Wednesday, December 14, 2011

Дахин дахин идээд л баймаар Монгол амт

Анх нэрийг нь сонсоод л импортын аль нэгэн бүтээгдэхүүн байна гэж андуурсан “Багро” брендийг хамгийн анх Монгол Блогчид 2011 наадмын Gold спонсороор орж, дэмжих болсоноор мэдэх болсон билээ. Түүнээс урд амсах нь бүү хэл нэрийг нь ч сонсоогүй байлаа. 20 гаруй блогчидтой хамт аяласан Багро үйлдвэртэй танилцах аялалын үеэр тус компанийн бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон тул уншигч танд ч бас зарим нэг ашигтай мэдээллийг хүргэхээр шийдлээ. Баясах Трейд группийн “Баясах Фүүдс” ХХК –аас гаргадаг Багро (Баясах+ Агро= Багро)брендийн дунайн салат, даршилсан өргөст хэмх, салат гэх мэт шилтэй бүтээгдэхүүнүүд нь Монгол ногоогоор консервантгүй хийдгээрээ эрүүл мэнд, амт чанарын хувьд ч тасархай санагдлаа. Миний хувьд хамгийн их таалагдсан Дунайн салат нь идэхэд зөөлөн, цээж хорсгосон гашуун, хурц амт байхгүй, салатанд орсон ногоо бүр нь өөр өөрийнхөө амтаар амтагдаж, дахин дахин идээд л баймаар байсныг нуух юун.

Like_bagro

Ямартаа ч Монголдоо хамгийн анх Европын стандарын дагуу баригдсан Италын тоног төхөөрөмжүүдээр хангагдсан тус үйлдвэр нь шувуун фабрикийн ойролцоо 80 орчим га газартай, түүндээ бүтээгдэхүүн, жимсний чанамал, компот үйлдвэрлэх хүнсний ногоо, жимс жимсгэнээ тарьдаг бөгөөд үйлдвэрийнх нь хүчин чадлыг нь бүрэн гүйцэт ашиглах ногоо түүхий эд нь хүрэлцдэггүйнбайна. Тиймээс хөдөө орон нутгийн тариачдаас ногоогоо худалдаалж авдаг гэлээ. Одоо ч гэсэн түүхий эд хомс гэсэн шалтгааны улмаас өвлийн цагт үйлдвэрээ түр зогсооход хүрээд байгаа юм байна. Тиймээс үүнийг уншсан ногоочид, тариаланчид Багро-г зориод нэг үзээрэй. Хамтран ажиллах боломж байгаа гэсэн шүү. Цаашдаа алим, чацаргана, интоор, үхрийн нүд, чавга, хад зэрэг жимсүүдээр компот, жимсний чанамал бэлтгэхээр суулгацуудыг нь өөрсдийн талбайдаа ургуулж, үржүүлж хэлээд байгаа бөгөөд удахгүй хэрэглэгчиддээ илүү олон нэр төрлийн органик бүтээгдэхүүнүүдээр бэлэг барихаар бэлтгэж байгаа юм байна. Компот гарахыг тэсэн ядан хүлээе Багро. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе хүн ардаа. Үнэхээр Монгол ногооны амт цаанаа л өөр байдаг. Тэр зөөлхөн амт одоо ч амтагдсаар... Эдгээр хүмүүст бас амтагдаж байгаа байхдаа.

Blgochid

Thursday, November 10, 2011

Оргүй хоосноос бий болгогчид буюу бүтээдэг Монголчууд

Оргүй хоосноос бий болгогч, бүтээдэг Монголчуудтай танилцаад хэсэгхэн хугацаанд ч гэсэн хамтран ажиллаж, өөрийнхөө хэмжээнд тусалж байхдаа  найддаг биш бүтээдэг Монголын тоонд яваагаа мэдэрлээ. Яагаад ч юм тэдний талаар хэдхэн үг бичмээр санагдлаа. Бүгд л өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхэлдэг боловч ажлынхаа хажуугаар бүхнийг зохицуулан амжуулж, цаг нартай уралдаж, оюунлаг бүтээн байгуулалтыг хийж буй залуустай хамтран ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байна. Мөнгө байхгүй, боломж байхгүй, цаг зав байхгүй гээд зүгээр суусан бол Global Entrepreneurship Week  Монголд зохиогдохгүй байх байсан. Гэвч бүтээдэг хүмүүс хэзээ ч тэгж хэлдэггүй  юм байна лээ. Тэд мөнгийг босгодог, боломжийг бий болгодог, цаг заваа ч зориулж чаддаг, хүссэн зорилгодоо хүрч чаддаг. Гэхдээ хэний төлөө энэ бүхнийг хийх болов гэдэг сонин....
Магадгүй найддаг Монголчуудыг бүтээдэг Монголчууд болгохыг төлөө хийж байгаа юм болов уу? 

Gew_nodate

 Төрийн соёрхолт Д.Сосорбарам гуайн уншсан энэ л хэдэн мөрт миний толгойнд салахгүй эргэлдэнэ. Үүнийг Global Entrepreneurship Week -ийг зохион байгуулж буй бүтээдэг Монголчуудад зориулж байнаа.

Бүтээдэг Монголчууд хэзээд бүхнийг амжуулдаг юм байна гэдгийг харлаа. Бүгдээрэнд нь амжилт хүсье! 

Энэ улсад 2 янзын Монгол байна
Нэг Монгол нь боломжийг бодит үйл хэрэг болгон бүтээдэг
Нөгөө Монгол боломжийг харсаар суугаад алддаг
Би л болж байвал бусад нь яамай гэх аминч Монгол байхад
Олны хэрэг бүтвэл, минийх ч бас бүтнэ гэдэг тэнэгэр Монгол бас байна

Алс ирээдүйгээ боддоггүй Монгол байхад
Ирдээдүйнхээ төлөө өнөөдөр гишгэх мөрөө хардаг Монгол ч бас байна
Нэг Монгол найддаг, Нөгөө Монгол нь Бүтээдэг
Бүтээдэг Монгол урагшилдаг 
Найддаг Монгол хоцордог

Сайхан цаг ирэхийг хүлээгээд суудаг Монгол байхад
Сайхан цагт хүрэхийн тулд хором ч амсхийдэггүй Монгол бас байна
Өдөр ирэх тусам Монголчууд  хөгжиж
Найддаг Монголоос бүтээдэг Монгол болон хөгжиж байна
Шинэ Монголын Өөдрөг ирээдүй
Шинэ боломж ирж байна

Харин энэ цаг үед  
Найддаг Монгол урдын янзаараа үлдэж
Бүтээдэг Монгол шинэ амьдрал өөд итгэл төгс, зоримог хараад өөрчлөлтийн цаг айсуй гэж өөртөөн чанга хэлнэ.
Харин та аль МОНГОЛ вэ? 

