Friday, July 31, 2009

Нэргүй, No name hero, Нэк, Баатраа, NВ...гээд л ер нь л миний мэдэхийн хамгийн олон хочтой нь....

Зиак, Ойрдоо ангийнхныхаа тухай бичээгүй. Өнөөдөр Нэкийн тухай бичнээ. Манай ангиас хамгийн олон хочтой залуу байхаа тэ?Нэргүй, No name hero, Нэк, Баатраа, NВ...гээд л ер нь л миний мэдэхийн хамгийн олон хочтой нь.
Цоомоогийн тухай бичихдээ хэлж байсан даа. Анх зуны сургалтаар харж байсан гэж.
Даруухан, толгойтой юм шиг харагдсан. Тэгээд л нэг ангид хамт орвол гоё юм даа гэж бодож явлаа залуу байхдаа. Гэтэл яав? Манай ангид ороод ирдэг юм даа. Тэгээд 3 жил хамт сураад, Цоомоо энэ хоёртойгоо нэг дипломын баг болоод гар нийлэх гээд л хамтарч байгаадаа үнэхээр баяртай байгаа.
Эгэл даруухан, энгийн энэ залуугийн энэ инээмсэглэл үнэхээр сэтгэл татам тэ? Нээх гоё шүдтэй. Тэгээд л инээмсэглэхээр яг л наран мандах мэт. хэ хэ Хар л даа. энэ зургийг.
Нээрээ гоё биетэй тэ? Мах шөл нь таарсан....
Бас их халамжтай гэж сонсож байсан юм байна. Даан ч надад нэг ч халамж тавидаггүй юмөө. Ядаж нээрээ хааяа ч гэсэн тэ? болноо доо тэ? Ажил чин хэр байна даа. Юу болж байна даа гээд асуучихаж болноо доо. тэ? Нэг багийн хүмүүс байж. Гэхдээ зүгээрээ, би гомдохгүй.
ӨӨ нээрээ ёстой их таалагдсан юм нь их өгөөмөр санагдсан. 4 сард ч билүү, сайн санахгүй байна. өөр ангийн банди нартай покердож байгаад Ганзо энэ хоёр 6000 гаруй төгрөгтэй болчихсон байсан. Тэгээд гоё юм аваад өг гэхэд тэг тэг гээд л... Өөр юу авах вэ? гээд л бараг бүх мөнгөөр нь амттан авхуулж байсан санагдана. Тэ Мийга? чи байлуу?
Ер нь ямар ч муу талын зуршил байхгүй. Хараалын үг ч хэлж байхыг нь нэг ч сонсож байгаагүй эээ. Нэг л дөлгөөн залуу. Тийм болхоор би зөндөө хайртай. гэхдээ хайр гэдэг олон янз... нөгөөдөх хайр нь шүү дээ.
Аягүй хүн чанартай гэж байгаан,
"Нэгэн хүнээс Ямар хүнийг хамгийн сайн хүн гэдэг вэ?" гэж асуухад
"Хажууд нь байхад сэтгэл амар байдаг хүнийг" гэж хариулсан гэнээ.
Нэргүй яг л тийм санагддаг.
Би чин их сандруу хүн шүү дээ. Нэргүйг хараад л тайвширдаг. гэж байгаан. нууц шүү.

Thursday, July 30, 2009

Энэ бүхэн зөвхөн инээмсэглэлийн л ач тус байсан юм.


Нэгэн инээмсэглэл тосгоныг аварсан нь Бяцхан охин гунигтайхан алхаж яваа нэгэн хүн рүү инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ.Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан найздаа баярласанаа илэрхийлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв. Зурвасыг авсан найз нь ихэд байрлан, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрынхаа зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ. Зөөгч хүү хэзээ ч урьд нь ийм их цайны мөнгө авч байгаагүй учир баярлан, гэртээ харих замд нь байнга малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачинд малгайд нь мөнгө хийж өгчээ. Хөгшин ихэд баярлажээ.

Бүхэл бүтэн хоёр өдөр хэлэн дээрээ юм тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байшингийн хонгилдоо иржээ.Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан бяцхан гөлгийг гэртээ оруулжээ. Гөлөг дулаан хоносондоо, мөн өвгөн түүнд илгэсэг хандсанд тун ихээр баярлажээ. Шөнө дундын алдад байшин гэнэт утаа униараар дүүрч гал гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан хөгшин гуйлгачинг сэрээж, хөгшин ч тэр даруй айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж, байшинг ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.

Энэ бүхэн зөвхөн инээмсэглэлийн л ач тус байсан юм.

How to install love



Та install-г суулгаж хэрэггүй л болов уу? Би үүнийг уншаад install хийсэн. Одоо их зовж байна.


Худалдан авагч: Би техникийн талаарх мэдлэгт маруухан л даа. ХАЙР -ын программыг яаж суулгадаг (install) вэ?

Мэргэжилтэн:
Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?

Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ, АТААХОРСОЛ. ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программууд ажиллаж байна. Тэд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох юмуу?

Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ программ өөрөө арилчихдаг юм. Хэсэг хугацаанд түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөө чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ.ЕХЕ -г арчиж ИХ ИТГЭЛ.ЕХЕ гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь тө өөрөө ХОРСОЛ.ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программуудыг хаах хэрэгтэй. Учир нь эдгээр програмууд нь ХАЙР-ыг суулгахад саад болдог. Та хааж чадах уу эрхэм ээ?




Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?

Мэргэжилтэн:
Тийм ээ! Гэхдээ энэ бол зөвхөн үндсэн програм. Үүний хамгийн сүүлийн үеийн загварыг суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.

Худалдан авагч:
Еооё! Эхэлж амжаагүй байхад л алдаа заагаад эхэллээ шүү дээ. Одоо яах вэ?

Мэргэжилтэн: Ямар алдаа зааж байна?

Худалдан авагч:
АЛДАА 412 - ПРОГРАМ ДОТООД СИСТЕМД АЖИЛЛАХГҮЙ БАЙНА. Энэ юу гэсэн үг вэ?

Мэргэжилтэн: Санаа бүү зов. Энэ бол энгийн нэг алдаа. ХАЙР-ын програм нь өөр ЗҮРХ-үүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХЫН тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.

Худалдан авагч:
Тэгвэл би юу хийх хэрэгтэй вә?

