Wednesday, October 20, 2010

"Баярлалаа" буланд орсон нь амьдралдаа авсан хамгийн гоё бэлэг байлаа.

"Баярлалаа" буланд орсон нь амьдралдаа авсан хамгийн гоё бэлэг байлаа.


Huree Tidings-ийнхныг зөндөө санаж байна. Өчигдөр сургуулийн хажуугаар өнгөрсөн чинь Их сургуулийн хамаг дурсамж бодогдоод эвгүй болж байна лээ шүү. Хороололд очилгүй ямар удсан гээ. Гэхдээ дарга нь та нартай уулзахад бэлэн биш байгааг ойлгоорой. Бэлэн гэж бодсон үедээ би өөрөө мэдэгдэе. Харин сонины эхний дугаараа хадгалаад байж байгаарай. Энэ хичээлийн жилийн хамгийн эхний сонин дээр "Баярлалаа" буланд намайг оруулсан байсныг санаандгүй уншаад ёстой гайхсан. Тандаа баярлалаа, Хайртай шүү.... гээд сонин дээр надад зориулаад бичсэн байсан болхоор ёстой гоё санагддаг юм байна лээ.Дотроос огшоод л явчихдаг байгаа. Ээж аав хоёр хүртэл уншчихаад, сонгино үнэрлэчихсэн хүүхэд шиг царайлаад л байсан... .Дэндүү гоё үгтэй, чин сэтгэлийн талархалыг унших нь надад ямар том сюрприз байсан гээ... Би ч бас бүгдэд чинь маш их хайртай шүү. Манайхаан, хичээгээрэй. Та нар чадаж байгааг харахад үнэхээр гоё байна. Эхнээс нь аваад дуустал нь уншсан. Зурагчид зургаа сайн авдаг болсон байна. Тунгаан бодох зураг таалагдлаа... Сурвалжлагчид маань яг л дүрмийн дагуу овоо сайн бичсэн байна лээ. Найруулга сайтай байсан. Гарчиг сонгохдоо анхаараарай. Оновтой хийгээд тодорхой гарчиг сонгож байгаарай. Манай дизайнер их сайжирсан байна шүү. Бүр хамгийн анхны сонинг одоогийн сонинтой харьцуулаад үздээ. Гайхалтай өөрчлөгдсөн байгааз. Та нар үнэхээр мундаг юмаа. Урагшаа. Үнэхээр бахархаж байна. Ийм гайхалтай багийг удирдаж байсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа...
Аан бас нэг юм- Цаашдаа "Тунгаан бодох нийтлэл" - ээ оруулж байгаарай. Нэг тийм чөлөөт нийтлэл орох ёстой. Оюутнууд дундаа шилдэг нийтлэлийн уралдаанд зарласан ч болно. За түр баяртай.

No comments:

Post a Comment