Таныг бүтээдэг Монголын эгнээнд урьж байна.  Ирэх долоо хоног буюу 11-р сарын 14-20- ны хооронд  болох  Global Entrepreneurship Week  -ийн үйл ажиллагааны календарьтай танилцаарай. Биднийг дэмжээрэй, бидэнтэй нэгдээрэй, бидний үйл ажиллагаанд идэвхитэй оролцоорой. Таныг урьж байна. 

Updated-Calendar.pdf Download this file

Monday, October 24, 2011

Жаргал гэгч нь гарцаагүй ...

Life
Үхэл гэдэг аймшиг биш
Хувцсаа солихтой л адил
Үгүйрч хоосрох ч зовлон биш
Унаад босохтой л ижил.
Хамгийн хэцүү зовлон
Уур, мунхаг, шунал гурав
Харин түүний ерөндөг
Ухаарч гэгээрсэн сэтгэл...
Зовлон хэмээгч
Ганц амиа бодох үзэл
Жаргал гэгч
Гарцаагүй бусдыг энэрэх сэтгэл...
Эргэх цаг бүхэн амарлиг 

Tuesday, October 18, 2011

What is your name?

My name is ZOLZAYA. It means: 

Z is for zest. Let your passion show, and see if it isn’t contagious!

O is for organization. This is a twofer: your personal organization and the organization you lead. Your office may be a disaster area, but make sure your mind is organized. The organization you lead should always be foremost on your list of priorities.

L is for learning. Lifelong learning is an important attribute for a leader.

Z is for zest. Let your passion show, and see if it isn’t contagious!

A is for accountability. When President Harry Truman said “The buck stops here,” he demonstrated that he was willing to take the blame along with the praise. Leaders accept responsibility for their actions as well as those of the people who report to them.

Y is for yeoman’s service. A leader has to be willing to work harder than everyone else in the organization.

A is for accountability. When President Harry Truman said “The buck stops here,” he demonstrated that he was willing to take the blame along with the praise. Leaders accept responsibility for their actions as well as those of the people who report to them.

AND YOURS :) ? 

Leaders possess a whole alphabet of skills?

As children, we played “follow the leader” for hours on end. The crazier the route and antics, the more we liked it. Being the leader was the best part.

As working adults, “follow the leader” takes on a whole new meaning. Leadership is Mackayan art and a skill. It’s hard work that is extremely rewarding and occasionally completely thankless.

What traits make a great leader? These are my thoughts:

A is for accountability. When President Harry Truman said “The buck stops here,” he demonstrated that he was willing to take the blame along with the praise. Leaders accept responsibility for their actions as well as those of the people who report to them.

B is for boundaries. Effective leaders respect personal and professional boundaries. They never expect their followers to do something they would not do themselves.

C is for courage. Tough times and tough choices require courageous leaders. Doing the right thing instead of the easy thing is a mark of courage.

D is for decisions. Good decision-making skills are priceless. Remember, not making a decision is a decision in itself.

E is for enthusiasm. A leader must be enthusiastic about his or her job. My mantra: Do what you love, love what you do, and you’ll never work a day in your life.

F is for fearless. Leaders should adopt Franklin Roosevelt’s philosophy: “The only thing we have to fear is fear itself.” Leaders must not be afraid to be bold.

G is for growth. This includes your growth as a leader, your employees’ growth to reach their potential and your company’s growth to achieve goals.

H is for heart. A good decision must factor in the human element. When your head and your heart say the same thing, you can bet it’s the right answer.

I is for influence. Leadership doesn’t mean getting people to do their jobs; it means getting people to do their best.

J is for judgment. A leader must demonstrate consistently good judgment to set the standard for the organization.

K is for knowledge. No one expects leaders to know everything, but everyone expects leaders to know whom to ask when they don’t have the information at hand.

L is for learning. Lifelong learning is an important attribute for a leader.

M is for mentor. Just as you needed some help to get to the top, offer your expertise to the next generation of leaders.

N is for new. Never be afraid to try something new, even if the old way isn’t broken. The results might be better than you expected.

O is for organization. This is a twofer: your personal organization and the organization you lead. Your office may be a disaster area, but make sure your mind is organized. The organization you lead should always be foremost on your list of priorities.

P is for people person. You are leading people.

Q is for quick-thinking. A leader must be able to think on the spot, even if the answer is “we need to give this more thought.” A leader can figure out the difference.

R is for recognition. Be sure to heap recognition on those who have worked hard and achieved. Sharing the credit doesn’t diminish you; it demonstrates your ability to hire well and acknowledge achievement.

S is for strength. A strong leader never waivers on values, ethics or commitment. That’s a tall order, but it’s absolutely essential.

T is for team-builder. Whether you are a team of two or 2,000, as a leader you are also cheerleader-in-chief. “Go, team, go” works only if you provide the right environment.

U is for ubiquitous. Your presence and influence must be felt everywhere. Make sure the team knows whom to follow.

V is for visible. Not only should your presence be felt, you should be personally present at events large and small. Get to know your staff beyond their working titles.

W is for wisdom. No one is born wise, but some people learn faster than others what makes an organization tick.

X is for example. (I’m not a good speller.) If you want people to follow the leader, you must set a proper course. Inspire those you lead.

Y is for yeoman’s service. A leader has to be willing to work harder than everyone else in the organization.

Z is for zest. Let your passion show, and see if it isn’t contagious!

 

Mackay’s Moral: Take the lead and be a superstar.

 from http://www.hartfordbusiness.com/news20504.html

Friday, October 7, 2011

Маргааш 10:00 цагт зүүн дөрвөн зам дээр тааралдъя дугуйтай хүмүүсээ...

Маргааш автомашингүй өдөр болох гэж байгаад баяртай байна. Жилдээ ганцхан удаа болдог энэ өдрийг харин ч нэг идэвхитэй өнгөрүүлэх бодолтой байна.  Тэхлээр өглөө эрт гэрээсээ дугуйтай гарах нь дээ. Автобусаар нэг цаг явж ирдэг ажилдаа дугуйгаар хэдэн цаг явахыг хэлж мэдэхгүй л байна. Ямартай ч  10:00 цаг гэхэд зүүн дөрвөн зам дээр дугуйтайгаа гозойгоод л зогсож байх нь дээ. Нэг өдрийн турш хөлийнхөө шөрмөсийг таттал дугуй унаж үзмээр санагдчихлаа. 

Юутай ч маргааш  10:00-17:00 хооронд дараах замууд хаагдах юм байна.
 “Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунел хүртэл, Драмын театраас өгөөж чихэр боовны үйлдвэр хүртэл.

