Wednesday, August 12, 2009

Бат-Эрдэнэ буюу Баагийгийн хүргэн болхоо шахсан паян


Би ер ангийн банди нараас Баагийг хамгийн сайн мэддэг нь байх шүү. Баагийгийн нэг гэр нь манай тийшээ байдаг байхгүй юу. Адилхан автобусанд суудаг болхоор заримдаа бид хоёр хамт явхаараа юм юм л ярина. Хамт байхад ерөөсөө ч уйдана гэж байхгүй. Санаанаас ердөө ч гардаггүй нэг дурсамж байдаг юм. Хорооллоос 21-т суугаад 13 дээрээс дамжаад 32-т суудаг байхгүй юу. Тэгээд замын турш юу ярисанаа сайн санахгүй л байна. Үхтлээ инээж байснаа л санаж байна. Тэгсээр байгаад Баагий

буухаа мартаад 32-ийн эцэс хүртэл надтай юм яриад явсан байсан. Тэ? Тэр үед юу ярисан юм бол? Санаж байна уу Баагий?
Намайг нэг цаг гаруй тасралтгүй инээлгэж байсныг нь л санаж байна.
Ер нь тэ? Яг хамилон гэсэн үг. Ямар ч орчинд хэнтэй ч зохицож чаддаг. Тэр бол яахав нэг том давуу тал шүү. Харин миний хамгийн, хамгийн, хамгийн дуртай зан нь юу гээч....
Яг хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Нэг хүнд ч гэсэн чадах чинээгээрээ тус болохыг хүсдэг занд нь би татагдаад байдаг юмаа. Надад бүр зөндөө олон юман дээр ажиглагддаг байсан. Найз тэгж гуйгаад тэгэхгүй бол, эгч тэгээд, ах тэгээд, дүү тэгж гуйгаад гээд л.... баахан хүний гуйлтыг биелүүлэх гээд л бүх сэтгэлээ зориулчихдаг хүн байна лээ. Заавал тусалж байж санаа нь амардаг хүн. Бусдын төлөө өөрийгөө зориулж чаддаг зан нь хамгийн авууштай бөгөөд хүн бүрт байдаггүй хамгийн эрхэм зан юм шигээ.
Би лав тийм бишээ. Бүр онцгой хүн биш л бол ер нь би чамд туслаж чадахгүй нь ээ, Үгүй, сайн чадахгүй ээ, өөрөө хий, чи чаднаа гээд л хүмүүсийг түлхээд байдаг.
Одоо харин Баагийгаас суралцаж байгаа. Аль болох чадхынхаа хэрээр л бусдад туслахыг боддог болсон. Баагийгаас их зүйлийг сурч байгаадаа их баяртай байдаг. Хүн чанар, хөгжилтэй алиа байхыг, өгөөмөр байхыг, тусч байхыг, үнэнч байхыг гээд ер нь зөндөө олон зүйлсийг би түүнээс суралцахыг хичээдэг. Миний үлгэр жишээ авдаг хүмүүсийн нэг шүү!!! Баагий, би чиний ээжид хайртай. Чамд ч гэсэн жохон хайртай л даа.
Аан тий, нэг хөгжилтэй зүйл болсон. Ээж аав хоёр хүргэнээ гэж андуураад бөөн юм болсон. Нэг орой, Дүүгийнхээ төрсөн өдөрт өгнө гээд зургуудаар нь клип хийчихсэн хар орой CD дээр бичээд өг гээд манайд хүрээд ирдэг байхгүй юу. Ямар гадаа зогсоолтойн биш гээд гэртээ оруулчихсан биш дараа нь би гэрийнхэндээ тайлбар тавих гэж бөөн юм болсон. Урьд нь ээж аав хоёртой Баагий бид хоёр автобусанд хэд хэд таарч байсан болхоор мань хүн нүдлэгдчихсэн байдаг байхгүй юу. Notebook- ээ Баагийд дандаа бариулчихдаг болхоор автобусанд тэгээд зогсож байтал аав харчихаад нүдээ том том болгоод л....
Дараа нь шинэ жилээр ээжтэйгээ үсчинд сууж байтал, надад эгчийнхээ плажийг авчирч өгөөд бас нэг сэжиг төрүүлчихсэн.
Ээж гуай ч бишдээд л... Нэг л хэл нь загатнаад байгаа бололтой. Золоо энэ чиний найз банди биш юм уу? гэж авдий.....
Би гэдэг хүн чинь бөөн тайлбар тависан даа. Баагийг ийм зантайг яахин мэдэх билээ. Одоо заримдаа асуудгий. Нөгөө манайд ирээд байдаг, нөгөө чамд плаж авчирч өгдөг банди байгаа юу гээд л... хэ хэ . Хөгжилтэй байгааз?

