Wednesday, December 14, 2011

Дахин дахин идээд л баймаар Монгол амт

Анх нэрийг нь сонсоод л импортын аль нэгэн бүтээгдэхүүн байна гэж андуурсан “Багро” брендийг хамгийн анх Монгол Блогчид 2011 наадмын Gold спонсороор орж, дэмжих болсоноор мэдэх болсон билээ. Түүнээс урд амсах нь бүү хэл нэрийг нь ч сонсоогүй байлаа. 20 гаруй блогчидтой хамт аяласан Багро үйлдвэртэй танилцах аялалын үеэр тус компанийн бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон тул уншигч танд ч бас зарим нэг ашигтай мэдээллийг хүргэхээр шийдлээ. Баясах Трейд группийн “Баясах Фүүдс” ХХК –аас гаргадаг Багро (Баясах+ Агро= Багро)брендийн дунайн салат, даршилсан өргөст хэмх, салат гэх мэт шилтэй бүтээгдэхүүнүүд нь Монгол ногоогоор консервантгүй хийдгээрээ эрүүл мэнд, амт чанарын хувьд ч тасархай санагдлаа. Миний хувьд хамгийн их таалагдсан Дунайн салат нь идэхэд зөөлөн, цээж хорсгосон гашуун, хурц амт байхгүй, салатанд орсон ногоо бүр нь өөр өөрийнхөө амтаар амтагдаж, дахин дахин идээд л баймаар байсныг нуух юун.

Like_bagro

Ямартаа ч Монголдоо хамгийн анх Европын стандарын дагуу баригдсан Италын тоног төхөөрөмжүүдээр хангагдсан тус үйлдвэр нь шувуун фабрикийн ойролцоо 80 орчим га газартай, түүндээ бүтээгдэхүүн, жимсний чанамал, компот үйлдвэрлэх хүнсний ногоо, жимс жимсгэнээ тарьдаг бөгөөд үйлдвэрийнх нь хүчин чадлыг нь бүрэн гүйцэт ашиглах ногоо түүхий эд нь хүрэлцдэггүйнбайна. Тиймээс хөдөө орон нутгийн тариачдаас ногоогоо худалдаалж авдаг гэлээ. Одоо ч гэсэн түүхий эд хомс гэсэн шалтгааны улмаас өвлийн цагт үйлдвэрээ түр зогсооход хүрээд байгаа юм байна. Тиймээс үүнийг уншсан ногоочид, тариаланчид Багро-г зориод нэг үзээрэй. Хамтран ажиллах боломж байгаа гэсэн шүү. Цаашдаа алим, чацаргана, интоор, үхрийн нүд, чавга, хад зэрэг жимсүүдээр компот, жимсний чанамал бэлтгэхээр суулгацуудыг нь өөрсдийн талбайдаа ургуулж, үржүүлж хэлээд байгаа бөгөөд удахгүй хэрэглэгчиддээ илүү олон нэр төрлийн органик бүтээгдэхүүнүүдээр бэлэг барихаар бэлтгэж байгаа юм байна. Компот гарахыг тэсэн ядан хүлээе Багро. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе хүн ардаа. Үнэхээр Монгол ногооны амт цаанаа л өөр байдаг. Тэр зөөлхөн амт одоо ч амтагдсаар... Эдгээр хүмүүст бас амтагдаж байгаа байхдаа.

Blgochid

No comments:

Post a Comment