419px-bicycle-icon

Тиймээс надтай дугуй унаж уралдах зориг зүрхтэй , эрүүл мэнддээ хайртай, бас байгальдаа хайртай хүмүүс байвал зүүн дөрвөн зам дээр 10:00-д тааралдъя. Тэгээд баруун дөрвөн замын чиглэлд сүргээрээ уралдъя. Миний төлөвлөгөө ийм байна. Нэгдэх хүмүүс нэгдээрэй :)

Monday, September 5, 2011

zagas tejeehiig uzen yadaj bna

Захирал надаас асуувал миний амьдралдаа хийх хамгийн дургүй юм бол загас тэжээх гэж би хэлнэ. Новш, загас тэжээхийг үзэн ядаж байна. Бас хоолын мөнгө хураахыг үзэн ядаж байна. Хараал идсэн балай ажил... :(

Thursday, August 25, 2011

Та тэдэнгүйгээр хэн ч биш ...

 Бизнес хийнэ гэдэг мөнгө олохын нэр биш, Хүний сэтгэлийг татахын нэр юм. Тэгсэн цагт мөнгө өөрөө чамруу урсах болно. 
                                                                                                    Солонгосын эртний үг

__


Энэ бүхнээс нэг дүгнэлтэнд хүрч болно. Энэ нь бүх зүйл хэрэглэгчид мэдээлэл маш хурдан хүрч болох бөгөөд нөгөө талдаа хэрэглэгчийн санаа бодлыг та маш хурдан маш олон замаар сонсож болно. Энэ нь шууд утгаараа хэрэглэгч таны юу хийхийг, хаана хүрэхийг, ямар өөрчлөлт хийхийг шууд утгаар заахгүй ч тэдний хүсэл, дуу хоолой нь таныг хөтлөхөд хүрнэ. Учир нь та тэдэнгүйгээр хэн ч биш. Энд таны иддэг талх, таны үйлчлүүлдэг зоогийн газар, таны гар утасны үйлчилгээ үзүүлэгч компаний тухай ярьж байна гэдгийг санаарай. Эндээс хэрэглэгч төвтэй маркетингийн удирдлагын асуудал босч ирсэнийг сайн ойлгож байгаа биз!
 

Tuesday, August 9, 2011

Cанал зөрөлдөх, маргаан гарах үед

  Гурван мэлхийн түүх

Frogs3

“Нэгэн худагийн ѐроолд 3 мэлхий амьдран суудаг байжээ. Тэд хоорондоо эвтэй найртай, аз жаргал дүүрэн, амар тайван амьдардаг байжээ. Нэгэн өдөр мэлхий Внь ялаа шумуул барьж идэхээр үсэрч байгаад тэнгэрийг олж хараад нөгөө хоѐртоо ийнхүү өгүүлжээ. “ Тэнгэр гэдэг чинь яг л худгийн амсар шиг том юм“ гэжээ.

Мэлхий А болон мэлхий С ч түүнтэй санал нэг байлаа. Удалгүй мэлхийнүүд өсөж томрон, худаг дотроо багтахаа байж, хоол хүнс нь ховордож эхэлжээ. Мэлхий А арай уужим газар олохоор шийдэж худгийн хана руу үсэрлээ. Тэр тэнгэрийг олж хараад бусаддаа “Тэнгэр чинь худгийн амсраас ч том юм байна шүү дээ. Бас нэг гялалзсан юм байна “ гэжээ.

Мэлхий В нь түүнд итгэсэнгүй , тэнгэр бол худгийн амсар шиг л том ба ямар ч гялалзсан юм байхгүй гэж өөрийхөөрөө зүтгэлээ. Мэлхий А ч мөчөөгөө өгсөнгүй, тэнгэр худгийн амсраас том, тэгээд бас гялалзсан юм байна гэдгээ давтлаа. Ингээд хоѐр мэлхий маргалдаж гарлаа. Мэлхий С нь 2 найзынх нь хэн нь үнэн хэлээд байгааг мэдэхээ болив. Тэрээр мэлхий А-гийн хэлсэнд итгэж байсан ч нөгөөгийнх нь хэлснийг няцаахыг бас хүссэнгүй. Тэгээд мэлхий С худгийн нөгөө талын хана руу үсэрч юу байгааг харахаар шийдлээ. Тэрээр “Тэнгэр худгийн амсраас том гэдэг нь ч үнэхээр үнэн юм аа. Харин ямар ч гялалзсан юм байхгүй байна шүү дээ” гэжээ.

Мэлхий В нь нөгөө хоѐроо тэнэгээр нь дуудаж, тэд бүгд маргаж хэрэлдэн худгийн доторхи 3 мэлхийний амгалан тайван амьдрал алдагдаж гэнэ. Удаан маргаж, хэрэлдсэний эцэст тэд ядарсандаа дуугаа хурааж, хоорондоо харилцахаа больжээ. Мэлхий А нь тэрхүү байдлыг эцэс болгохоор шийдэн мэлхий С-тэй байраа солиод үзэх санал гаргажээ. Ингээд мэлхий А нь мэлхий С-ийн тал руу, нөгөөдөх нь эсрэг тал руу нь үсэрчээ. Тэд тэнгэрийг нэгэн зэрэг харна гэж тохиролцжээ. Харин энэ үед нар жаргаж байраа сольсон тул тэд урдын харсан зүйлээ л харжээ. Мэлхий А нь дахиад л тэнгэр худгийн амсраас том, тэгээд нэг гялалзсан юм байна гэсэн бол мэлхий С нь тэнгэр худгийн амсраас том ч гялалзсан юм байхгүй гэж маргажээ. Ингээд мэлхийнүүд бие биедээ үл итгэн, өөр өөрийхөө зөв гэдэгт итгэлтэй байлаа.

- Аль мэлхий нь зөв хэлсэн бэ?

- Бүгдийнх нь зөв

- Яагаад бүгд зөв гэж?

- Бүгд өөрийн харснаараа хэлсэн

- Тэдэнд зөв гэдэгтээ итгэлтэй байхад юу нөлөөлөв?

- Тэдний байрлал нь нөлөөлсөн

 

Мэлхийнүүдийн “Үнэн” гэсэн ойлголт нь мөн бидний хувьд ч адил. Бид янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалан өөрийн гэсэн ойлголттой байдаг. Мэдээлэл сурталчилгааны ажилд ч бидний туршлага, нөхцөл боломж, идэвхи санаачлага маань өөр өөр байгаа нь бидний үнэний тухай ойлголтонд нөлөөлж байгаа.

Хамгийн гол нөлөөлөх ямар хүчин зүйлүүд байдаг вэ?

- Байр суурь ( байршил, нийгэм эдийн засгийн статус г.м)

- Туршлага (ажлын туршлага, үйл явдал г.м)

- Цаг хугацаа (жил сар өдөр, нас, сонгуулийн жил г.м)

- Нөхцөл боломж (Ж: Мэлхий А нь хөлгүй, үсэрч чадахгүй байсан бол г.м)

 

Ихэнхи хүмүүс дээрхи 3 мэлхийний түүхэнд гарч байгаа шиг янз бүрийн үзэл бодол, санаатай байгаа. Иймээс санал зөрөлдөх, маргаан гарах үед бид өөр өөрсдийн “ худгаасаа” гарч илүү үнэнийг олж харах хэрэгтэй.

