Wednesday, January 11, 2012

Би бичиж байна, тиймээс би оршин байна.

Блог бичих үнэн хоббитой байж билээ. Оюутан байхдаа хичнээн ч блог нээж байснаа мартаж. Уйдаж залхана гэдгийг мэдэлгүй бичдэг байж... Одоо харахнээ бүхэл бүтэн ном гаргасан ч болохоор тийм олон нийтлэл хуучин блогууд дээр түүх болоод үлджээ. Бараг л хэн ч уншдаггүй шахам байсан ч бичээд л байж... Тэр их бичих зүйл дуусахгүй ундраад л байдаг байж.

Одоо бодоод байхнээ хүнд зориулж бичээгүй болохоор тэгж их бичигдсэн байх. Хэн намайг яаж шүүж дүгнэхийг бодолгүй бичихийг хүссэн бүхнээ бичээд л байж...Уншдаг цөөн хэдэн хүн байсан, магадгүй тэдэнд зориулж бичдэг байсан юм болов уу? 

Keyboard

Энэ posterous дээрх  блогийг өнгөрсөн оны 10 сараас хойш нээсэн билээ. Яагаад ч юм блог бичих идэвхи буурсаар сүүлдээ бичихээ ч болив. Дүгнэлт гарлаа. Юу гэвэл хэтэрхий нэг сэдэвт баригдаад байсан болохоор, бичихийг хүссэн зүйлс блогийн сэдэвт тохирохгүй байсан болохоор тэр бүрт хойшлуулаад л байж. Яваандаа бичих хүсэл буурч блогт идэвхигүй хандах болов. Хэн намайг юу гэж дүгнэхээс зугтаадаг байж. Миний хувийн орон зай, хувийн үзэл бодол бусдад хаалттай байхыг би илүүд үздэг байлаа гэж... 

Одоо боллоо. Бичих зүйлс ч овоорчихлоо. Тиймээс блогийнхоо нэр сэдэв, тодорхойлолтыг ч өөрчиллөө. Энэ бол Золоогийн блог. Би бичиж байна, тиймээс би оршин байна. :) 

No comments:

Post a Comment