Monday, August 31, 2009

Сэтгэл догдлоод байна...

Анх удаагаа л 1-р курст ороод хичээлийнхээ анхны өдөрт очиж байгаа юм шиг л сэтгэл догдлоод болдоггүй ээ. Ямар гоё байна. Зунжингаа сургууль дээр өнжсөн хэрнээ өнөөдөр хичээлийн өдөр бүр анх удаагаа л юм шиг гоё санагдаад үнэхээр сайхан байна. за за хичээлдээ орлоо. Дараа үргэлжлүүлэе



Thursday, August 27, 2009

Сонины багт шилдэг сайн хүүхдүүд нэмэгдсээр байнаа гэж

Байж байж нэг орсон Бука эгч зөндөө comment үлдээчихсэн байна ш д. Баярлалаа. Хэ хэ. Ойрдоо ажил үстэй толгой шиг л их байна. Блогтоо юм бичих зав гардаггүй ээ. Өнөөдөр Пүрвээгийн тухай бичмээр л байна. Даан ч залхуу хүрээд, ядраад жоохон тиймэрхүү л байна.

Нойр хүрээд ч байх шиг. Гэхдээ ажил урагштай сайн байгаа. Сонины багт шилдэг сайн хүүхдүүд нэмэгдсээр байнаа гэж... Сэтгэл гоё байна.

Tuesday, August 25, 2009

Баярлалаа хайруудаа!!! Хайртай шүү, бүгдээрэнд нь.

Сонингийн ажил ид эхэлчихсэн явж байна даа. нээх гоё байна.
Өрөөгөө тохижуулаад л... Гэхдээ хэлээ давтаж амжихгүй байна. Яанаа? 2 өдөр Миаг хулхидлаа. Нөгөөдөх чинь одоо боож үхэхэд бэлэн болчихсон байгаа даа. Уучлаарай. Энүүгээр ажил ихтэй л байна. Самбар хийгээд л... Зар гаргаад л...

Нааш цааш гүйсээр байгаад бүр хөлс бурзайчихлаа. Дээрээс нь өнөөдөр Нямкаг гаргаж өгөх гээд л... Зураг хөргөө авхуулаад л.... Нямка-г их санах байхдаа. Дэндүү гоё охин. Дотроосоо гэрэлтсэн, нүднээс нь гэрэл цацраад л байдаг. Хүнийг соронзон шиг өөртөө татаж чаддаг увидас нь юу юм бол доо!!!
За дараа Нямкагийнхаа тухай жич бичнээ.
Баатараа, Нямаа, Баярмаа гуравтаа маш их баярлаж байгаа шүү!!!
Үнэхээр сэтгэл зүрхээ гаргаж байгааг чинь би анзаарч байгаа шүү!!! Ямар гоё юм бэ? цөөхүүлээ ч гэсэн ийм чанартай баг бүрдэж байгаад би маш их баяртай байгаа. Гол нь та гурав байхад манай сонины ирээдүй үргэлж гэрэлтэй байх болно гэдгийг л мэдэж байна. Баярлалаа хайруудаа!!! Хайртай шүү, бүгдээрэнд нь.

Monday, August 24, 2009

Тэгээд ирээд ав л даа

Баатараа: Золоо, 100 төгрөг өгөөч, гялс, хэрэг болоод.
Золоо: бодов. Автобусны мөнгө дутаад байгаан байна даа.
хариулав. За тэг тэг.
100 төгрөг тэгээд болох юмуу? Ахиад авах уу?...

Болноо болно.
Золоо хариулав. За за болох бол ч яахав. Илүүг өгвөл чи тамхи аваад татчих биз?
Май, 100 төгрөг.
Баатараа хариулав: Баярлалаа. Тамхи л авч татах гэж байхад.
Золоо: Хөөе, тэгвэл буцаагаад аваад ир. Яасан муухайн
Баатраа: Тэгээд ирээд ав л даа гэж хэлээд дутаан одов.
Хэ хэ. Анхнаасаа тамхи татна гэдгээ хэлсэн бол би юу гэж өгхөв... Муухай амьтан.

Wednesday, August 19, 2009

тоглосон шүү тоглосон, тоглож л байхад .. Цогоо байлаа.


Энэ эхнэртэйгээ авхуулсан зураг нь. Тоглосон шүү тоглосон, тоглож л байхад чин.

Энэ хооронд Цогоогийн таргалсан миний турсан хоёр яг тэнцэнэ....
Хэ хэ тоглосон шүү тоглосон, тоглож л байхад чин.

Өглөө Цогоо бүүр 8:30-д манай Оюутны Зөвлөлийн өрөөнд орж ирхээр нь гайхлааш д. Манай хүн харин 8 цагийн сургалтанд суух гэж байгаад хоцорсон нь энэ.
Та нар мэдэх үү? Цогоог өглөөний хүн гэдгийг. Өглөө майр эрт босдог юм байна лээ. Хичээлтэй бол, гэрийн даалгавраа хийх гээд л 4 цагт босдог гээд боддоо!!!
Нэг удаа хичээлээ хийх гэж байгаад надад баригддаг юм даа. Би унтаж байлаа. Тэгтэл...


Битгий гайхаараа. Зүгээр нэг удаа хар үүрээр гэрийн даалгавар асуугаад мессеж бичиж байсан санагдана. Тэгээд л би эрт босдгийг нь мэдэж авсан байхгүй юу. Сүүлд асууж, яриа баахан өдөхнээ, өглөөний хүн гэдгийг нь мэдэж авсан бөлгөө.
Цогоогийн надад юу нь аймаар таалагддаг гээч....
Гутал нь. Тоглосон шүү, тоглосон. тоголж л байхад чин.
Нээрээ гутал нь таалагддаг юмаа. Гутлаа ямар гоё арчилж өмсдөг гээч. тэ охидоо? Хумс нь бас таалагддаг. Өнгөггүй лакаар будаад, уруулаа өнгөлчихлөөрөө бүр хөөрхөн харагддаг юмаа. тоглосон шүү тоглосон, тоголж л байхад чин.
Body тэ? Майр булчинтай. Аймаар донжтой хувцасладаг гэж яридаг юм байна лээ.
Надад лав Энэтхэгийн Кино Од шиг харагдаад байдаг юм. Шил зүүхээрээ яг л нэг алдартай кино од шиг. дуучин ч юм шиг.
Нилээн эерэг залуу бололтой. Гаднаасаа майр их зантай харагддаг ч тулаад яривал үнэн дажгүй. Гадна харагдаж байгаагийнхаа яг эсрэг хүн. Ер нь тэгж хэлбэл хэн ч санал нийлэхгүй байх даа. Өөрөө харин юу гэж боддог юм бол доо.

Нэг номерт сонин байх ёстой!!!

Сонины ажил эхэлчихсэн чинь ерөөсөө зав гардаггүй ээ. Ойрдоо блогтоо бичлэг хийж амжихгүй л явна даа. Дипломын ажлаа тэр чигт нь хаячихлаа. Өнөөдөр яахав дээ сайхан л өдөр байна. Сонины хүүхдүүд сайн цуглахгүй л байна. Нямаатайгаа л хоёулаа өнжиж байна даа. Баярмаа ирж амжихгүй л гэнэ. Пүрэвсүрэн эмнэлэгт үзүүлэнэ л гэнэ.Хэдэн ч өдөр үзүүлдэг юм бүү мэд. Буянаа ор сураггүй дээ. холбогдохгүй л байна. Сайн дурын ажил нь дуусаагүй л байгаа бололтой. Баатраа гуай унтаж унтаж үдээс хойш л ирэх юм даа. Шалтаг нь нойрны хэмнэл солигдсон гэнээ. Нөхдүүдээ...

