Friday, July 1, 2011

Ийм л байг.

Тэр одоо 25 настай. Хоёр дээд сургууль төгссөн. Өндөр боловсролтой, ухаалаг , үзэсгэлэнтэй бүсгүй. Одоо хоёр компанид зэрэг ажиллаж байгаа бөгөөд маш чадварлаг залуу удирдагчдын тоонд зүй ёсоор орно. Хийж буй ажилдаа мэргэшсэн тэрбээр өөрийн удирдлаган дор ажилладаг хүн бүрийн хүндэтгэлийг хүлээдэг бөгөөд бүгд л түүний талаар ам уралдан ярьцгаана. Түүний хийдэг ажил түүний хобби болхоор тэр бүхнийг дэндүү төгс хийдэг. Түүнд сул тал гэж байхгүй гэхэд хилсдэхгүй. Гайхалтай дуулдаг, гайхалтай бүжиглэдэг, бас гитар гайхалтай тоглодог. Хүн бүртэй гайхалтай харилцаа тогтоож чаддаг. Гайхалтай ярьдаг шилдэг илтгэгч.

Түүний хувийн амьдрал их ер бусын. Үргэлжийн аз жаргалтай хийгээд сэтгэл хангалуун төгс амьдрал. Маш төгс найз залуутай. Найз залуу нь найз бүсгүйгээ дагуулсан шилдэг нэгэн. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, соёлтой, хүн чанартай хүнлэг, царайлаг залуу. Түүнд мөн чадахгүй зүйл гэж байхгүй. Найз залуу бүсгүйд ухаангүй хайртай бөгөөд бүхий л зүрх сэтгэлээ түүндээ зориулсаар л байна. Насан туршдаа зөвхөн түүнийг хайрлаж чадах цорын ганц тийм л залуу. Тэд хоёр жил үерхэж байгаа гайхамшигтай хосууд. Бүгд л тэднийг тохирсон хос гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд залуу хос удахгүй нижгэр сайхан хуримаа хийх гэж байна.Дээд тэнгэрээс заяасан бурханлаг хүмүүс гэлтэй эдгээр хосын амьдрал үүрд аз жаргалтай үргэлжлэх эхлэл ингэж тавигдсан юм...

Түүх шинэхэн хосын гэр бүлд бяцхан үр нь мэндэлснээр улам сонирхолтойгоор үргэлжилнэ... 2013 оны 7 сарын 1.

1 comment:

  1. Soliordiin be yasan :)))))) muuhan onigoonoos tehdee deer l yum

    ReplyDelete