Monday, March 22, 2010

Цаг хугацаа хэзээ ч урсан өнгөрдөггүй


Ангийнхан болон Huree Tidings cэтгүүлчидийн дунд нийтлэлийн уралдаан зарлаж байна.
HUREE TIDINGS сонины "Тунгаан бодох нийтлэл" гэсэн тогтмол булан байдаг юм. Сар бүр сонин гарахын өмнө сэтгүүлч оюутнууд энэ буланд өөрийн нийтлэлээ оруулах гэж өрсөлдөж, нэг сэдвээр нийтлэл бичдэг. Харамсалтай нь энэ удаад ахиад л миний нийтлэл орчихлоо. Сайндаа ч биш л дээ. Бусдаасаа арай жоохон л дээр байсан болхоор миний нийтлэлийг оруулахаар болсон. манайхаан, сайн бич л дээ. Дараагийн удаа нийтлэл нь орсон сэтгүүлчийг 10000 төгрөгөөр шагнана шүү.Харин ангийнханаас бичвэл хоол авч өгье тэхүү.





“Цаг хугацаа хэзээ ч урсан өнгөрдөггүй” гэвэл та санал нийлэх үү?

Харин би энэ үгтэй санал нийлдэг.
Тиймээ, “Цаг хугацаа хэзээ ч урсан өнгөрдөггүй, харин бид л урсан өнгөрдөг юм.” гэж нэгэн гүн ухаантан хэлсэн байдаг. Цаг хугацаа мөнх.
Амьдрал богинохоно, түүнийг сайхан өнгөрүүлэх хэрэгтэй. Гэвч амьдралын үнэ цэнэ урт богинодоо биш утга учиртай өнгөрүүлсэн эсэхдээ л оршдог юм шиг. Цаг нь ирж үхэхийн цагт харамсах зүйлгүй байна гэдэг амьдралын утга учир юм болов уу?
Гэтэл бид өдий залуугаасаа алхам тутамдаа харамсаж амьдардаггүй гэж үү?
Шалгалтандаа муу дүн авсан оюутан :
- Хэрэв надад цаг байсан бол би шалгалтандаа бэлдэх л байсан
Төгсөх 4-р курсын оюутан:
- Хэрэв би одоо л 1-р курс байсан бол , анхнаасаа л хичээх байсан
Хэн нэгнээс ажлын санал авч чадаагүй нэгэн:
- Хэрэв би оюутан байхдаа цагаа хий дэмий үрээгүйсэн бол , би энэ ажилд тэнцэх л байсан

Хэрэв, хэрэв, хэрэв ... эцэс төгсгөлгүй үргэлжлэх шалтгаанд эцэс төгсгөлгүй үргэлжлэх шалтаг. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг энэ л байх.Найзуудаа, Амьдрал гэдэг чинь хэрэв гэдэг асуултанд хариулдаг шалтаг биш шүү дээ !

Xүмүүний амьдралд бид зөвхөн үхэхийн төлөө л төрсөн гэж бодохгүй л байна. Энэ хорвоод ямар нэгэн утга учиртай л ирсэн байх учиртай. Тийм биш гэж үү? Тиймгүйсэн бол яг одоо үхэхэд харамсах зүйл юун? Амьдрал бол цагийн хэлхээс. Урсан өнгөрөх хором бүрийг бид хайрлаж, үнэ цэнэтэйгээр өнгөрүүлэх ёстой. Учир нь тэр цаг хугацаа дахин хэзээ ч эргэн ирэхгүй шүү дээ. Хадгалж болдоггүй нэг л зүйл байдаг нь амьдрал буюу цаг хугацаа юм. Цаг хугацааг дараа гэж хойш тавьсаар байтал тэрээр өнгөрөн оддог юм. Тэгээд амьдралынхаа эцэст та:
- Хэрэв би цагийн үнэ цэнийг эртхэн ухаарч ойлгосон бол миний амьдрал ийм байхгүй л байх байсан гэж харамсах болно. Харин та одоо дэмий өнгөрүүлсэн цаг хугацааныхаа хойноос харамсах хэрэг юун? “Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол бэлэг, харин маргааш бол боломж” гэсэн үг байдаг. Өнгөрсөнийг өөрчлөх боломжгүй ч гэлээ,маргашийг бид өөрчилж чадна. Бүх зүйл дууссан хойно ч гэсэн ирээдүй ямагт үлддэг юм.
Амьдрал бол боломж түүнийг бүү алд
Амьдрал бол мөрөөдөл түүнийг биелүүл
Амьдрал бол хайр тиймээс хайрла
Амьдрал бол зовлон түүнийг даван туул
Амьдрал бол оньсого, түүнийг олж таа
Амьдрал бол аз жаргал түүнийг мэдэр.

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр
Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.
Б. Франклин




2 comments:

  1. Алга ташмаар нийтлэл болсон байх чинь юу вэ.
    Золоогоос өөр блог бичдэг хүн байна уу?(ангиас)
    Хааяа нет-ээр хэсэхэд ороод сонирхчиход сайхан байдгын...

    ReplyDelete
  2. Тийм байна уу? Баярлалаа. Уг нь сургуулийн сонинд гарсан нийтлэл.
    gm гуай миний блогоор сайн хэсч байнаа. Баярлалаа. Би цаашдаа илүү их нийтлэл бичиж мэдээллүүдээ нэмж, мэлмийг тань баясгах болноо... хэхэ

    ReplyDelete