Thursday, May 19, 2011

Борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

 Энд маркетингийн мэргэжилтэн адил онол ярьж мундагтаж чадахгүй ч найзынхаа гуйсан хүсэлтийн дагуу өөрийн олж мэдсэн бүхнээ зөвлөгөө болгон нэмэрлэхийг хүслээ.

Хүн ашиг олохын тулд бизнес эрхэлдэг гэж боддог. Харин ашиг орлогоо нэмэгдүүлж амжилттай ажиллахын тулд тодорхой хэмжээний маркетингийн мэдлэг зайлшгүй хэрэг болно. Бизнес эрхлэгч хүн бүр маркетингийн талаар мэдлэгтэй байх шаардлагтай болж байна.

Бүтээгдэхүүн борлуулах болчихоод идэвхижүүлэлт хийж телевиз сонин хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр  реклам явуулж маш их хэмжээний хөрөнгө мөнгө зардаг ч эцэст нь зорилтот зах зээлдээ хүрч чадаагүй бол таны сурталчилгаанд цацсан мөнгө хий дэмий салхинд хийсэн урсах болно.

Маркетингийн үйл ажиллагааны үр дүнд борлуулалт нэмэгдсэн байх ёстой болхоос бид алдагдал хүлээх ёсгүй. Таны явуулсан маркетингийн бодлого борлуулалтанд шууд нөлөөлж байх ёстой юм.

Юутай ч  борлуулалтаа нэмэгдүүлэх талаар бодохоос урд маркетингийн хэд хэдэн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай болж байна. Маркетинг бол хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татаж тэднийг худадан авалт хийхэд ятгах ухаан байх ёстой.

Юунаас эхлэх вэ?

            Таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол үйл ажиллагааныхаа зорилгыг тодорхойлох шаардлагатай юм. Энэ зорилго бол бидний хүсэж буй эцсийн цэг юм. Зорилго зорилтоо амжилтттай зөв тодохойлж чадсанаар бид үйл ажиллагааныхаа төлөвлөлийг зөв хийж чадна гэсэн үг.

Зорилго, зорилтоо амжилттай  тодорхойлохын тулд 

1.      Бизнесийн гол зорилгоо тодорхойлох. Энэ нь та яг хэнд зориулж  бизнес хийдэг, таны бизнесийн эцсийн үр дүн ямар байх

2.      Хэрэглэгчээ таних. Таны зорилго зорилт хэрэглэгчид чиглэгдсэн байх ёстой. Тиймээс тэдний талаар судлагаа хий.

3.      Хүрэх үр дүнг тооцох. Өөрөөр хэлбэл таны зорилго зорилт тань эцсийн үр дүнг шууд илэрхийлсэн байх ёстой.

            Найзынхаа бизнес дээр жишээ авъя. Маш сайн чанарын, тансаг, дээд зэрэглэлийн 100% даавуун бөс бараануудыг Оросын  Нова Сибисрк-ээс оруулж ирдэг нэгэн дэлгүүр байлаа. Үүнд хөвөн даавуу, хөнжлийн дэвсгэр даавуу, дэрний уут, хүүхдийн дэвсгэр даавуу, ширээний бүтээлэг, гал тогооны алчуур хэрэглэл, хөшиг чүүл гэх мэт бараанууд  багтана.

Магадгүй таны зорилго өрсөлдөгчидөө хол хаяж  даавуун бөс барааны салбарт брэнд болон гарч ирэх. Өрсөлдөөн гэдэг нь өөр байх, эсвэл сүйрэх.
Ийм боломж хэр ойрхон байгаа бол?

 Танд байгаа эхний давуу тал: Таны бүтээгдэхүүн яг хэрэглэгчдийн хүсдэг дээд зэрэглэлийн сайн чанарын бараа бүтээгдэхүүн.
Сул тал: Давуун бүтээгдэхүүүнүүд нь эдэлгээ урт, Нэг л удаа авсан байхад байнга авах шаардлагагүй .
Давуу тал болговол: Хэрвээ хэрэглэгчдийн сэтгэлд нийцэж чадвал нэг удаагийн борлуулалт биш дахин худалдан авалт буюу үнэнч хэрэглээг бий болгохын төлөө зохион байгуулах хэрэгтэй. Таны худалдан авагчдийн найзууд, гэр бүлийнхэн, эргэн тойрныхон нь худалдан авах ёстой. Үүнд  нөлөөлөх Аман ярианы маркетингийг дэлгэрүүлэхийн тулд өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнд нотолгоо гаргах нь чухал.
 Тэдний хүсэл сонирхолд нийцэж чадаж л байгаа бол тэд аман ярианы маркетингийг таны оролцоогүйгээр эргэн тойрондоо цацах болно.

 

Миний бодлоор  Зорилтот зах зээлдээ зөв цагт нь бүтээгдэхүүний оновчтой мэдээллийг түгээж чадах юм бол одоо байгаагаасаа илүү ихийг олж чадах болно.

Хэрвээ би яг ийм төрлийн бизнес эрхэлдэг байсан бол худалдан авагчиддаа урамшуулал зарлах сонголтыг хийх байсан. Тэдний насан туршдаа миний үнэнч үйлчлүүлэгч болгохын тулд чадах бүхнээ хийх болно.Учир нь миний үйлчлүүлэгч зөвхөн хөнжлийн дэвсгэр даавуу, дэрний уут авахаас гадна гэрээ тохижуулахдаа, өрөөнүүдээ тохижуулахдаа хэрэг болох бүх төрлийн хэрэгцээт даавуун бараануудаа манайхаас авах боломжтой учраас .Тэд аман маркетинг хийж чадна.