Мэргэжилтэн:
"ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ" гэдэг файлын доорх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DОС, ӨӨРТӨӨ ИТГЭХ.ТХТ, ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.ТХТ болон САЙН ҮЙЛС.DОС гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтсандаа хийгээрэй! Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.ЕХЕ -ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж ор тас алга болсонд нь итгэлтэй болох хэрэгтэй.

Худалдан авагч
: Би чадлаа! Үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүурч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.МР3 дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, ЭНХ ТАЙВАН.ЕХЕ ба СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ -ууд МИНИЙ ЗҮРХЭНД хуулагдаж байна.

Мэргэжилтэн: Тийм бол ХАЙР суугаад ажиллаж эхэлсэн байна. Энэ үеэс эхлээд та одоо юуг ч даван туулж чадах болно. Гэхдээ нэг юм сануулъя.

Худалдан авагч: Юу билээ?

Мэргэжилтэн: Хайрын програм үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг бух хүмүуст forward хийгээрэй! Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа дараа эргээд танд цэвэрхэн модулиуд илгээх болно.

Эргэх цаг бүхэн амарлиг


Үхэл гэдэг аймшиг биш
Хувцсаа солихтой л адил
Үгүйрч хоосрох ч зовлон биш
Унаад босохтой л ижил.
Хамгийн хэцүү зовлон
Уур, мунхаг, шунал гурав
Харин түүний ерөндөг
Ухаарч гэгээрсэн сэтгэл...
Зовлон хэмээгч
Ганц амиа бодох үзэл
Жаргал гэгч
Гарцаагүй бусдыг энэрэх сэтгэл...
Эргэх цаг бүхэн амарлиг .

Надад их таалагдлаа


Хайрын галдаа шатсан ч дурлалын харц шиддэггүй би даруухан охин
Хармын сэтгэлдээ автсан ч хэрүүлийн үг гуйдаггүй би тайван охин
Анхны болзоондоо яарсан ч түрүүлж очдоггүй би бардам охин
Аавын хөвгүүдийг шохоорхсон ч ардаас нь гүйдэггүй би сэхүүн охин

Ганцхан чамайг харан таална

Ганцхан чамайг харан таална
Гадуур хувцсыг чинь тайлан таална
Гуалиг хөлийг чинь илэн таална
Гоёхон биеийг чинь долоон таална
Энэ бол чупа чупс байлаа ха ха

Одоо надад яг ийм мэдрэмж төрж байна

ТЭНГЭР ШИГ БАЙ



Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!

Хамгийн сайн хүмүүс гэж

Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч

Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...

Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч

Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч

Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!

Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч

Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч

Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна

Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч

Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч

Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!

Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч

Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай

Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай

Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт

Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай

Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...

Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч

Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь

Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...

Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...

Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!

Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг бас ойлгоно чи !

Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм

Аюул зовлон тохионо гэвч, төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ

Жаргал зовлонгийн алинд ч, мөнх тэнгэр шиг бай !...

Атаатан түмэндээ мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ .

Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа

Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ

Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь

Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй

Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй

Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...

Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг

Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !

Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм

Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй

Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй

Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март

Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай

Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...

Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс

Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай

Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!

Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,

Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст

Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл

Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

О. Дашбалбар

Хайр-хамгийн агуу зовлон. Д.Урианхай

Хайр-хамгийн агуу зовлон. Д.Урианхай

Хэзээ ч дуусахгүй үргэлжлэх бодит мөртлөө хийсвэр, хийсвэр мөртлөө бодит зүйл бол хайр. Хайр хаанаас эхэлж хаана дуусдаг вэ? Хайр хаанаас ирдэг вэ? Эргээд хаашаа явдаг вэ? Хайранд хэмжүүр бий юу? Яагаад бид хайрладаг вэ? Хайр хүний төрлөхийн шинж үү эс бөгөөс олдмол уу? Хайрын хүчнээс илүү зүйл байгаа юу? Энэ асуултуудад өнөөг хүртэл хариулж байгаа, бид өөрөөсдийнхөөрөө. Даанч үнэн хариултыг шууд илэрхийлэхэд хүмүүс өөр өөрийнхөө хайрыг бодон эргэлзэнэ.

Хайрын талаар хийсэн судалгаа нь дуу, шүлэг, уран зохиолыг бодвол тун бага. Зүгээр л найзаа гэж хардаг байсан хэн нэгэн миний сэтгэлийг догдлуулна гэж ерөөсөө бодсонгүй, тэр урьд нь сайхан харагдаж, найрсар харилцаж байсан ч миний сэтгэтгэлийг тэгтлээ татаагүй байж өнөөдөр сайхан харагдаж би түүний хажууд байхыг ямар их хүснэм гээч гэж олон хүн ярьж байхыг сонссон. Тэгвэл энэ юу? гэсэн асуултыг өөртөө бас танд тавимаар байна. Хайрын тухай маш олон онол байх юм. Хайр гэдэг нь эртний санскарит хэлнээс гаралтай ЛОБХО хэмээх үгнээс гаралтай шунахай, сувдаг гэсэн утгатай байх нь. Гол нь энэ үгний утга санааг маань нилээд олон зүг рүү нисгэлээ.

Хайрлана гэдэг ямар нэгэн зүйлд, обьектод, хүнд эсвэл өөртөө, хийж байгаа үйл ажиллагаанд чиглэгдэж байдаг. Яагаад гэнэт хэн нэгнийг хараад зүрхний хүчтэй цохилж, бүхий л биеэр шахагдах цусны эргэлт түргэсч, нүүр улайж, бие бадарч, хамаг бие романтик харцанд мансуурч байна вэ? Биеэр дүүрэн мэдэрлийн импульс гүйж газар дээр ч биш сэтгэл санаагаараа бол тэнгэрт хөөрдөг. Харин хэсэг хугацааны дараа агаарын бөмбөлөгийн газ дуусч эргээд газар дээр буудаг. Тэгсэн хойноо л сая юу болоод өнгөрснийг эрэгцүүлнэ. Тэрнээс биш тэнгэр дээр байхдаа газар бууна гэдгээ огтхон ч төсөөлөхгүй, буухгүй мэт хөөрцөглөнө. Энэ бол дурлал. Харин хайр бол тийм биш газ дуусна гэж санаа зоволтгүй.