 

 

Wednesday, July 6, 2011

Kiss the rain....

Бороо над дээр орж
Бодол урсан норж
Чамайг санан өнгөрснийг дурсах...
Сэтгэл гэдэг эмзэг болохоор
Сэмхэн арчих нулимас нь бороо чи юмуу
Бороо чи надад хэлээч...

Friday, July 1, 2011

Ийм л байг.

Тэр одоо 25 настай. Хоёр дээд сургууль төгссөн. Өндөр боловсролтой, ухаалаг , үзэсгэлэнтэй бүсгүй. Одоо хоёр компанид зэрэг ажиллаж байгаа бөгөөд маш чадварлаг залуу удирдагчдын тоонд зүй ёсоор орно. Хийж буй ажилдаа мэргэшсэн тэрбээр өөрийн удирдлаган дор ажилладаг хүн бүрийн хүндэтгэлийг хүлээдэг бөгөөд бүгд л түүний талаар ам уралдан ярьцгаана. Түүний хийдэг ажил түүний хобби болхоор тэр бүхнийг дэндүү төгс хийдэг. Түүнд сул тал гэж байхгүй гэхэд хилсдэхгүй. Гайхалтай дуулдаг, гайхалтай бүжиглэдэг, бас гитар гайхалтай тоглодог. Хүн бүртэй гайхалтай харилцаа тогтоож чаддаг. Гайхалтай ярьдаг шилдэг илтгэгч.

Түүний хувийн амьдрал их ер бусын. Үргэлжийн аз жаргалтай хийгээд сэтгэл хангалуун төгс амьдрал. Маш төгс найз залуутай. Найз залуу нь найз бүсгүйгээ дагуулсан шилдэг нэгэн. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, соёлтой, хүн чанартай хүнлэг, царайлаг залуу. Түүнд мөн чадахгүй зүйл гэж байхгүй. Найз залуу бүсгүйд ухаангүй хайртай бөгөөд бүхий л зүрх сэтгэлээ түүндээ зориулсаар л байна. Насан туршдаа зөвхөн түүнийг хайрлаж чадах цорын ганц тийм л залуу. Тэд хоёр жил үерхэж байгаа гайхамшигтай хосууд. Бүгд л тэднийг тохирсон хос гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд залуу хос удахгүй нижгэр сайхан хуримаа хийх гэж байна.Дээд тэнгэрээс заяасан бурханлаг хүмүүс гэлтэй эдгээр хосын амьдрал үүрд аз жаргалтай үргэлжлэх эхлэл ингэж тавигдсан юм...

Түүх шинэхэн хосын гэр бүлд бяцхан үр нь мэндэлснээр улам сонирхолтойгоор үргэлжилнэ... 2013 оны 7 сарын 1.

Мэдлэг болон чадваргүй бол чи хэн ч биш Золоо

Ер нь балай юмаа. Анхнаасаа удирдлагын чиглэлээр сурах байж дээ гэж бодох юм. Гэхдээ Хүрээд орсондоо хэзээ ч харамсахгүй л дээ. Энд би юм сурах нь ч сурсан. Зөндөөг сурсан. Одоо жоохон чадваржаад авах хэрэгтэй байнаа. ай.?

Хэдийгээр Computer Science-р сурсан ч гэсэн нээх харамсах юм байхгүй ч жоохон цаг хугацаа алдсан болж таарч л байна.
Одоо 23 настай гэдэг чин, дахиад сурвал 25 тайдаа төгсч болж л байна. Raffles-т л дээ. Өөр сонголт алга. Raffles-т менежментийн ангид сурах хэрэгтэй. Энэ хугацаандаа компанидаа ч бас ажиллах хэрэгтэй. Сургалтын төлбөрөө харин яаж олъё доо байз.
10 сая.

Англи хэлнийхээ сургалтын төлбөрийг цалингийн зээлээр болгочиж болно байх. Харин Vittana авах хэрэгтэй. Өөр ямар ч сонголт алга. Надад бөөн боломж байна. Жоохон хичээ. Тэгээд л бүх зүйл сайхан болноо Золоо. Хичээ. Жоохон хичээчих.

Saturday, June 25, 2011

Friday, June 24, 2011

Тоож хараач


Насан туршийн ханиа гээд
Найз чамайг бодсоор л байна
Найз бүсгүйтэйг чинь мэдсээр байж
Намайг тоохыг үргэлж хүснээ
Гэхдээ чи минь юу ч анзаарахгүй
Гэнэн намайг тоож ч харахгүй
Харин би чинь хамаг чадлаараа
Хархан нүдэнд чинь өртхийг хүснээ

...
Намайг мартаад жаргалаа ол
Найз нь ингээд чамайг орхьё гэнэ үү?

Цуг алхаж болохгүй энэ хатуу тавиланг
Цулбуур ч үгүй жолоо ч үгүй орхиод хаа нэгтээ зугтмаар
sheet

Tuesday, June 14, 2011

Харилцааны хамгийн эхний нууц...Хэзээ ч хэнийг ч бүү шүүмжил!

Бизнесийн амжилтанд төдийгүй хүмүүс бидний өдөр тутмын амьдралд хамгийн ихээр нөлөөлж байдаг зүйл бол харилцаа билээ. Хүмүүстэй сайн харилцаатай байх чадвар нь бид бүхэнд өдөр тутам тулгарч байдаг ба ялангуяа ажил хэргийн гэрээ хийдэг хүмүүсийн хувьд үндсэн асуудал билээ.   Бусадтай хэрхэн яаж харилцахаас олон зүйл шалтгаалж байдаг. Тиймээс одоо хүртэл харилцаа хэмээх зүйл маркетингийн салбар ухаанд томоохон байр суурийг  эзэлсээр байна. “Харилцааны маркетинг”-ийн салбарт хэрэглэгчдийнхээ зан төлөв судлахаасаа урьтаж  хувь хүн өөрийнхөө зан төлвийг судалж , хэрхэн өөрчилж үүгээрээ дамжуулж бусдад хэрхэн нөлөөлөх талаар өөрийн уншиж судалж, туршсан  зүйл дээр тулгуурлан цуврал нийлэл бичхээр шийдлээ. Танд нөлөөлж чадах аваас сүнстэй явсны хэрэг бүтэж, сүүдрээ гээсний буян орших буйзаа. J

“Суут хүн бол агуу байдлаа өөрийнхөө доодох хүмүүстэй харьцахад л харуулдаг” 
Карлейль

  Хүмүүстэй хэрхэн харилцах нь насанд хүрсэн хүмүүсийн өмнө тулгардаг гол асуудал хэвээрээ байсаар л байгаа.  Бусадтай хэрхэн яаж харилцах, тэдэнд хэрхэн таалагдах, өөртэйгээ хэрхэн санал нэгтэй болгох нь  бид тэдэнтэй хэрхэн харьцахаас  шууд шалтгаалж байдаг байна.