Нөхдүүдээ, ирэх долоо хоногийн нэг дэх өдрөөс эхлээд бүгд цугладаггүй л юм бол ирээгүй хэнийг ч гэсэн шууд л хасах болно шүү!!! Бүх эрх мэдэл надад байгаа. Хэнийг хасч хэнийг авах нь миний л эрх. Сонингийн ажлаа нэг номерт л тавих хэрэгтэй. Бусад ажлууд чинь 2 дугаарт байх ёстой гэж би нэг биш удаа хэлсэн шүү!!!
Энэ та бүгдэд хэлж амжаагүй сүүлийн сануулга байлаа.
Хайртай шүү бүгдэд чинь.


Tuesday, August 18, 2009

Голомт банкны жил бүр 100 оюутанд логодог тэтгэлгийн талар

Танилцуулга

ГОЛОМТ банк их дээд сургуульд амжилттай сайн суралцахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тодорхой амжилт гаргасан, төрөл бүрийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож зохих үр дүнд хүрсэн, оюутны зөвлөл болон нийгмийн аль нэг салбарт сонгуульт ажил гүйцэтгэдэг, чадварлаг мэргэжилтэн болохын төлөө шамдан суралцаж байгаа шилдэг оюутныг дэмжих зорилгоор Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг 2004 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн.

Хэрхэн шалгаруулах вэ?
Шалгаруулах хугацаа: Жил бүрийн 10-р сард
Тэтгэлэг авах боломжтой оюутны тоо: 100
Тэтгэлгийн хэмжээ /жил/: 400 000 төгрөг

Тэтгэлгийн олгогдох хэлбэр :Сар болгон стипент хэлбэрээр, оюутны хөнгөлөлтийн ВИЗА картанд шилжүүлнэ.


Тавигдах шаардлага:
Мэргэжил: Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль байх. Мэргэжил харгалзахгүй.
Курс: 3-аас дээш курс
Сурлагын голч дүн: 3.5 ба түүнээс дээш эсвэл 92 % ба түүнээс дээш
Тусгай шаардлага: - Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тодорхой амжилт гаргасан эсвэл шинжлэх ухааны тодорхой сэдвийн хүрээнд бүтээл туурвисан байх - Нийгэм, олон нийтийн ажил, урлаг, спортын аль нэг төрлөөр тодорхой амжилт гаргасан байвал сайн - Аль нэг гадаад хэлийг ахисан түвшинд эзэмшсэн байх


Ямар материал бүрдүүлэх вэ?
--
Анкет (загварын дагуу)
-- Өргөдөл (загварын дагуу)
-- Сургуулийн албан бичиг, тодорхойлолт
-- Сургалтын албанаас баталгаажуулсан албан ёсны дүнгийн жагсаалт
-- Албан ажлын шугамаар өөрийгөө сайн мэдэх 2 хүний тодорхойлолт
-- Эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлийн жагсаалт эсвэл спорт, урлагаар амжилт гаргасан бол гэрчлэх үнэмлэх, дипломын хуулбар
-- Эзэмшсэн гадаад хэл дээр өөрийн ирээдүйн зорилго зорилт, мэргэжил, сонирхлын талаар 250-аас доошгүй үгэнд багтаан эссэ


Харин 2009-2010 оны тэтгэлэгт хамрагдхыг хүсвэл 2009 оны 9-10 сарын хооронд материалаа бүрдүүлж өгөх нь байна. Манайхаан материалаа бүрдүүлж өгөөрэй.




Saturday, August 15, 2009

Шийдэл нь юу байсан юм бол

Өчигдөр нэг сургалтанд сууж байлаа. Дэндүү онол яриад байсан болхоор нойр хүрээд, хамгийн хойд талын суудалд суучихаад л цаасан дээр элдвийн зүйлс сараачиж суулаа.
Яагаад зурснаа мэдэхгүй байна л даа. Эхлээд нэг хөөрөн дугуй зурж байснаа нүд хамар ам хийгээд л, дараа нь муухай болчихоор нь тойруулаад сараачиж гарлаа. Тэгээд доош нь харуулчихлаа.
Хажууд сууж байсан нэг залуу миний сараачсан зүйлийг анзаарсан бололтой.
-Уучлаарай, би чиний саяын зурдаг зураг дээр тайлбар хийж өгөх үү? гэлээ
надад их сонирхолтой санагдлаа л даа.
-Энэ дээр үү? гээд цаасаа өргөж асуугаад,
-"За тэг тэг " гээд өгчихлөө...
-Чи яагаад энэ зургийг зурсан бэ?
- Мэдэхгүй ээ, Зуръя гэж ч бодсонгүй, зүгээр л санаандгүй зурчихсан. Миний гар л....
Нөгөө залуу хэсэг зуур ажиглаж байснаа.
- Чи одоо сэтгэл санааны асуудалтай байгаа юм байна даа. Нээлттэй байж сур... өөрийгөө битгий хорьж бай, ....................
-Чамд одоо тийм санагдаж байна уу? Чи тэгдэг юм байна, чиний байдал одоо тийм байна гээд л....бөөн сэтгэлзүйн дүгнэлт хийж гарлаа.
Би ч дуугүй л хэлсэн бүхэнд нь толгой дохиод л сууж байлаа.
-За яав? таарч байна уу
-Яахав ээ?, 80 хувьтай байна.
Залуу инээмсэглээд багшруу харлаа
-Харин би тэр сараачсан цаасруугаа ширтэж өөрийгөө илэрхийлсэн байснаа ойлгож суулаа.
- Хөөе, 80 хувь бишээ, 99% таарч байгаа шүү. гэж хэлээд ангиас гарч явлаа...





Friday, August 14, 2009

- Unknown Virus!

Программчин эр ажлаасаа тарж ирээд эхнэртэйгээ ярилцаж байна. Нөхөр:

- Good evening dear, Im now iogged in. Эхнэр:
- Чи талх авсан уу?
- Bad command or filename.
- Би чамайг ажилдаа явахад чинь л захисан биз дээ.
- Erroneous sytax. Abort?
- Мартаснаас шинэ зурагт авах юм болоод байсан яасан бэ?
- Variable not found…


- Тэгвэл ядаж надад зээлийнхээ картыг
өгчих. Би өөрөө дэлгүүр явъя.
- Sharing Violation. Access denied…
- Чи надад хайртай юмуу эсвэл тэр
өөрийнхөө компьютерт хайртай юмуу. Эсвэл бүр намайг доромжлоод байгаа юмуу.
- Too many parameters…
- Чам шиг юмтай хэрэгг
үй л сууж дээ.
- Data type mismatch…
- Чи ер нь д
үйнгэ нөхөр л дөө
- Its by Default.
- Ингэхэд цалин чинь буусан уу?
- File in use… Try after some time..
- Ингэхэд чи ер нь намайг хэн гэж бодоод байгаа юм бэ?
- Unknown Virus!



Rea more той болж байна шүү

Юм бичихээр аймаар урт сунаад
Тэгээд Read more холбоосыг хийе гэж бодлоо. Үүнийг хийхийн тулд
кодоо нэмж засварлах ёстой байдаг юм байна.


Тэгээд арай гэж нэг болгох шиг боллоо.
Энд туршилт явагдаж байна.



Өнөөдөр Хүрээ дээр 150 гаруй зочид төлөөлөгчид ирнэ.

