онлайн танилаа бодит болгож, яриагаа ажил хэрэг болгох

Хөтөлбөр
Сонирхолтой мэдээлэл /богино илтгэлүүд/
- #12.03 уулзалтад 4н илтгэгч сонгогдон илтгэл, нээлттэй яриа хийнэ
- Хөгжилтэй тэмцээнүүд
- Нээлттэй микрофон

Цагтаа эхлэн цагтаа дууснаа, та бүхэн цагаа сайн бариарай!

Нэр дэвшсэн илтгэгчид:

Бэгзсүрэн Жамсранжав Хар-Үхэрт
https://twitter.com/jbegzsuren
"Social Media"

Гэрэл Оргил
http://twitter.com/gerel
"Entrepeneurship, Start-Up , Social Media"

Анхбаяр - Дизайнер
http://twitter.com/asosexit 
"Street Art" - Чөлөөт Сэдэв

Нэр дэвшсэн чөлөөт илтгэгчид:

Баабар, Тэмүүжин, Ганбаатар, Оюунгэрэл, Оюун гишүүн

Өмнөх уулзалтын илтгэлүүд, видео : http://youtube.com/smculaanbaatar

Хэзээ: 2012 оны 3-р сарын 24-нд 14:00- 16:00
Хаана: АКУМА төвийн 4 давхарт, “МSH” Ресторан
/Саппорогийн 4 замын уулзварын зүүн урд/
Такс ҮГҮЙ, Сонирхсон хүн бүхэн бүртгүүлэн оролцох боломжтой
/Оролцогч ресторанаар үйлчлүүлэх боломжтой (хоол, уух зүйлс)/

Бүртгүүлэх: Доорх линкээр орж бүртгэл бөглөнө үү /Хүн бүхэнд нээлттэй/
http://www.facebook.com/SMCUlaanbaatar?sk=app_348418525170512

Free Wi Fi Zone

Хамтдаа Сошиал медиа хамтын ажиллагааны үлгэр жишээ Монголын хамгийн том сошиаль клубыг байгуулцгаая!

Доорх сувгуудаар бидэнтэй холбоотой байгаарай!
http://socialmediaclub.org/chapter/ulaanbaatar
http://facebook.com/SMCUlaanbaatar/
http://twitter.com/SMCUlaanbaatar/
http://flickr.com/SMCUlaanbaatar/

Зохион байгуулагч:
Social Media Club Ulaanbaatar
The New Media Marketing Agency

#SMC Уриа:
Хэрэв авсан бол түүнийгээ хуваалц. ( If you got it, Share it)

Thursday, March 15, 2012

Хэнд ч юуг ч худалдах ухаан

Сонирхолтой ном байна. Маш их таалагдлаа. Орчуулж гарган уншигчдийн хүртээл болгосон бүх хүмүүст талараж байна. Номыг http://ka-marketing.blogspot.com/ - оос татаж авлаа.

hend+ch+yu+ch+hudaldah+uhaan+nom.pdf Download this file

Friday, March 9, 2012

"Алдаагүй Монгол хэл" алдаагүй бичихэд тань туслана

Дүрэм үзэх угаасаа сонирхолтой байдаггүй. Монгол хэлний дүрэм ч хэцүү, заримдаа бүр эргэлзүүлж орхидог. Хааяа, блог нийтлэл бичиж байхдаа алдаагүй зөв бичиж буй эсэхдээ  эргэлзэх үе гардаг. Тийм ч учраас дүрмийн эмхэтгэл гаргаад, хааяа мартсан дүрмээ сэргээж байя гэж бодсон юмаа. Анхны цахим номоо "Алдаагүй Монгол хэл" гэж нэрлэлээ. pdf болон swf өргөтгөлтэй гарсан тул "Flash player"  дээр уншуулж болох бөгөөд  илүү сонирхолтой байна байхаа. Хуудас нь эргээд л ... 
Сонирхолгүй дүрмүүдийг сонирхолтой, ашиглахад хялбар болгох үүднээс цахим номондоо линк холбоос оруулж өгөхөөс гадна, уйтгартай байлгахгүйн тулд дизайн дээр нь бас анхаарлаа. 
Хэрэв та зөв бичих дүрэм дээрээ эргэлздэг бол  "Алдаагүй Монгол Хэл" номыг ашиглаарай. Танд тус нэмэр болно гэдэгт итгэж байна. 

Алдаагүй_Монгол_хэл.pdf Download this file
Flash Player дээр унших бол :

Алдаагүй_Монгол_хэл.swf Download this file

 

"Алдаагүй Монгол хэл" алдаагүй бичихэд тань туслана

Дүрэм үзэх угаасаа сонирхолтой байдаггүй. Монгол хэлний дүрэм ч хэцүү, заримдаа бүр эргэлзүүлж орхидог. Хааяа, блог нийтлэл бичиж байхдаа алдаагүй зөв бичиж буй эсэхдээ  эргэлзэх үе гардаг. Тийм ч учраас дүрмийн эмхэтгэл гаргаад, хааяа мартсан дүрмээ сэргээж байя гэж бодсон юмаа. Анхны цахим номоо "Алдаагүй Монгол хэл" гэж нэрлэлээ. pdf болон swf өргөтгөлтэй гарсан тул "Flash player"  дээр уншуулж болох бөгөөд  илүү сонирхолтой байна байхаа. Хуудас нь эргээд л ... 
Сонирхолгүй дүрмүүдийг сонирхолтой, ашиглахад хялбар болгох үүднээс цахим номондоо линк холбоос оруулж өгөхөөс гадна, уйтгартай байлгахгүйн тулд дизайн дээр нь бас анхаарлаа. 
Хэрэв та зөв бичих дүрэм дээрээ эргэлздэг бол  "Алдаагүй Монгол Хэл" номыг ашиглаарай. Танд тус нэмэр болно гэдэгт итгэж байна. 

