Monday, April 25, 2011

Түүнд блог бичих 5 шалтгаан бий, харин та блогоо хэрхэн, юуны учир хөтөлж байна вэ?

Би блогыг танд санал болгож байна, та блог бичих үү Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

 

Blog
Түүнд блог бичих 5 шалтгаан бий. тэгэхдээ энэ удаа тэр өөрийнхөө блог бичиж байгаа шалтгааныг бичихээсээ илүү таныг блог бичүүлэхийн тулд(блогтой хүмүүсийг блогоо шинэчлүүлэхийн тулд) хувийн туршлага дээрээ үндэслэн хэдэн зөвлөгөө өгч байхым.

Санаа бодлоо цаасан дээр буулгахын тулд
Өөрийн бодлоо цаасан дээр тэмдэглэж үлдээе гэвэл гол санаагаа оновчтой цэгцлэх хэрэгтэй болно. Блог бичих хэлбэр, хэмжээ нь багахан шиг өгүүллэг, нэг удаагийн мэдээ, шинэ санаа, шинжилгээ, санал болгох зүйл зэргээс тогтох нь олонтаа. Бичлэгийн иймэрхүү хэлбэрээс сэтгүүлзүйн ертөнц болон ном бичих хаалга руу ороход хялбар бөгөөд блог нь өөрийн туршлага болон санаа бодлоо тэмдэглэж үлдээхэд яг сайхан тохирно. Аргагүй 21-р зууны тэмдэглэлийн дэвтэр дээ.

Нэр болон брэндээ өсгөхийн тулд
Ажлын болон хувийн зорилгоор (ажлын зорилгоор илүү үр дүнтэй) блогоо сайн бичиж чадвал итгэл төрүүлж гал халуун уншигчдаар өөрийгөө хүрээлүүлэх болно. Рокын од шиг фэнүүдтэй болох нь ч юу юм бэ, тэхдээ газар газрын, өөр өөр мэргэжилтэй хүмүүс чиний блогыг таалан уншиж, сайхан харилцаа үүсэх буйзаа, яг иймэрхүү харилцаа үүсгэж чадах зүйл дэлхий дээр блогоос өөр байхгүй.


Blog-communication
Өөрийн номоо хэвлэлтэнд гаргах бэлтгэл
Блог нь эссэ бичих урлагийг олон нийтийн дунд хэрэгжүүлэх сайхан арга. Ном гаргавал уншигчид худалдан авах нуу гэдгийг тандахаас гадна хэвлэлийн газруудад өөрийгөө апийр хийхэд ч тохиромжтой. Блог зүгээр байгаагаараа л номын агуулга, утга санааг редакторлуулж, шүүмж авах (үнэгүйгээр шүү дээ) боломжтой.

Бизнесээ өргөжүүлэхийн тулд
Хэрвээ та бизнесийн эхний хичээл дээр үзсэн зүйлээ санаж байгаа бол хүмүүс таныг мэдээд, та таалагдаад, танд итгэсэн болохоор тантай бизнес хийдэг гэсэн дүрмийг санаж байгаа болов уу. Блог сая дурдсан 3 зүйлийг 3 ууланг нь хийж өгч чадна.(тэр таны мэргэжлийн ур чадварыг дөвийлгөх болно)

Мэдлэгээ бусадтай хуваалцахын тулд
Би багадаа өвөө эмээтэйгээ өссөн хүүхэд л дээ, миний эмээ намайг бага байхад миний боов, чихэр, тоглоомыг бусад хүүхэдтэй (ялангуяа 2 дүүтэйгээ) хуваалцуулахын тулд “Бусадтайгаа хуваалцаж байвал бүүр ихэсдэг юмдаа, гарцаагүй” гэж давтан давтан хэлдэгсэн. Блог найз нараасаа олж авах мэдлэг чинь ямар их мөнгө, ашгаас илүү байх болно шүү.


Өнгөрснөө мартахгүй тулд
.......................................................

Мөнгө хийхийн тулд
..........................................................

Бусдын туршлага ийм л байна. Харин таны хувьд? Таны блог хэрхэн шинэчлэгдэж байна даа? Блогоо хөтөлж байна уу?Түүнд блог бичих тав байтугай шалтгаан бий, харин та блогоо хэрхэн, юуны учир хөтөлж байна вэ? Одоо шинэчлэх цаг болсон бишүү?

via http://biznetwork.mn/topic/show/1444

No comments:

Post a Comment