Мэдсэн бол гоё хувцастай ирдэг байж. Хэ хэ
Одоо 13:00 цагаас С21т PAUA болох юм байна. Пан Азийн Их Сургуулиудын Холбооны чуулга уулзалт. Тус уулзалтанд их дээд сургуулиудын удирдлага төлөөлч нар ирэх юм байна. Нилээн сүртэй л юм болох шинжтэй. Өчигдөр PAUA гэсэн бичигтэй автобуснууд хотын төвөөр цуварч байсан сурагтай. Ойролцоогоор 150 гаруй зочид төлөөлөгчид ирэх юм байна.




18:00 хүртэл хуралдаад оройн зоогоо манай сургууль дээр зооглох юм байна. Гуанзны эгч нар ч бөөн завгүй, хөл хөдөлгөөн ихтэй л байх шиг байна.
Аль хэдийн NTV-ийн машин манай сургуулийн хашаанд ороод ирчихсэн байна.


Өнөөдөр ч сургуулийн хашаа дүүрэх шинжтэй.
Ер нь манай сургууль овоо нэр хүндтэй болоод байгаа шүү. Ойрдоо гадна дотны байгууллагууд С21-т үйл ажиллагаа зохион байгуулах нь их болоод байгаа.
Улсын Ерөнхий шалгалтыг манай сургууль дээр авсан, бас энэ зун Баянгол дүүргийн цагдаагийн ерөнхий газрын урлагийн наадам, уулзалт хурал зохион байгуулагдсан. гэх мэт.

Thursday, August 13, 2009

Даахгүй нохой булуу хураажээ

Яах уу?
Сонин гаргах ч амаргүй ажил бололтой. Ямар хэцүү юм бэ? Одоо л шантарч байна . Хийж үзээгүй байж сонсоод л шантарч байна. Өнөөдөр сэтгүүлчийн чиглэлээр сурдаг нэг охинтой уулзаж баахан юм асууж, зөвөлгөө энэ тэр авлаа. Сонсоод л настр навс уначихлаа.
Ангиараа буюу 20 гаруй хүүхдүүд нийлж сард нэг сонин гаргадаг байсан гэнээ. Бас хэвлэлийн эхийг нь өөрсдөө бэлддэг байсан гэж байна. Онцлог нь тэд нар мэргэжлийн хүүхдүүд гээд боддоо.

Тэгсэн би яав? Мэргэжлийн байтугай огт эсрэг мэргэжлийн хүн, дээрээс нь зургаахан хүүхдүүд цуглуулчихсан, хэвлэлийн эх бэлтгэгч ч байхгүй. Юугаа бодож энэ өрөөнд суугаан бол доо. Ядаж байхад удахгүй дипломын ажилдаа орно.

Одоо яанаа? Даахгүй нохой булуу хураана гэдэг үг байдаг билүү? тийм л болчихоод байх шиг байна даа.

Бодит байдалд сонин лав 9 сард гарахгүй,
бас 10 сард ч гарахгүй.....

Wednesday, August 12, 2009

Бат-Эрдэнэ буюу Баагийгийн хүргэн болхоо шахсан паян


Би ер ангийн банди нараас Баагийг хамгийн сайн мэддэг нь байх шүү. Баагийгийн нэг гэр нь манай тийшээ байдаг байхгүй юу. Адилхан автобусанд суудаг болхоор заримдаа бид хоёр хамт явхаараа юм юм л ярина. Хамт байхад ерөөсөө ч уйдана гэж байхгүй. Санаанаас ердөө ч гардаггүй нэг дурсамж байдаг юм. Хорооллоос 21-т суугаад 13 дээрээс дамжаад 32-т суудаг байхгүй юу. Тэгээд замын турш юу ярисанаа сайн санахгүй л байна. Үхтлээ инээж байснаа л санаж байна. Тэгсээр байгаад Баагий

буухаа мартаад 32-ийн эцэс хүртэл надтай юм яриад явсан байсан. Тэ? Тэр үед юу ярисан юм бол? Санаж байна уу Баагий?
Намайг нэг цаг гаруй тасралтгүй инээлгэж байсныг нь л санаж байна.
Ер нь тэ? Яг хамилон гэсэн үг. Ямар ч орчинд хэнтэй ч зохицож чаддаг. Тэр бол яахав нэг том давуу тал шүү. Харин миний хамгийн, хамгийн, хамгийн дуртай зан нь юу гээч....
Яг хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Нэг хүнд ч гэсэн чадах чинээгээрээ тус болохыг хүсдэг занд нь би татагдаад байдаг юмаа. Надад бүр зөндөө олон юман дээр ажиглагддаг байсан. Найз тэгж гуйгаад тэгэхгүй бол, эгч тэгээд, ах тэгээд, дүү тэгж гуйгаад гээд л.... баахан хүний гуйлтыг биелүүлэх гээд л бүх сэтгэлээ зориулчихдаг хүн байна лээ. Заавал тусалж байж санаа нь амардаг хүн. Бусдын төлөө өөрийгөө зориулж чаддаг зан нь хамгийн авууштай бөгөөд хүн бүрт байдаггүй хамгийн эрхэм зан юм шигээ.
Би лав тийм бишээ. Бүр онцгой хүн биш л бол ер нь би чамд туслаж чадахгүй нь ээ, Үгүй, сайн чадахгүй ээ, өөрөө хий, чи чаднаа гээд л хүмүүсийг түлхээд байдаг.
Одоо харин Баагийгаас суралцаж байгаа. Аль болох чадхынхаа хэрээр л бусдад туслахыг боддог болсон. Баагийгаас их зүйлийг сурч байгаадаа их баяртай байдаг. Хүн чанар, хөгжилтэй алиа байхыг, өгөөмөр байхыг, тусч байхыг, үнэнч байхыг гээд ер нь зөндөө олон зүйлсийг би түүнээс суралцахыг хичээдэг. Миний үлгэр жишээ авдаг хүмүүсийн нэг шүү!!! Баагий, би чиний ээжид хайртай. Чамд ч гэсэн жохон хайртай л даа.
Аан тий, нэг хөгжилтэй зүйл болсон. Ээж аав хоёр хүргэнээ гэж андуураад бөөн юм болсон. Нэг орой, Дүүгийнхээ төрсөн өдөрт өгнө гээд зургуудаар нь клип хийчихсэн хар орой CD дээр бичээд өг гээд манайд хүрээд ирдэг байхгүй юу. Ямар гадаа зогсоолтойн биш гээд гэртээ оруулчихсан биш дараа нь би гэрийнхэндээ тайлбар тавих гэж бөөн юм болсон. Урьд нь ээж аав хоёртой Баагий бид хоёр автобусанд хэд хэд таарч байсан болхоор мань хүн нүдлэгдчихсэн байдаг байхгүй юу. Notebook- ээ Баагийд дандаа бариулчихдаг болхоор автобусанд тэгээд зогсож байтал аав харчихаад нүдээ том том болгоод л....
Дараа нь шинэ жилээр ээжтэйгээ үсчинд сууж байтал, надад эгчийнхээ плажийг авчирч өгөөд бас нэг сэжиг төрүүлчихсэн.
Ээж гуай ч бишдээд л... Нэг л хэл нь загатнаад байгаа бололтой. Золоо энэ чиний найз банди биш юм уу? гэж авдий.....
Би гэдэг хүн чинь бөөн тайлбар тависан даа. Баагийг ийм зантайг яахин мэдэх билээ. Одоо заримдаа асуудгий. Нөгөө манайд ирээд байдаг, нөгөө чамд плаж авчирч өгдөг банди байгаа юу гээд л... хэ хэ . Хөгжилтэй байгааз?

Гэхдээ ангийнхны тухай бол ч өөр хэрэг шүү.

