Wednesday, August 5, 2009

Би ерөнхийлөгчөөр загнуулаад илүү эрч хүчтэй болчихлоо...


Нэг мэдсэн өөрийгөө өрөвдөөдөөд сууж байх юм.
"Өөрийгөө өрөвдсөн хүн хамгийн өрөвдөлтэй байдаг" гэсэн үг байдаг даа.
Ядраад байна, өлсөөд байна ч гэх шиг , амармаар байна гэсэн юм бодоод л сууж байхдаа түүнийг гэнэт саналаа л даа.
И Мён Баг ерөнхийлөгч миний хажууд байсан бол доогтой нь аргагүй инээгээд
"Золоо, Наадахыг чинь ядрах гэдэггүй юм. Чи намайг яаж амьдарч байсныг мэднэ дээ. Би чиний оронд байсан бол энэ үгийг дахиж хэзээ ч хэлэхгй байх байсан. Чи ямар залхуу хүн бэ? Ичээч чи, ийм юм ярьж байхаасаа!!! Чи юу хийсэн гэж ядарлаа гэж хэлж байгаан? Чи ямар арчаагүй хүн бэ? Чи ер нь юу хийсэн болоод, ямар үр дүнтэй болоод, яасан гэж ийм үг хэлж байгаан бэ? Би чиний насан дээр ядрана гэж юу байдгийг мэдэх ч сөхөөгүй ажиллангаа сурч, усаар гэдсээ цатгаж явсан хүн. Чи ямар цамаан зантай юм бэ? Яадаг гэнээ? Дахиж миний дэргэд ийм зүйл яриад үзээрэй!!!" гэж ирээд л намайг зөндөө загнах байсан байхдаа. Ийм нэгэн сонин бодол толгойнд зурсхийн орж ирлээ.
Би ерөнхийлөгчөөр загнуулсан болхоороо илүү эрч хүчтэй болчихсон ч юм шиг. Бие нэг л хөнгөрөөд, Тэр хүнээс асар их эрч хүчийг авах шиг.
Одоо юун ядрахтай мантай. Гэдэс ч дугархаа байчихлаа. Хэ хэ

За за ямартай ч И Мён Баг ерөнхийлөгчийн "Ажлаар амьсгалсан он жилүүд" гэдэг номыг заавал уншаад үзээрэй. Ялангуяа өөрийгөө их өрөвддөг хүмүүс , ядарлаа энэ тэр гэж баашилдаг хүмүүс, над мэтийн хүмүүс уншаад үзэхэд өөрсдийнхөө баттерейгаа Full болтол нь цэнэглэж чадах байхаа гэж бодлоо. Ёоох. Урагшаа.

1 comment:

  1. Нээрээ үнэхээр гайхалтай хүн шүү. Би бүр энэ хүний амьдралаас хүний хийж чадахгүй зүйл байдаггүй гэдгийг ойлгож улам хичээж юмаа хийх болсон . Номыг нь унших тусмааа л өөртөө чи чаднаа гэж хэлдэг болсон . Never Give Up

    ReplyDelete