Thursday, March 31, 2011

Wednesday, March 23, 2011

ведиочин кунфу фанда

Хөөрхөн зантай кунфу Фанда Хөмсөг нүд нь гоё Фанда Харваас өхөөрдөм Фанда Хайр татам ведиочин Фанда

Thursday, March 17, 2011

LONELY is better than.....

Ганцаардал хаа сайгүй харагдана
Гудамжаар хүмүүс гуниглан алхана
Зүгээр л номын дэлгүүрт ороход
Зуун жилийн ганцаардал нүдний өмнө тусна. :)
15800 гэж байна.Үнэтэй байгааз. Гэхдээ авсан л даа. За нэг дуу сонсноо.

Monday, March 14, 2011

Hey Friends...


Hey friends,

Wishing u happiness for life time

Friday, March 11, 2011

Thursday, March 10, 2011

Тусгаар тогтнол мандтугай




Би өрх тусгаарлалаа. Өчигдөр гэртээ тусгаар тогтнолоо зарлав.

Өсөж том болжээ, өөрийнхөө амьдралыг мэдэх цаг иржээ гэж аав минь хэлнэ.

Далавчаа дэвэх цаг болжээ. Хүссэн зүгтээ нис дээ гэж ээж минь хэлнэ.


Ингээд би энэ олон жил амьдарсан гэрээ орхих цаг ирлээ.
Хэсэгтээ биеэ дааж үзэхээр шийдлээ. Амьдрал үргэлжилсээр...Зардал нэмэгдсээр
Аяа би чинь зөв сонголт хийсэн үү?
Аягүй бол тэгсэн л байгаа даа
Ая яаяа, энэ хүүхдийг дээ.


Wednesday, March 9, 2011

Буманцэцэг хаачсаныг ёстой мэдэхкүү.

Өчигдөр Мартаар санамсаргүй хошин шог үзээд үхтлээ инээлээ ...
Ганц сурсан Beat Box нь "Буманцэцэг хаачсаныг ёстой мэдэхкүү." яг хэмнэлд нь оруулаад Beat Box хийвэл яг гоё сонсогдох юм билээ. Нэг хэсэгтээ л амны уншлага болох байхдаа...
"Буманцэцэг хаачсаныг ёстой мэдэхкүү."

Saturday, March 5, 2011

Сонголтгүй сонголт уу? 3 дахч сонголт уу?

"Сонголт хийхгүй байна гэдэг аль хэдийнээ сонголт хийсэн гэсэн үг" гэж байдаг. Сонголтгүй байх сонголт. Гэтэл би сонголтоо хийж чадахгүй байсаар төөрдөг байшинд байгаа мэт л байна. Миний сонголт үнэхээр хэцүү юмаа. Хоёуланг нь сонгохгүй байх боломжгүй. Хоёуланг нь сонгох үед зөрчилдөөн үүсч галзуурах гээд байна. Харин аль нэгийг нь сонговол бүүр ч болохгүй болоод...
Сүнслэг хөгжлийн замыг сонгосон үед материаллаг ертөнцийн бүх зүйлс утгагүй, үнэ цэнэгүй болж би юунд ч ач холбогдол өгөхөө больж эхлэдэг. Сэтгэл юунд ч хүлэгдэхээ больж амар амгаланг мэдэрч эхлэх бөлгөө. Юу ч хүсэх хүсэлгүй болж зүгээр л амар амгалан ноёлох юм. Гэтэл дэлхийн хуулинд захирагдан амьдарч байгаа хойно тодорхой хэмжээний материаллаг хэрэгцээ шаардагдах бөгөөд материаллаг хэрэгцээг хангахын тулд ямар нэгэн зүйлийг хүсэх тэмүүлэх , шунах сэтгэл төрөх бөлгөө. Мөнгө, нэр хүнд, бүгд л материаллаг хэрэгцээний үндэс. Ингээд бодхоор надад 3 дахь сонголт хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ тэр нь юу вэ?

Wednesday, March 2, 2011

Өнөөдрөөс хойш 693 өдөр үлдсэн...


Ойролцоогоор хоёр жил. Энэ хугацаанд юу хийж чадах вэ? Энэ өдөр дуусах үед амьдрал, гариг ертөнц яаж өөрчлөгдөхийг хэн ч хэлж мэдэхгүй. Юу болох нь тодорхойгүй. Ямар ч байсан шилжилт хийгдэнэ.

Бумбын эрин
Шинэ эрин
Алтан эрин

яг юу юм бэ? бүү мэд.

Таны энэ амьдрал дуусахад хоёр жил орчим хугацаа үлдсэн бол та юу хийх байсан бэ?

Блогоо буцаад нээчихлээ

Саяхан нэг хэсэг хаалттай байсан блог маань одооноос ажиллахаар боллоо.
"Блогоо битгий хааж байна. Юм бичсэн ч бичээгүй ч битгий хаа..." гэж миний блог уншдаг нэгэн эрхэм уншигчийн хүсэлт ирсэн тул нээхээр шийдлээ. Хэрэв тэгж хэлээгүйсэн бол би лав бүр мөсөн хаах байсан ч байж магад. Таг мартчихсан явж байлаа. Өөр блог ажиллуулж байгаа ч албаных болхоор хамаагүй юм бичиж болдоггүй. Миний энэ блог бол зүгээр л миний ертөнц болхоор зарим хүнд таалагдахгүй ч байсан би бичсээр л байна. Энэ чинь миний эрх чөлөө мөн биздээ...