Wednesday, October 20, 2010

Хайрын захидал задарлаа...


Ангийн хөвгүүд болон миний дунд нэгэн нууц байдаг юмаа. Тэр нь энэ хүнтэй холбоотой. Тиймээ хөвгүүдээ? Манай ангийн охидууд одоо болтол энэ тухай юу ч мэдээгүй байгаа. Би 3-р курст байхдаа, Гэгээн хайрын валентины өдөр та нартаа хайр зарлаад бөөн захидал бичсэн дээ. Тэр үед оюутны зөвлөлийн дарга байсан болхоор, гишүүдээрээ хайрын захидал хүргүүлээд л ... Нөгөө ангийн банди нар захидыг чинь харж атаархаад л... Та нарын зарим нь захидлыг найзууддаа уншуулсан сурагтай байсан. Зугаатай байж дээ. Тэр захидалд юу байсныг охидууд одоо болтол мэддэггүй шд. Тиймээс энд захидлыг задлахаар шийдлээ. Одоо уншихнээ их л чухал захидал бичсэн байх юм. Надад хэнээс нь ч хариу ирээгүй ш д...
Гэхдээ “Сэгс цагаан богд”-ийн хариу захидалыг маш олон жилийн дараа Тоймоон Очирхүү гуай бичсэн байдаг. Тиймээс би хариу хүлээнээ. Эрт орой хэзээ боловч хариу бичихгүй юмуу?
“Сэгс цагаан богд”-ийг бичсэн Д.Пүрэвдорж гуайтай зургаа авхуулсан. Энэ эрхэм хүн байгаагүйсэн бол “Сэгс цагаан CS3 ” төрөхгүй л байх байлаа гэж. Одоо дурсамжаа нэг сэргээе дээ. Бүгдээрээ 2009 оны 2 сарын 14 өдрөөр аялцгаая... Тэр үед бүгд 2 давхарын коридорт 208 лаб онгойхыг хүлээгээд зогсож байсан даа. Би 3 давхарлуу өгсдөг шатан дээр зогсоод та нарыг нууцаар ажиглаж байлаа гэж...

Сайхан CS3-ийн
Хөөрхөн хархүү
Сайн байна уу?
Танай ангийн томоогүй бүсгүй
Сайн байнаа
Намар чи манай ангид
Нартай хамт ирсэн юмуу?
CS3 ангисаа
Сэтгэлийн минь олж хараагүй юм уу?
Нүдэнд дулаахан хархүү та
Нүүдлийн шувуу биш шүү дээ
Сэм сэмхэн покердож,ПС-дхээр чинь
Сэтгэл нэг л зовоод байна.


Намар та манай ангид
Намайг зөндөө зовоосон шүү дээ
Өөрсдөө тэгж зугаагаа хөөж
Өндөг шиг дуугүй явчихаад
Төгөлдөрт(цайны газар) оронгуут покер тоглоод
Түүний хажууд(Бадмаараг) ПС тоглоод
Нэг үеийнхнээсээ ч санаа зовохгүй
Нээрээ та хэд намаржин чадлаа
CS гэдгээ ч мартаад
Санаа юугаа дагаяа гэвэл
Хүсэхгүй бүхнээ зөнд нь хаяад
Хүсэл юугаан дагаяа гэвэл
Хонгор найз чиний минь ирээдүй
Харах боломжгүй бүрхэг юм бишүү?
Уучлаарай найз минь
Уурлах хэрэггүй тоглосон юм.
Алсыг харан зорилгоо тодорхойлдог
Айхтар хүүхдүүд зөндөө байна өө
Англи хэлээ ядаж сурчихвал
Амьдралд чинь хэрэгтэй юм бишүү?
Залуу насныхаа энэ цагаа
Завгүй байлгаж болдоггүй юмуу?
Залхуурах гэдгээ одоохондоо мартаад
Зорилгодоо тэмүүлж болдоггүй юмуу?
Хичээл таруут л алга болчихоор чинь
Хэнтэйгээ ч ярилцах билээ бид(girls)
Хааяа ангиараа тойрч суучихаад
Халуун сэтгэлээсээ ярилцвал ямар вэ?

