Маргааш автомашингүй өдөр болох гэж байгаад баяртай байна. Жилдээ ганцхан удаа болдог энэ өдрийг харин ч нэг идэвхитэй өнгөрүүлэх бодолтой байна. Тэхлээр өглөө эрт гэрээсээ дугуйтай гарах нь дээ. Автобусаар нэг цаг явж ирдэг ажилдаа дугуйгаар хэдэн цаг явахыг хэлж мэдэхгүй л байна. Ямартай ч 10:00 цаг гэхэд зүүн дөрвөн зам дээр дугуйтайгаа гозойгоод л зогсож байх нь дээ. Нэг өдрийн турш хөлийнхөө шөрмөсийг таттал дугуй унаж үзмээр санагдчихлаа.
Юутай ч маргааш 10:00-17:00 хооронд дараах замууд хаагдах юм байна.
“Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунел хүртэл, Драмын театраас өгөөж чихэр боовны үйлдвэр хүртэл.
Тиймээс надтай дугуй унаж уралдах зориг зүрхтэй , эрүүл мэнддээ хайртай, бас байгальдаа хайртай хүмүүс байвал зүүн дөрвөн зам дээр 10:00-д тааралдъя. Тэгээд баруун дөрвөн замын чиглэлд сүргээрээ уралдъя. Миний төлөвлөгөө ийм байна. Нэгдэх хүмүүс нэгдээрэй :)
No comments:
Post a Comment