Ёооох, үнэндээ нийтлэл бичих аймаар хэцүү юмаа. Та хэд зүгээр нэг сэдэв сонгоод нийтлэл бичих гээд үздээ. Тархи яг л ажилладаггүй робот шиг. Толгойд олигтой юу ч орж ирэхгүй юмаа. Ёстой ажиллахгүй юм.
Гэхдээ ангийнхны тухай бол ч өөр хэрэг шүү. Зөндөө их бичих юм байдаг байхгүй юу. Өнөөдөр Баагийгийн тухай бичдэг ч юм билүү. гоё шүү. Манай анги.

Tuesday, August 11, 2009

Хөөрхөн кондуктор

Өглөө автобусандаа суутал кондуктор эгч билет тасласаар надруу дөхөж ирлээ. Өөрийн эрхгүй ямар хөөрхөн кондуктор вэ? гэж бодох зуур мөнгөө гаргаж өглөө.
Үнэхээр царайлаг юмаа гэж бодоод дахин хартал хажууд байсан ах гуай бас түүнийг ширтэн сууна.

Бодвол надтай ижил бодолтой байсан бөгөөд түүний хөөрхөн царайнаас нүдээ салгахыг ч хүсээгүй биз дээ. Тэрхэн үед
"Гоо сайхан ертөнцийг аврана." гэсэн үг тархинд харван орж ирэв. Бодолд автав. Гоо сайхан ертөнцийг авардаг байтал энэ хөөрхөн кондуктор өдрийн турш хоёр хөл дээрээ зогсон элдвийн хүмүүст билет таслах нь ямар авралгүй ертөнц вэ? гэж бодход хүргэв...
Ийм хөөрхөн байж кондуктор хийгээд зогсож буй түүний энэ хувь тавилангийн буруутан нь магадгүй өөрөө байсан бизээ.
Азгүй л байна даа гэсэн бодол төрлөө.
Түүний толгойд юу байдаг бол? Тэр оюутан байхдаа ямар охин байсан бол? Хичээл номоо хийдэг байсан болов уу? Эсвэл өдөр бүр болзоонд явж ...
Түүний одоогийн мөрөөдөл зорилго нь юу юм бол?
Яагаад кондуктор хийж байгаан бол? гэсэн түмэн бодол толгойд эргэлдэнэ.


Эцэг эхээс түүнд хөөрхөн царай заяажээ. Гэхдээ түүний хөөрхөн царай ертөнцийг биш юмаа гэхэд өөрийг нь аварсан уу? гэдгийг бодох л хэрэгтэй.

Эмэгтэй хүн гаднаасаа гоо үзэсгэлэнтэй байхын сацуу дотроосоо гэрэлтэж гэмээн төгс гоо үзэсгэлэн бүрддэг гэсэн үг байдаг даа.
Гадна арьс дангаараа байвал жаргалд бус зовлонд л хөтлөнө. Харин дотоод гоо үзэсгэлэн дангаараа таныг аз жаргалтай болгож чаддаг.
Гэхдээ дотоод гоо үзэсгэлэнгээ хүн өөрөө л цогцлоох ёстой байдаг.
Яаж гэж үү? Яаж гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Хариулт таны дотор байдаг юм.
Ухаантай бай!!! Ном унш л даа. Ном уншсан хүн ухаантай болдог юм. Үнэхээр номноос хүн асар ихийг ойлгож чаддаг. Ухаарлыг авч чаддаг.
Ном унших тусам чи өөрийгөө илүү ойлгож ямар юу ч мэддэгүй өчүүхэн тэнэг вэ? Гэдгээ ойлгоно.
Юу ч мэддэггүй хүнд л бүх зүйлс болоод байгаа юм шиг санагддаг юм. Бүх юмс ойлгомжтой ч юм шиг.
Харин улам бүр мэдлэг авах тусам чиний мэдэхгүй, ойлгохгүй зүйлс улам бүр л нэмэгдээд байдаг юм. Тэр хэмжээгээрээ чи өөрийгөө юу ч мэддэггүй гэдгээ ойлгож улам бүр даруухан болох шаардлага гардаг.
Их мөрөн дөлгөөн гэдэг үг байдаг. Тиймээ миний хэлэх гэсэн санаа энэ.
Өөртөө хэт бардаж, ихийг мэддэг царайлж, элдвийн зүйлсийг амныхаа зоргоор ярьж байгаа нь таныг их мэдлэгтэй гэдгийг бус харин юу ч мэддэггүй хоосон толгойтойг чин л илтгэж байдаг. Би юунаас их айдаг гэдгийг мэдэх үү? Эдэв долоон юм чалчиж байдаг хагархай хэнгэрэгнээс биш чимээгүйхэн инээмсэглээд сууж байдаг тэр даруухан андаасаа айдаг. Чимээгүй байх нь заримдаа асар ихийг хэлж байдаг юм.
Охидуудаа, хайран цагаа элдвийн хов живийг ярилцан өнгөрөөж байтал оюутан байх эрх нэг л мэдэхэд дуусдаг юм. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Тунг нь тааруулж байвал бүх зүйлс аяндаа болноо. Манай Хүрээгийн хөвгүүд покер тоглож, PC-нд өнжих зуур охидууд маань ам хуурайгүй элдвийг ярилцаж хөхрөлдөн суух нь арай дэндээд байна уу гэж бодсон юм. Энэ чигээрээ үргэлжлээд байвал Хөөрхөн кондукторын түүх хэзээ ч дуусахгүй шинээр төрөн гарсаар л байх болно....
Зун болсон бол өвөл болдог юм. Гэхдээ намар нь сайн бэлтгэлээ базаавал өвлийн улирал үнэхээр гоё шүү!!!



Monday, August 10, 2009

Гурван жилийн дараа гэнэт ухаан ордог тэгээд нэг жил нь диплом авахын тулд шар махтайгаа хатна.


Хүрээ Дээд Сургуулийн жирийн нэгэн оюутан залуу, хичээлээ тараад юу хийдэг бол? гэж ер бодож байсан уу?
Хичээл эрт тарчихлаа, ашгүй дээ цонхтой гэнээ.... гэсээр ангиасаа уван цуван гарч буй залуус хаашаа тэгтлээ яарна вэ?
Нөгөө л Бадмаараг, Нөгөө л Төгөлдөр , Нөгөө л Үүрээгийн PC.
Энэ гурван газар эргэлдсээр өдрийг барна. Маргааш нь энэ бүхэн яг л адил давтагдана. Заримдаа бүр хичээлээ таслаад покер тоглож, PC-нд өнжих нь ёс юм шиг.
Хоног өдрүүд өнгөрсөөр... Нэг мэдэхнээ төгсөх болчихсон байгаагаа ухаарна. Дөрвөн жил ямар хурдан юм бэ? гэж худлаа баахан цагийн хойноос харуусана. Үнэндээ цаг хугацаа биш өөрөө усран өнгөрч буйгаа ч үл анзааран гаслана. Цаг хугацаа хэзээ ч урсаж алга болохгүй эцэс төгсгөлгүйгээр үргэлжлэх болно, харин хүмүүн бидэнд хязгаар бий.
Сурсан мэдсэн юм байна уу? Төгсөөд яана даа? гэсэн бодол хүн бүрийн толгойг гашилгана.

Одоо дипломын ажлаа яаж хийнэ дээ? Гэсээр сэдэв сонголттойгоо тулгарна. Үстэй толгойгоо зулгайж, шар махтайгаа хатаж сургууль дээрээ хонон өнжин байж хугацаанд нь багтааж дипломоо хамгаалах цагтай тулгарна. Хүссэн хүсээгүй төгсөхөөс хойш гээд нэг сэдэв сонгоод хийсэн болдог.