  Ханад хүртэл чих бий гэж ярьдаг. Хэн нэгнийг муулах нь хэзээ нэгэн цагт тэр хүний сонорт хүрчихсэн л байдаг.  Бусдыг муулж шүүмжлэх нь асуудлыг шийдвэрлэхээсээ илүү дэвэргэж орхидог нь бодит үнэн.  Учир нь шүүмжлэл нь хүнийг нэр төрөө хамгаалахад хүргэж өөрийгөө өмөөрөх сэтгэл төрүүлдэг байна. Хүний авир ийм. Ямар ч буруутай байлаа гэсэн хүн өөрийгөө бус бусдыг буруутгахад бэлэн байдаг бөгөөд 99% нь өөрийгөө зөвтгөх арга хайдаг гэсэн судалгаа байдаг байна. Таны ямар нэгэн зүйлд буруутгах гэж байгаа хүн тань өөрийгөө зөвтгөхийг хүсэх бөгөөд магадгүй таныг буруутгаж ч болох юм.

10-р ангийн хэсэг охидууд ширээ тойрч суучихаад “Бүгдээрээ бие биенийхээ алдаа дутагдлыг хэлж өөрчлөгдөе” гэсэн миний тэнэг санаанаас болж тэр өдөр болон түүнээс хойш төгсөх хүртэл бүх өдрүүд хэлэхийн аргагүй бараан үргэлжилсэнийг юутай ч зүйрлэхээргүй бөгөөд миний хувьд гашуун туршлага болсон билээ. Тэр цаг мөчөөс хойш бусдыг шүүмжилхээс үүрд татгалзсан билээ.

Criticism

Хожим Дэйл Карнегийн номыг сөхөхнээ “Хэнийг ч хэзээ ч бүү шүүмжил.”  гэсэн ганц үг тархинд шингэжээ.

Тиймээс хэн нэгнийг буруутгаж шүүмжлэх гэж байгаа бол түр азна. Тухайн нөхцөл байдалд тэр хүний оронд байсан бол та яах байсан бол ? гэж өөрөөсөө асуу.
                Хүмүүсийг буруушаахын оронд ойлгохыг хичээхтүн. Яагаад тэгсэнгүй ингэв гэдгийг ойлгох гээд оролдоод үз. Энэ нь шүүмжлэлээс тустай зүйл бөгөөд бусдад тэсвэртэй, өрөвч сайхан ууч сэтгэлээр хандах чадварыг төлөвшүүлдийг би мэдэрсэн
.

Эцэст нь Бенжамин Франклиний хэлсэн доорх үгээр шүүмжлэлийн талаарх нийтлэлээ цэглэсүү.

Би хэний ч тухай муу хэлдэггүй, бүгдийн тухай сайнаар ярихыг хичээдэг. Тэнэг хүн бүхэн шүүмжилж, буруушааж, шийтгэж чадах бөгөөд ихэнх тэнэгүүд яг л ингэдэг. Гэвч ойлгож уучилж чадахын тулд ихээхэн тэвчээр хэрэгтэй. 
                                                                                                 Бенжамин Франклин 

 

 

 

 

Monday, June 6, 2011

Who is customer?

Customer-focus
“A customer is the most important visitor on our premises, he is not dependent on us. We are dependent on him. He is not an interruption in our work. He is the purpose of it. He is not an outsider in our business. He is part of it. We are not doing him a favor by serving him. He is doing us a favor by giving us an opportunity to do so.” -Gandhi

Monday, May 30, 2011

Хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар үед хамгийн өндөр байдаг вэ?

  Хэрэглэгчдийн Сэтгэл Ханамж нь компаны өрсөлдөх чадварыг хадгалж байдаг хамгийн чухал үзүүлэлт юм. Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг бий болгож чадахгүй бол бизнес хэмээх дайны талбарт ялагдах нь гарцаагүй юм. Харин хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бүрэн бий болгож байдаг тэр зүйлийг ЧАНАР гэнэ.Чанарын ач холбогдлыг ухамсарласан компани хэрэглэчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ойлгож, хангах ажилд төвлөрүүлэн ажилладаг байна.

Хэрэглэгчдийн эрэлтийг байнга хангаж чадах бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байх нь өрсөлдөөнд ялагч болох үндэс юм. Өрсөлдөөн байснаараа өөрсдийн бүтээмжээ байнга дээшлүүлж өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж чанарыг бий болгодог байна. Өрсөлдөөний үр дүнд хэрэглэгчид хождог.

Чанарыг хэрхэн сайжруулах вэ?

Чанарыг сайжруулахын тулд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн хийх нь хамгийн чухал алхам юм. Үүний тулд хэрэглэгчидтэйгээ эргэх холбоотой байж, тэдний дуу хоолойг сонсох нь чухал. Ингэснээр хэрэгцээг хангаж хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бий болгож чадна.
Нөгөө талаас ЧАНАР бол байгууллагыг удирдаж байгаагын нүүр царай юм.

• Өрсөлдөгч нарынхаа соёлыг гярхай ажиглах
• Орчин тойрныхоо бусад асуудлыг анхааралтай ажиглах
• Стратеги ба тактик(техник, чадварлаг манлайлагч, хүний нөөц)

Үйлчилгээний чанар нь хэрэглэгчдийн хүсэн хүлээж байгаатай харьцуулахад илүү түвшний үйлчилгээ хүргэхийг хэлдэг байна. Харин үйлчилгээ бол мөнгөнийх нь хариуд хэрэглэгчдийн хэрэгцээг чин сэтгэлээсээ хангахыг санал болгосон үйлдэл юм. Тиймээс дутууг амлаж давуулан биелүүлэх заль гарган үйлчилгээний чанараа харуулж болох л юм.

Wednesday, May 25, 2011

Та мэргэжилтэн үү? мэргэшилтэн үү?

 

...гэтэл тойрог томрох тусам асуултын тэмдэг нэмэгдсээр...
Сократын шавь нь асууж гэнэ

-          Багшаа та бүхнийг сурчихсан уу?

-          Багш нь газарт том жижиг хоёр тойрог зураад ингэж хэлжээ.

Sokrate_-_copy

-      Энэ жижиг тойрог бол чиний мэдэж байгаа зүйл, том тойрог нь миний мэдэж байгаа зүйл, харин  тойргийг хүрээлэн буй зах хягааргүй орон зай бол бид хоёрын мэдэхгүй байгаа тэр  зүйл. Энэ хоёр тойрог цэгээр дүүрсэн байна гэж төсөөл. Харин цэг бүрийг нэг асуулт гэж бод. Тэгэхээр тойргийн хэмжээ томорч чиний мэдлэг нэмэгдэх тусам мэдэхгүй асуулт ихсэх болно гэжээ.

