Saturday, December 11, 2010

Аймаар хэцүү байна...

Юу гээ, Амьдарлд нь үргэлж аз тохиож, алдаа нь хүртэл аз болоод хувирчихдаг тийм хүн энэ дэлхий дээр хэр олон бол? Би нэг иймэрхүү стилийн нөхөр юм шиг байгаан.
Их сургуулиа төгссөнөөс хойш яг 6 сар өнгөрч байна. New Media Marketing Agency http://newmediamarketingagency.com/hr/ гэдэг компанид орчихлоо. Үнэндээ над мэтийн туршлагагүй гаруудыг авдаг газар биш л дээ. Би зүгээр л азаар орчихсон байхгүй юу. Юм хийдэг чадварлаг хүмүүсийн дэргэд сууж байхдаа
өрийгөө голсоор байгаад л таарах юм. өөрийгөө өмөөрмөөргүй байвч ганц сэтгэлээ тайвшруулах юм нь манайхан ихэнх нь 2,3 жилийн ажлын туршлага байна л даа. Тэгэнгүүт 2-3 жилийн дараа би ямар хэмжээнд хүрсэн байх бол гэж бодолхийлнэ.
Гэлээ гээд намайг голоогүй, надад итгэж, намайг цаашдаа сайн ажиллаж чадна гэж найдаж хүлээж буй захиралдаа талархаж байна.
Их сургуульд байхдаа нийгмийн ажилд дэндүү хошуу дүрсээр байгаад мэргэжлийн хичээлээ 2т тавьж явсны гай ч гарч л байх шиг байна. Тэглээ гээд тэндээс сурсан зүйлс их тул харамсах юм байхгүй ч яг одоо бол надад аймаар хэцүү байна. Туршлагагүй болхоор хэцүү байна. Мэдлэг дутаж байгаа болхоор хэцүү байна. Чадвар дутаж байгаа болхоор хэцүү байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ бүх зовлон шаналалууд нэг нэгээр арилан замхрах буйзаа. Ямартаа ч энэ компанид тодорхой байр сууринд хүрэх хүртлээ шаргуу хичээнгүйлэн суралцангаа ажиллах болноо. Би компанидаа, компаныхаа хамт ажилладаг бүх хүмүүстээ(тэд бүгд маш гайхалтай хүмүүс), компаныхаа эд эс бүхэнд хайртай. Энэ миний компани.Би хичээнээ...

2 comments:

  1. Дөнгөж төгсөөд ажиллаж байгаа хүн болгон л иймэрхүү асуудлуудтай тулгардаг гэсөөн. Найзад нь ч гэсэн хэцүү үе зөндөө байдийн :) Тийм болохоор юунд ч шантралгүй зөвхөн урагшаа!!!

    ReplyDelete