 

Юутай  ч  зах зээлээ сайн судлах хэрэгтэй . Ямар хүмүүс бидний үйлчлүүлэгч байж болох вэ?


  • -          Ихэнх үйлчлүүлэгчид нь эмэгтэйчүүд
  • -          Насны хувьд 26 дээш насны тусдаа гарсан,  гэрлэсэн, бие даан амьдарч байгаа
  • -         Сайн чанарын даавуун бараа бүтээгдэхүүн авахыг хүсч байгаа хэн болов

 

Эдгээр хүмүүст ямар урамшуулал таалагдах бол?

 

  • Шинэхэн гэр бүл болсон залуу хос танайхаар үйлчлүүлээд гарахдаа дараа ямар боломжийг эдлэх боломжтой вэ? Хүүхэдтэй болох үедээ тэд эргэн ирж танайхаас сонголт хийлгүүлэхийн тулд ямар урамшуулал зарлах вэ?
  •  Ганц бие хүн танайхаар үйлчүүлэнэ. Магадгүй гэр бүлтэй болчихоод танайхаар дахин ирүүлэхийн тулд та юу хийх чадах вэ?
  •  Танай үйлчлүүлэгч аман маркетинг хийж эргэн тойрныхоо найз нөхөд, гэр бүлийнхэндээ танай бүтээгдэхүүнийг сурталчилсан байна.  Та хариуд нь ямар бэлэг барих вэ?

-          Өөр ямар ямар боломж урамшуулал байж болох талаар сайн бодох хэрэгтэй.

 

Харин хэрэглэгч зөвхөн таныг зорьж сонгож ирэх тийм мэдээлэл бэлтгэхийн тулд

  •   Уриа үг гаргах
  •  Урьд нь болон ирээдүйд үйлчлүүлэх магадлалтай хэрэглэгчдийн жагсаалт

Таны гол мэдэх ёстой зүйл:

  • Манай хэрэглэгчид хаана байна, тэд хэрхэн өөрчлөгдөж байна, тэдний ерөнхий хандлага.

 

 

 Хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа хийх нь

 Хэрэглэгчдээ танихын тулд  сэтгэл зүйг нь судлах хэрэгтэй.  Судалж болохуйц хамгийн нарийн түвшинд судалгаа хийснээр маркетингийн тактик үйл ажиллагаагаа зөв үр дүнтэй явуулах боломж бүрдэнэ.Тэдний тухай судалгаа хийж байх явцдаа дан ганц хүсэл сонирхолыг бус нийтлэг шинж чанарыг гаргаж ирэх нь чухал юм.

 

 Зорилтот хэрэглэгчид ямар хүмүүс вэ?

  • ·         Тэд ямар сонирхолтой?
  • ·         Ихэнх цагаа хаана өнгөрүүлдэг?
  • ·         Тэдний хэрэглээ?
  • ·         Байнга ордог газар?
  • ·         Амьдралын хэв маяг?
  • ·         Тэд өдөрт хэдэн цагийг хэрхэн өнгөрөөж байдаг?
  • ·         Мэдээллийг хаанаас хэрхэн олж авдаг ?
  • ·         Хэрхэн түгээдэг?
  • ·         Боловсрол мэдлэг чадал?
  • ·         Өдөр тутмын ажил?
  • ·         Гэр бүл чөлөөт цаг?
  • ·         Зах зээл дээрх нөлөө?
  • ·         Хувийн төрх байдал?
  • ·         Тэдний хувьд худалдан авалтанд нөлөөлдөг хүчин зүйлс?
  • ·         Үнэнч тууштай хэрэглээ?
  • ·         Зан төлөв?
  • ·         Ямар мэдээллийг түлхүү авахыг хүсдэг?

Дээрх бүх судалгааг хийсний дараа та өөрийн борлуулалтаа нэмэгдүүлэх төлөвлөгөө зохиож стратеги боловсруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд

Онлайн системийг ашиглах. Шууд маркетинг, вайрал маркетинг, электрон маркетингийг ашиглах гэх мэт. Мэдээж энэ бүхний ойлгоход  танаас багагүй цаг хугацаа хүч хөдөлмөр шаардах болно. Эцэст нь гарах үр дүнд  та сэтгэл хангалуун байх болно.

Доорх бүгдийг бас хэрэгжүүлэх хэрэгтэй.

Борлуулалтын маркетингийн төлөвлөгөө гаргах нь хамгийн чухал юм.

Ингсэнээр:

  •   Борлуулалтын хэмжээ нэмэгдэнэ
  •   Борлуулалтын бүтэцийг сайжруулана, зардал хэмнэнэ
  •  Төлөвлөсөн хугацаанд зорилтоо зах зээлд борлуулалт хийх

Борлуулалтын маркетингийн стратеги нь:

  •  Байгууллагын маркетингийн ирээдүйд хийж гүйцэтгэх ажил хүрэх үр дүнгийн эрмэлзлэл бөгөөд түүнд хүрэх арга замуудыг тодорхойлсон төлөвлөгөө
  •  Ойрын хугацаанд хүрэх төлөвлөгөө
  • Урт хугацааны зорилго зэрэг багтана.

 

Эцэст нь  хэлэхэд та бизнес эрхэлж байгаа л бол ямар ч мэргэжилтэй байсан, ямар ч бизнес эрхэлж байгаагаас үл хамааран маркетингийн шинжлэх ухааныг бага ч болов судлаад үзэх хэрэгтэй. Өөрийнхөө амжилтын төлөө.

Хэрэг болох сайтууд:  http://tuguldur.newmediamarketingagency.com/ , http://mugmarketing.blogspot.com/ , http://chuluuntsetseg.newmediamarketingagency.com/ бусдыг нь өөрөө хайгаад байж дээ. 

 

1 comment: