Monday, August 3, 2009

Миний хийсэн бүхэн алдаа биш оноо байгаасай л гэж хүсэж байна......


За, одоо 11 цагаас манай сонины албаныхан уулзах гэж байна даа. Ганц айж байгаа зүйл маань
"Манай хэд ирдэг болов уу, яадаг бол? " хурал болгоны өмнө иймэрхүү түгшүүртэйгээр л эхлэх юм даа. Хэд нь ирдэг бол? Хэд нь ирэхгүй бол ? Хэн нь жинхэнэ зүрх сэтгэлээсээ ажиллах бол ? хэн нь даган баясаад байгаан бол?
Өнөөдрөөс эхлээд манай сониныхон ажилдаа орж өдөр бүр л цуглаж ямар нэгэн зүйл хийх л байх. Одоохондоо миний толгойд юу ч алга. Ямар ч байсан энэ нэгхэн сарын хугацааг маш үр дүнтэй өнгөрүүлж чадварлаг нийтлэгч, сурвалжлагч нарыг бэлтгэн гарах нь чухал байна. Яая даа байз, Хаанаас эхлэх үү? Ядаж байхад Пүүжээгээс эхлээд л эхнээсээ очиж чадахгүй энээ тэр гэж утасдаад байхаар бүр урам хугарчих юм даа. Айдас түгшүүр, баяр догдлол нэгэн зэрэг намайг ороох нь тайлагдаж болдоггүй олсонд хүлэгдсэн мэт мэдрэмжийг өгөх юм даа....
Гэхдээ зүрх сэтгэл байхад бүх зүйлс болдог л юм. Магадгүй би нэг том алдаа хийсэн байж болох.
-Энэ багийг би өөрөө бүрдүүлсэн. Эдгээр хүүхдүүдийг чи орох уу? ороод хийгээд үзвэл яасан юм бэ гэж хэлж байж оруулсан. Учир нь эдгээр оюутнууд миний сэтгэл зүрхэнд үргэлж шилдэг нь гэсэн мэдрэмжийг надад өгдөг. Тиймдээ ч би тэр олон танидаг хүүхдүүдээсээ эд нарыг л сонгосон юм шүү дээ.
-Тэгье л гэцгээсэн.
-Маш их баярласан. Гэхдээ....
"Гуйсан нь бөхийж, гуйлгасан нь гэдийдэг" гэсэн үг санаанд орчлоо л доо. Тийм болхоор үнэхээр сэтгэлээсээ орсон уу? эсвэл миний гуйлтыг эсэргүүцэж чадалгүй орсон уу гэдгийг мэдэх аргагүй. Тиймдээ ч надад одоохондоо их хэцүү байна.
Би бодож байна. Дахиж би ийм зүйлийг хийхгүй гэж. Үнэхээр хүнд зүрх сэтгэл байвал болохгүй зүйл гэж байдаггүй билээ. Би өглөө 8:00 д сургуульдаа орж ирсэн. Тэднийг хүлээж суухдаа ихийг л бодож суулаа.
Өөртөө байгаа бүх ажлаа орхиод Сонингоо 1 номерт тавьж хуралдаа ирж чаддаг тийм л зүрх сэтгэлтэй, тийм л хүн хэрэгтэй байна. Тэгж чадвал бид сая гар нийлж хамтарч ажиллах болноо.

Гэхдээ би үргэлж зөв гэж бодсон бүхнээ л хийдэг.
Миний хийсэн бүхэн алдаа биш оноо байгаасай л гэж хүсэж байна......
Сая Нямаа ороод ирлээ. Тиймээ Нямаа шиг охин надад хэрэгтэй.

No comments:

Post a Comment