Saturday, March 5, 2011

Сонголтгүй сонголт уу? 3 дахч сонголт уу?

"Сонголт хийхгүй байна гэдэг аль хэдийнээ сонголт хийсэн гэсэн үг" гэж байдаг. Сонголтгүй байх сонголт. Гэтэл би сонголтоо хийж чадахгүй байсаар төөрдөг байшинд байгаа мэт л байна. Миний сонголт үнэхээр хэцүү юмаа. Хоёуланг нь сонгохгүй байх боломжгүй. Хоёуланг нь сонгох үед зөрчилдөөн үүсч галзуурах гээд байна. Харин аль нэгийг нь сонговол бүүр ч болохгүй болоод...
Сүнслэг хөгжлийн замыг сонгосон үед материаллаг ертөнцийн бүх зүйлс утгагүй, үнэ цэнэгүй болж би юунд ч ач холбогдол өгөхөө больж эхлэдэг. Сэтгэл юунд ч хүлэгдэхээ больж амар амгаланг мэдэрч эхлэх бөлгөө. Юу ч хүсэх хүсэлгүй болж зүгээр л амар амгалан ноёлох юм. Гэтэл дэлхийн хуулинд захирагдан амьдарч байгаа хойно тодорхой хэмжээний материаллаг хэрэгцээ шаардагдах бөгөөд материаллаг хэрэгцээг хангахын тулд ямар нэгэн зүйлийг хүсэх тэмүүлэх , шунах сэтгэл төрөх бөлгөө. Мөнгө, нэр хүнд, бүгд л материаллаг хэрэгцээний үндэс. Ингээд бодхоор надад 3 дахь сонголт хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ тэр нь юу вэ?

3 comments:

  1. 2la neg uulzay yariltsay keke .. ma nz ih olon uym bodood bnu? Amidral ih baylag hiih zuil bga shu ma nz... Miigaa

    ReplyDelete
  2. oo tegiildaa, teren shig saixan yum haana baina. Haana hezee uulzah uu? kkk. Nziinhaa blogruu bas orchood l baigaa yumuu? Call me baby or text me.

    ReplyDelete
  3. Mani hun 3 dahi songoltoo mun hurdan olson bn shu.
    Ingehed 4 deh songoltiin talaar bodhod gemgui bh shu.

    ReplyDelete