Миний чамд хайртай бүх зүйл мэдрэгдэнэ
Зүрхний лугших цохилтноос Зүүдний амирлах үзүүрээс Сэтгэл амирлах Сэмхэн мишээх харцнаас
Миний чамд хайртай бүх зүйл мэдрэгдэнэ Судсаар гүйх цусны эргэлтнээс Судлаар мэлмэрэх чимээгүй нулимаснаас Бодолд бодогдох бодлоос Бороонд норох биенээс Миний чамд хайртай бүх зүйл мэдрэгдэнэ Оюунд ноёлоостой ухаанаас Орчилд тохиох махбодиос Маргааш уулзах учирлаас Магад миний уруулаас
Миний чамд хайртай бүх зүйл мэдрэгдэнэ. 2009 оны 6 сарын 4 өдөр байлаа.
No comments:
Post a Comment