Monday, September 27, 2010

Хэн хаагуур юу хийж явна? 360 градус нэвтрүүлэгээс сурвалжилж байна...

Зиак. Хүрээ Сургуулийн 2010 оны CS ангийг төгссөгчид оюунтны ширээнээс хөндийрөөд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд зарим нь өөрийн байр суурийг олж аль хэдийн ажлын гараагаа эхэлсэн бөлгөө. Харин зарим нэг нь сурч, зарим нь сургалтанд сууж, зарим нь ор сураггүй байсаар. Ангийнаан." Одоо хэн хаагуур ямар юмаа хийгээд явна?" асуултын дор бүгд мэдэж байгаа хүмүүсийн талаар коммент үлдээцгээгээрэй. Биесийнхээ сургийг ингэж гаргацгаая. Ингээд би өөрийн мэдэж байгаа нөхдүүдийг дор дурдаж байна. Нэмээд байгаарай .
Хамгийн түрүүнд ажилтай болсон 2 хүн бий. Мэдээж
Нэргүйбаатар, Энхцолмон хоёр. Энэ хоёр маань сурч байхдаа л ажиллаж эхэлсэн бөгөөд одоо болтол нөгөө iPhone-ий компанидаа ажилласаар л. Сураг сонсохнээ цалин нь нэмэгдэж байгаа бололтой. Үүний улмаас нилээн завгүй, ажил ихтэй байгаа юм.
Батжаргал: Төмөр замын сургуульд "Мэдээлэл зүйн багш" гэдэг ажлыг хийж байна. Манай хүн ярихдаа ямар мундаг билээ. Тиймээс багшийн ажил түүнд саадгүй...
Пүрэвбаатар: IT park-ийн инкубатор компанид мэргэжлээрээ нэгэн төсөл дээр ажиллаж байгаа юм. Багшийн урилгаар хийж байгаа гэж хэлж болно. Мэдээж мундаг учраас, сайн кодер учраас урилга авах нь гарцаагүй...
Баагий Суугий: хоёр нэг дунд сургуульд ажиллаж байгаа сурагтай. Энэ удаа Баагий маань Суугийг ажилд урьсан бөлгөө.IT-г нь хариуцаад л. Баагий Мобикомын нэг вэб-ийн төсөл дээр ажиллаж байгаа гэсэн. Үнэндээ л нүд нь гэрэлтчихсэн явж байна лээ. Ашгүй дээ. Хамт олонтой болно гэдэг гоё шүү. Харин Суугий гуай ажлаа сайн хийнэ шүү. Хүний итгэл даана шүү за.
Ганзоо Дэнээ : хоёр мэдээж хэн бүхэнд тодорхой байгаа.БНСУ-г зорин хэлний бэлтгэлд явж байгаа бөгөөд хажуугаар нь ажил хийж мөнгө олж байна даа. Үнэндээ энэ хоёрын ямар их зовж байгааг гадралж л байна. Мөнгө олох гэж хийж үзээгүй ажил гэж байхгүй гэж Дэнээ хэлж байсан юм. Гэхдээ эр хүн тэвчээртэй бол чоно чацга алдана гэдэг байхаа.Чоныг чацга алдуулцгаая хөвгүүдээ.
Зиак, ингээд хоёр хоёроор нь бичээд байсан чинь хоёр нөхөр үлдчих шив дээ.
УндрахЭрдэнэ Манай хүн сэргэлэн шүү дээ. Бүгд мэднэ тэ? Хаа ч алзахгүй. Ашигтай бол монголын ямар ч өнцөг буланд хүрхэд бэлэн хүн. Сүүлд сонсохнээ замын үүдээр сүлжээний ажил хийж байгаа гэж сонссон. Худлаа бол залруулаарай. Яг одоо юу хийж байгааг нь сайн мэдэхгүй л байна. Уучлаарай. Хамгийн сүүлд
Цогоо: Цогоо нь бол англи хэл сурах гээд л их хичээж байгаа. Гэхдээ ажлын талаар онцгой мэдээлэл алга. Нэг л нууцлаг. Гэхдээ ажил хийж байгаа гэсэн.
За ингээд хөвгүүдийн сонин сайхан дуусчихлаа.
Харин одоо Охидууд :
Бичих үү яах уу? За за болилоо. Гэхдээ мэдмээр байвал хүсэлтээ гаргаж болно. Би хүн бүрийг нэг бүрчлэн бичиж болно...

4 comments:

  1. Золоо заримдаа гамгүй худлаа ярих юм аа. Багшийн хийгээрэй гэсэн ажиллыг би хийгээгүй ш дээ. Төсөл дээр ч гэх шиг, зүгээр жижигхэн апп бичиж байгаа.
    Буруу ойлгосон уу?
    Aлбаар уу? за ямар ч байсан зэвүүн л байна...

    Энд Батжа-г бас буруу бичсэн байх шигээ.Цаадах чинь ЗГ-ын ОРДОНдоо байгаа шүү дээ.
    За тэгээд Хэн?Хаагуур?Ямар юмаа хийгээд яагаад явааг мэдээлээд байгаарай.

    ReplyDelete
  2. buh ohiduudiihiig bichchixwel uul n sodon te dan bandi naraa ingej bas bolohgui l de

    ReplyDelete
  3. Гаймгүй худлаа яриад байхдаа яахав дээ. Тэгээд л залруулчиж болийш дээ. Албаар биш шүү. Зэвүүн ч биш. Чи л тэгж бодож байгаа биз. Батжагийн талаарх мэдээллээ update хийж амжаагүй байсан юм.

    Охидуудыг бичнээ. Их хөгтэй юм заримд нь тохиолдсон байгаа...

    ReplyDelete
  4. Tohioldson Hogtei yum alga l bna shode.

    ReplyDelete