Юу вэ? Бид гурван жилийг дэмий урсган өнгөрүүлж үлдсэн ганц жилээ дипломоо авахын төлөө зүтгэсээр дуусгаж байгаа юмуу?
Тэр диплом тэгээд хэнд хэрэгтэй гэж?
Боддоо!!! Одоо дипломын дүнгээр хүнийг үнэлдэг цаг аль хэдийнэ өнгөрснийг бид бүгд мэднэ. Гэхдээ дипломоо аваад төгсөнө шүү!
Тэгээд төгсөлтийн баяраа хийж дуусаад нэг сайхан наргиж аваад амьдрал гэдэг зовлонгийн далайд унчихаад ажил ажил гээд л ....
Ажил олдохгүй байна. Юу ч хамаагүй хийж гарна. Удалгүй
оюутан байхад сайхан байж дээ гээд л дурсаж эхлэнэ.

Энэ бүгд жил бүр л давтагдана. Аргагүй шүү дээ.
Яагаад гэдгийг мэдэх үү? Яагаад гэвэл би дээр хэлсэн байгаа. Гурван жилийн дараа гэнэт ухаан ордог тэгээд нэг жил нь диплом авахын тулд шар махтайгаа хатна.

Оюутнуудаа !!! жоохон бодитойгоор сэтгэх цаг одоо болсон. Хоёр биш юмаа гэхэд нэг алхмын цаад талыг харж явбал бидэнд илүү дэмтэй байх болноо. Одоо шинэхэн оюутан болж байгаа залуустаа хэлэхдэд Ах эгч нарынхаа алдааг битгий давтаарай. Алдаан дээр нь суралцаад гар, хийгээгүй зүйлийг нь хийгээд гар, мэдээгүй зүйлийг нь мэдээд гар. Тэгэвэл дээрхтэй адил ирээдүй таныг дайрч биш тойрч гарах болноо.

Намайгаа сайн шүүмжилж comment сайн үлдээж байгаарай.

Өнөөдрөөс эхлээд "Миний нийтлэл" буландаа өөрийн бичсэн нийтлэлүүдээ тавьж байх болно.
Дөнгөж сурч байгаа болхоор сайхан муухайдаа гол нь биш, бичих нь л чухал байна.
Намайгаа сайн шүүмжилж comment сайн үлдээж байгаарай.
Хүндэтгэсэн Л. Золзаяа

Thursday, August 6, 2009

Living with a aim.


Living without aim is like sailing without a compass.

J.Ruskin.

Wednesday, August 5, 2009

Би ерөнхийлөгчөөр загнуулаад илүү эрч хүчтэй болчихлоо...


Нэг мэдсэн өөрийгөө өрөвдөөдөөд сууж байх юм.
"Өөрийгөө өрөвдсөн хүн хамгийн өрөвдөлтэй байдаг" гэсэн үг байдаг даа.
Ядраад байна, өлсөөд байна ч гэх шиг , амармаар байна гэсэн юм бодоод л сууж байхдаа түүнийг гэнэт саналаа л даа.
И Мён Баг ерөнхийлөгч миний хажууд байсан бол доогтой нь аргагүй инээгээд
"Золоо, Наадахыг чинь ядрах гэдэггүй юм. Чи намайг яаж амьдарч байсныг мэднэ дээ. Би чиний оронд байсан бол энэ үгийг дахиж хэзээ ч хэлэхгй байх байсан. Чи ямар залхуу хүн бэ? Ичээч чи, ийм юм ярьж байхаасаа!!! Чи юу хийсэн гэж ядарлаа гэж хэлж байгаан? Чи ямар арчаагүй хүн бэ? Чи ер нь юу хийсэн болоод, ямар үр дүнтэй болоод, яасан гэж ийм үг хэлж байгаан бэ? Би чиний насан дээр ядрана гэж юу байдгийг мэдэх ч сөхөөгүй ажиллангаа сурч, усаар гэдсээ цатгаж явсан хүн. Чи ямар цамаан зантай юм бэ? Яадаг гэнээ? Дахиж миний дэргэд ийм зүйл яриад үзээрэй!!!" гэж ирээд л намайг зөндөө загнах байсан байхдаа. Ийм нэгэн сонин бодол толгойнд зурсхийн орж ирлээ.
Би ерөнхийлөгчөөр загнуулсан болхоороо илүү эрч хүчтэй болчихсон ч юм шиг. Бие нэг л хөнгөрөөд, Тэр хүнээс асар их эрч хүчийг авах шиг.
Одоо юун ядрахтай мантай. Гэдэс ч дугархаа байчихлаа. Хэ хэ

За за ямартай ч И Мён Баг ерөнхийлөгчийн "Ажлаар амьсгалсан он жилүүд" гэдэг номыг заавал уншаад үзээрэй. Ялангуяа өөрийгөө их өрөвддөг хүмүүс , ядарлаа энэ тэр гэж баашилдаг хүмүүс, над мэтийн хүмүүс уншаад үзэхэд өөрсдийнхөө баттерейгаа Full болтол нь цэнэглэж чадах байхаа гэж бодлоо. Ёоох. Урагшаа.

Tuesday, August 4, 2009

Үнэндээ үргэлж чамайг санасаар,өдөр өдрөөр үхэж байна.

changed by Zozoloo.

Сайн байна уу залуу минь
Саарал өдрийн
Саарал мэндийг хүргэе
Гунигтай өдөр байх чинь
Гадаа бороо асгараад
Гудамаар хүмүүс гүйлдээд
Миний үймсэн сэтгэл шиг
Чиний явсан өдөр шиг
Бороотой өдөр байна.

Би яахав
Бардам зандаа хүлэгдээд
Баяртай ч гэж хэлж чадаагүйдээ
Буцаж ирэхгүйг чинь мэдсээр байж
Бууж өгөөгүй зүрхэндээ
Буруугаа чихээд амьдарч л байна би

Танихгүй юм шиг зөрөх болгондоо
Тарчилж шаналдаг өдрүүд дундуур
Тавилан юм чинь тэсэх л ёстой гээд
Тайтгарч заримдаа мартсаар
Амьдарч л байна

Чи намайг мартсан уу...
Би чамайг мартсаан
Мартсан ч гэж дээ... Өөрийгөө хуурсаар
Маргааш маргаашаар амьдарч л байна
Үнэндээ үргэлж чамайг санасаар
Өдөр өдөрөөр үхэж байна...


Манай ангийнхан ингэж л амарч байна даа




Ангийнхныгаа 10 хуруу шигээ мэддэг байх хэрэгтэй шүү та нар!!!
Ямар ч байсан хөвгүүдийн 60% нь 204 т өдрийг өнгөрүүлж байна. Охидууд ч яахав дээ байнга уулзаж, холбоотой байгаа болхоор сайхан байна өө. Миа бид хоёр С22 т өдрийг өнгөрүүлж, Номио лагартаа, Заяа ши хааяадаа бид хоёр дээр ирж очин яваад л...Доноо хөдөөгүүр зугаалаад л, Жанка маань БаянӨлгийрүүгээ явцан, Сайнаа маань Солонгосдоо л байна.
Бином, NB, Нэгэн Залуу, Ертөнцийн 3 атаархмаар, Ертөнцийн гурван өхөөрдөм нар сургууль дээр л өнжиж байна. Ертөнцийн гурван сонсмоор C1 телевизед хоолойгоо үнэлхээр явсан. Аз жаргалтай төгсгөл Хаан банкинд дадлагаа хийж байгаад саяхан дууссан. Тэнгэрийн бүсгүй хөдөө ажил хийж байгаа, Ертөнцийн гурван баян маань дадлагаа сайн хийсэн болхоор үргэлжлүүлээд л хийж байгаа. Их л завгүй юм шиг байна. Ингэж бичвэл хэн нь хэн гэдгийг таниж байгаа биз дээ? Ганцхан
Сунсүжин ор сураггүй байх шив дээ. Суугийгийн талаар мэдээлэл байвал comment үлдээнэ үү!!!
Хаана яваа болдоо !!!

