Wednesday, May 25, 2011

Та мэргэжилтэн үү? мэргэшилтэн үү?

 

...гэтэл тойрог томрох тусам асуултын тэмдэг нэмэгдсээр...
Сократын шавь нь асууж гэнэ

-          Багшаа та бүхнийг сурчихсан уу?

-          Багш нь газарт том жижиг хоёр тойрог зураад ингэж хэлжээ.

Sokrate_-_copy

-      Энэ жижиг тойрог бол чиний мэдэж байгаа зүйл, том тойрог нь миний мэдэж байгаа зүйл, харин  тойргийг хүрээлэн буй зах хягааргүй орон зай бол бид хоёрын мэдэхгүй байгаа тэр  зүйл. Энэ хоёр тойрог цэгээр дүүрсэн байна гэж төсөөл. Харин цэг бүрийг нэг асуулт гэж бод. Тэгэхээр тойргийн хэмжээ томорч чиний мэдлэг нэмэгдэх тусам мэдэхгүй асуулт ихсэх болно гэжээ.

Эрдэмд оройгүй гэсэн үг байдаг нь энэ л бололтой. Ажиллаж сурч буй чиглэл маань ямар өргөн, ямар гүн гүнзгий, ямар хязгааргүй гэдгийг мэдэх хүртлээ энэ үгийг анзаараагүй байж. Бүхнийг л сурчих юм шиг, бүхнийг л мэдээд чадчих юм шиг санагдаад...

Гэтэл тийм биш бололтой .Тойрог томрох тусам асуултын тэмдэг нэмэгдсээр... Гэхдээ олон олон өөр өөр төрлийн асуултын тэмдэг байснаас нэг чиглэлийн асуултууд байвал хариулт олохдоо хялбар юм болов уу. Гол санаа нь хүн өргөн мэдлэгтэй биш гүнзгий мэдлэгтэй байж тухайн нэг л чиглэлдээ мэргэших нь зөв болов уу гэж. Харин та мэргэжилтэн үү? мэргэшилтэн үү?

 

No comments:

Post a Comment