Бид ярьдаг даа. Нэг хүндтэй яаж нэг насыг барна даа гэж. Хайраа олсон хүн хэзээ ч ингэж хэлэхгүй, өөрийнхөө найз охин, найз залуу, гэр бүлдээ сэтгэл ханамжгүй эсвэл агаарын бөмбөлөгийн газ дуусна гэж итгэсэн хүмүүс л эдгээр үгсийг хэлдэг байх. Хайр бол хоосон сэтгэгдэл бус. Хайрыг танихад цаг хугацаа үл хамаарна. Хичнээн удах, аль хир хол явах зэрэг нь хайранд чухал бус. Хайр бол өгөөмөр сэтгэл. Нэг үгээр хэлбэл дурлал хэн нэгнийг заавал хажуудаа байлгах хүслээр илэрхийлэгдэг бол хайр хажууд байхгүй байгаа ч байгаа юм шиг санагддаг. Дурлал бол эрх чөлөөт байдлыг тунхагладаг. Харин хайр бол эрх чөлөө+хариуцлага шаарддаг. Таны найз таны хайр болж хувирч байна уу эсвэл дурлал уу гэдгээ сайн эрэгцүүлээрэй. Хэзээ ч хайр гэж төсөөлж байгаагүй тэр зүйл хайр байхыг үгүйсгэх аргагүй, хайр гэж эндүүрсэн нь дурлал байх нь цөөнгүй. За ингээд таны агаарын бөмбөлөгийн тань аялалд аз хүсье. Халамжтай байна гэдэг хайртай байна гэсэн үг. Хайрладаг бол хайрладаг гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй.

"Та өөрийгөө мартуузай" номноос
Сэтгэлзүйч Ууганцэцэг

Хэрхэн ухаалаг бөгөөд хурдан сэтгэдэг болох вэ?

Ямар ч мэргэжлийн хүнд сэтгэн бодох чадвар заавал хэрэгтэй байдаг. Гэхдээ сэтгэх чадварын түвшин мэргэжил тус бүрт өөр өөр байна. Ер нь хүн өөрийнхөө сэтгэхүйг яаж хөгжүүлж болох вэ? Яаж ухаалаг хурдан сэтгэдэг болох вэ? Дараах зөвлөмжүүдийг туршаад үзэхийг зөвлөе.

· Хамгийн түгээмэл зарчим бол: “Ухаантай байхыг хүсвэл ухаалаг асуулт тавьж, анхааралтай сонсч, тайван хариулж сур. Ярих хэлэх зүйлгүй бол заавал ярихын хэрэггүй” гэдэг.

· Мэдлэг болон үйлдлийн нэгдлийг ухаан тодорхойлж байдаг. Оюуны хөдөлмөр хийхгүйгээр сэтгэх, хүч гаргахгүйгээр мэдлэг олж авах боломжгүйтэй адил мэдлэггүйгээр сэтгэхүй ч бас хөгжиж чадахгүй. Сэтгэхүйгээ хөгжүүлнэ гэдэг нь өөрийнхөө ухааныг мэдлэгээр дүүргэнэ гэсэн үг юм. Мэдлэгийн эх булагт сургууль, ном, сэтгүүл, радио, зурагт зэрэг олон зүйл багтана. Эдгээрээс бид хүрээлэн буй орчны юмс үзэгдлүүд, хүний үйл ажиллагааны олон талтай танилцаж, энэ тухай зохих мэдлэг олж авдаг.

· Сэтгэхүй юун түрүүнд асуултаас эхэлдэг. Хүн төрөлхтөний олонх нээлт “яагаад?”, “яаж?” гэсэн асуултуудын дүнд бий болсон гэж үзэж болно. Өөрт учирч буй үйл явдал, үзэгдлийн мөн чанарыг танихын тулд асуулт тавьж сур. Тэгээд түүндээ өгөх хариултыг дандаа хайж, эрэлхийлж бай. Нэгэн хэв маягийн бэлэн шийдвэрээр хэрэгжүүлж үр дүнд хүрч чадахгүй болсон үед сэтгэхүй идэвхиждэг. Иймд аливаа юмс, үзэгдлийг тал бүрээс нь авч үзэх, ердийн юмнаас шинийг олж харах зэрэг чадварыг өөртөө төлөвшүүлэх нь сэтгэхүйг хөгжүүлэхэд тун чухал юм.

· Юмс үзэгдлийн нийтлэг, илэрхий шинж тэмдгүүдийг олж ажиглах чадвар нь хүний ой ухааны нийтлэг илрэл юм. Гэхдээ нэг хүний ажигласан зүйлийг нөгөө хүн тэр бүрий яг адилхан олж хардаггүй. Ажиглаж буй зүйлийнхээ аль болох олон шинж тэмдгийг олон талаас нь олж харан таниж чадаж буй хүний сэтгэхүй төдий чинээ боловсронгуй, төгс төгөлдөр, уян хатан байдаг. Сэтгэх, логик чанарын бодлого сорилт, бодох зэрэг тоглоомоор дээрх чадварыг хөгжүүлж болно.

· Ач холбогдол, утгаараа ойролцоо ойлголтуудыг харьцуулж сурах нь сэтгэхүйг хөгжүүлэх бас нэг арга юм.

· Сэтгэл ба хэл, сэтгэхүй ба ярих чадвар нь хоорондоо салшгүй уялдаатай. Ямар ч санаа бодлыг үгээр хэлж, тайлбарлах замаар сэтгэхүйгээ хөгжүүлж болно. Гэхдээ үгээр илэрхийлэхдээ товч тодорхой өгүүлэх, илэрхийлэх чадварт суралц.

· Бичгийн хэлийг /зохион бичлэг, захидал бичих, өдрийн тэмдэглэл хөтлөх г.м./ идэвхтэй ашиглах нь сэтгэхүйг хөгжүүлэхэд бас тустай.

· Уншсанаа чөлөөтэй ярих, маргаан хэлэлцүүлэгт оролцох, стандарт бус бүтээлч, сонин хачин асуултуудад оновчтой хариулан шийдэх зэрэг нь сэтгэхүйг хөгжүүлэх нэг гол нөхцлийг бүрдүүлдэг. Ер нь хүний үйл ажиллагаанаас хамгийн хүнд нь сэтгэхүйн үйл ажиллагаа байдаг. Иймд сэтгэх үйлдлийг хийхэд хувийн зохион байгуулалт, анхаарал, ой тогтоолт, ажигч гярхай байдал, ажлын чадвар зэрэг олон зүйл шаардагддаг.

Tuesday, July 28, 2009

Заримдаа сонголт хийх болдог....


