Thursday, August 23, 2012

Бүх зүйл нүд ирмэх зуур л болоод өнгөрөх шиг боллоо...

Цаг хугацаа яасан хурдан урсана вэ? Тэрхүү урсгалд нь цохигдоод, цохигдсон эрчиндээ дэндүү хурдтай хөвж явнаа би. 

Сүүлд блог бичсэнээс хойш басхүү нилээн хугацаа өнгөрчээ. Амьдралд их зүйл болж байх шиг байна.

Ямартаа ч 5 сард нөгөө гуравтай амьдарч байсан түрээсийн байрнаасаа гарч эргэн гэртээ ирлээ. Гэрийнхний хувьд хэвэндээ байсан ч миний хувьд асар их зүйлс өөрчлөгдсөн байлаа. 

Ажиллаж байсан анхны компаниа NMMA- аасаа ч гарлаа...  Сар гаруйн өмнөөс найз залуутайгаа хувиараа бизнес эрхлэх санаатай оффис хөлслөөд л, 2 найзыгаа дуудаад багаа бүрдүүлээд ажиллаж эхлэж байна даа.

Энэхүү хугацаанд юм юм л болж өнгөрсөн дөө. Хэцүү ч үе байлаа, сайхан ч үе байлаа. Одоо ч гэсэн юм юм түүхий л байна. Жигдрэх гээд л үзэж тарж, үсэрч наалдаж байна даа.
Гэдэс маань өдөр өдрөөр л томорсоор. Тэнд нэгэн хайрын үр 5 сарын тэргээгээс боловсорч байгаа билээ.

Удахгүй ээж болно. Тэр бүхнээс урьтаж компанийнхаа ажлыг жигдрүүлж чадвал сайн л байна. Бизнес эрхлэнэ гэдэг үнэндээ амаргүй ажил бололтой. Хичээж л байна. Түрээсийн төлбөр нэхэгдээд 2 долоо хонож байна. Арай л цуглаагүй байдаг... 

Санаа зовох юм бас байсаар л байна. Дуусдаггүй ээээ. 

Цаашид юу тохиолдохыг таашгүй. Амьдрал үргэлжилсээр...




No comments:

Post a Comment