Бизнесийн амжилтанд төдийгүй хүмүүс бидний өдөр тутмын амьдралд хамгийн ихээр нөлөөлж байдаг зүйл бол харилцаа билээ. Хүмүүстэй сайн харилцаатай байх чадвар нь бид бүхэнд өдөр тутам тулгарч байдаг ба ялангуяа ажил хэргийн гэрээ хийдэг хүмүүсийн хувьд үндсэн асуудал билээ. Бусадтай хэрхэн яаж харилцахаас олон зүйл шалтгаалж байдаг. Тиймээс одоо хүртэл харилцаа хэмээх зүйл маркетингийн салбар ухаанд томоохон байр суурийг эзэлсээр байна. “Харилцааны маркетинг”-ийн салбарт хэрэглэгчдийнхээ зан төлөв судлахаасаа урьтаж хувь хүн өөрийнхөө зан төлвийг судалж , хэрхэн өөрчилж үүгээрээ дамжуулж бусдад хэрхэн нөлөөлөх талаар өөрийн уншиж судалж, туршсан зүйл дээр тулгуурлан цуврал нийлэл бичхээр шийдлээ. Танд нөлөөлж чадах аваас сүнстэй явсны хэрэг бүтэж, сүүдрээ гээсний буян орших буйзаа. J
“Суут хүн бол агуу байдлаа өөрийнхөө доодох хүмүүстэй харьцахад л харуулдаг”
Карлейль
Хүмүүстэй хэрхэн харилцах нь насанд хүрсэн хүмүүсийн өмнө тулгардаг гол асуудал хэвээрээ байсаар л байгаа. Бусадтай хэрхэн яаж харилцах, тэдэнд хэрхэн таалагдах, өөртэйгээ хэрхэн санал нэгтэй болгох нь бид тэдэнтэй хэрхэн харьцахаас шууд шалтгаалж байдаг байна.
Ханад хүртэл чих бий гэж ярьдаг. Хэн нэгнийг муулах нь хэзээ нэгэн цагт тэр хүний сонорт хүрчихсэн л байдаг. Бусдыг муулж шүүмжлэх нь асуудлыг шийдвэрлэхээсээ илүү дэвэргэж орхидог нь бодит үнэн. Учир нь шүүмжлэл нь хүнийг нэр төрөө хамгаалахад хүргэж өөрийгөө өмөөрөх сэтгэл төрүүлдэг байна. Хүний авир ийм. Ямар ч буруутай байлаа гэсэн хүн өөрийгөө бус бусдыг буруутгахад бэлэн байдаг бөгөөд 99% нь өөрийгөө зөвтгөх арга хайдаг гэсэн судалгаа байдаг байна. Таны ямар нэгэн зүйлд буруутгах гэж байгаа хүн тань өөрийгөө зөвтгөхийг хүсэх бөгөөд магадгүй таныг буруутгаж ч болох юм.
10-р ангийн хэсэг охидууд ширээ тойрч суучихаад “Бүгдээрээ бие биенийхээ алдаа дутагдлыг хэлж өөрчлөгдөе” гэсэн миний тэнэг санаанаас болж тэр өдөр болон түүнээс хойш төгсөх хүртэл бүх өдрүүд хэлэхийн аргагүй бараан үргэлжилсэнийг юутай ч зүйрлэхээргүй бөгөөд миний хувьд гашуун туршлага болсон билээ. Тэр цаг мөчөөс хойш бусдыг шүүмжилхээс үүрд татгалзсан билээ.
Хожим Дэйл Карнегийн номыг сөхөхнээ “Хэнийг ч хэзээ ч бүү шүүмжил.” гэсэн ганц үг тархинд шингэжээ.
Тиймээс хэн нэгнийг буруутгаж шүүмжлэх гэж байгаа бол түр азна. Тухайн нөхцөл байдалд тэр хүний оронд байсан бол та яах байсан бол ? гэж өөрөөсөө асуу.
Хүмүүсийг буруушаахын оронд ойлгохыг хичээхтүн. Яагаад тэгсэнгүй ингэв гэдгийг ойлгох гээд оролдоод үз. Энэ нь шүүмжлэлээс тустай зүйл бөгөөд бусдад тэсвэртэй, өрөвч сайхан ууч сэтгэлээр хандах чадварыг төлөвшүүлдийг би мэдэрсэн.
Би хэний ч тухай муу хэлдэггүй, бүгдийн тухай сайнаар ярихыг хичээдэг. Тэнэг хүн бүхэн шүүмжилж, буруушааж, шийтгэж чадах бөгөөд ихэнх тэнэгүүд яг л ингэдэг. Гэвч ойлгож уучилж чадахын тулд ихээхэн тэвчээр хэрэгтэй.
Бенжамин Франклин
No comments:
Post a Comment