"Хүний амьдрал үргэлж сонголт байдаг. Хамгийн зөв сонголтыг хийж түүндээ тууштай явах хэрэгтэй гэж " өнөөдрийн сургалт дээр хэлснийг саналаа. Гэхдээ хамгийн зөв гэдгийг нь яаж мэдэх үү?
Гэхдээ , зарим сонголт гаргах үнэхээр хэцүү юмаа. Сонголт гаргах тохиолдолд яг зөвийг нь гаргахаа яаж мэдэх үү? Би бүр будилж орхилоо. Нэгийг нь сонголоо гэхэд нөгөөх нь ч бас эрхэм чухал. Эрхэм чухал зүйлийг яахин орхигдуулж болох вэ? тийм үү?
Гэтэл миний амьдралд тийм л цаг мөч одоо тулгараад байнаа.
Яаж шийдхээ ч мэдэхгүй, 1 хүнээс мессеж-ээр, нэг хүнээс мессенжрээр , харин гуравдах хүнээс амаараа уулзаж байгаад асуулаа. Гурвуулаа B сонголтыг хийлээ. Харин надад А сонголт таалагдаад байдаг.
Энд даан ч бичиж болохгүй нь дээ. Би л хувьдаа хоёуланг нь сонгомоор байдаг. Гэтэл нэг нь нөгөөдөө харш. В-г сонголоо гэхэд би А-г сонгойгүйнхээ төлөө шийтгэл авна, А г сонгосон бол В-г сонгойгүйнхээ төлөө харуусал авах жишээний. Яах вэ? байз.

Monday, July 27, 2009

Зарим нь завтай, зарим нь завгүй....

Гадаа үйлчлэгч эгч нар орлилдоод байхаар цонхоор хартал тэд усаар байлдаж байна шүү. Хөгжилтэй юмаа. Жоохон хүүхдүүд шиг....
Сургуулийн хажууд тарисан цэцгүүдийг услаж байгаа бололтой. Хувцаснууд нь норчихсон байна.
Би өрөөндөө суугаад л...
Хажуу талын төв байранд сургалтын албаныхан завгүй л ажиллаж байх шиг байна. Дараа 7 хоногийн 1 дэх өдрөөс буюу 8 сарын 3 аас Шинээр элсэгч оюутнуудад зориулсан зуны сургалт эхэлж байгаа гэж....Шинэ оюутнууд маань сургалтандаа нэг хоёроороо ирж бүртгүүлж л байх шиг байна.
Би нээрээ ХҮРЭЭ МХТДС-д орсон цагаасаа нэг ч удаа зуны сургалтыг тасалж үзээгүй юм байна лээ. Зуны битгий хэл өвлийн сургалтыг ч тасалж байгаагүй. Гэхдээ өнгөрсөн өвөл сургалт болоогүй. Нэг тиймэрхүү.

Ариун хайрын дөлөнд шатдаг гэж бодоогүй ээ


Зүрх зөвхөн цохилдог гэж бодсоноос
Зүйрлэшгүй их хайрыг тээдэг гэж бодоогүй ээ
Алгын чинээ биеийг минь амьдаруулдаг гэж бодсоноос
Ариун хайрын дөлөнд шатдаг гэж бодоогүй ээ...

Хожмын нэг өдөр бүдэрнэ чинээ санасангүй.

Занг нь мэдэхгүй хүнд хэзээ ч би дурлахгүй гэж
Заяа тавилангаа мэдэх л юм шиг бардамхан бодож явахдаа
Хааяахан тулгардаг байсан бүлээхэн тэр харцанд
Хожмын нэг өдөр бүдэрнэ чинээ санасангүй.

Чийг даасан уруулын чинь амтыг төсөөлдөг

Тэр нэгэн залуу зүрхний минь байнгын зочин
Тэргэл сартай шөнөөр зүүдний минь урилгагүй зочин
Түүний тухай бодол өөрийн мэдэлгүй урсаж
Түнэр харанхуй шөнөөр тэвэрт нь эрхлэхийг хүснэ

Чимээгүйн дунд ганцаар чамайг л би боддог
Чийг даасан уруулын чинь амтыг төсөөлдөг

Saturday, July 25, 2009

сэтгэл үхэх нээ одоо би яах вэ?

Сэтгэлийнхээ цангааг дарагдтал уугаад хөлчүү чам дээр очмоор
Сэрэл хүслийнхээ галыг дүрэлзтэл асааж илчинд нь чамтай дулаацмаар
Өнчин жигүүрээр дүүлээд хүрчихдэг дурлалын оргил гэж байх биш дээ
Өнөөдрийг ахиад л ганцаар үдвэл сэтгэл үхэх нээ одоо би яах вэ?


Шанаагаа тулаад л чамайг боддог боллоо

Шатрын хөлөг дээр бэрсээ алдчихсан юм шиг
Шанаагаа тулаад л чамайг боддог боллоо
Дурлалын тулаанд зүрхээ алдсан найрагч
Дугарч ч чадалгүй гоо сайханд бууж өглөө

"Би дургүй"-д би дуртай

Ц.Хулан
БИ ДУРГҮЙ
Цаг гозойж байхад би алс замд гарахгүй
Цангинтал хундага хагa шиддэг Орос занд дургүй
Цайг нь уучхаад аягыг нь хөмрөх дургүй
Цагаа олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй

Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алах дургүй
Үхэлд ч автаагүй баатар эрийг одонгоор дарж авахад дургүй
Үлгэр нялуун төгсдөг ч сайн эр зовоход би дургүй
Үс нь буурал хөгшин намбагүй явахад бүр дургүй ээ
Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй
Цэцгэн охид надаас янжуурын гал сургалхад дургүй
Цэмцгэр нь дэндүү харчуул цагаан гартнуудад дургүй
Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичихэд бүр дургүй ээ
Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй
Дороо эргэцэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургүй


Ядуусын дунд гангалах дургүй
Тансаг найран дээр ганцаардах дургүй
Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад яагаад ч юм дургүй ээ
Холоос айсуй морьтон гэнэт өөр зүгт давхихад дургүй
Холбиромтгой ааш уян жаданд дургүй
Нүүрнээс далдуур хүн муу хэлэх
Нүд нь дээр минь гөлөг зодоход бүр дургүй
Хэтэрхий халуун, хэтэрхий хүйтэнд дургүй
Хэтэрхий омголон, хэтэрхий ноомойд дургүй
Бурханыг нулимах адыг өргөмжлөхөд дургүй
Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад бүр дургүй ээ
Дургүй бүхнийг минь үзүүлж ханасан эх орон минь
Дургүйгээ хүртэл хайрлах гэж би хүү чинь болсон
Цайг нь уучхаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож
Цаг гозойж байсан ч би тань дээр ясаа тавина даа эх ороон


Friday, July 24, 2009

Өнөөдрийн дугаарын зочноор ЦООМОО орж байна аа!


