Tuesday, September 15, 2009

Би тийм азтай хүн юмуу?

Юу ч гэмээр юм бэ дээ. Ойрдоо блогтоо юм бичих ч завгүй...
Ойрдоо их юм бодогдох боллоо.
Оюутны зөвлөлийн даргын ажлаа хараахан өгөөгүй л байна. Сонины алба байгууллаа. Тэнэгхэн охины мөрөөдөл төдий байсан тэр нэгэн хүсэл ийм том зүйл байсныг анзаараагүй явжээ. Доороо 9 цэрэгтэй боллоо. Мэдээж энэ бүхнийг И Хон Ён багшгүйгээр төсөөлөхийн аргагүй л дээ. Хаа очиж би их азтай хүн юмаа. Миний амьдралын зам үргэлж ойр дөт бөгөөд хялбар байх юм даа. Оюутны зөвлөлийн гишүүн нь байж үзээч үгүй байж дарга нь болчихдог, Сонинд нийтлэл бичиж, ярилцлага сурвалжлага авч, мэдээ бичиж үзээч үгүй байж бас л дарга нь болчихдог. \ер нь нэг удаад үзэж байсан. Яруу сэтгэгч сонинд, гэхдээ л ...\
Амьдрал ийм амархан байсан гэж үү? би хэтэрхий олон шат алгасаад байх шиг санагдаад болдоггүй ээ. Бодоод байхнээ хэтэрхий хий алхаад байгаа ч юм шиг...


Хий алхаж байгаагаа мэдэж байгаа болохоор аль болох сул шат үлдээхгүйг хичээж юм юмыг сурахыг л хичээж байна.
Онгирч байгаа ч юм бишээ. Гэхдээ л над шиг ингэж хоёрхон жилийн дотор өдий зэрэгт хүрэх хүн бараг байхгүй л болов уу. Үнэхээр мундаг чадвартай, үнэхээр шилдэг, үнэхээр л сайн байж байж л ийм зэрэгт хүрдэг газар. Гэтэл надад энэ зэрэгт хүрэхэд өчүүхэн ч бартаа саад байсангүй. Бүх зам нээлттэй байсан болхоор би шууд л яваад орсон. Бодоогүй биш, бодлоо л доо.Энэ бүхэнд юу нөлөөлөв гэж? Би тийм азтай хүн юмуу? Эсвэл энэ миний хувь тавилан юмуу? эсвэл ...

No comments:

Post a Comment