Охидуудаа та нар битгий басаарай
Оролдоод хийвэл та нараас ч дутахгүй
Одоохондоо тэд сонирхохгүй байгаа ч
Онцлоод хандвал бид бүгдийг хийнэ.
Нэгэнт л бидний сонгосон анги
Нэгдэж л чадвал бид хүчтэй
Нэр нь хүртэл сүртэй
Нээрээ сайхан анги шүү.
Баяртай найз минь хариу хэлээрэй
Бангын минь хаяг
CS 3-ийн хуучин банжан юмаа.
Бас нэг зүйлийг мартах шахлаа
Би энийг өөртөө ч бас зориулсан юм шүү.

Хүндээр тусгаж авалгүй
Хүлээцтэй уншиж дүгнээд
Хүсвэл охидууддаа уншуулаад
Хамтдаа нэг ярилцвал ямар вэ?
Хайртай шүү бүгдэд чинь
Happy Valeytine’s Day!
2009.02.14

Хэн нь ч охидууддаа уншуулаагүй байгаам даа. Тэрнээс чинь болоод тэд энэ захидалд юу байсныг одоо болтол мэдээгүй байсан юм байна.
Хүн англи хэл сураа гээд хэлээд байхад.... \өөртөө ч бас хэлж л байна л даа\

8 comments:

  1. Тийм тийм нэг сүрхий дугтуйтай.Хүн харахад бөөндөөд авсан гэмээр ав адилхан дугтуйтай. Доторхи нь ч бас адилхан байсан л даа. Компьютераар шивсэн, бүгдийнх захианы яг 1 мөрийг штрикээр арилгасан.(Алдаатай биччихээд, ахиж хэвлэх гэсэн чинь хор нь хайран санагдсан юм байлгүй.)
    Блог дээрээ ч бас алдаатай биччихжээ цаадах чинь.Жишээ нь: "Бангын минь хаяг cs3-ийн хуучин банжан юм аа" гэнэ үү. хэхэ(Энийг уншаад засчихаваа Zozoloo гуай, тэгвэл энэ сэтгэгдэл утгагүй болчихно шүү.)
    Хамгийн сонин нь тэрийг аваад би шүүгээнд хийгээд орхичихсон чинь одоо үзэхнээ доторх нь байхгүй 1 дугтуй л үлдсэн байна лээ. Захиа нь биш дугтуй нь үлдчихдэг тэр мөн чанартай дугтуй байсан байна шүү. Хаанаас авсан юм бол доо?

    ReplyDelete
  2. Ямар сүрхий санаж байхым. Би ч таг мартчихжээ. Дугтуйг ч бөөндөж авах нь ч авсаан. Төв шуудан дээр орчоод л хайрын захианы дугтуй байна уу? гээд л асууж билээ. Харин штрикдчихсэн байсан юм байхдаа. Ёооё, бас л аймаар хор малтаж байнаа. Яахав дээ, бичээд өгч байгаа нь их юм.

    ReplyDelete
  3. Энийг зохиох гэж бас л тархиа гашилгаж хэдэн цагийг зарцуулсан гэж санана...

    ReplyDelete
  4. Бас л айхтар зохиосон байна шүү ... Мийгаа

    ReplyDelete
  5. Shuuh hural deerh zurag uu? Ard ni ged bsan hamtdaa bna. Odriin sonind bol " Zohiolch Purewdorj-n shulgiig huuli busaar hereglej bsan hunii shuuh hural bolloo" geh met hurts hurts niitleluud garah bjee(Magadgui)

    ReplyDelete
  6. haha. Purvee zoloog hunguhuun hiitsen bna shdee. End minii ch hereg alga da hehe. Bi nemeed Purveeg guitsehgui yum bna. Ghde neg yum helehed Zoloo Purveeg oroldson hun sainaa uzehgui shuu kkk.

    //****************** NJ ***********************

    ReplyDelete
  7. За яадгийн, шордож байгаад Том зохиолчтой авахуулсан зургийг нь блог дээр нь тавиулчихсаан.
    Дараа сэтгэгдэл үлдээхдээ хаха хэхэ энэ тэр гэж бичиж байхаас дөө. Хүмүүс хэрүүл мэрүүл гэчихсэн харагдаж байхын.

    ReplyDelete