Эрхэм хүндэт үзэгчид ээ!!! Одоо би та бүхэндээ Энхцолмон буюу Цоомоо_player -тэй танилцсан түүхээ ярих гэж байна. Анхаарал сарниулан хүлээн авч уншина уу!!!
Анх зуны сургалтаар харж билээ. С хэлний хичээлд хамт сууж байсан байхгүй юу. Дандаа нэг суудалд суудаг. Яг миний урдаас харсан ширээний баруун хойд буланд. Багшийн өгсөн даалгаварыг хамгийн түрүүнд зөв хийчихдэг байсан юм. Нэргүй энэ 2.
Миний код дандаа алдаа заадаг. Тэгээд л Цоомооруу харж байгаад л гараараа дохино. "Хүрээд ир" гээд л... Тэгээд л нэг хоёр юм засаад л ажлуулчихдаг. Би чинь наана нь биширч байгаан бишүү. Ямар лаг банди вэ? Энэ бандитай нэг ангид орчихвол ч мөн гоё доо. Цаадах нүдний шилтэй банди ч гэсэн лаг юмаа/Нэргүйг хэлж байнаа./ гээд л боддог байлаа. Хоёулантай нь нэг ангид орчихмоор л байна гээд л...
Тэгээд намар 9 сард хамгийн эхний хичээл Мат орсон юм. Би хамгийн түрүүнд ангидаа орчихоод л хаалга ширтээд л сууж байтал ангийхан бөөнөөрөө шахуу цуваад ороод ирдэг юм байна. Дунд хавицаа нь манай хоёр ороод ирж байнаа.
Би гэдэг хүн Бөөн баяр хөөр болж Цоомоог угтаж байлаа... Даан ч найз охинтой болчихсон байсныг нь мэдээд урам хугардаг байхгүй юу. Өөөөө гэээд л....
аан тий. Нэг ангид орсны дараахан Шоо барьчихсан, Золоо энийг заагаад өг гээд л....Намайг эвлүүлж чаддаг гэж яаж мэдлээ дээ. Тэгээд л би Цоомоод шоо эвлүүлэхийг зааж өгөөд л илүү сайн танилцаж байсан байхгүй юу, хамаг хөлсөө урсгаад л. тэрийг нь тэгээчээ, одоо ийшээ ингэж эрүүлээрэй гээд л... тэгээд нэг өдөр номын санд орсон чинь надаар заалгасан шоогоо Отгоод/MM-4 сурдаг найз охин нь. Хөөрхөн эвлэгхэн охин. Хүчит хар л гэсэн үг./ зааж өгчихсөн сууж байдгийм даа. Цоомоод зааж өгдөггүй л байж гэж бодож билээ.
Хэ хэ тоглосон шүү. Манай Отгоо Цоомоо хоёр овоо удаан үерхэж байгаа шүү тэ ангийхаан? Ямар ч байсан 2 жил үерхэж байна. Энэ жилийг давчихвал ч хуримаа хийгээд нүсэр юм болох байх даа!!!
Манай ангиас хамгийн түрүүнд Цоомоо л хурим хийж үрийн зулай үнэрлэх байхдаа!!! Сайн аав болоорой!!!

Thursday, July 23, 2009

Сайнаа ...тийм л болхоор найз нь чамд зөндөө хайртай


Анх нэг ангид орчихоод Сайнбилэгтэй хамгийн түрүүнд танилцаж билээ. Гуанзанд ороод хоёулаа хуушуур идэх зуураа юу юу гэж ярьж байсныг би одоо ч тод санадаг. Сайнаа чи миний хамгийн сайн найз болоорой гээд л...
Удалгүй нэг жил болоод л солонгос яваад өгөхөөр нь хэдий баярлаж байсан ч гунигийн сүүдэр намайг дагаж байсан.
Солонгост байгаа болхоор улам хөндийрөөд л... Дээрээс нь нэт.т таархаараа Hi, Bye -аас өөр юмгүй болж дээ. Чатлаад суух зав байдаггүй болхоор хүний нутагт ганцаардаж байхад нь найз нь хань болж чадсангүй дээ. уучлаарай.
Сайнаагийн нэг чанар надад хамгийн их таалагддаг. Аягүй шудрага занатай.
Надад маш олон зүйл дээр ажиглагдаж байсан. Хааяа тэрнээсээ болж намайг гомдоож байсан ч би дотроо үргэлж "Сайнаа, ийм шудрага зан гаргаж байгаад чинь найз нь чамаар бахархаж байнаа" гэж хэлдэг. Тэгээд дараагийн удаа чамаас суралцдаг. Тэгээд л улам бүр хүндлэх сэтгэл төрдөг байхгүй юу. Тийм болхоор найз нь чамд зөндөө хайртай. Нээрээ Аягүй инээд муутай. Чанга чанга инээгээд л...
Бас аймаар унтамхай. Заримдаа багшийн өөдөөс харчаад хамгийн урд суучихаад л унтаад л байна. Шүлсээ гоожуулаад л... Гэхдээ одоо Солонгост очоод өөрчлөгдсөн биз дээ тэ? Энд ирээд унтах юм бол найз нь Цэргийн дуу бүжгийн чуулганы найрал хөгжимчидийг хоороор нь дуудаж байгаад бөмбөр тоглуулна шүү за!!! манай ах удирдаач нь байхгүй юу! Үнэхээр хүн болгонд байгаад байдаггүй агуу чанарууд миний найз Сайнаад байдаг болхоор би их хүндэтгэж явдаг. нууц шүү, битгий өөрт нь хэлээрэй. Онгирчихож магадгүй.

