Monday, August 10, 2009

Гурван жилийн дараа гэнэт ухаан ордог тэгээд нэг жил нь диплом авахын тулд шар махтайгаа хатна.


Хүрээ Дээд Сургуулийн жирийн нэгэн оюутан залуу, хичээлээ тараад юу хийдэг бол? гэж ер бодож байсан уу?
Хичээл эрт тарчихлаа, ашгүй дээ цонхтой гэнээ.... гэсээр ангиасаа уван цуван гарч буй залуус хаашаа тэгтлээ яарна вэ?
Нөгөө л Бадмаараг, Нөгөө л Төгөлдөр , Нөгөө л Үүрээгийн PC.
Энэ гурван газар эргэлдсээр өдрийг барна. Маргааш нь энэ бүхэн яг л адил давтагдана. Заримдаа бүр хичээлээ таслаад покер тоглож, PC-нд өнжих нь ёс юм шиг.
Хоног өдрүүд өнгөрсөөр... Нэг мэдэхнээ төгсөх болчихсон байгаагаа ухаарна. Дөрвөн жил ямар хурдан юм бэ? гэж худлаа баахан цагийн хойноос харуусана. Үнэндээ цаг хугацаа биш өөрөө усран өнгөрч буйгаа ч үл анзааран гаслана. Цаг хугацаа хэзээ ч урсаж алга болохгүй эцэс төгсгөлгүйгээр үргэлжлэх болно, харин хүмүүн бидэнд хязгаар бий.
Сурсан мэдсэн юм байна уу? Төгсөөд яана даа? гэсэн бодол хүн бүрийн толгойг гашилгана.

Одоо дипломын ажлаа яаж хийнэ дээ? Гэсээр сэдэв сонголттойгоо тулгарна. Үстэй толгойгоо зулгайж, шар махтайгаа хатаж сургууль дээрээ хонон өнжин байж хугацаанд нь багтааж дипломоо хамгаалах цагтай тулгарна. Хүссэн хүсээгүй төгсөхөөс хойш гээд нэг сэдэв сонгоод хийсэн болдог.

Юу вэ? Бид гурван жилийг дэмий урсган өнгөрүүлж үлдсэн ганц жилээ дипломоо авахын төлөө зүтгэсээр дуусгаж байгаа юмуу?
Тэр диплом тэгээд хэнд хэрэгтэй гэж?
Боддоо!!! Одоо дипломын дүнгээр хүнийг үнэлдэг цаг аль хэдийнэ өнгөрснийг бид бүгд мэднэ. Гэхдээ дипломоо аваад төгсөнө шүү!
Тэгээд төгсөлтийн баяраа хийж дуусаад нэг сайхан наргиж аваад амьдрал гэдэг зовлонгийн далайд унчихаад ажил ажил гээд л ....
Ажил олдохгүй байна. Юу ч хамаагүй хийж гарна. Удалгүй
оюутан байхад сайхан байж дээ гээд л дурсаж эхлэнэ.

Энэ бүгд жил бүр л давтагдана. Аргагүй шүү дээ.
Яагаад гэдгийг мэдэх үү? Яагаад гэвэл би дээр хэлсэн байгаа. Гурван жилийн дараа гэнэт ухаан ордог тэгээд нэг жил нь диплом авахын тулд шар махтайгаа хатна.

Оюутнуудаа !!! жоохон бодитойгоор сэтгэх цаг одоо болсон. Хоёр биш юмаа гэхэд нэг алхмын цаад талыг харж явбал бидэнд илүү дэмтэй байх болноо. Одоо шинэхэн оюутан болж байгаа залуустаа хэлэхдэд Ах эгч нарынхаа алдааг битгий давтаарай. Алдаан дээр нь суралцаад гар, хийгээгүй зүйлийг нь хийгээд гар, мэдээгүй зүйлийг нь мэдээд гар. Тэгэвэл дээрхтэй адил ирээдүй таныг дайрч биш тойрч гарах болноо.

6 comments:

  1. Яасан үнэн үг вэ? Покерийг нь хасчихвал яг л миний өдрийн тэмдэглэл шиг болчиж. Харамсалтай ч юм шиг...
    Цаашаа бичээд бай. Блог чинь улам л гоё болоод байгаа шүү. Нээрээ урсан гэдгийг усран гээд биччихсэн байна шүү.(Анхаар гэж)

    Хүндэтгэсэн: би кк. Таниж байгаа байх аа манай ангийнхан... Яагаав тоглоол тээ...

    ReplyDelete
  2. Шууд л таниж байна. Харин намраас сонин гаргана. Сар бүрийн дугаар дээр би заавал нийтлэл бичиж байх ётой болчихоод. Тэгээд л одооноос нийтлэл бичих дадлага хийж байна даа. Comment үлдээж байгаад баярлалаа. Энэ чинь дараагийн юмаа бичихэд маш их дэм болдог байхгүй юу.

    ReplyDelete
  3. Ганц чиний ч өдрийн тэмдэглэл биш ш дээ.Өөр зөндөө олон хүний өдрийн тэмдэглэл. Энэ олон хүний өдрийн тэмдэглэл нэг л өдөр эрс өөрчлөгдөнө дөө ... төгсөөөд л маргааш нь..

    ReplyDelete
  4. ene chin manai angiin bandi nariin odriin temdeglel bishuu? Bandi nar yu gj bodjiina daa? Er ni budged n hamaatai baih shu

    ReplyDelete
  5. энэ бол зөвхөн манай ангийнх ч биш Монголын ихэнх сургуулийн нилээд оюутны өдрийн тэмдэглэл байна даа

    ReplyDelete
  6. ter tiim shu danda l hamgin suld uharch hihimda hehe, harin ch tanai angi ih ert hij ehlej baih shig baina timu, teged albani ajil ene ter ged ih l zavgui jil boloh ni ee

    ReplyDelete