Wednesday, January 25, 2012

Цаг хугацаагаар аялагчид

Тэнд очиход ширээ тойроод 10 орчим залуучууд суучихсан элдвийг ярин инээлдэж байлаа. Анх удаагаа очсон болохоор бүгдтэй нь мэндлээд нэрээ хэлж танилцангаа  хамгийн захын суудалд очин  суугаад  тэдний яриаг  чимээгүйхэн  чих тавин сонслоо...
Аль хэдийн  нэг цаг гучин минут өнгөрчээ. Анхнаасаа л  ярих гэж биш сонсох гэж очсон болохоор тэр халуухан ярианд оролцож буй хүмүүсийн амнаас гарах хий бүрийг чих тавин сонссож байхад  үнэхээр сонирхолтой байсандаа цах хугацаа тийм хурдан өнгөрсөн байх.

Дуустал нь баймаар байсан ч яг л тэр агшинг хэзээ ч  битгий дуусаасай гэж хүссэн болохоор шууд л  суудлаасаа босон явсан юм. Намайг явсан ч тэд ярилцсаар хоцорсон. Одоо ч хүртэл тэндээ ярилцаад сууж байгаа ч юм шиг ...  

Хоёрд долоо хоногт нэг болдог ийм нэгэн  сонирхолтой клубт  өчигдөр анх удаагаа суухдаа дараа заавал ирнэ гэж бодлоо. Юу ярьдаг нь бүр сонин.

Timetravelclock

Тэд амьдралдаа хэзээ ч дүрийг  нь бодитоор харж, ярилцаж , уулзаж байгаагүй тийм хүмүүсийн талаар ярьдаг. Тэд цаг хугацааг ухраан өнгөрсөн үеийн амьдралд очиж тэндхийн гүн гүнзгий философи ярьж, тэндээс  мэдэрсэн мэдрэмжээ хуваалцдаг.  Учир нь хүн бүрт өөр өөр мэдрэмжүүд төрсөн байдаг болохоор тэр. Зарим нь өнгөц төдий, зарим нь гүн гүнзгий, зарим нь хэний ч хараагүй зүйлийг анзаарч харсан байдаг. Энэ бүхнийгээ ярилцаж бие биенийхээ мэдрэмжийг  хөгжүүлж байдаг бололтой.  

Амьдралаас авах бас нэг сайхан мэдрэмж. Ширээ тойч халуун цай, кофе уунгаа уншсан номынхоо талаар ярилцана гэдэг.

Өчигдөрхөн  тэд  Достоевский Ф.М –ийн  “ Гэм Зэм” хэмээх 19-р зууны үеийн Оросын амьдралд умбаж байлаа.  Харин дараагийн уулзалт дээр хэддүгээр зуунаар аялаж, хэний талаар ярилцахыг эндээс асуугаарай. 

 

No comments:

Post a Comment