Tuesday, July 21, 2009

Энэ удаад Доноо хочит Одноо

Одноо гэхээсээ илүү Доноо нь таалагдаад байдаг юмөө. Ангиараа тэгж дуудсаар байгаад сурчихаж дээ.
Үнэн Funny охин шүү.
Охидуудаараа хааяа ширээ тойроод Доноогоо хүлээгээд сууж байхдаа,
-Цаадах чинь ирээд алиалж өгнө дөө... гэх мэтийн зүйлс яриад сууж байдаг байхгүй юу.
...Тэгээд л Доноо ирээд л саваалгаж гарна. Тэгсэн чинь тэгдэх байхгүй юу? гэж ирээд л....
Ам нь чилнэ гэж ерөөсөө байхгүй, яриад л байна яриад л байна. Наана нь бид хэд инээгээд л байна инээгээд л байна.
Би тэр чадварыг нь үнэн биширч явдаг шүү. Тэгж яриагаараа хүнийг татдаг бол ч ...

Би яааг дэлбэрлээ.
Заримдаа нээрээ амьдрал гэж сонин юм аа?
Болоод ч байгаа юм шиг , болохгүй байгаад ч байгаа юм шиг
Уурламаар ч юм шиг, инээмээр ч юм шиг
Үхмээр ч юм шиг сэхмээр ч юм шиг

Хэлэх үг олдохгүй байнаа.
Хамгийн гол нь өдрөөс хойш ямар ч үр дүнгүй өнгөрлөө.
Ямар ч шүү, ямар ч үр дүнгүй. Үр дүнгүй л бол би энд юугаа хийж суугаан бэ? тийм биз дээ. Үр дүн хаана байнаа?

Monday, July 20, 2009

- Аан за, баярлалаа.

Шинээр элсэгчид томилолтоо авцгааж байна. Төв байранд томилолт өгч байгаа ч, хүмүүс ёс юм шиг Миний өрөөний хаалгыг онгойлгоод л
- Миний дүү, томилолт хаана өгч байгаа вэ?
гэж асуугаад байхым даа.
-Хажуу талын байрны 1 давхарт
- Аан за, баярлалаа.

Одоохондоо сургуулийн эргэн тойронд нэг иймэрхүү л өнгө аястай байна даа.

Сундуй, надад чихэр аваад өг!


Ойрдоо Сунсүжингээ санаад. Өнөөдөр түүний тухай бичхээр шийдлээ. Нээх хөөрхөн. Жинхэнэ нэр нь Сундуйжав боловч Чой багш нэрийг нь буруу дуудаж, нирхийтлээ нэг инээлдсэнээс хойш тэр чигээр нь Сунсуйжин гэж дуудах болсон.
Ангидаа дуу цөөтэй, цав цагаан шүд гаргачихаад инээгээд л сууж байдаг. Манай ангийн хамгийн даруухан банди. Тэгээд хамгийн ажилсаг нь. Асуухаар дандаа л ажлаа хийгээд л... гэсэн юм ярьж байдаг. Одоо ч гэсэн ажлаа хийж байгаа биз дээ. Сэтгэл нь цагаан, шүд нь цагаан, ямар сайндаа л "Ертөнцийн гурван цагаан"-аар тодруулж байхав дээ.
"-Сундуй надад чихэр аваад өг" гэсэн чинь
-Тэг л дээ, ямар чихэр авах юм?
"Резинен чихэр" гээд нэг уут резинен чихэр авхуулж билээ. Тэр чихрийг гэр хүртлээ идээд бараагүй болхоор санаанаас ердөөсөө ч гардаггүй. Бас л хайр хүргээд байдаг. Ингэхэд энэ хайр ер нь хаанаас гардаг юм болоо?KKK

Friday, July 17, 2009

Хүрээ Мэдээлэл Холбоо Технологийн Дээд Сургуулийн оюутнуудаас авсан судалгааны дүн

Хүрээ Мэдээлэл Холбоо Технологийн Дээд Сургуулийн оюутнуудаас авсан судалгааны дүн

Судалгаанд нийт 1-4 –р курсын 600 гаруй оюутнууд хамрагдсан бөгөөд бидний судалгааны гол зорилго нь Хүрээ МХТДС-н оюутнууд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгаа талаар мэдэхийг зорьсон юм. Ингэснээр цаашдаа оюутнуудынхаа цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар мэдэж, сургуулийн зүгээс хариу арга хэмжээ авахад тус дөхөм болоход чиглэгдсэн гэж бодож байна. Мөн оюутнуудын дуу хоолой, хүсэлтийг сонсож цаашид тэдний санал хүсэлтийг хэрхэн биелүүлэх талын арга хэмжээг авах болно.

Судалгааны дүн : Судалгаанд нийт 617 оюутан оролцсон


4-р асуулт : Танд хичээлээс гадуурхи чөлөөт цаг хэр их байдаг вэ?

a. 10.2% -Маш их байдаг

b. 42.8%-Их байдаг

c. 36.1%-Бага

d. 10.7%-Чөлөөт цаг бараг байдаггүй.

5-р асуулт: Чөлөөт цагаа голдуу яаж өнгөрүүлдэг вэ?

a. 12.2%- Номын сан болон бусад газар хичээлээ хийдэг

b. 10.1%- РС тоглоомын газар

c. 9.1%-Хичээлээ хийдэг

d. 28.1%-Найзуудтайгаа өнгөрөөдөг

e. 40.2%-Бусад буюу янз бүрийн л юм хийдэг

6-р асуулт: Та чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар бодож байсан уу?

a. 93.5%-Тийм

b. 6.4%-Үгүй

7-р асуулт: Чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэхэд саад болдог хүчин зүйлс

a. 11.9%- Найзууд

b. 9.8%-Хичээл болон гэрийн даалгавар бага

c. 33.4%-Сургууль дээр хамрагдах клубууд бага

d. 44.8%-Бусад хүчин зүйлс

8-р асуулт: Суруулийн ямар нэгэн клубт хамрагддаг эсэх

a. 0.4%-Тийм

b. 99.6%- Үгүй

10-р асуулт:Суруулийн зүгээс үзүүлэх үйлчилгээний талаар сэтгэл ханамж

a. 8.1%-Хангалттай сайн

b. 22.2%-Хангалттай

c. 69.6%- Хангалтгүй

11-р асуулт: Таны бодлоор сургуулийн болон оюутны зөвлөлийн зүгээс олон нийтийн ажил хангалттай явагддаг уу?

a. 5.7%-Хангалттай сайн

b. 22.5%-Хангалттай

c. 72.1%- Хангалтгүй

Оюутнуудаас авсан судалгааны 9 –р асуулт буюу Сургууль дээр цаашдаа ямар клубууд байгаасаа гэж хүсч байна гэсэн асуултанд:

1. 30.5 % -Спортын клуб
\Сагс-16,2%, Теннис-12,1% , Гарбөмбөг -1.5%, Усанд сэлэлт-0.7% \

2. 20.1%- Мэргэжлийн хичээлүүдийн клуб

3. 19.2% - Ярих урлаг, мэтгэлцээний клуб

4. 15.8%- Хэлний клуб \Англи-8.26% Солонгос хэл-7.54%\

5. 15.4%-Урлагийн клуб \Хөгжмийн клуб 10.1%, Бүжгийн клуб 4.1%, Дууны 1.2%\

Судалгааны 12-р асуултанд оюутнууд өөрсдийн санал хүсэлтээ бичсэн байдал.

- Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байх

- Сургуулийн гаднах талбайг тохижуулах

- Зүлэг мод сайн тарих

- Оюутуудын бүтээлийн үзэсгэлэн гаргуулах

- Хийсэн болох хийх гэж буй ажлаа мэдээлж байх, Оюутуудад ямар нэгэн зарыг хангалттай хэмжээнд хүргэх.

- Хичээлийнхээ тоог нэмэх

- Оюутнууддаа илүү хүрч ажиллах, оюутнуудаа анхаарч байх

- Сургуулийн компьютеруудаа хангалттай хэмжээнд засварлаж янзлах, Компьютерууд муу ажилладаг, хангалтгүй байдаг.

- Оюутнууд чөлөөт цаг заваараа суух газар бий болгох, сургуулийн гаднах хашаанд саравч, сандал байрлуулах.

- Оюутнууд төгсөхөд юу хэрэгтэй талаар эртнээс мэдээлэл өгч байх, төгсөлтийн талаар мэдээлэл өгдөг зөвлөгчтэй болох.

- Оюутуудын чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх тал дээр анхаарч, сургуулийн клубуудыг идэвхижүүлэх.

- Клуб бүрийг багшаар удирдуулж, илүү чанартай болгох, оюутнуудыг өргөнөөр хамруулах

- Номын сангийн уншлагын тэнхимийг чимээгүй орчин болгох. Оюутнууд хичээлгүй цагаараа орж ирж маш их хөзөр, покер тоглож байдаг. Хоорондоо их ярьдаг,чимээ шуугиан маш ихтэй тул хичээл хийх аргагүй байдаг. Тиймээс номын санг хариуцсан харгалзагчтай болгох.

- Суруулийн сар тутмын мэдээлэл гаргадаг сонинтой болох. Энэ нь оюутнуудын нийгмийн идэвхийг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ. Сар тутмын хэвлэл дээр оюутнуудад шаардлагатай янз бүрийн сонин содон мэдээлэл, оюутны зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө, сарын тайланг ил тод мэдээллэх, Сар бүр шилдэг анги хамт олон, оюутнуудыг шалгаруулж байх, хооронд нь өрсөлдүүлэх гэх мэтээр янз бүрийн үйл ажиллагаа, тэмцээн уралдааныг сонингоороо дамжуулан илүү өргөн хэмжээнд зохион байгуулж болно. Ингэснээр оюутнуудын нийгмийн идэвхи оролцоо сайжирч, оюутнууд бие биетэйгээ өрсөлдөж эхэлсэнээр манай оюутнуудын чадвар улам бүр өсөх болно гэдэгт итгэж байна.

Судалгааны 4-р асуултаас харвал

-Манай оюутнууд чөлөөт цаг ихтэй байдаг нь харагдаж байна. Нийт оюутуудын талаас илүү хувь нь буюу 53.2% нь чөлөөт цаг маш их байдаг буюу чөлөөт цаг ихтэй гэж хариулсан байна. Харин судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын дөнгөж 10.7% нь л чөлөөт цаг байдаггүй гэж хариулсан байна.

Судалгааны 5-р асуултыг харвал

- Манай оюутнуудын 78.4% нь найзуудтайгаа РС тоглоомын газар болон бусад газруудад чөлөөт цагаа ямар ч үр ашиггүйгээр өнгөрүүлдэг болох нь харагдаж байна. Харин 21.3% нь хичээлээ давтдаж чаддаг байна.

Судалгааны 6-р асуултнаас үзэхэд манай оюутнуудын 93.5% нь чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэхийг хүсдэг гэж хариулсан байна.

Судалгааны 7-р асуултанд, тэдэнд чөлөөт цагаа өнгөрүүлэхэд саад болдог гол хүчин зүйлс гадны нөлөөллөөс ихээхэн хамаарч байгаа боловч сургууль дээр хичээлийн бус цагаар хамрагдах клубууд бага байдаг гэж 33.4% нь хариулсан байна. Харин 9.8 % нь гэрийн даалгавар бага өгдөг гэж хариулсан байна.

Судалгааны 8-р асуултыг үзвэл 99.6 % нь буюу нийт оюутууд маань бүгд сургуулийн ямар нэгэн клубт хамрагддаггүй болох нь харагдаж байна. Энэ талаар судалж үзвэл манай сургууль дээр урь өмнө нь байсан бүх клубууд\Програмчлал, вэб, илтгэх урлагийн клуб, солонгос англи хэлний клуб, гэх мэт....\ үйл ажиллагаагаа явуулахгүй, сургууль дээр ямар нэгэн клуб ажиллахгүй байгаа нь харагдаж байна.

Судалгааны 10-р асуулт буюу сургуулийн зүгээс оюутнуудад үзүүлж байгаа үйлчилгээний талаар нийт оюутнуудын 69,6% нь хангалтгүй гэж үзсэн байна.

Мөн нийт оюутны 72.1% нь сургуулийн зүгээс болон оюутны зөвлөлийн зүгээс олон нийтийн ажил хангалттай сайн явуулж чаддагүй гэсэн хариултыг өгсөн байна.

Судалгаа авсан Хүрээ МХТДС-ийн Оюутны Зөвлөл
2009 оны 4 сар


Оюутан залуусаа нийгмийн ажилд идэвхитэй оролцож өөрсдийгөө хөгжүүлцгээе. Та бүхэн өөрсдийн үзэл бодол санал хүсэлтээ чөлөөтөө илэрхийлэх эрхтэй шүү. Дээрх судалгааны үр дүнг үндэслэн аливаа шинэ санаачлага гарган ажиллаж, шинэ шинэ клубудыг үүсгэн байгуулж өөрөө өөрсдийгөө завгүй байлгацгаая тэхүү?