Эрдэмд оройгүй гэсэн үг байдаг нь энэ л бололтой. Ажиллаж сурч буй чиглэл маань ямар өргөн, ямар гүн гүнзгий, ямар хязгааргүй гэдгийг мэдэх хүртлээ энэ үгийг анзаараагүй байж. Бүхнийг л сурчих юм шиг, бүхнийг л мэдээд чадчих юм шиг санагдаад...

Гэтэл тийм биш бололтой .Тойрог томрох тусам асуултын тэмдэг нэмэгдсээр... Гэхдээ олон олон өөр өөр төрлийн асуултын тэмдэг байснаас нэг чиглэлийн асуултууд байвал хариулт олохдоо хялбар юм болов уу. Гол санаа нь хүн өргөн мэдлэгтэй биш гүнзгий мэдлэгтэй байж тухайн нэг л чиглэлдээ мэргэших нь зөв болов уу гэж. Харин та мэргэжилтэн үү? мэргэшилтэн үү?

 

Thursday, May 19, 2011

Борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

 Энд маркетингийн мэргэжилтэн адил онол ярьж мундагтаж чадахгүй ч найзынхаа гуйсан хүсэлтийн дагуу өөрийн олж мэдсэн бүхнээ зөвлөгөө болгон нэмэрлэхийг хүслээ.

Хүн ашиг олохын тулд бизнес эрхэлдэг гэж боддог. Харин ашиг орлогоо нэмэгдүүлж амжилттай ажиллахын тулд тодорхой хэмжээний маркетингийн мэдлэг зайлшгүй хэрэг болно. Бизнес эрхлэгч хүн бүр маркетингийн талаар мэдлэгтэй байх шаардлагтай болж байна.

Бүтээгдэхүүн борлуулах болчихоод идэвхижүүлэлт хийж телевиз сонин хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр  реклам явуулж маш их хэмжээний хөрөнгө мөнгө зардаг ч эцэст нь зорилтот зах зээлдээ хүрч чадаагүй бол таны сурталчилгаанд цацсан мөнгө хий дэмий салхинд хийсэн урсах болно.

Маркетингийн үйл ажиллагааны үр дүнд борлуулалт нэмэгдсэн байх ёстой болхоос бид алдагдал хүлээх ёсгүй. Таны явуулсан маркетингийн бодлого борлуулалтанд шууд нөлөөлж байх ёстой юм.

Юутай ч  борлуулалтаа нэмэгдүүлэх талаар бодохоос урд маркетингийн хэд хэдэн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай болж байна. Маркетинг бол хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татаж тэднийг худадан авалт хийхэд ятгах ухаан байх ёстой.

Юунаас эхлэх вэ?

            Таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол үйл ажиллагааныхаа зорилгыг тодорхойлох шаардлагатай юм. Энэ зорилго бол бидний хүсэж буй эцсийн цэг юм. Зорилго зорилтоо амжилтттай зөв тодохойлж чадсанаар бид үйл ажиллагааныхаа төлөвлөлийг зөв хийж чадна гэсэн үг.

Зорилго, зорилтоо амжилттай  тодорхойлохын тулд 

1.      Бизнесийн гол зорилгоо тодорхойлох. Энэ нь та яг хэнд зориулж  бизнес хийдэг, таны бизнесийн эцсийн үр дүн ямар байх

2.      Хэрэглэгчээ таних. Таны зорилго зорилт хэрэглэгчид чиглэгдсэн байх ёстой. Тиймээс тэдний талаар судлагаа хий.

3.      Хүрэх үр дүнг тооцох. Өөрөөр хэлбэл таны зорилго зорилт тань эцсийн үр дүнг шууд илэрхийлсэн байх ёстой.

            Найзынхаа бизнес дээр жишээ авъя. Маш сайн чанарын, тансаг, дээд зэрэглэлийн 100% даавуун бөс бараануудыг Оросын  Нова Сибисрк-ээс оруулж ирдэг нэгэн дэлгүүр байлаа. Үүнд хөвөн даавуу, хөнжлийн дэвсгэр даавуу, дэрний уут, хүүхдийн дэвсгэр даавуу, ширээний бүтээлэг, гал тогооны алчуур хэрэглэл, хөшиг чүүл гэх мэт бараанууд  багтана.

Магадгүй таны зорилго өрсөлдөгчидөө хол хаяж  даавуун бөс барааны салбарт брэнд болон гарч ирэх. Өрсөлдөөн гэдэг нь өөр байх, эсвэл сүйрэх.
Ийм боломж хэр ойрхон байгаа бол?

 Танд байгаа эхний давуу тал: Таны бүтээгдэхүүн яг хэрэглэгчдийн хүсдэг дээд зэрэглэлийн сайн чанарын бараа бүтээгдэхүүн.
Сул тал: Давуун бүтээгдэхүүүнүүд нь эдэлгээ урт, Нэг л удаа авсан байхад байнга авах шаардлагагүй .
Давуу тал болговол: Хэрвээ хэрэглэгчдийн сэтгэлд нийцэж чадвал нэг удаагийн борлуулалт биш дахин худалдан авалт буюу үнэнч хэрэглээг бий болгохын төлөө зохион байгуулах хэрэгтэй. Таны худалдан авагчдийн найзууд, гэр бүлийнхэн, эргэн тойрныхон нь худалдан авах ёстой. Үүнд  нөлөөлөх Аман ярианы маркетингийг дэлгэрүүлэхийн тулд өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнд нотолгоо гаргах нь чухал.
 Тэдний хүсэл сонирхолд нийцэж чадаж л байгаа бол тэд аман ярианы маркетингийг таны оролцоогүйгээр эргэн тойрондоо цацах болно.

 

Миний бодлоор  Зорилтот зах зээлдээ зөв цагт нь бүтээгдэхүүний оновчтой мэдээллийг түгээж чадах юм бол одоо байгаагаасаа илүү ихийг олж чадах болно.

Хэрвээ би яг ийм төрлийн бизнес эрхэлдэг байсан бол худалдан авагчиддаа урамшуулал зарлах сонголтыг хийх байсан. Тэдний насан туршдаа миний үнэнч үйлчлүүлэгч болгохын тулд чадах бүхнээ хийх болно.Учир нь миний үйлчлүүлэгч зөвхөн хөнжлийн дэвсгэр даавуу, дэрний уут авахаас гадна гэрээ тохижуулахдаа, өрөөнүүдээ тохижуулахдаа хэрэг болох бүх төрлийн хэрэгцээт даавуун бараануудаа манайхаас авах боломжтой учраас .Тэд аман маркетинг хийж чадна.

 

Юутай  ч  зах зээлээ сайн судлах хэрэгтэй . Ямар хүмүүс бидний үйлчлүүлэгч байж болох вэ?


