Friday, June 26, 2009

Ийм хурдан байсан гэж үү?

4 жил ийм хурдан өнгөрдөг гэж үү? Саяхан л нэг улаанхан хацартай, борхон охин ирээд хотын хүмүүстэй уран зохиолын хэлээр яривал ойлгох болов уу ? гэж асуугаад манай гэрийнхэний инээдийг хүргэж байсан тэр бүлтгэр охин өнөөдөр хонхны баяраа хийгээд зогсож байна гэхээр итгэмээргүй юмаа. Дэндүү хурдан өнгөрсөн байна шүү Нямаа? Монголын хамгийн номер нэг Санхүүд ЭЗДС-д 4 жил А суралцаж төгссөн чамаар би насан туршдаа бахархах болноо. Мундаг толгойтой охин шүү.
Өнөөдөр чиний төгсөлтийн баяр үнэхээр гайхалтай болсон шүү. Гар дүүрэн цэцэг, тор дүүрэн бэлэг гээд л...
Дараа жил би төгсөнө гэхээр үнэхээр их догдолж байна. гэхдээ айж байна. Би оюутан байхыг л л хүсч байна.
Оюутан байна гэдэг ямар сайхан билээ тэ? дэндүү гоё. Энэ сайхан мөчийг би яг одоо мэдрээд сууж байгаадаа дэндүү баяртай байна.
Би ер нь их муу блогч юм аа. Дараа бичих чадвартай болхоороо зөндөө гоё юм бичнээ

No comments:

Post a Comment