What should i do


Өнөөдөр миний ажлын бүтээмж 88% буурсан байна.

Залхууралгүй хэрхэн өөрийгөө дайчилж ....



Залхууралаа ялан дийлэх арга зам
Залхуурал - Таны амжилтын дайсан!

"Үлбэгэр байдал, залхуурал нь сэтгэл болон биеийн илэрхий доройтол юм"
(Виссарион Григорьевич Белинский-аас)
"Танд бүх нөхцөл бололцоо, боломж нь байхад ямар нэгэн зүйлийг хийж бүтээж чадахгүй бол юу хийх вэ? Залхууралгүй хэрхэн өөрийгөө дайчилж бололцоогоо бүрэн ашиглах вэ"



Залхуурал нь амжилтанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Нэгэн бодит баримт: Эрдэмтэд залхуурал болон хөдөлмөрийн бүтээмжийн хоорондын уялдаа холбоог туршилтаар тодорхойлон дараах дүгнэлтэд хүрсэн байна.

өдөрт 1 цаг залхуурвал - ажлын бүтээмж 28% буурна!
өдөрт 2 цаг залхуурвал - ажлын бүтээмж 63% буурна! !
өдөрт 3 цаг залхуурвал - ажлын бүтээмж 88% буурна ! ! !
1 минут залхуурахад л Та амьдралынхаа 2 минутыг үр дүнгүй алддаг.


Минут тутмын залхуурал нь Таны хүлээн хүсч байгаа зорилтоос 200%-аас илүү хурдтайгаар холдуулна.

Хэрвээ Таны өөртөө олгосон сул зогсолт буюу амралт тань хэдий чинээ удаан үргэлжлэнэ, төдий хэмжээгээр Та ажилдаа төвлөрөхгүй бөгөөд таны хөдөлмөрийн бүтээмж мөн хэмжээгээр сулрах буюу ашигт үйлийн коэффициент буурна. (КПД - ашигт үйлийн коэффициент - КОЭФФИЦИЕНТ ПОЛЕЗНОГО ДЕЙСТВИЯ) Дээрхи үзүүлэлтүүд нь улс орны хэмжээнд (хувь хүнд) хэрэгжүүлээгүй бизнесийн төслүүд (таны төлөвлөгөө) болон олоогүй мөнгөний хэмжээг бодоход хүргэж байгаа биз.

Та хойш суусны хэрэггүй!

Залхуурал нь нэг зан чанар хэмээгддэг. Гэтэл энэ нь биш. Залхуурал бол хүний нэгэн сул тал.

Залхууралтай тэмцэж ч болно, бас тэмцэх ч хэрэгтэй. Өөртэйгээ тэмцэх биш, залхуутайгаа тэмцэх хэрэгтэй гэдгийг дурьдая.

Ажил хэрэгч хүмүүст зориулаад залхууралтай "Залхуурлын эсрэг" сургалтыг санал энд санал болгов. Залхууралтай амжилттай тэмцэх сэтгэлийн зориг, хүсэл тэмүүлэл, шантрахгүй чанар Танд хэрэгтэй. Яг одоо өөртөө зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө бүхий л чадвар, чадлыг зориулах болно гэж амлаарай. Залхууралтай тэмцэх бүхий л чадвар, чадал шүү.

За эхэлье!

Алхам 1. Чин эрмэлзлэл.
"Энэ нь надад хэрэгтэй" гэх нь хангалттай биш, бүр хүчтэй, нөлөөлөх шалтгааныг өөртөө ол. Таны үйлсийг бүтээх, зорилгоо биелүүлэхэд туслах тэрхүү шалтаг шалтгааныг ол. Тухайлбал:
- Бүхнийг гэр бүлийнхээ, охиныхоо, хүүгийнхээ төлөө.
- Хайртай хүн, найз нөхдийнхөө төлөө.
- Үүнээс илүү ихийг хийж чадна гэдгээ, бүгдийг хийж чадахаа бусдад өөрийгөө харуулж нотолж чадна.
- Улс орныхоо төлөө, түүхэнд орохын тулд.
- Өөрийнхөө эрмэлзлэлийг тодорхойл.

Хүмүүн нь бусдын төлөө өөрөөсөө илүүг зориулдаг нь сонин шүү. Тиймээс Таныг "хөдөлгөж" чадах хэн нэгнийг болон тэднийг өөртөө ол.

2 шаг. Бодит шалтаг (стимулятор - өдөөгчийг) ол.
Зарим хүн аяга кофенд, зарим нь хүйтэн усанд, зарим нь чанга хөгжим сонсож "сайхан болдог". :) Таныг тэтгэж сэргээж байх тэрхүү хөдөлгөгч хүчийг (өдөөгчийг) ол. Залхуурлын анхны шинж илрэнгүүт л тэрхүү "хөдөлгөгч хүч"-ээ ашигла.


Алхам 3. Бусдын хүсэлтийг (хүслийг) биелүүлснээр өөрийнхийгөө шийдвэрлэх. Бүхий л амьдралдаа бид дарга, хамт олон, хамаатан садан, гэр бүл, найз нөхөд гээд хэн нэгний өмнө буюу бусдын өмнө ямарваа үүрэг хариуцлага хүлээсэн байдаг. Үүрэг гэмээр зориултууд ч байдаг. Чин хүслээрээ биш "хийх болоод" эсвэл "зайлшгүй хийх хэрэгтэй учраас хийдэг" үед хүний ажил хий хүсэл сонирхол буурдаг. Тэр үед яах ёстой вэ?

Гарц!
Энгийн дүрэм: Өөрийнхөө хүсэл зорилго, тэмүүлэлээ биелүүлэх шаардлагатай байгаа гэдэгтэйгээ холбо. Бүх талаар л өөрийнхөө сонирхолыг, материаллаг болон сэтгэл санааны сонирхлыг тодорхойл. Бүр удирдлагынхаа дандаа (залхтал) өгдөг үүрэг даалгавраас ч өөрийнхөө сонирхлыг олж харж болно. Жишээ нь: Например: би мэргэжлийнхээ чадварыг болон дадлага туршлагаа бататгана гэх мэт.

Алхам 4. Байнгын хөдөлгөөнд "урагшаа".
Идэвхтэй байдлыг зуршил болго. Юуны өмнө, эхний удаадаа өөрийгөө шахаж, шаард.

Өөртөө аман болон бичгэн хэлбэрээр "өөрийнхөө зорилгодоо хүрэхийн төлөө өдөр бүр боломжтой болгоныг хийнэ" гэсэн амлалтыг аваарай. Төлөвлөгөө гарга, тэгээд төлөвлөгөөгөө бүү хойш нь тавь. Мөн төлөвлөгөөнөөсөө бүү няц.

"Өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр юуг амжуулсан бэ?" гэж өдөр болгон өөрөөсөө асуу.

Урам зоригтойгоор яг одоо юуг хийхээ, хийж болохоо хайж олох хэрэгтэй.
"Урам зориггүйгээр аугаа их үйлсийг бүтээж байгаагүй." (Ральф Уолдо Эмерсон)

Алхам 5. Залхууралтай дайн зарла.
Залхуурал нь хэнийг ч, хэнбугайг ч, бүр хамгийн идэвхтэй хүнийг ч залгих үндсэн "чадвар"-тай. Тиймээс залхууралтай зайлшгүй тэмцэх хэрэгтэй.