  • -          Ихэнх үйлчлүүлэгчид нь эмэгтэйчүүд
  • -          Насны хувьд 26 дээш насны тусдаа гарсан,  гэрлэсэн, бие даан амьдарч байгаа
  • -         Сайн чанарын даавуун бараа бүтээгдэхүүн авахыг хүсч байгаа хэн болов

 

Эдгээр хүмүүст ямар урамшуулал таалагдах бол?

 

  • Шинэхэн гэр бүл болсон залуу хос танайхаар үйлчлүүлээд гарахдаа дараа ямар боломжийг эдлэх боломжтой вэ? Хүүхэдтэй болох үедээ тэд эргэн ирж танайхаас сонголт хийлгүүлэхийн тулд ямар урамшуулал зарлах вэ?
  •  Ганц бие хүн танайхаар үйлчүүлэнэ. Магадгүй гэр бүлтэй болчихоод танайхаар дахин ирүүлэхийн тулд та юу хийх чадах вэ?
  •  Танай үйлчлүүлэгч аман маркетинг хийж эргэн тойрныхоо найз нөхөд, гэр бүлийнхэндээ танай бүтээгдэхүүнийг сурталчилсан байна.  Та хариуд нь ямар бэлэг барих вэ?

-          Өөр ямар ямар боломж урамшуулал байж болох талаар сайн бодох хэрэгтэй.

 

Харин хэрэглэгч зөвхөн таныг зорьж сонгож ирэх тийм мэдээлэл бэлтгэхийн тулд

  •   Уриа үг гаргах
  •  Урьд нь болон ирээдүйд үйлчлүүлэх магадлалтай хэрэглэгчдийн жагсаалт

Таны гол мэдэх ёстой зүйл:

  • Манай хэрэглэгчид хаана байна, тэд хэрхэн өөрчлөгдөж байна, тэдний ерөнхий хандлага.

 

 

 Хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа хийх нь

 Хэрэглэгчдээ танихын тулд  сэтгэл зүйг нь судлах хэрэгтэй.  Судалж болохуйц хамгийн нарийн түвшинд судалгаа хийснээр маркетингийн тактик үйл ажиллагаагаа зөв үр дүнтэй явуулах боломж бүрдэнэ.Тэдний тухай судалгаа хийж байх явцдаа дан ганц хүсэл сонирхолыг бус нийтлэг шинж чанарыг гаргаж ирэх нь чухал юм.

 

 Зорилтот хэрэглэгчид ямар хүмүүс вэ?

  • ·         Тэд ямар сонирхолтой?
  • ·         Ихэнх цагаа хаана өнгөрүүлдэг?
  • ·         Тэдний хэрэглээ?
  • ·         Байнга ордог газар?
  • ·         Амьдралын хэв маяг?
  • ·         Тэд өдөрт хэдэн цагийг хэрхэн өнгөрөөж байдаг?
  • ·         Мэдээллийг хаанаас хэрхэн олж авдаг ?
  • ·         Хэрхэн түгээдэг?
  • ·         Боловсрол мэдлэг чадал?
  • ·         Өдөр тутмын ажил?
  • ·         Гэр бүл чөлөөт цаг?
  • ·         Зах зээл дээрх нөлөө?
  • ·         Хувийн төрх байдал?
  • ·         Тэдний хувьд худалдан авалтанд нөлөөлдөг хүчин зүйлс?
  • ·         Үнэнч тууштай хэрэглээ?
  • ·         Зан төлөв?
  • ·         Ямар мэдээллийг түлхүү авахыг хүсдэг?

Дээрх бүх судалгааг хийсний дараа та өөрийн борлуулалтаа нэмэгдүүлэх төлөвлөгөө зохиож стратеги боловсруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд

Онлайн системийг ашиглах. Шууд маркетинг, вайрал маркетинг, электрон маркетингийг ашиглах гэх мэт. Мэдээж энэ бүхний ойлгоход  танаас багагүй цаг хугацаа хүч хөдөлмөр шаардах болно. Эцэст нь гарах үр дүнд  та сэтгэл хангалуун байх болно.

Доорх бүгдийг бас хэрэгжүүлэх хэрэгтэй.

Борлуулалтын маркетингийн төлөвлөгөө гаргах нь хамгийн чухал юм.

Ингсэнээр:

  •   Борлуулалтын хэмжээ нэмэгдэнэ
  •   Борлуулалтын бүтэцийг сайжруулана, зардал хэмнэнэ
  •  Төлөвлөсөн хугацаанд зорилтоо зах зээлд борлуулалт хийх

Борлуулалтын маркетингийн стратеги нь:

  •  Байгууллагын маркетингийн ирээдүйд хийж гүйцэтгэх ажил хүрэх үр дүнгийн эрмэлзлэл бөгөөд түүнд хүрэх арга замуудыг тодорхойлсон төлөвлөгөө
  •  Ойрын хугацаанд хүрэх төлөвлөгөө
  • Урт хугацааны зорилго зэрэг багтана.

 

Эцэст нь  хэлэхэд та бизнес эрхэлж байгаа л бол ямар ч мэргэжилтэй байсан, ямар ч бизнес эрхэлж байгаагаас үл хамааран маркетингийн шинжлэх ухааныг бага ч болов судлаад үзэх хэрэгтэй. Өөрийнхөө амжилтын төлөө.

Хэрэг болох сайтууд:  http://tuguldur.newmediamarketingagency.com/ , http://mugmarketing.blogspot.com/ , http://chuluuntsetseg.newmediamarketingagency.com/ бусдыг нь өөрөө хайгаад байж дээ. 

 

Wednesday, May 11, 2011

Дурлалыг удирдахуй

Дурлал хүчтэй шүү. Дурласан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Мэдэх үү?
- Мэдээж түүний тухай зогсоо зайгүй бодож эхлэнэ
- Ажлаа хийхдээ түүний тухай түмэн бодол толгойд эргэлдэнэ
- Ажлын бус цагаар ч бодсоор л байна.

       Тэр дурлал нь чамтай хамт ажилладаг бол бөөн аз. Жинхэн аз жаргал тэр л  болж хувирана. Ядархаа ч мэдэхгүй, харихаа ч мэдэхгүй. Учир нь дурлалтайгаа илүү удаан хугацаанд хамт байх боломж олдож байгаа учраас тэр. Түүний өөдөөс нүдээ ч цавчилгүй ширтэн гөлөрч , гарыг нь мэдрэх нь энэ ертөнцийн хамгийн сайхан жаргал мэт. Цаг хугацаа урсан өнгөрхийг ч үл анзаарана....

      Удалгүй энэ дурлалын их үзэгдлийн шалтгаанаас  болж өөрийгөө ч удирдаж чадахаа болих нь тэр. Өөртөө байгаа бүхий л цагаа зөвхөн түүнд л зориулж эхлэнэ. Цавчилгүй ширтэх нүд нь өвдөж нуруу нь хөшиж эхлэнэ.

