Сэтгэлийн учиг гэгэлзээд ирэхээр
Сэмхэн харц тулгараад байхаар
Сэрүүхэн үдэш налайгаад ирэхээр
Сайхан чамдаа эрхэлмээр байна.
Зүрхний цохилт түрэгсээд ирэхээр
Зуны цэцэгс дэлгэрээд ирэхээр
Зүүдний учрал биелээд ирэхээр
Зүйтэй чамайгаа үгүйлээд байна.
Хайрын дурсамж тодроод ирэхээр
Хаврын бороо шиврээд орохоор
Халуухан чи минь ойртоод байхаар
Хонгорхон чамтайгаа тэврэлдэн бүжихсэн...
No comments:
Post a Comment