Алдаагүй_Монгол_хэл.pdf Download this file
Flash Player дээр унших бол :

Алдаагүй_Монгол_хэл.swf Download this file

 

Wednesday, January 25, 2012

Цаг хугацаагаар аялагчид

Тэнд очиход ширээ тойроод 10 орчим залуучууд суучихсан элдвийг ярин инээлдэж байлаа. Анх удаагаа очсон болохоор бүгдтэй нь мэндлээд нэрээ хэлж танилцангаа  хамгийн захын суудалд очин  суугаад  тэдний яриаг  чимээгүйхэн  чих тавин сонслоо...
Аль хэдийн  нэг цаг гучин минут өнгөрчээ. Анхнаасаа л  ярих гэж биш сонсох гэж очсон болохоор тэр халуухан ярианд оролцож буй хүмүүсийн амнаас гарах хий бүрийг чих тавин сонссож байхад  үнэхээр сонирхолтой байсандаа цах хугацаа тийм хурдан өнгөрсөн байх.

Дуустал нь баймаар байсан ч яг л тэр агшинг хэзээ ч  битгий дуусаасай гэж хүссэн болохоор шууд л  суудлаасаа босон явсан юм. Намайг явсан ч тэд ярилцсаар хоцорсон. Одоо ч хүртэл тэндээ ярилцаад сууж байгаа ч юм шиг ...  

Хоёрд долоо хоногт нэг болдог ийм нэгэн  сонирхолтой клубт  өчигдөр анх удаагаа суухдаа дараа заавал ирнэ гэж бодлоо. Юу ярьдаг нь бүр сонин.

Timetravelclock

Тэд амьдралдаа хэзээ ч дүрийг  нь бодитоор харж, ярилцаж , уулзаж байгаагүй тийм хүмүүсийн талаар ярьдаг. Тэд цаг хугацааг ухраан өнгөрсөн үеийн амьдралд очиж тэндхийн гүн гүнзгий философи ярьж, тэндээс  мэдэрсэн мэдрэмжээ хуваалцдаг.  Учир нь хүн бүрт өөр өөр мэдрэмжүүд төрсөн байдаг болохоор тэр. Зарим нь өнгөц төдий, зарим нь гүн гүнзгий, зарим нь хэний ч хараагүй зүйлийг анзаарч харсан байдаг. Энэ бүхнийгээ ярилцаж бие биенийхээ мэдрэмжийг  хөгжүүлж байдаг бололтой.  

Амьдралаас авах бас нэг сайхан мэдрэмж. Ширээ тойч халуун цай, кофе уунгаа уншсан номынхоо талаар ярилцана гэдэг.

Өчигдөрхөн  тэд  Достоевский Ф.М –ийн  “ Гэм Зэм” хэмээх 19-р зууны үеийн Оросын амьдралд умбаж байлаа.  Харин дараагийн уулзалт дээр хэддүгээр зуунаар аялаж, хэний талаар ярилцахыг эндээс асуугаарай. 

 

Wednesday, January 18, 2012

Wednesday, January 11, 2012

Би бичиж байна, тиймээс би оршин байна.

Блог бичих үнэн хоббитой байж билээ. Оюутан байхдаа хичнээн ч блог нээж байснаа мартаж. Уйдаж залхана гэдгийг мэдэлгүй бичдэг байж... Одоо харахнээ бүхэл бүтэн ном гаргасан ч болохоор тийм олон нийтлэл хуучин блогууд дээр түүх болоод үлджээ. Бараг л хэн ч уншдаггүй шахам байсан ч бичээд л байж... Тэр их бичих зүйл дуусахгүй ундраад л байдаг байж.

Одоо бодоод байхнээ хүнд зориулж бичээгүй болохоор тэгж их бичигдсэн байх. Хэн намайг яаж шүүж дүгнэхийг бодолгүй бичихийг хүссэн бүхнээ бичээд л байж...Уншдаг цөөн хэдэн хүн байсан, магадгүй тэдэнд зориулж бичдэг байсан юм болов уу? 

Keyboard

Энэ posterous дээрх  блогийг өнгөрсөн оны 10 сараас хойш нээсэн билээ. Яагаад ч юм блог бичих идэвхи буурсаар сүүлдээ бичихээ ч болив. Дүгнэлт гарлаа. Юу гэвэл хэтэрхий нэг сэдэвт баригдаад байсан болохоор, бичихийг хүссэн зүйлс блогийн сэдэвт тохирохгүй байсан болохоор тэр бүрт хойшлуулаад л байж. Яваандаа бичих хүсэл буурч блогт идэвхигүй хандах болов. Хэн намайг юу гэж дүгнэхээс зугтаадаг байж. Миний хувийн орон зай, хувийн үзэл бодол бусдад хаалттай байхыг би илүүд үздэг байлаа гэж... 

Одоо боллоо. Бичих зүйлс ч овоорчихлоо. Тиймээс блогийнхоо нэр сэдэв, тодорхойлолтыг ч өөрчиллөө. Энэ бол Золоогийн блог. Би бичиж байна, тиймээс би оршин байна. :) 

Wednesday, January 4, 2012

Амьдрал үргэлж сайхнаараа

Хүсэл үргэлж хязгааргүй байдаг
Хүрэх зам нь салаа ихтэй байдаг
Амьдрал үргэлж сонголттой байдаг
Амт нь харин хүн бүрт өөр байдаг


Цаг хугацаа хэзээ ч зогсдоггүй
Цагаан сэтгэл үргэлж ялдаг
Үнэнч хайр хэзээ ч дуусдаггүй
Үлгэр үргэлж сайхан төгсдөг