Залхууралтай тэмцэх 3-н фронт:
1. Зорилгоо болон зорилгодоо хүрэх төлөвлөгөөгөө зөв тодорхойлох.
2. "Уналтанд" (амжилтгүй байх) ухаалаг хандах.
3. Амьдралын идэвхтэй хэмнэл:
- Биеийн тамираар хичээллэх, дасгал хийх, цана, роллик (дугуйтай гутал), дугуй, гүйх, байгаль орчинд идэвхтэй амрах буюу агаарт гарах. (агаарт гарах гэдгийг "архидахаар" битгий ойлгоорой).
- Хошин шог болон зугаа цэнгээнд тоглолтууд (шоу).
- Итгэлтэй, хөгжилтэй, амьдралын баяр баясгалантай хүмүүстэй харьцах.
- Зөв болон эерэгээр бодох сэтгэх, ирээдүйд итгэх, сайн сайханд итгэх. (Ядахдаа хараалын болон муу үг хэрэглэж амаа бүү бузарла)
____________________________

Ердөө л 5-н алхам, тэгээд залхуурал Танаас үүрд холдох болно.
Ердөө л 5-н алхам, тэгээд Таны зорилго минутаар, мөч болгоноор ойртох болно.

Сануулахад:
Залхуурал нь - Таны зан чанар биш. Залхуурал нь - Таны сонголтын үр дүн.

(чадах ядахаараа орчуулсан Чандмань)

Аймаар ядарч байх шиг байна аа


Хар өглөөгүүр нүд анилдаад. Тэгээд Миатай гадаа баахан усаар байлдаж нойроо сэргээлээ гэсэн чинь одоо ч гэсэн нойр хүрээд унтаад өгмөөр л байна.
Жоохон ядраад байх шиг байна. Хөдөө агаарт хоёр өдөр нам унтах юмсан. Нэг өдөр нь унтаад нөгөө өдөр нь тоглоод өнжих юмсан.
Бурхан минь та байдаг бол надад Улаанбаатар хотоос гарах хоёрхон өдрийг өгөөч.
Пигунхамнида, аажү пигунхада. Одохгэ?

Monday, August 3, 2009

Энэ хэн бэ? т а нарын нүд хэн дээр нь илүү тусч байна?


Энэ хэн бэ?
Гэж асуувал та нарын нүд хэн дээр нь илүү тусч байна?
Яг зөв. Мэдээж эрэгтэй дээр нь тусч байгаа.
Ямар хөөрхөн инээмсэглэдэг юм бэ? тэ?
Ямар эгдүүтэй харагддаг юм бэ? тэ?
Ямар ч олон охидууд хүрээлчихсэн юм бэ тэ?
Ямар дуулга шиг үсний засалттай юм бэ тэ?
Ямар ямар гээд хэлээд байвал явж өгөх нь байна. Ингэсгээд паус авахгүй бол.


За, өчигдөр энэ нөхөртэй мессенжердсэн чинь, Золоо миний тухай битгий бичээрэй, Баагийг бич, Баагийг бич гээд болдоггүй ээ. Гэтэл сэтэл Эрдэнээг бич гээд байгаа болхоор яах ч арга байсангүй. уучлаарай Дэнээ.
Зиак манай Дэнээ бишээ Дуулга өө бишээ Эрдэнээ ш дээ. Нэрийг нь яг мартах гэж байна. Ингээд Эрдэнээгийн ээлж өнөөдөр юм байж л дээ. хувь заяаны эрхээр. ХЭ ХЭ
Маш агуу залуу шүү. Дэндүү гэмээр. Зүгээр надад аймаар таалагддаг. Нөгөө талаас нь шүү, тэгж хэлэхгүй бол нөгөө талаас нь ойлгоод байхвий. Тэгээд "Золоо ангийн банди нарын хэнд нь тэгээд жинхнээсээ сайн болж байнаа?" гэж бодход хүргэхвий дээ.
Дэнээгийн хувьд ерөнхий мэдлэг буюу тал талын мэдлэгтэй. Чимээгүй гавлуудын тоонд ордог залуу. Хархад энгийн харагдах мөртлөө яс юман дээр аймаар их мэдлэгтэй байдаг хүмүүс байдаг даа. Эрдэнээ яг л тийм. Найзууд нь ч бас тийм талдаа.
Өөрийн гэсэн үзэл баримтлалтай, их зарчимч юм шиг харагддаг. Үзэл баримтлалдаа тууштай, эхэлсэн ажлаа дуусгаж чаддаг . Толгой сайтай, юмыг бусдаас арай өөр өнцгөөс нь харж чаддаг юм байна лээ. Бас итгэл даах хүн. тэ? Аягүй нямбай тэ? Надад гар нь их таалагддаг. Их гоё гартай юм байна лээ. Тэгээд байна даа. Миний дүгнэлтээр Хамгийн үнэнч найз гэдэг нь тодорхой. Найзалсан хүнийхээ сайн найз нь байж чаддаг гэдгээ надад харуулсан. Нөгөө зугаалгаар явахад бид хоёр жоохон түр тар хийгээгүй юу? Дэнээгийн найзуудаас болж. Авч явна, авч явахгүй энээ тэр гээд...Гэхдээ би уурлахаасаа илүүгээр Дэнээгийн найзуудад атаархаж байсан. Ямар сайн найзтай юм бэ? Ямар сэтгэлтэй найзтай юм бэ? гэж атаархаж л байлаа. Харин Эрдэнээд уурласан ч дотроо Сүрхий юмаа гэж баярлаж байсан. Хааяадаа ОЗ-ийн өрөөнд утсаар найзтайгаа ярьж байхыг нь чих тавин сонсоод "Эрдэнээ ийм хүн байсан юмуу" гэж хүртэл бодож байлаа.
"Мань чинь пивонд даая" гэж ярьж байсан нь санаанаас гардаггүй юм.
Миний дүгнэлтээр ийм л хүн. Ухаад үзвэл үүнээс ч илүү гэдэг нь тодорхой. !!!

Миний хийсэн бүхэн алдаа биш оноо байгаасай л гэж хүсэж байна......