Хорвоо Дэлхий Уудам, Хийх ажил их байна.!!!

“Оюутны Зөвлөл”-ийн ажлын жилийн тайлан. 2008-2009 он.

Хүрээ Мэдээлэл Холбоо Технологийн Дээд Сургуулийн 2008-2009 оны хичээлийн жилийн
“Оюутны Зөвлөл”-ийн ажлын жилийн тайлан.

Миний бие Лхагвасүрэн овогтой Золзаяа нь 2008-2009 оны хичээлийн жилд оюутны зөвлөлийн даргаар сонгогдон нэг жилийн турш ажиллаа. Энэ ажиллах хугацаандаа зөвлөлийн гишүүдийн багаа бүрдүүлэн 1-3 р курсын 15 оюутны бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан ба 2-р улирлаас эхлэн гишүүд цөөрч 1-р курсээр бүрдсэн 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр зөвлөл маань амжилттай ажиллаа.

Хүндрэлтэй байсан зүйл нь
:

Урьд өмнө нь Оюутны зөвлөлд ажиллаж байгаагүй болхоор маш их туршлага дутаж, аливаа үйл ажиллагаа явуулахад дутагдал их гаргаж байсан. Зөвлөлийн гишүүд нэгдүгээр курсын оюутнуудаас бүрдсэн байсан тул ямар нэгэн шинэ үйл ажиллагаа зохион байгуулах бүрт зарим нэг зүйлийг тооцолгүй орхигдуулах явдал гарч байсан.
Мөн биднийг ажиллах энэ хугацаанд оюутнуудаас хуримтлалын 10.000 төгрөг аваагүй байсан тул 1-р улиралд аливаа үйл ажиллагаа явуулахад санхүүгийн тал дээр хүндрэл их гардаг байсан. 2-р улирлаас эхлэн оюутнуудаас хуримтлалын мөнгө хурааж эхэлсэн бөгөөд энэ үед оюутнуудын зүгээс эсэргүүцэлтэй маш их тулгарч байсан.
Давуу тал:
Сургуулийн Оюутны халамж үйлчилгээний багаас дэмжлэг маш сайн байсан тул энэ бүх асуудлыг давж чадсан. Батбаатар багшийн тусламжтайгаар Шинэ жил, Спортын наадам зэрэг томоохон үйл ажиллагаануудыг хүндрэл багатай, дэг журамтай зохион байгуулж чадсан.
Мөн зөвлөлийн гишүүд хэдий нэгдүгээр курсын оюутнуудаас бүрдсэн ч тэд маш сайн ажиллаж, өөрсдөөс хамаарах бүх хүчин чармайлт гаргаж аливаа шинэ үйл ажиллагаа зохион байгуулахад эрч хүчтэй, идэвхи санаачлагатай оро
лцон ажилладаг байсан.

2008-2009 оны хичээлийн жилд шинээр зохиогдсон үйл ажиллагаа

1. Хүрээ МХТДС-ийн урлагийн наадам

2. Англи хэлний нэг сарын аян

3. АХА асуулт хариултын тэмцээн

4. Дэвжээ, Их Дээд Сургуулиудыг хамарсан томоохон тэмцээнд амжилттай оролцож 2-р байр

5. Уран илтгэлийн аварга шалгаруулах тэмцээн

6. Солонгос хоолны сургалт

7. Хүрээ МХТДС-ийн Оюутнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэгдсэн Судалгаа авсан байгаа. Нийт 617 оюутан уг судалгаанд оролцсон бөгөөд. 1-4 курсын бүх оюутнууд хамрагдсан.Үр дүнг сургалтын албанд танилцуулсан болно.

8. MIU, Улаанбаатар 2 дээд сургуультай хамтран урлаг, спорт, илтгэл, танин мэдэхүй гэсэн 4 тэмцээнийг амжилттай зохион байгуулж , түрүүлж Шилжин явах цомын эзэн болсон . бөлгөө


2008-2009 оны 1-р улиралд зохиогдсон ажлууд

Зохион байгуулагдсан ажлууд

Хугацаа

1

Танилцах үдэшлэг

2008 оны 10 сарын 5

2

Англи хэлний нэг сарын аян

2008 оны 11 сар

3

АХА асуулт хариултын тэмцээн

2008 оны 10 сарын 16

4

Урлагийн наадам

2008 оны 11 сарын 15

5

Дэвжээ тэмцээн

2008 оны 11 сар

6

Дохын эсрэг өдөрлөг

2008 оны 12 сарын 1

7

Сургуулийн Теннисний аварга шалгаруулах тэмцээн

2008 оны 12 сарын 13

8

Шинэ жил

2008 оны 12 сарын 29

2-р улиралд зохиогдсон ажлууд

9

Багш нарын баяр

2009 оны 2 сарын 9

10

Single’s Day.

2009 оны 2 сарын 13

11

Валентиний өдөр. Захидлын аян

2009 оны 2 сарын 9-16

12

Спортын наадам

2009 оны 3 сарын 7,14,15

13

Судалгаа

2009 оны 2 сард

14

Уран Илтгэлийн тэмцээн

2009 оны 4 сарын 14,16

15

Солонгос хоолны сургалт

2009 оны 5 сарын 2 нд

16

MIU,Улаанбаатартай хамтарсан урлаг спорт, илтгэл, танин мэдэхүйн тэмцээнүүд

2009 оны 5 сарын 9,14, 15 өдрүүд

Оюунты зөвлөлийн өрөөнд нэмэгдсэн зүйлс:

- Принтр, Ханын шүүгээ, Ханын цаг ,Хөшиг, Ус буцалгагч

2008-2009 оны хичээлийн жилд ажилласан оюутны зөвлөлийн гишүүд

Нэрc

Анги

1

Л.Золзаяа
Оюутны Зөвлөлийн дарга

CS-3

2

Буянхишиг
Оюутны зөвлөлийн дэд дарга

IB-1

3

Ш. Ариунзаяа

CS-3

4

Батжаргал

EE-1

5

Ганэрдэнэ

MM-1

6

Батманалжав

IC-1

7

Пүрэвсүрэн

IC-1

8

Урангоо

IB-1

9

Мандах

CS-1

10

Энхбат

IC-1



Тайлан гаргасан: Оюутны зөвлөлийн дарга / / Л. Золзаяа

2009.06.25