Friday, June 26, 2009

Мөрөөдөл ингэж биелэдэг юм!!!


Дөрвөн жил, бүтэн дөрвөн жилийн турш сэтгэлийнхээ мухарт тээж явсан түүнтэйгээ би учрах цаг ирдэг байжээ. Хүрээ сургууль орсон эхний жилдээ би түүнийг бодож эхэлсэн юм л даа. Дараа жил нь жилийн чөлөө авсан. Энэ хугацаандаа ч бас нилээн боддог л байсан. Түүнийг харах хүсэл минь улам бүр төрсөөр. Жилийн дараа 2-р курсдээ орлоо. Анхны тэр мэдрэмж яг л хэвээрээ байсаар л...
Түүнийгээ би яаж мартаж зүрхлэх билээ. Сэтгэлийн гүнд ямар хүчтэй нуугдсан юм бэ? Дахин нэг жил түүнийг мөрөөдөж өнгөрүүллээ. Зүрх сэтгэлийн гүнд байсаар л...
Харин 3-р курсдээ орохдоо ерөөсөө л сэтгэлээ илчлэхээр хатуу шийдсэн юм. тэгээд маш олон хүмүүсийн өмнө өөрийнхөө бодож явснаа шууд л хэлж орхилоо. Тэнд байсан хүмүүс намайг дэмжиж байсныг нуугаад яахав. Би ч ийм зориг гаргасандаа өөртөө баяртай байлаа. Гэтэл юу болсон гээч? Юу ч болоогүй. Тэрнээс минь сураг тасарсан. Зөвхөн Би л, би л тэгж их мөрөөдөж явсан. Өөр хэн ч биш, Зарим нэг хүмүүс нөгөөх чинь юу болж байна? Хариу сураггүй юу? Би уг нь та 2-г их дэмжиж байсан юмаа. гэж хэлнэ. Би ч дотроо ямар ч найдваргүй болсноо мэдэж байсан ч бодогдоод байгаа юмыг яалтай ч билээ.? Өдөржин шөнөжин бодол эргэлдэнэ.
Тэгээд саяхан хичээл амрах дөхөж байсан үе. 5 сарын эхээр дахин нэг сэтгэлээ илчилсэн юм. Хажууд 2 ч багш сонсож байсан. Тэр тусам нь гээд л.... зориг гаргалаа.
Бас л сураггүй нэг хэсэг боллоо. Би ч горьдлого бүр тасарсан байлаа. Гэтэл яав? Аль 5 сарын 29 нд шалгалт дууссаны дараа, түүнээс минь ЗӨВШӨӨРСӨН хариу ирдэг юм даа. Би ч хөл газар хүрэхгүй баярлаж, тархинд минь баярын маршал эгшиглэж байлаа.
Ингэж л би 4 жил мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлж эхлэх гэж байна даа. Одоо намраас эхлэж сонингоо гаргах болно гэхээс тэсч ядан хүлээж байна. Хамгийн гол нь түүнтэй минь, бас надтай хамтарч ажиллах чинь сэтгэлтэй, ухаалаг охид хөвгүүд надад хэрэгтэй байна.

2 comments:

  1. Tuunteigee ene ter gehleer n yamar ih gaihwaa. Tiim shu ene hun bolgonii zurhelj hiigeed bdaggui ajil shu nz mini. Never Give Up

    ReplyDelete
  2. hehe ooo yunii tuhai bolod yavchihvaa hehe ingetlee sonind durlasan baisan gj bodoguishde, yamar aztai zalugin tuhai biched bainaa l gj bodloo :P

    ReplyDelete