Tuesday, August 9, 2011

Cанал зөрөлдөх, маргаан гарах үед

  Гурван мэлхийн түүх

Frogs3

“Нэгэн худагийн ѐроолд 3 мэлхий амьдран суудаг байжээ. Тэд хоорондоо эвтэй найртай, аз жаргал дүүрэн, амар тайван амьдардаг байжээ. Нэгэн өдөр мэлхий Внь ялаа шумуул барьж идэхээр үсэрч байгаад тэнгэрийг олж хараад нөгөө хоѐртоо ийнхүү өгүүлжээ. “ Тэнгэр гэдэг чинь яг л худгийн амсар шиг том юм“ гэжээ.

Мэлхий А болон мэлхий С ч түүнтэй санал нэг байлаа. Удалгүй мэлхийнүүд өсөж томрон, худаг дотроо багтахаа байж, хоол хүнс нь ховордож эхэлжээ. Мэлхий А арай уужим газар олохоор шийдэж худгийн хана руу үсэрлээ. Тэр тэнгэрийг олж хараад бусаддаа “Тэнгэр чинь худгийн амсраас ч том юм байна шүү дээ. Бас нэг гялалзсан юм байна “ гэжээ.

Мэлхий В нь түүнд итгэсэнгүй , тэнгэр бол худгийн амсар шиг л том ба ямар ч гялалзсан юм байхгүй гэж өөрийхөөрөө зүтгэлээ. Мэлхий А ч мөчөөгөө өгсөнгүй, тэнгэр худгийн амсраас том, тэгээд бас гялалзсан юм байна гэдгээ давтлаа. Ингээд хоѐр мэлхий маргалдаж гарлаа. Мэлхий С нь 2 найзынх нь хэн нь үнэн хэлээд байгааг мэдэхээ болив. Тэрээр мэлхий А-гийн хэлсэнд итгэж байсан ч нөгөөгийнх нь хэлснийг няцаахыг бас хүссэнгүй. Тэгээд мэлхий С худгийн нөгөө талын хана руу үсэрч юу байгааг харахаар шийдлээ. Тэрээр “Тэнгэр худгийн амсраас том гэдэг нь ч үнэхээр үнэн юм аа. Харин ямар ч гялалзсан юм байхгүй байна шүү дээ” гэжээ.

Мэлхий В нь нөгөө хоѐроо тэнэгээр нь дуудаж, тэд бүгд маргаж хэрэлдэн худгийн доторхи 3 мэлхийний амгалан тайван амьдрал алдагдаж гэнэ. Удаан маргаж, хэрэлдсэний эцэст тэд ядарсандаа дуугаа хурааж, хоорондоо харилцахаа больжээ. Мэлхий А нь тэрхүү байдлыг эцэс болгохоор шийдэн мэлхий С-тэй байраа солиод үзэх санал гаргажээ. Ингээд мэлхий А нь мэлхий С-ийн тал руу, нөгөөдөх нь эсрэг тал руу нь үсэрчээ. Тэд тэнгэрийг нэгэн зэрэг харна гэж тохиролцжээ. Харин энэ үед нар жаргаж байраа сольсон тул тэд урдын харсан зүйлээ л харжээ. Мэлхий А нь дахиад л тэнгэр худгийн амсраас том, тэгээд нэг гялалзсан юм байна гэсэн бол мэлхий С нь тэнгэр худгийн амсраас том ч гялалзсан юм байхгүй гэж маргажээ. Ингээд мэлхийнүүд бие биедээ үл итгэн, өөр өөрийхөө зөв гэдэгт итгэлтэй байлаа.

- Аль мэлхий нь зөв хэлсэн бэ?

- Бүгдийнх нь зөв

- Яагаад бүгд зөв гэж?

- Бүгд өөрийн харснаараа хэлсэн

- Тэдэнд зөв гэдэгтээ итгэлтэй байхад юу нөлөөлөв?

- Тэдний байрлал нь нөлөөлсөн

 

Мэлхийнүүдийн “Үнэн” гэсэн ойлголт нь мөн бидний хувьд ч адил. Бид янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалан өөрийн гэсэн ойлголттой байдаг. Мэдээлэл сурталчилгааны ажилд ч бидний туршлага, нөхцөл боломж, идэвхи санаачлага маань өөр өөр байгаа нь бидний үнэний тухай ойлголтонд нөлөөлж байгаа.

Хамгийн гол нөлөөлөх ямар хүчин зүйлүүд байдаг вэ?

- Байр суурь ( байршил, нийгэм эдийн засгийн статус г.м)

- Туршлага (ажлын туршлага, үйл явдал г.м)

- Цаг хугацаа (жил сар өдөр, нас, сонгуулийн жил г.м)

- Нөхцөл боломж (Ж: Мэлхий А нь хөлгүй, үсэрч чадахгүй байсан бол г.м)

 

Ихэнхи хүмүүс дээрхи 3 мэлхийний түүхэнд гарч байгаа шиг янз бүрийн үзэл бодол, санаатай байгаа. Иймээс санал зөрөлдөх, маргаан гарах үед бид өөр өөрсдийн “ худгаасаа” гарч илүү үнэнийг олж харах хэрэгтэй.

 

 

No comments:

Post a Comment