7 comments:

  1. Би чин автобусны билетний захиалга авдаг байсан үе ш дээ. Захиалгаасаа хоцорчоод дандаа орой нь манайд авчирч өгдөг байсан санагдана. Тэрнээс болоод дүү мүү ер хажуу хавийн хүмүүс нүдэлсэн бололтой.
    Тэгээд л Золоо юутай болжээ гээд л ... Ха Ха

    ReplyDelete
  2. Ёстой гоё бичлэг болсон байна. Би тоглож байгаад ангийнхнаас хамгийн сүүлд уншчих шиг боллоо. Баагийтай ярьж байгаад уншсан чинь баагий тайлбар тавиад л байна хөөрхий. Бас Золоо хамгийн түрүүнд сэтгэгдэл дээр тайлбар хийчиж. хэхэ. Юу ч гэж ойлгомоор юм дээ. хоёроо.
    Тайлбарлах хэрэггүй ээ. Ангийнхан нь ойлгоно ш дээ.

    Хүндэтгэсэн: Тоглоол гэнгүүт таньсан байх даа гэж бодлоо...

    Блогтоо бичлэг нэмэх бүрдээ мэдэгдээд байвал баярлана шүү. За баахан инээчихлээ баярлалаа. Золоо

    ReplyDelete
  3. Юу ч гэж ойлгомоор юм бэ дээ хоёроо гэнэ үү?
    Юу гэсэн үгий? Юуг юу гэж ойлгох гээд байгаан? Тийм ноцтой юм юу байгаан. Ёооох , яадаг гэнээ? Тайлбарлах хэрэггүй гэнээ? Ёоох, Муу Баагийгаа бантанд хутгаад хаячих шиг боллоо. Уучлаарай Баагий. Энэ зүгээр л хөгжилтэй дурсамж болхоор л мартхаасаа өмнө бичлээ ш д.Ойлгож ядаад байх юм байхгүй ш д. Зүгээр л ...
    Баагий битгий тайлбар тавь. Тайлбар авмаар бол та нар надаас ав ай?

    ReplyDelete
  4. Аая манай Золоо бас баахан өмөөрчихжээ.Баагий Золоо чамд жоохон ээжид чинь их хайртай гэж байна ш дээ. Одоо яанадаа тэ. Нүдлэгдтэлээ хамт явна гэдэг чинь бас их юм шүү тэ Золоо хэхэ

    ReplyDelete
  5. Өө нээрээ бас нэмж хэлэхэд Баагий чинь бас охидуудын сайн найз ш дээ. Дандаа л охидуудтайгаа цуг яваал , зурган дээр хүртэл дандаа л Баагий байна. Бас Ганзо байна. Та 2 шүү. Бусдын хийж чаддаггүй зүйлийг хийсэн байна .хаха

    ReplyDelete
  6. Үгүй ээ, тэгэлгүй яадгий. Нэг таараад л нүдлэгддэг байхгүй юу.
    Ямар сонин юм бэ та нар одоо. бид хоёр ноц байсан бол би ийм юм бичээд сууж байхуу тэ?
    Дандаа 2-р сувгаар ойлгож байдаг ямар гээчийн хүмүүс вэ?
    Бичдэггүй л байж. Хөгжилтэй санагдаад л биччихсэн биш.Бүр өөрийгөө бантанд хутгачихлаа

    ReplyDelete
  7. horhon bichleg baina hehe anginhan chin togloj baiga bailguidee hehe ta 2 ingej sandraldah hereg baigamu? esvel nere neg yum baigamu :P hehe

    ReplyDelete