Friday, August 14, 2009

Өнөөдөр Хүрээ дээр 150 гаруй зочид төлөөлөгчид ирнэ.

Мэдсэн бол гоё хувцастай ирдэг байж. Хэ хэ
Одоо 13:00 цагаас С21т PAUA болох юм байна. Пан Азийн Их Сургуулиудын Холбооны чуулга уулзалт. Тус уулзалтанд их дээд сургуулиудын удирдлага төлөөлч нар ирэх юм байна. Нилээн сүртэй л юм болох шинжтэй. Өчигдөр PAUA гэсэн бичигтэй автобуснууд хотын төвөөр цуварч байсан сурагтай. Ойролцоогоор 150 гаруй зочид төлөөлөгчид ирэх юм байна.




18:00 хүртэл хуралдаад оройн зоогоо манай сургууль дээр зооглох юм байна. Гуанзны эгч нар ч бөөн завгүй, хөл хөдөлгөөн ихтэй л байх шиг байна.
Аль хэдийн NTV-ийн машин манай сургуулийн хашаанд ороод ирчихсэн байна.


Өнөөдөр ч сургуулийн хашаа дүүрэх шинжтэй.
Ер нь манай сургууль овоо нэр хүндтэй болоод байгаа шүү. Ойрдоо гадна дотны байгууллагууд С21-т үйл ажиллагаа зохион байгуулах нь их болоод байгаа.
Улсын Ерөнхий шалгалтыг манай сургууль дээр авсан, бас энэ зун Баянгол дүүргийн цагдаагийн ерөнхий газрын урлагийн наадам, уулзалт хурал зохион байгуулагдсан. гэх мэт.

2 comments:

  1. Золоо чи нэг юмыг бичихээ мартсан байнаа. Би биччих үү? Танай өрөө бас зочид хүлээн авахад бэлэн болсон бололтой. Сая сургууль руу орж явахдаа өрөөний чинь цонх руу харлаа.(Сонингийн өрөө 2 цонхтой ш дээ.) 1 цонх нь тэр чигээрээ сандал, бараа хураасан юм шиг л... Тэр эвхсан сандлуудыг дэлгэвэл танай өрөөнд багтахгүй ээ тээ. Золоо өрөөндөө орж ирсэн болгоныг кофегоор дайлаад байваа. Өөртөө уух кофе үлдээгээрэй.(бас надаа хэхэ)

    ReplyDelete
  2. Харин тийм эээ, С21-р байсан бүх сандлыг манайруу чихчихлээ. Одоо амьсгаа авахад ч хэцүү байна. Хар хөлс цутгаад... Энэ сандлуудад дарагдаад үхчихгүй байх тухай л бодож сууна. Ха ха

    ReplyDelete