За, одоо 11 цагаас манай сонины албаныхан уулзах гэж байна даа. Ганц айж байгаа зүйл маань
"Манай хэд ирдэг болов уу, яадаг бол? " хурал болгоны өмнө иймэрхүү түгшүүртэйгээр л эхлэх юм даа. Хэд нь ирдэг бол? Хэд нь ирэхгүй бол ? Хэн нь жинхэнэ зүрх сэтгэлээсээ ажиллах бол ? хэн нь даган баясаад байгаан бол?
Өнөөдрөөс эхлээд манай сониныхон ажилдаа орж өдөр бүр л цуглаж ямар нэгэн зүйл хийх л байх. Одоохондоо миний толгойд юу ч алга. Ямар ч байсан энэ нэгхэн сарын хугацааг маш үр дүнтэй өнгөрүүлж чадварлаг нийтлэгч, сурвалжлагч нарыг бэлтгэн гарах нь чухал байна. Яая даа байз, Хаанаас эхлэх үү? Ядаж байхад Пүүжээгээс эхлээд л эхнээсээ очиж чадахгүй энээ тэр гэж утасдаад байхаар бүр урам хугарчих юм даа. Айдас түгшүүр, баяр догдлол нэгэн зэрэг намайг ороох нь тайлагдаж болдоггүй олсонд хүлэгдсэн мэт мэдрэмжийг өгөх юм даа....
Гэхдээ зүрх сэтгэл байхад бүх зүйлс болдог л юм. Магадгүй би нэг том алдаа хийсэн байж болох.
-Энэ багийг би өөрөө бүрдүүлсэн. Эдгээр хүүхдүүдийг чи орох уу? ороод хийгээд үзвэл яасан юм бэ гэж хэлж байж оруулсан. Учир нь эдгээр оюутнууд миний сэтгэл зүрхэнд үргэлж шилдэг нь гэсэн мэдрэмжийг надад өгдөг. Тиймдээ ч би тэр олон танидаг хүүхдүүдээсээ эд нарыг л сонгосон юм шүү дээ.
-Тэгье л гэцгээсэн.
-Маш их баярласан. Гэхдээ....
"Гуйсан нь бөхийж, гуйлгасан нь гэдийдэг" гэсэн үг санаанд орчлоо л доо. Тийм болхоор үнэхээр сэтгэлээсээ орсон уу? эсвэл миний гуйлтыг эсэргүүцэж чадалгүй орсон уу гэдгийг мэдэх аргагүй. Тиймдээ ч надад одоохондоо их хэцүү байна.
Би бодож байна. Дахиж би ийм зүйлийг хийхгүй гэж. Үнэхээр хүнд зүрх сэтгэл байвал болохгүй зүйл гэж байдаггүй билээ. Би өглөө 8:00 д сургуульдаа орж ирсэн. Тэднийг хүлээж суухдаа ихийг л бодож суулаа.
Өөртөө байгаа бүх ажлаа орхиод Сонингоо 1 номерт тавьж хуралдаа ирж чаддаг тийм л зүрх сэтгэлтэй, тийм л хүн хэрэгтэй байна. Тэгж чадвал бид сая гар нийлж хамтарч ажиллах болноо.

Гэхдээ би үргэлж зөв гэж бодсон бүхнээ л хийдэг.
Миний хийсэн бүхэн алдаа биш оноо байгаасай л гэж хүсэж байна......
Сая Нямаа ороод ирлээ. Тиймээ Нямаа шиг охин надад хэрэгтэй.

Sunday, August 2, 2009

Ингэж амьдраарай


Нэгэн хаан өөрийн шадар тvшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж:
- Өвгөн гуай, та ийм настай хvн байж хэзээ энэ модныхоо жимсийг авна гэж суулгаж байгаа юм бэ? Алимны мод ургаж гvйцээд жимсээ өгөх vе хvртэл нь та хvлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгvй асуув.

Өвгөн хариуд нь: -Би өвөг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юмаа. Тэд ч гэсэн тарьж байхдаа хvлээж байгаад иднэ гэж тариагvй байлгүй дээ. Одоо миний тарьж байгаа модны ургацыг би биш юмаа гэхэд миний vр, ач, гуч нар хураах юмаа гэлээ.
Энэ vг хаанд маш их таалагдсан тул өвгөнд хэтэвч дvvрэн алт өгчээ. Өвгөн хариуд нь: - Хаантан та харж байна уу? Бусдын алимны мод олон жилийн дараа ургацаа өгч байхад миний алимны мод дөнгөж тарьж байхад л жимсээ өгч эхэллээ шvv дээ гэв. Хаантанд өвгөний энэ vг бvр их таалагдсан тул дахин нэг хэтэвч алт өгөв. Өвгөн хариуд нь:
- Хаантан минь ээ! Бусдын мод жилд нэг удаа ургац өгдөг бол миний мод ургаагvй байж хоёр ургац өглөө шvv дээ. Тэгэхээр хамгийн чухал нь хэзээ ургац авахдаа биш хийж бvтээн, тарьж ургуулж байсан цагт заавал vр ашгийг нь харах болно гэв.
Хаан: - Хэрэв бид энд ахиад жаахан азнавал таны мэргэн vгийг магтсаар алтгvй vлдэх бололтой. Өвгөн ах танд сайн сайхныг хvсээд бид замаа хөөе дөө гэж хэлээд давхин оджээ.

Хийж бүтээхийн төлөө ингэж амьдраарай.

Р.Чойном Бяцхан сургаал-1

Р.Чойном Бяцхан сургаал-1

Тунгааж бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий!
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан ю
анд, сvvлд нь дуугар.

Хvний амьдралд чухаг мөртөө
Хvvхдэд хэлдэггvй сургаал гэж бий.
Хvй ертөнцөд элбэг мөртөө
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий!
Өнөө vдэш голсон хоол
Өглөө Босоход эрдэнэ болдог.
Өсөхийн цагт хайхраагvй янаг
Өтлөхийн vед бурхан гэгддэг.
Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий.
Хот газар булаацалддаг зvйл
Холын хөдөөд, хог дээр хэвтэх ч буй.
Хадтай газар хадуур хэрэггvй,
Модтой газар савар хэрэггvй,
Морьтой хvнд бензин хэрэггvй,
Мотоциклтой хvнд ташуур хэрэггvй,
Аргалын эвэр тэмээнд хэрэггvй,
Адууны сvvл ямаанд хэрэггvй,
Архины лонх шувуунд хэрэггvй,
Алтан бөгж сармагчинд хэрэггvй.
Бөөгийн хэрэгсэл ламд гай,
Бөхийн зодог эхнэрт лай,
Бурхан тахил чөтгөрт дараа,
Буу саадаг чавганцад төвөг.
Байгаль болоод хvний ёсонд
Байх байр, зохицох зохицол гэж бий.
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггvй орон зай гэж бий.
Хэн бvхэн, балчир хvvхдийг өхөөрдөвч
Хээр тааралдвал айж зэвvvцнэм зээ.
Хэвтэж байхдаа, амьтны яс сонин ч
Хэл ороод босож ирвэл, аюул гэдэг тэр!
Ууланд байхдаа мод гэдэг vзэсгэлэн ч
Унтаад босоход, гэрт ургасан байвал ямар вэ?
Усанд байхдаа загас гэдэг хөөрхөн ч
Уртын замд шөнө, морьтой загас таарвал ямар вэ?
Оронд тэврэхэд бvсгvй хvн тааламжтай ч
Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ
Од мичид, огторгуйдаа чимэг,
Ойчоод ирвэл нь дэлхий юу болох вэ?!
Хөлийн оймсыг гарт өмсгөвөл ямар вэ?
Хөхөөний дуугаар нохой донгодвол ямар вэ?
Хөхний даруулгыг нvдэндээ зvvвэл яах вэ?
Хөрсний анжсаар дээл эсгэвэл яах вэ?
Зохицохгvй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгvй.
Зохицох ёсон гэвч, дотроо бас
Зориуд тааруулсан өөрийн цагтай.
Yлгэрлэвээс, өглөө галлах эхнэр
Yд өнгөрөөд босвол хэрэг юун.
Yерхэж явсан нөхөр, туслах тусаа
Yхсэн хойно санавал, тус юун.
Yелзvvр залууд гоёж явсан гоёл
Yсэн бууралтахад инээдэм төдий.
Yймээний жил, тvмнийг аварсан зэвсэг
Yе нь өнгөрөхөд тvvхийн дурсгал төдий.
Учир иймээс, амьд сэрvvн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бvхнээ зохицуул.
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай, зvйн дотор яв!
Бусдыг хэлэхээсээ өөрийг урьтаж шинж.
Буруу зөвөө, ухаант хvнээс асуу.
Цагийн юмыг цаг алдалгvй хэрэглэ.
Цагаас урьтаж элдэвт битгий сvйд!

Амьдралыг чи юу гэж үзнэ амьдрал тийм л байна.

Амьдралыг чи архи гэж уувал
Амьдрал чамайг тамхи шиг татна
Хайрыг чи хог гэж хаявал
Хорвоо чамайг шороо шиг цацна.