Monday, December 20, 2010

Critical Thinking цагаасаа хэтэрч орлоо...

2010 оны 12 сарын 02 болсон 13-р хичээлээр бид Critical Thinking гэсэн нэгэн сонирхолтой хичээлийг үзлээ. Миний хувьд урд нь огт сонсоогүй байсан энэ хичээл эхлэхээсээ л таалагдаж эхэлсэн бөгөөд нэг л мэдэхэд хичээл дуусах цаг аль хэдийнэ өнгөрчихсөн байсан юм. Оройн 10 цаг өнгөрч байхад ч хичээл үргэлжилсээр байсан нь залуу лидерүүдэд хамгийн их таалагдсан хичээлийн тоонд зайлшгүй орно байх гэж бодож байна. Цаг оройтоогүй бол ч хэр удаан үргэлжлэх байсныг би таашгүй...

Critical Thinking буюу Шүүмжлэлтэй сэтгэлгээ гэсэн үг тэр бүр дуулдаад байдаггүй. Манайхны хувьд бүр ч энэ талын мэдлэг мэдээлэл бага байдаг байдаг. Гэтэл энэ зүйл өөрөө бидний амьдралдаа зөв шийдвэр гаргахад маш чухал байр суурийг эзэлж байдаг байна. Олон төрлийн асуудлыг зэрэг шийдвэрлэх боломжийг бидэнд өгч байдаг байна.
Аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж сурахын тулд “Яагаад ” гэдэг асуултыг маш олон талаас нь тавьж үзээд тухайн нөхцөл байдалд бодит, зөв дүн шинжлэл хийнэ гэсэн үг. Үүнээс гадна аливаа зүйлд Open minded буюу нээлттэй хандаж сурах нь critical thinking чадвараа хөгжүүлэхэд чухал зүйл гэдгийг бид ойлгосон юм. Open minded байж чадсанаар бид хэт туйлширсан үзэл бодолд автахгүй байж алтан дунджийг баримтлана гэж ойлгож байна.
Энэхүү хичээлийг WebGuru компаны захирал Мэргэн ах бидэнд сонирхолтой хэлбэрээр зааж өгсөнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

No comments:

Post a Comment