Сүүлд блог бичсэнээс хойш басхүү нилээн хугацаа өнгөрчээ. Амьдралд их зүйл болж байх шиг байна.
Ямартаа ч 5 сард нөгөө гуравтай амьдарч байсан түрээсийн байрнаасаа гарч эргэн гэртээ ирлээ. Гэрийнхний хувьд хэвэндээ байсан ч миний хувьд асар их зүйлс өөрчлөгдсөн байлаа.
Ажиллаж байсан анхны компаниа NMMA- аасаа ч гарлаа... Сар гаруйн өмнөөс найз залуутайгаа хувиараа бизнес эрхлэх санаатай оффис хөлслөөд л, 2 найзыгаа дуудаад багаа бүрдүүлээд ажиллаж эхлэж байна даа.
Энэхүү хугацаанд юм юм л болж өнгөрсөн дөө. Хэцүү ч үе байлаа, сайхан ч үе байлаа. Одоо ч гэсэн юм юм түүхий л байна. Жигдрэх гээд л үзэж тарж, үсэрч наалдаж байна даа.
Гэдэс маань өдөр өдрөөр л томорсоор. Тэнд нэгэн хайрын үр 5 сарын тэргээгээс боловсорч байгаа билээ.
Удахгүй ээж болно. Тэр бүхнээс урьтаж компанийнхаа ажлыг жигдрүүлж чадвал сайн л байна. Бизнес эрхлэнэ гэдэг үнэндээ амаргүй ажил бололтой. Хичээж л байна. Түрээсийн төлбөр нэхэгдээд 2 долоо хонож байна. Арай л цуглаагүй байдаг...
Санаа зовох юм бас байсаар л байна. Дуусдаггүй ээээ.
Цаашид юу тохиолдохыг таашгүй. Амьдрал үргэлжилсээр...