Wednesday, January 13, 2010

Пүрэвээ яахаараа яадгийг мэдэх үү? ангийхаан

Пүрэвээ, ямар үйлдэл хамгийн олон хийдэг вэ? манай ангийхаан? Мэддэг хүн байна уу? Цаадах чинь үг хэлэхийн өмнө, бантах үедээ, нүүр нь улайхаараа , ер нь ямар нэгэн сэтгэл хөдлөлийг илэрхийлэхдээ ганцхан үйлдэл хийдэг. Тэгээд тэрийг нь хэлэхээр зөрүүлээд намайг хэлдэг байна ш д. Би бантангуутаа, тийш дээ, гэхдээ чи тэгдэг л биз дээ гэхээс өөр хэлэх үг олддоггүй. Гэхдээ тэрийг харвал өхөөрдөм харагдаад байдаг байхгүй юу. Тэгээд л ертөнцийн гурван өхөөрдөм номинацад нэрийг нь дэвшүүлээд энэ төрөлдөө шалгарч билээ. 3сарын 18нд би нэг юм гардуулж өгөөгүй билүү, санаж байна уу?
Энэ ер нь их дуу цөөтэй ч, овоо жинтэй залуу шүү. Толгой сайтай ч тэтгэлэгийн өмнө сөгдөөстэй хэвээрээ л төгсөх шив дээ. Хичээлээ бага тасла ай? Тэгээд л РС тоглоод л ... Гэхдээ сүүлийн үед дандаа л хичээлээ хийж, номын санд сууж харагдхымдаа.
Ухаарлын он жилээ гэж...
Би Пүрэвбаатар шиг толгойтой байсан бол өдийд лав нэг юм дуулгасан байгаа даа. Даан ч толгой муутай болохоор санаа байвч сачий хүрэхгүй юм даа. Пүрэвээд дурламаар л байна. Надад лав таалагддаг. Даан ч дурлахыг хориглоно зүүчихсэн байгаа\сүйн бөгжийг хэлж байна\ тоглосон юмаа, тоглож л байхад чинь... Цогоогоос иш татав. Ха Ха
өө нээрээ, Пүрвээ яахаараа яадгийг хэлэхээ мартах шахлаа. Хамраа мааждаг. Нээх хөөрхөн, дараа хичээл орохоор хараарай за ангийнхаан.!!!

9 comments:

  1. harin thh. mia ta 2 shine jileer teriig n medeed nadaa heleed bsi shd te kk. manai purwee yum duulgah tsag n arai l boloogui bhgui yu. ugaasa neg l odor jintei yum duulganaaa gj......

    ReplyDelete
  2. --------------zozoloo blog-н админ танаа:

    --------------zozoloo.blogspot.com -д
    --------------сэтгэгдэл бичих учир нь:
    -----------------------------------------------
    -------- Zozoloo блогийн хөтлөгч нь манай ангийн оюутан тус бүрийг онцлон авч, тусгайлан бичлэг хийж байгаад баярлаж байна. Эдгээр цуврал бичлэгийг шимтэн уншдаг болохоо хэлье. Ангийн бүх оюутнуудыг одоогоор бичээгүй бөгөөд тэдгээр бичлэг болгон оруулаагүй оюутнуудын тоонд Золзаяа багтана. Золзаяа-ын талаар гарах бичлэгийг цаг тоолон хүлээж байгаа шүү.
    Миний сэтгэгдлийг биелүүлээгүй тохиолдолд давж заалдах шатны "Блог"-д хандах болохоо мэдэгдэж байна.
    --------------------------------------------
    ---------Сэтгэгдэл бичсэн: Д.П(GM)
    ---------2009 оны 1-р сарын 20
    Жич:
    (энэ удаа тоглоод л гэж бичих шаардлага байсангүй ээ. албан бичигт гарын үсэг байдаг биз дээ тээ.)

    ReplyDelete
  3. Хөөх Пүрэвээ ямар сүрхий сэтгэгдэл оруулаа вэ? Гэхдээ бас үнэн зүйл бичсэн GM-д талархав. Албан бичиг сайн хөтлөх юм шиг байх чинь...

    ReplyDelete
  4. Ээжээ, ямар аймаар албан бичиг вэ?
    Давж заалах шатны блогт хандана гэдэг чинь нэг л сүртэй сонсогдож байх чинь ээ. Ямар аймаар Д.П вэ? Та ер нь их айхтар нөхөр юмаа. Аягүүү шийй. за за хэзээ нэгэн цагт бичнэ гэж ёстой бодож ч байсангүй. Ангийнхаа бүх хүүхдүүдийг бичиж дууссаны дараа , өөрийнхөө зургийг тавиад үлдээчихэе. Тэгээд бусад нь бичиг. Болох уу? Та өөрөө бичсэн ч болно ш дээ.

    ReplyDelete
  5. Би л нэг цэргийн хувцас өмссөн гэсэн шиг албан бичиг бичиж сүрдүүлээдб байхдаа яадаг байнаа.
    Өөрөө офицер уу? Дэд хурандаа юмуу? эсвэл хал цэрэг үү?

    ReplyDelete
  6. Ug helnii 2 master bdag. Neg ni NJ nogoo ni GM gj.

    ReplyDelete
  7. ug helnii ene ter gsn... Хүнийг нэрээ бичээгүй байсан ч таньж бн шүү.

    Player_..... гуай

    ReplyDelete
  8. Huue bi end bna Choniin zaluu nas guai uuriiguu medej bga bzd. GM diildehgui n ee. zozoloo davj zaaldah shatnii blogiig bi neej boliishuu hehe.

    //**************** NJ ******************

    ReplyDelete
  9. Tsoomoo ch goy barigdlaadaa haha

    ReplyDelete