Энэ бол хэн нэгэнд хүнд биш ажилдаа ухаангүй дурласан манайхны жишээ. Тэр дурлал гээд байгаа зүйл таны хийж буй ажлыг л хэлж байна. Ахиад  эхнээс нь уншаарай. Танд дээрх шинж тэмдэг байгаа болов уу? Өдөржин компьютерынхаа ард суудаг тэдний зарим нь цаг хэд болсныг ч үл анзаарана. Та ч бас магадгүй тэдний нэг байж болох л юм.  Дурлал хүний нүдийг сохолдог гэдэг үнэн юмаа. Ажилдаа хэт дурласанаас болоод эрүүл мэндээ анзаарах нүдгүй болчихвол бид чинь яаж ажлаа сайн хийх билээ. Ажилдаа дурлах нь амжилтын үндэс мөн боловч арай түрүүнд нь эрүүл мэнд тавигдах бусуу?

  Тэгээд л толгой өвдөнө, нувуу өвдөж хатуулгана, мөр хүзүү хөшнө, хамраас үе үе цус гоожино гэх мэт энгийн шинж тэмдэг илэрвэл "Та дурлалаа удирдах цаг болжээ" гэсэн оношийг би тавьлаа. Яах эсэхээ та өөрөө л шийдэж дээ. Жишээ нь доорх байдлаар энгийн нэг шийдэлд хүрч болно. Өөр юу ч хийсэн болно. Өөрийнхөө төлөө үйлдэл хийх цаг болжээ. :)  дуусаа.

эрүүл_мэнд_эрхэм_баян.avi Watch on Posterous

 

 

 

 

Tuesday, April 26, 2011

новш, гахай

новш, тэнэг , дураак ааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа

Monday, April 25, 2011

Wiki (Вики)-г энгийнээр ...

Wikis_in_Plain_English.avi Watch on Posterous

Түүнд блог бичих 5 шалтгаан бий, харин та блогоо хэрхэн, юуны учир хөтөлж байна вэ?

Би блогыг танд санал болгож байна, та блог бичих үү Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

 

Blog
Түүнд блог бичих 5 шалтгаан бий. тэгэхдээ энэ удаа тэр өөрийнхөө блог бичиж байгаа шалтгааныг бичихээсээ илүү таныг блог бичүүлэхийн тулд(блогтой хүмүүсийг блогоо шинэчлүүлэхийн тулд) хувийн туршлага дээрээ үндэслэн хэдэн зөвлөгөө өгч байхым.

Санаа бодлоо цаасан дээр буулгахын тулд
Өөрийн бодлоо цаасан дээр тэмдэглэж үлдээе гэвэл гол санаагаа оновчтой цэгцлэх хэрэгтэй болно. Блог бичих хэлбэр, хэмжээ нь багахан шиг өгүүллэг, нэг удаагийн мэдээ, шинэ санаа, шинжилгээ, санал болгох зүйл зэргээс тогтох нь олонтаа. Бичлэгийн иймэрхүү хэлбэрээс сэтгүүлзүйн ертөнц болон ном бичих хаалга руу ороход хялбар бөгөөд блог нь өөрийн туршлага болон санаа бодлоо тэмдэглэж үлдээхэд яг сайхан тохирно. Аргагүй 21-р зууны тэмдэглэлийн дэвтэр дээ.

Нэр болон брэндээ өсгөхийн тулд
Ажлын болон хувийн зорилгоор (ажлын зорилгоор илүү үр дүнтэй) блогоо сайн бичиж чадвал итгэл төрүүлж гал халуун уншигчдаар өөрийгөө хүрээлүүлэх болно. Рокын од шиг фэнүүдтэй болох нь ч юу юм бэ, тэхдээ газар газрын, өөр өөр мэргэжилтэй хүмүүс чиний блогыг таалан уншиж, сайхан харилцаа үүсэх буйзаа, яг иймэрхүү харилцаа үүсгэж чадах зүйл дэлхий дээр блогоос өөр байхгүй.


Blog-communication
Өөрийн номоо хэвлэлтэнд гаргах бэлтгэл
Блог нь эссэ бичих урлагийг олон нийтийн дунд хэрэгжүүлэх сайхан арга. Ном гаргавал уншигчид худалдан авах нуу гэдгийг тандахаас гадна хэвлэлийн газруудад өөрийгөө апийр хийхэд ч тохиромжтой. Блог зүгээр байгаагаараа л номын агуулга, утга санааг редакторлуулж, шүүмж авах (үнэгүйгээр шүү дээ) боломжтой.

Бизнесээ өргөжүүлэхийн тулд
Хэрвээ та бизнесийн эхний хичээл дээр үзсэн зүйлээ санаж байгаа бол хүмүүс таныг мэдээд, та таалагдаад, танд итгэсэн болохоор тантай бизнес хийдэг гэсэн дүрмийг санаж байгаа болов уу. Блог сая дурдсан 3 зүйлийг 3 ууланг нь хийж өгч чадна.(тэр таны мэргэжлийн ур чадварыг дөвийлгөх болно)

Мэдлэгээ бусадтай хуваалцахын тулд
Би багадаа өвөө эмээтэйгээ өссөн хүүхэд л дээ, миний эмээ намайг бага байхад миний боов, чихэр, тоглоомыг бусад хүүхэдтэй (ялангуяа 2 дүүтэйгээ) хуваалцуулахын тулд “Бусадтайгаа хуваалцаж байвал бүүр ихэсдэг юмдаа, гарцаагүй” гэж давтан давтан хэлдэгсэн. Блог найз нараасаа олж авах мэдлэг чинь ямар их мөнгө, ашгаас илүү байх болно шүү.


Өнгөрснөө мартахгүй тулд
.......................................................

Мөнгө хийхийн тулд
..........................................................

Бусдын туршлага ийм л байна. Харин таны хувьд? Таны блог хэрхэн шинэчлэгдэж байна даа? Блогоо хөтөлж байна уу?Түүнд блог бичих тав байтугай шалтгаан бий, харин та блогоо хэрхэн, юуны учир хөтөлж байна вэ? Одоо шинэчлэх цаг болсон бишүү?

via http://biznetwork.mn/topic/show/1444

Нас ерөөсөө хүрэлцэхгүй юм байна.

Ёоооооо...
Алдаатай буруу сонголт хийчхээд түүнийгээ залруулана гэвэл энэ хүний амьдралд нас хүрэлцэхгүй юм байнаа. Залруулах гэсээр байгаад хөгшин эмээ болох юм байна л даа. Тэхлээр ер нь бол алдахгүй, бусдын алдаан дээр суралцах нь хамгийн дөт зам болоод байна. новш. Би алдаа гаргасан хүн. Гэхдээ түүнийг залруулахад миний нас хүрэлцэх юмаа гэхэд зарим нэг чухал зүйлс золиосонд гарах гээд ...