Thursday, June 25, 2009

Зүрхээ сугалаад өгсөн ч яахав.


Зүгээр л харах дуртай. Түүний мэдэрч байгаа мэдрэмжийг хараад би өөртөө мэдэрдэг. Тэгээд зүрх минь хүчтэй цохилж, би түүний оронд байсан ч болоосой гэж хүснэ.
Дахиад нэг л удаа харахын тулд Зүрхээ сугалаад өгсөн ч яахав. Тийм ээ, энэ бүжгийн мэдрэмжийг би мэдэрхийг л хүссэн юм. Яагаад ч юм зүгээр сэтгэлийг минь татаад байдаг. Зүгээр л бүжиглэж байгаа хосыг харах тусам, үзэх тусам сэтгэлийг минь татаад л улам бүр татаад л...
Яалтай ч билээ. Хэзээ нэгэн цагт үүл сэлүүрдэн хөвж, тэнгэрт нисэх тэр л мэдрэмжийг өөрийн биеэрээ авах болноо. Надад нэг мөрөөдөл бий...

No comments:

Post a Comment